2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/00434

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 17 987 456 төгрөгийг хариуцагч Б.М*******г бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу  2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг,  2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 498 954.66 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 887  төгрөгөөс 123 944 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 123 943 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 123 943 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ