2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/00277

 

 

                                                                              Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                                  

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 28 657 852.68 төгрөгийг хариуцагч Б.Д******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу  2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 791 115.75 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 239 төгрөгөөс 150 619.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Д*******гаас  улсын тэмдэгтийн хураамжид 150 619.5 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 150 619.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ