2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2026/00787

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 26 695 694 төгрөгийг хариуцагч Ц.Х******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 224 641.16 төгрөгөөр  төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 428  төгрөгөөс 145 714 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Х*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 145 714 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 145 714 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ