| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2026/00437/И |
| Дугаар | 191/ШШ2026/02237 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02237
| 2026 о 02 с 09ө | Дугаар 191/ШШ2026/0227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах,******* ББСБ ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй
*** *** /рд:******* /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Баярхишиг оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү зээлийн эрхийн гэрээний үндсэн дээр 2024.10.18-ны өдөр тоот гэрээ байгуулж ,610,000 төгрөгийн зээлийг сарын 2.8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2024.09.2-нд тоот зээлийн гэрээг байгуулж 1,700,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай 2024.11.10-нд тоот зээлийн гэрээг байгуулж 1,220,000 төгрөгийг зээлийн 2.8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024.11.02-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулж 2,990,000 төгрөгийн зээлийн сарын 2.8%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2024.11.01-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулж 5,410,000 төгрөгийн зээлийг сарын 2.8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 7 хоног биелүүлээгүй тул харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс 2025.08.25 өдрийн 14/ШЗ2025/0216 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ж. эрэн сурвалжлуулж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 2-2-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Утсаар ярьсан тэмдэглэл 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ББСБ ХХК Ж. эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт******* ББСБ ХХК болон Ж. нарын хооронд байгуулагдсан цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.08.25 өдрийн 14/ШЗ2025/0216 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Ж. эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Ж., тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1 дугаар зүйлийн 1.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5. дахь хэсэгт заасныг баримтлан /рд:******* /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.4 дэх хэсэгт зааснаар Ж. эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Ж. хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:, /-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ