2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00514

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21 074 897.87 төгрөгийг хариуцагч О.О*******бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,634,362.23 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 324   төгрөгөөс 131 662 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Орхоноос улсын тэмдэгтийн хураамжид 131 662 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 131 662 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х*******  ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ