Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1305

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Батням,

улсын яллагч: Ч.Батбаяр,

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,   

шүүгдэгч: Ш.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Х  овогт Ш.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806068571532  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х  овогт Ш.У, 19..  оны 7 дугаар сарын 11-ний өдөр ... төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 2, эхийн хамт  ... тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ...     

Холбогдсон хэргийн талаар:

          Ш.У нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр  Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсгийн ... тоотод П.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ш.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч Ш.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 15-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 5 дугаар хэсэг ... тоотод байдаг өөрийн нагац эгч С-н гэрт 0,75 шилтэй 2 шил архи хувааж ууж дуусгаад орой болчихсон байхад эгч намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь гадаа харанхуй болсон байна өнөөдөр танай гэрт хончихоод маргааш явна гэж хэлсэн чинь С эгч намайг гэртээ хонуулахгүй гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь би эгчийг орон дээр сууж байхаар нь нүүр хэсэгт баруун хөлөөр нэг удаа хүчтэй өшиглөсөн чинь С эгчийн урд талын үүдэн шүд унаад амнаас нь цус гараад тогтохгүй байсан чинь цагдаа дуудаж намайг бариулсан. Би С-тэй ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй, би архины халуунд ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна” гэжээ. /хх-ийн 7, 8/

          Хохирогч П.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 15-ны үдээс хойш 16 цагийн үед гэртээ байж байтал ах Д хөдөөнөөс ирээд хоол хийгээд 1 шил архи задлаж уугаад сууж байтал миний дунд эгч Ш-н хүү У согтуу орж ирээд кино зураг аваадахья гэж хэлээд нүүр лүү өшиглөж үүдэн 6 шүд хөдөлсөн. Тэр үед охин Б салгаж 102-т дуудлага өгсөн.  Цагдаагийн ажилчид ирж У-г авч явсан. Би У-тай ямар нэгэн маргалдсан зүйл болоогүй. Өмнө бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. У надаас уучлалт гуйсан. Мөн надад эмчилгээний зардал гэж 150,000 төгрөг өгсөн болохоор надад гомдол санал байхгүй. Надад одоо ямар нэгэн гэмтэл байхгүй” гэжээ./ хх-н 3-6/         

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 9/

         Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 10/

1,“П.С-д 41, 42, 44-р шүднүүдийн булгарал, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2,Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.

3,Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10% алдагдана.” гэжээ.

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 11-12/

          Ш.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 14/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 15-17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 13/, жолоочийн лавлагаа  хх-н 79/, захиргааны зөрчлийн талаарх бүртгэл /хх-н 81-83/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 27/

          Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25-26/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 20-22/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/ зэрэг болно.

          Ш.У нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн .. дугаар хэсгийн ... тоотод П.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

П.С-д 41, 42, 44-р шүднүүдийн булгарал, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10% алдагдана гээн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 10/

Хохирогч П.С-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ах Д хөдөөнөөс ирээд хоол хийгээд 1 шил архи задлаж уугаад сууж байтал миний дунд эгч Ш-н хүү У согтуу орж ирээд кино зураг аваадахья гэж хэлээд нүүр лүү өшиглөж үүдэн 6 шүд хөдөлсөн. Би У-тай ямар нэгэн маргалдсан зүйл болоогүй. Өмнө бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. У надаас уучлалт гуйсан. Мөн надад эмчилгээний зардал гэж 150,000 төгрөг өгсөн болохоор надад гомдол санал, гэмтэл байхгүй” гэжээ./ хх-н 3-6/   

      Шүүгдэгч Ш.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... өөрийн нагац эгч С-н гэрт 0,75 шилтэй 2 шил архи хувааж ууж дуусгаад орой болчихсон байхад эгч намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь гадаа харанхуй болсон байна өнөөдөр танай гэрт хоночихоод маргааш явна гэж хэлсэн чинь С эгч намайг гэртээ хонуулахгүй гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь би эгчийг орон дээр сууж байхаар нь нүүр хэсэгт баруун хөлөөр нэг удаа хүчтэй өшиглөсөн чинь С эгчийн урд талын үүдэн шүд унаад амнаас нь цус гараад тогтохгүй байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 7, 8/ зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

          Ш.У нь архи ууж согтуурсаны улмаас өөрийн нагац эгч С-г гэртээ хонуулахгүй харь гэж хэлсэнийх нь төлөө түүний нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Прокуророос түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

          Иймд Ш.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч П.С-д эмчилгээний зардалд 150,000 төгрөг төлсөн, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

           Ш.У нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х  овогт Ш-У-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11,6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Ш.У торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт  зааснаар Ш.У нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар соихыг дурьдсугай.

5. Ш.У  нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ш.У-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ш.У  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.У-д  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН