| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/00339/И |
| Дугаар | 192/ШШ2026/00576 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/00576
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 25 669 772.34 төгрөгийг хариуцагч Д.Э******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 2 139 147.66 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 299 төгрөгөөс 143 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 143 150 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 143 149 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ