Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгч *******-н өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******-н өмгөөлөгч *******

            Шүүгдэгч-хохирогч *******

            Шүүгдэгч-хохирогч ******* нарыг оролцуулан

           

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* нарт холбогдох эрүүгийн 1821002710220 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч-хохирогч: ******* овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ....... оны ..... сарын .....-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ../, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

            Шүүгдэгч-хохирогч: овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ......... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............../, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Шүр” захын хойно байрлах “Дулаан” граж авто угаалгын газарт хохирогч *******-ын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг “Усан оргилуурын” хажууд хохирогч *******-г зодож арүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч-хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд микро автобусанд явж байгаад Ц-тай таарсан. Ц бид 2 пиво уухаар болоод Ц-н найз Алтанзул өөр гэн эмэгтэйтэй цуг гол руу явсан. Авсан пиво гол дээр ууж дуусаад буцаад “Шүр” зах руу очсон. “Билэг төв”-д очоод 1 шил “Их Монгол” нэртэй архи уусан. Тэгээд гараад угаалгын газар очоод Алтанзул, нөгөө эмэгтэй бид 3 зүв зүгээр юм яриад зогсож байсан чинь Ц ирээд шууд намайг 3 удаа цохисон. Алтанзул гэдэг эмэгтэйтэй хардсан гэж би ойлгосон. Би өөрийгөө хамгаалаад Цогтбаярыг нэг мөргөсөн. Угаалгын газарт Ц дахиад намайг 1 удаа цохисон. Ц СМУ-гийн хашааны буланд “чи намайг цохидог аан, чи том болчихжээ” гэснээ миний цээж рүү 3-4 удаа зангидсан гарааараа цохисон. Усан оргилуур дээр очоод буцаж над руу дайраад намайг боож унагаасан. Миний нүүр рүү цохисон. Босоод ирсэн чинь миний нүд рүү шууд өшиглөсөн. Би Ц-ыг нэг л удаа мөргөсөн өөр гар хүрээгүй. 

Би Ц-ын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид их согтуу байгаагүй. Би Ц-т хохирлын мөнгө төгрөг төлөөгүй, Ц ч надаас нэхээгүй. Харин эмчилгээний зардалд Ц надад 1200000 төгрөг өгсөн, одоо би нүдний хагалгаа хийлгэх тул эмчилгээнд 2000000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Шүүгдэгч-хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Яллах дүгнэлтэд бичигдсэн болон Нямбатын ярьж байгаа бүгд үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хагалгааны 2000000 төгрөгийг төлнө гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 5145 тоот дүгнэлтэд: “1.*******-н биед баруун хоншоор, хацар ясны нум, ухархайн ханануудын хугарал, нүдний алимны талстад цус харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хх 43/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 308 тоот дүгнэлтэд: “1.*******-н биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дотор төгсгөлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нурууны цус хуралт, хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлийн баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дотор төгсгөлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нурууны цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 47/

Хэрэгт цугларсан нотлох баримтанд дээрх болон: шүүгдэгч ******* /хх 25/, ******* /26-27/ нарын  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 54-59/, Гэрч /хх 28-30/, /хх 33-34/, *******аранчимэг /хх 35-36/, /хх 37-38/, Хохирол төлсөн баримт /хх 70/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66-67/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68-69/ зэрэг болон хуулийн  дагуу цуглуулж, бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Шүр” захын хойно байрлах “Дулаан” граж авто угааогын газарт хохирогч *******-ын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ 2018 оны 04 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг “Усан оргилуурын” хажууд хохирогч *******-г зодож арүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Хохирогч *******, /хх 25/, ******* /26-27/, гэрч /хх 28-30/ нарын  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Хохирол төлсөн баримт /хх 70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 5145 тоот дүгнэлт /хх 43/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 308 тоот дүгнэлт /хх 47/  зэрэг болон бусад хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан “баруун хоншоор, хацар ясны нум, ухархайн ханануудын хугарал, нүдний алимны талстад цус харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол нь түүнийг цохиж, өшиглөсөн шүүгдэгч *******-ын гэм буруугийн үйлдэлтэй, хохирогч *******-ын эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дотор төгсгөлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нурууны цус хуралт, хүзүүний зулгаралт, цээжний цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүнийг толгойгоороо мөргөсөн шүүгдэгч *******-ын гэм буруугийн үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч  ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хор уршигт цаашдын эмчилгээний зардалд 2000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохиролтой холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд хохирлын нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болон шүүгдэгч ******* нь гэм хорын хор уршигт 1200000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч ******* нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-н .........., *******-н ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлбэл цохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн еранхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажлыг хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.

7. Эрүүгийн 1821002710220 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч-хохирогч нар нь харилцан хэн хэндээ төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардал болох 2000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-н ....., *******-н .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ