| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10362/И |
| Дугаар | 191/ШШ2026/02108 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/02108
| 2026 о 02 с 05 ө | Дугаар 191/ШШ2026/02108 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,******* овогт******* /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,, тоотод оршин суух, овогт /рд: /-д холбогдох,
469,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Баяржаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч., О. нар 2023.09.04-нд дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулсан. Ч. нь өөрийн өмчлөлийн Катерпилар брэндийн D6R маркийн серийн дугаартай бульдозер, экскаваторыг О.гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээсийн төлбөрийг 1 сарын 28 хоногт (нэг сарын мото цагийн дээд хязгаар 168 мото цаг байна) түрээсийн төлбөр нь 40,000,000 төлөхөөр тохиролцож 2023.09.04-ний өдрөөс 2023.11.31-ний өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаатай байгуулсан.О. нь 2023.09.04-ний өдөр мото цагийн заалт563.1 м/ц- тай техникийг О.д хүлээлгэн өгсөн. О. түрээсийн гэрээнд заасан хугацааг хэтрүүлж техникийг 2023 оны 3-р сард Ч.д буцаан хүлээлгэн өгсөн буюу түрээсийн гэрээний хугацаанаас илүү хугацаагаар ашигласан. Гэвч дээрх 2023.09.04-ний өдрөөс 2023 оны 3-р сар хүртэлх нийт 7 сар ашигласан түрээсийн хугацаанд эхний нэг сарын түрээс болох 40,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 6 сарын түрээсийн төлбөр болох 240,000,000 төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээнд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө хэмээн заасан. О.гаас хугацаа хэтрүүлсэн нийт 705 хоног алдангийн төлбөр 846,000,000 төгрөг боловч үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй тул 120,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Ч. нь О.гийн гуйлтаар явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, буцаан авах зорилгоор 3 удаагийн шилжүүлгээр нийт 109,000,000 төгрөгийг О.гийн өмчлөлийн ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Үндсэн техникийн түрээсийн гэрээний төлбөр 240,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, мөн дансаар шилжүүлсэн 109,000,000 төгрөг, нийт 469,000,000 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч., хариуцагч О. нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал 200,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О. 2026 оны 05 сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 05-ны өдөр 219,000,000 төгрөг, нийт 269,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч. хариуцагч О.д холбогдуулан 469,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч 200,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2026 оны 05 сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 05-ны өдөр 219,000,000 төгрөг, нийт 269,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Ч., хариуцагч О. нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Зохигчид эвлэрсэн тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О. 2026 оны 05 сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 05-ны өдөр 219,000,000 төгрөг, нийт 269,000,000 /хоёр зуун жаран есөн сая/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 751,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 сарын 08-ны өдрийн 53363 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ