| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2026/00436/И |
| Дугаар | 191/ШШ2026/02236 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02236
| 2026о 02с 09ө | Дугаар 191/ШШ2026/02236 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* тоотод оршин суух,******* /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй
*** *** /рд:******* /-ыг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Баярхишиг оролцов.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.******* ХХК-ийн нэрийг барьж миний хашаа байшинг өөрийн мэдэлд авч гэх хүнд зарж борлуулан борлуулсан мөнгөө өөрийн тоот дансаар хувийн дансаар болон өөрийн хүү М. дансаар авсан, хөдлөшгүй нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд байдаг. Хариуцагч хашаа байшин борлуулсан төлбөрийг ХХК руу шилжүүлсэн гэж 2014 оны 05 сарын 22-ны өдрийн Хаан банкны зарлагын 16,364,700 төгрөгийн баримт, 2022 оны Голомт банкны зарлагын 22,520,700 төгрөгийн баримт надад өгсөн байдаг. Гэтэл тухайн үед анзааргүй бөгөөд дараа нь нягталж харахад хашаа байшинг борлуулсан өдрөөс өмнөх огноо бүхий огт хамааралгүй гүйлгээний баримт надад өгсөн байдаг. Тус нөхцөл байдлаас болж миний бие тухайн орон сууцанд хүчээр шахуу 40,000,000 төгрөг нэмж төлөн хохирч, мөн байсан ганц хөрөнгө хашаа байшингаа алдаад байна. С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахад,,, тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 17-ны өдрийн 48870 дугаартай захирамжаар тогтоогдсон байна. Иймд С.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-24-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: утсаар ярьсан тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. С.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа оршин суудаггүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Б.ийн газар өмчлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээний хуулбар, Хаан банкны шилжүүлгийн баримт, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн дугаартай гэрээ /газар/, дугаартай гэрээ, дугаартай гэрээ /газар/, 0030 дугаартай гэрээ, 147, 149 дугаартай орон сууц захиалгын гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 17-ны өдрийн 48870 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтууд авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, С.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
С.******* Хан-Уул дүүрэг,,, тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *** *** /рд:******* /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. С.*******ын хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.Энэрэл /утас: /-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ