Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 485

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр

            улсын яллагч Д.Нямбат,

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт С-н М-д холбогдох эрүүгийн 1808017830561 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө (2 хуваасан 1 хашаа болгон нийлүүлсэн) найз Г.Б-н гэрт архи ууж байгаад явахдаа орны дэрэн доор байсан 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Г.Б-нгэрээс явахдаа орны дэрэн доор байсан 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч П.З-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Г.Б машиныхаа паарыг янзлуулахаар найз С.Б-ийг дуудаад, орой нь манай гэрт архи ууцгаасан. Маргааш өглөө нь би орны дэрэн доогуур хийсэн мөнгөө шалгаж үзтэл байхгүй болохоор нь С.Б-өөс асуух гээд гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 3 хоногийн дараа С.Б манайд ирээд мөнгө авсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-7-8/

            - гэрч Д.С-н мөрдөн байцаалтад өгсөн:...С.Б-ийг хүүгийн найз Б машин авсан чинь паар үлээхгүй байна, ирээд үзээд өгөөч гээд дуудаад орой гэрээсээ гараад явсан. Тэгээд тэр шөнөө ирээгүй. Хэд хоногийн дараа ирэхээр нь “танай найзын эхнэр нь ирээд чамайг мөнгө авсан гээд байна, чи авсан юм уу” гэхэд манай хүү “би согтчихсон байсан болохоор санахгүй байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-9-10/

            - гэрч Э.Н-н мөрдөн байцаалтад өгсөн:...3 сарын эхээр З над руу яриад “танай нөхөр 400.000 төгрөг зээлсэн, мөнгө байвал өгөөч” гэхээр нь би Бөөс асуухад “тиймээ зээлсэн” гэсэн. Бид хоёр боломжоороо 600.000 төгрөгийг хувааж өгчихөөд байгаа...гэх мэдүүлэг /хх-16/

            - гэрч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...Б манай гэрт ирж, эхнэр З уулзахдаа мөнгө авсан талаар хэлээд бага багаар буцааж төлнө гээд явсан, дараа нь үлдэгдэл 300.000 төгрөгийг төлөхгүй уурлаад байхаар нь цагдаад өргөдөл өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-17-18/

            - гэрч Х.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...2018 он 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэрийн нагац ах Бгийн гэрт эхнэр хүүхдийн хамт 20 цагийн үед очсон. Тэгэхэд Б ах машин авсан чинь паар нь үлээхгүй байна гээд найз нь янзлаад байж байсан. Орой нь Б ахын гэрт бид нар архи пиво уугаад эхнэрийн хамт 23 цагийн үед гэртээ харихаар явсан. Б ах, найз нь Б нар үлдсэн. Маргааш нь Золжаргал манай эхнэр рүү залгаад гудсан доогуур хийсэн байсан бэлэн 600.000 төгрөг байхгүй байна гэсэн. Б нь шөнө дунд гараад явсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-19/

            - гэрч Л.М-н мөрдөн байцаалтад өгсөн:...Б, Ц, Б бид 4 архи уусан, орой 23 цагийн үед би эхнэрийн хамт мөн Ц эхнэрийнхээ хамт Бгийн гэрээс явсан. Маргааш нь Б-гийн эхнэр залгаад гэрт байсан 600.000 төгрөг байхгүй байна гэхээр нь гэрт нь очсон. З ярихдаа машин аваад үлдсэн мөнгө болох 600.000 төгрөг байхгүй болсон байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-23/

            - шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...02 цагийн үед Б-гийн гэрээс гарч явахад Б тасраад унтчихсан мөн эхнэр хүүхэд нь унтаж байсан. Эхнэрийнх нь унтаж байсан орны гудасны доогуур байсан мөнгийг аваад гарсан. Гэртээ очтол хаалга онгойлгож өгөхгүй байсан тул такси бариад 2.5 литрийн пиво авч уусан, нэг мэдсэн Саппорогийн ар талын Мөнгөн гүүр эмнэлгийн урд талын байрны гадаа ганцаараа хэвтэж байсан. Намайг сэрэхэд гар утас ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон байсан...Хэдэн төгрөг байсныг тоолж аваагүй болохоор хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, би хохирлыг бүрэн барагдуулж дууссан...гэх мэдүүлэг /хх-29-30/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 600.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-53/ гэжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж байна. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч С.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий тиөлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС