| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/00546/И |
| Дугаар | 192/ШШ2026/00548 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Т,
Нэхэмжлэгч: М.Ч нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: К******* ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н*******
Ажлын хөлс 71 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч О.Т*******,
нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Я*******,
хариуцагчийн төлөөлөгч Б.Ө*******,
гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.О*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Т*******, М.Ч нар хариуцагч К******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 71 120 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч О.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон М.Ч нар нь К******* ХХК-тай амаар тохиролцож, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын хөлсөнд 658 тоот хашаанд баригдах орон сууцнаас авахаар тохиролцсон. Ингээд барилгын суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хөлс болох 45,200,000 төгрөгт тооцуулан эхнэр М.Б******* К******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл одоог хүртэлх хугацаанд уг барилга баригдаагүй, К******* ХХК ажлын хөлс болох 45,200,000 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байна. К******* ХХК-ийн захирал А.О*******той утсаар холбогдож ажлын хөлс мөнгийг тодруулж асуухад удахгүй өгнө, түр хүлээж бай, би Төрийн өмчийн хорооноос төлбөр мөнгөө авчихаад өгнө, хүлээж бай гэх тайлбарыг хэлсээр өдийг хүрлээ. Н болон К******* ХХК нар нь 202 оны 07 сарын 20-ны өдөр 07/20 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг бөгөөд уг ажлын хүрээнд миний бие барилгын суурь ухах ажил хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хүлээлгэн өгсөн гэдгийг цахим бичлэг болон хамтран ажил гүйцэтгэсэн ажилчид, мөн гар бичмэл тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдоно. Одоо очоод үзэхэд хүртэл бидний хийсэн ажил болох барилгын суурь ухсан байдал Нын хашаанаас тодорхой харагдана. Уг газар нь Нын газар бөгөөд ажилчдын орон сууц бариулахаар уг ажлыг эхлүүлсэн бөгөөд тухайн үед миний бие тус газарт няраваар ажиллаж байсан. Иймд, К******* ХХК-аас ажлын хөлс 45,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
1.2 Нэхэмжлэгч М.Чын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ч, О.Т******* нар нь хамтран К******* ХХК-ийн захиалгаар 658 тоот хашаанд барилгын суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хөлс 25.920.000 төгрөг болж, талууд тооцоо нийлсэн. Энэ тухайгаа баталгаажуулж, М.Чын эхнэр Д.Л, К******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг ажлын хөлсөө байрны төлбөртөө тооцуулахаар тохирч, гэрээ байгуулсан байдаг. Гэтэл одоог хүртэлх хугацаанд уг барилга баригдаагүй, К******* ХХК ажлын хөлс 25 920 000 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байна. "К*******" ХХК-ийн захирал А.О*******той утсаар холбогдож ажлын хөлс мөнгийг тодруулж асуухад "удахгүй өгнө, түр хүлээж бай, би Төрийн өмчийн хорооноос төлбөр мөнгөө авчихаад өгнө, хүлээж бай" гэх тайлбарыг хэлсээр өдийг хүрсэн. М.Ч нь "К*******" ХХК-ийн захиалгаар барилгын суурь ухах ажил хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хүлээлгэн өгсөн гэдгийг цахим бичлэг болон хамтран ажил гүйцэтгэсэн ажилчид, мөн хэрэгт авагдсан гар бичмэл тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдоно. Одоо очоод үзэхэд хүртэл миний хийсэн ажил болох барилгын суурь ухсан байдал Нын хашаанаас тодорхой харагдана. Иймд К******* ХХК-аас ажлын хөлс 25.920.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч К******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К******* ХХК нь Н, Удирдлагын Газартай (тухайн үеийн нэрээр) Улаанбаатар хот, 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1780 дугаар бүхий газарт орон сууцны зориулалттай барилга барихаар харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 07/20 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байдаг. Тухайн үед Н, 1780 дугаар бүхий газарт баригдах орон сууцтай холбогдох зөвшөөрлүүдийг гаргаж өгөх үүргээ эс биелүүлсэн зэргээс болж тухайн орон сууц баригдах нөхцөл бүрдээгүй болохыг нэхэмжлэгч нар сайн мэдэх бөгөөд тэдний гүйцэтгэсэн ажил нь Нийслэлийн өмчийн ашиглалт,тай хамааралтай бөгөөд нэхэмжлэгч нь тус төрийн байгууллагад нярав, туслах нярав ажил эрхэлдэг байсан. Эдгээр хүмүүс нь тухайн ажлыг гүйцэтгэсэн талаар гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн актгүй. Эхнэрүүдийн нэрээр гэрээ байгуулсан гэж байгаа боловч энэ талаарх гэрлэлтийн баталгаа гэх баримтгүй. Мөн манай компани Нын эс үйлдэхүйтэй холбоотой захиргааны хэргийн шүүхэд маргаантай асуудал байгаа. Иймээс Нэхэмжлэгч нарын К******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага К******* ХХК-тай гэрээ байгуулсан, гэхдээ тухайн газарт барилга барих зөвшөөрлүүд бүрэн гараагүй байхад барилгын ажлыг эхлүүлснээс болж маргаан үүсч, улмаар ажил цаашаа яваагүй. Зөвшөөрөлгүй ажлыг эхлүүлсэн К******* ХХК-ийн буруу тул энэ төлбөр манайд хамааралгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт 2020.10.26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, К******* ХХК 2020.10.26-ны өдрийн Кассын орлогын ордер, 2022.10.21-ний өдрийн шуудангийн баримт, 2023.11.29-ний өдрийн итгэмжлэл, барилгын ажил эхлүүлсэн болон хийсэн ажлын талаарх фото зураг, тэмдэглэлийн дэвтэр зэргийг ирүүлсэн.
5. Нэхэмжлэгч М.Чаас төлөөлөгчдөө 2024.05.02-ны олгосон итгэмжлэл, Д.Лгээс Р.Я*******д олгосон итгэмжлэл, 2021.01.11-ний өдрийн К******* ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2020.12.07-ны өдрийн 1/80 дугаар Орон сууцны захиалгын гэрээ зэргийг ирүүлсэн.
6. Хариуцагчаас хэрэгт К******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.О*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025.10.28-ны өдрийн К******* ХХК-аас төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас К******* ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай 2021.09.09-ний өдрийн 1/1124 дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн.
7. Нын 2025.11.20-ны өдрийн итгэмжлэл, Нын улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“К*******” ХХК нь Н,тай (тухайн үеийн нэрээр) Улаанбаатар хот, 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1780 дугаар бүхий газарт орон сууцны зориулалттай барилга барихаар харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 07/20 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу ХУД-ын 4 дүгээр хороо, арцат 10-658 тоот хашаанд байсан хуучин барилгуудыг буулгаж, цэвэрлээд, барилгын суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсөнд тухайн газарт баригдах барилгаас орон сууц авахаар захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч О.Т******* нь эхнэр М.Б*******гийн нэрээр, нэхэмжлэгч М.Ч нь эхнэр Д.Лгийн нэрээр орон сууц захиалгын гэрээ байгуулж, ажлын хөлсийг орон сууцны төлбөрт тооцохоор тохирсон. Тухайн барилга баригдаагүй хэдий ч бид хийсэн ажлынхаа хөлсийг авахаар нэхэмжлэл гаргасан. Иймд К******* ХХК-аас 45 200 000 төгрөгийг гаргуулж, О.Т*******т, 25 920 000 төгрөгийг гаргуулж М.Чт олгож өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “...К******* ХХК нь Н,тай (тухайн үеийн нэрээр) Улаанбаатар хот, 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1780 дугаар бүхий газарт орон сууцны зориулалттай барилга барихаар харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 07/20 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байдаг. Тухайн үед Нийслэлийн өмчийн ашиглалт, 1780 дугаар бүхий газарт баригдах орон сууцтай холбогдох зөвшөөрлүүдийг гаргаж өгөх үүргээ эс биелүүлсэн зэргээс болж тухайн орон сууц баригдах нөхцөл бүрдээгүй болохыг нэхэмжлэгч нар сайн мэдэх бөгөөд тэдний гүйцэтгэсэн ажил нь Нийслэлийн өмчийн ашиглалт,тай хамааралтай бөгөөд нэхэмжлэгч нь тус төрийн байгууллагад нярав, туслах нярав ажил эрхэлдэг байсан. Эдгээр хүмүүс нь тухайн ажлыг гүйцэтгэсэн талаар гэрээ болон ажил хүлээлгэн өгсөн актгүй. Эхнэрүүдийн нэрээр гэрээ байгуулсан гэж байгаа боловч энэ талаарх гэрлэлтийн баталгаа гэх баримтгүй, нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж маргасан.
4. Гуравдагч этгээд Н******* “...Манай байгууллага К******* ХХК-тай гэрээ байгуулсан, гэхдээ тухайн газарт барилга барих зөвшөөрлүүд бүрэн гараагүй байхад барилгын ажлыг эхлүүлснээс болж маргаан үүсч, улмаар ажил цаашаа яваагүй. Зөвшөөрөлгүй ажлыг эхлүүлсэн К******* ХХК-ийн буруу тул энэ төлбөр манайд хамааралгүй.” гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Хуучин нэрээр Н,, К******* ХХК нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 07/20 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Улаанбаатар хот, 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1780 дугаар бүхий газарт Орон сууцны зориулалттай барилга барихаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.2 Дээрх гэрээний дагуу хариуцагч К******* ХХК нь нэхэмжлэгч М.Ч, О.Т******* нартай амаар тохиролцож, улмаар 4 дүгээр хороо, 658 тоот хашаанд баригдах барилгын суурь ухах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, тухайн барилга барих суурь бүхий газрыг цэвэрлэж, барилгын суурийн ажлыг ухаж гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч О.Т******* нь Н,т няраваар ажиллаж байсан тухайд маргаагүй хэдий ч тухайн үед барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр К******* ХХК нь гэрээ байгуулсан бөгөөд тухайн суурийн ажлыг эхлэхэд байгууллагын удирдлага оролцож, тухайн газарт ном уншуулж, нээлт хүртэл хийсэн, энэ нь хэрэгт авагдсан фото зураг, орон сууц захиалгын гэрээ зэргээр тогтоогдоно гэж тайлбарласан.
6.1 Хэрэгт нэхэмжлэгч О.Т******* нь 2020.10.26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг, 2020.10.26-ны өдрийн 45 200 000 төгрөгийн кассын орлогын ордерийн хамт, нэхэмжлэгч М.Ч нь 2020.12.07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг, 2021.01.11-ний өдрийн 25 290 000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтын хамт ирүүлж, эдгээр баримтууд нь тухайн газарт баригдах барилгаас ажлын хөлсийг төлбөрт тооцож, өгөхөөр гэрээ байгуулсныг нотолно, уг гэрээг өөрсдийн эхнэрийн нэрээр байгуулсан гэж тайлбарласан.
7. Хэргийн баримт, талуудын тайлбар зэргээс 4 дүгээр хороо, 658 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780 дугаар бүхий Нын эзэмшил бүхий газарт тус газрын захиалгаар 16 давхар орон сууцыг бариулахаар хариуцагч К******* ХХК-тай гэрээ байгуулж, улмаар барилгын ажлыг 2020 оны 08 сарын 20-ны өдөр эхлүүлж, 2021 оны 4 дүгээр улиралд дуусгаж, захиалагч талд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч уг ажил нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зогсонги байдалд орсон болох нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2021.09.09-ний өдөр К******* ХХК-д хүргүүлсэн 1/1124 тоот албан бичгээр тогтоогдож байна./хх-ийн 128/
8. Хариуцагч К******* ХХК нь Нийслэлийн өмчийн ашиглалт,тай гэрээ байгуулсан үйл баримтын тухайд маргаагүй гэх тайлбарыг гаргадаг боловч нэхэмжлэгч нарын шаардсан ажлын хөлсийг төлөхгүй үндэслэлээ талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй, ажил хүлээлгэж өгсөн актгүй, мөн тухайн барилга барих ажил нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын буруутай үйлдлээс болж зогссон, нэхэмжлэгч нар нь тухайн газарт няраваар ажиллаж байсан зэргийг дурдаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.
8.1 Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгч нар нь тухайн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа фото зургаар баталгаажуулж, улмаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт тооцуулахаар орлогын баримт үйлдэж, хариуцагч компанийн тамга дарж, баталгаажуулсан баримтыг тооцоо нийлсэн акт гэж шүүх үзлээ.
9.1 Тодруулбал, тухайн барилгын суурийн ажлыг нэхэмжлэгч нар нь хамтран гүйцэтгэсэн талаар хариуцагч маргаагүй, түүнчлэн ажлын хөлсийг төлөхгүй үндэслэлээ гуравдагч этгээд Н*******тай маргаантай гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч нарын хийсэн ажлыг үгүйсгэх, төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд нөгөөтэйгүүр, орон сууцны захиалгын гэрээг нэхэмжлэгч нарын нэрээр хийгээгүй нь татгалзалын үндэслэлд хамаарахгүй юм.
10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь ажлын хөлсийг шаардах эрхтэй.
11. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч О.Т*******т ажлын хөлсөнд 45 200 000 төгрөгийг, нэхэмжлэгч М.Чт ажлын хөлсөнд 25 920 000 төгрөгийг хариуцагч К******* ХХК-аас тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К******* ХХК-аас 45 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Т*******т, 25 920 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Чт тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 383 950 төгрөгийг, нэхэмжлэгч М.Чын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 287 550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 383 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Т*******т, улсын тэмдэгтийн хураамжинд 287 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Чт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ