| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2025/00134/И |
| Дугаар | 191/ШШ2026/01852 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01852
| 2026 о 02 с 02ө | 191/ШШ2026/01852 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах,******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,******* тоотод оршин суух, /рд: /,
Хариуцагч:*******,*******,*******,******* тоотод оршин суух, /рд: / нарт холбогдох,
алдангид 197,770,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний үнэд төлсөн 580,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., хариуцагч Ц., Б., хариуцагч нарын өмгөөлөгч А. /цахимаар/, гэрч Ш., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, иргэн Б., Ц. нарын хооронд дараах нэр бүхий хөрөнгө, газрын хамт 580,000,000 төгрөгийн үнэтэй, Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах дугаартай гэрээг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Үүнд:
1. банкны өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай, *** тоотод байрлах 48.0 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга;
2. банкны өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай, *** тоотод байрлах 88.0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга;
3. банкны өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай *** тоотод байрлах 123.78 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга;
4. банкны өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай *** тоотод байрлах 396 м.кв талбайтай, хувийн сууц, ажлын байр зориулалттай барилга;
5. Д.Нараагийн өмчлөлийн Улсын бүртгэлийц,, дугаартай *** тоотод байрлах 863 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар;
Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээнд зааснаар гэрээ байгуулах өдөр 100,000,000 төгрөгийг, хавсралт-1-д заасан Төлбөрийн хуваарь-ийн дагуу 2023 оны 4 сарын 24-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 31-ний өдөр 280,000,000 төгрөг, 2023 оны 7 сарын 15-ны өдөр 63,000,000 төгрөг, 2023 оны 8 сарын 15-ны өдөр 63,000,000 төгрөг, 2023 оны 9 сарын 15-ны өдөр 74,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгавар болохоор талууд тохиролцсон. Худалдан авагч тал: 2023 оны 4 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 280,000,000 төгрөг, нийт 580,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээ нь 2023 оны 9 сарын 15-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасан заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 зүйл, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар Худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг хугацаанд төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнөгэж заасны дагуу Б., Ц. нараас 197,770,000 төгрөгийн гэрээний алдангийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлсэн боловч 07 сарын 23-ны өдрөөс эхлэн 63,000,000 төгрөгөө боломж байхгүй учраас ах, дүү, хамаатан саднуудаас тусламж хүсэж 05 сарын 30-ны өдөр мөнгөө хийчхээд 06 сарын 01-ний өдрөөс дараагийн мөнгөө өгөхийн тулд мөнгө цуглуулсан. Газраа бид хэмжиж үзсэн тэгэхэд гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байсан учраас би үл хөдлөхөөс итгэмжлэл авах гэсэн боловч надад өгөхгүй байсан. Гэрээ байсан боловч миний нэр дээр шилжээгүй учраас танд өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн. Тэгээд 06 сарын 10-ны өдрөөс хөөцөлдөж 06 сарын 20-ны өдрөөс итгэмжлэл авсан. Итгэмжлэл авсны дараа хэмжээг нь үзсэн боловч хэмжээ нь зөрсөн. Би учрыг нь олно гэж бодож шүүхэд хандахгүйгээр цагдаагийн газарт хандсан. Цагдаагийн газар шалгагдаж байгаа гэж нэлээн хугацаа алдсан. банк ХХК-аас мөнгөө өг эсхүл суллаж өг гэсэн шаардлага тавьсан. Шаардлагын дагуу 2024 оны 11 сарын 18, 19-ний өдрөөс эхлэн өдөр болгон очсон. 2024 оны 11 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.тай уулзаж би учир байдлаа хэлсэн хүү, алдангигүйгээр 280,000,000 төгрөгөө төлнө гэсэн. Тэгэхэд Д.Нараа би энэ саналыг цааш уламжилна. Би ганцаараа шийдэж чадахгүй зөвлөлөөр шийдэж ямар нэгэн шийдвэр гаргана маргааш хүрээд ирээрэй гэсэн. Би уг оны 11 сарын 20-ны өдөр явж очсон. Намайг очиход 280,000,000 төгрөгөө хийчих нэр дээр чинь шилжүүлж өгнө хүү алданги төлөхөөргүй боллоо шүү гэж хэлээд 16 цагаас өмнө мөнгөө хийгээрэй гээд 14 цагт бичиг өгсөн. Тухайн үед миний мөнгө хүрэхгүй зээлж 11 сарын 20-ны өдрийн 16 цагаас өмнө 280,000,000 төгрөгөө хийсэн. Үүнээс хойш шилжүүлж өгөхгүй явсаар байгаад 12 сарын 04-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед гэрээний дагуу бүх төлбөрөө дууссаны дараа танай бичиг баримтыг шилжүүлнэ гээд шилжүүлж өгсөн боловч хүү, алданги тооцохгүй гэдгийг нь бичгээр бичүүлж авах ёстой байсан юм байна. Тэгээгүйн улмаас би энд зогсож байна. Зээлсэн мөнгөний барьцаанд 100 айлын газраа барьцаанд тавьсан. Мөнгөө авч чадалгүй өдий хүрсэн. Би шүүхийн процесс ажиллагаанд оролцоод явж байхдаа шүүхийн шийдвэр холбогдох баримт бичиг баримтыг уншсан. Бид нарын ярьж байгаа 226 м.кв газрыг шүүхийн шийдвэрээс ирсний дараагаар хүнд бэлэглээд өгчихсөн. Тэр хүмүүс банк ХХК-д нэг ч төгрөг төлөөгүй байхад чөлөөлж өгсөн, энэ хоёр надад шингээх гэж байсныг би олоод мэдчихсэн юм. Одоо манайд 307,000,000 төгрөгөөр ирсэн байгаа боловч бид хоёрт ирэх ёстой байсан 106 мкв байна уу, 123 м.кв байна уу даа, тэрийг маань 2 хүнд өгчихсөн байгаа, учир шалтгаанаа хэлсээр байтал н.Пүрэвдорж гэдэг хүнд бэлэглэчихсэн. Хавтаст хэрэгт өгсөн гэж дурдсан боловч бэлэгэлсэн тухай бичиг баримт ирээгүй. Нөгөө нь шүүхийн шийдвэрээр н., н. гэдэг хүнийх байгаа юм. Уншаад үзэхээр банк ХХК, н. гэдэг хүний хооронд нэг ч төгрөгийн авлага байхгүй тэгтэл тухайн үеийн эзэн н.Наранцэцэгийн өглөгийг банк ХХК яагаад барагдуулав гэдэг дээр би гайхаад байгаа юм. Тэгээд эргэлзээтэй байгаа учраас 2 жил гаруй хугацаанд цагдаагаар явсан.Цагдаа, шүүхээр шалгагдаж байх хугацаанд хүү алданги зогсдог хуулийн заалт байдаг гэсэн. 580,000,000 төгрөгийг төлчхөөд өрөнд ороод зогсож байна гэв.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрт банк ХХК-ийн хүлээлгэж өгсөн хөрөнгө 307,000,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө байна. Эндээс харвад бид хоёр банканд 273,000,000 төгрөг илүү төлсөн байна. Тэгтэл банк ХХК дахиад мөнгө нэхэмжлээд зогсож байна. Энэрэнгүй байх хэрэгтэй шүү дээ, очоод харахад байхгүй, хоосон гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө нь байхгүй. 396 м.кв нь бас дутуу 387 м.кв байгаа. Би энэ нэхэмжлэлээс чинь нэг ч төгрөг төлөхгүй, шударга бай л даа. Наадах газар дээр нь үл хөдлөхөөс өгсөн хэмжээ дамжаагаар нь хүлээлгэж өгсөн. Д.Нараа гуай, та бараг худалч хүнд энэ 100 айлын газар дээр очиж 100 удаа хэмжилт хийсэн хүн шүү, энэ дээр бичигдсэнээр болбол энэ 123 м.кв гэрчилгээ хүлээлгэж өгсөн гэж байгаа юм, энэ объект байхгүй байна. Бид нар зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлсэн тэгэхэд газар нь ч байхгүй, объект нь ч байхгүй ингээд тодорхой болж байна. Хэмжилт хийсэн компани хэлсэн зураг гаргаж өгсөн. Хэргийн материалд хавсаргасан байгаа шүү дээ тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б., Ц. нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын зүгээс 300 сая төгрөг төлөөд үлдэгдэл 280 сая төгрөгөө төлөхийн тулд өөрийн ахаас хөрөнгө оруулалт авахын тулд хийсэн гэрээ, мөнгө төлсөн асуудлаа тайлбарлаж ярихад ах А. нь Улаанбаатар хотод ирж үзээд та нар хууль бус гэрээ хийсэн байна. Энэ гэрээ нь эрхийн доголдолтой байна. Эрхийн доголдолтой гэрээ учраас 2023.07.15, 2023.08.15, 2023.9.15-ны өдрийн мөнгө төлөлтөө түр зогсоо. Энэ талаар эхлээд Капитад банк ХХК ЭХА-д өргөдөл гарга гэсэн. Ахын хэлсний дагуу 2023 оны 6-р сарын 19-ний өдөр банкны ЭХА-д өргөдөл гаргасан. Өргөдлийн товч утга нь: Энэ бидэнтэй хийсэн гэрээ, бичиг баримтууд нь эрхийн доголдолтой бөгөөд 5 зүйл заалттай байгаа. Үүнд: 1. 4 обьектын доогуур 10,000 киловатт цахилгаан шугам явж байгаа. 2. Иргэн, нарын гарц үүдийг хаасан нийтийн эзэмшлийн талбай орсон. 3. Газрын кадастрын зураг дээрх ҮХХ-н хэмжээ (м.кв), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний талбайн хэмжээ 123 м.кв зөрүүтэй. 4. Зөвшөөрөлгүй 380 киловаттын тог татсан. 5. 396 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 123 м.кв салгаж авч дахин ҮХХ-ийн гэрчилгээ гаргуулсан зэрэг доголдолтой асуудлыг зөвтгөж өгнө үү гэсэн утга бүхий өргөдөл хүсэлт гаргасан. Эдгээр доголдлуудыг засаж өгөхгүй бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн дахин 2023 оны 07-р сарын 19 өдөр банкны ЭХА-д өргөдөл хүсэлт гаргасан. Уг өргөдөл хүсэлтэндээ: Ах болон бидний зүгээс дугаартай гэрээ нь хууль зөрчсөн эрхийн доголдолтой, албан тушаал, залилангийн гэмт хэргийн шинжтэй талаар танай газарт 2023 оны 6-р сарын 19, 2023 оны 6-р сарын 27-ны өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэж хариу өгсний эцэст төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээр болсноо мэдэгдэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд дээрх гэрээгхүчингүй болгох хүсэлтэй байнагэсэн утга бүхий хүсэлт өгсөн. Эх хувиа банк ЭХА-д өгсөн, хуулбарлаж авснаа шүүхийн байгууллагад гаргаж өгч байна. 2023 оны 07-р сарын 19 ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.
Цагдаа, прокурор шалгаад 2024 оны 9-р сарын 10-ны өдөр өгсөн хариу мэдэгдэх хуудсанд: Таны гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага шалгаад эрхийн доголдолтой асуудал байгаа нь тогтоогдсон, гэхдээ энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй учир уг эд хөрөнгийн холбоотой асуудлаар иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү, гэсэн утга бүхий гомдлын хариуг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор хууль цаазын шадар зөвлөх Э.Энхбат гэдэг хүн өгсөн, энэ хариуг 2025 оны 1-р сарын 17 өдөр авсан. Бид 2023 оны 06-р сарын 19-ний өдрөөс эхлэн банкны ЭХА-д, Цагдаагийн байгууллагад Прокурорын байгууллагад банкны ЭХА-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ маань эрхийн доголдолтой, хууль бус залилангийн гэмт хэргийн шинжтэй гэсэн маргаантай асуудлыг шалгаж өгөөч гэсний дагуу 1 жил 7 сарын дараа хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэж хариугаа өгсөн. Энэ хариуг 2025 оны 01-р сарын 17-нд өгсөн. Энэ хариуг авахаас өмнө ахтайгаа зөвлөсний дагуу мөнгөний боломж гарсан тул бид үлдэгдэл 280 сая төгрөгөө төлье, эсвэл гэрээгээ цуцлая, одоо нэг тийш нь эцэслэн шийдвэрлэе гэсэн асуудлаа 2023 оны 11-р сарын 18 өдөр банкны ЭХА-д тавьсан. Уг асуудлаар банкны ЭХА даргатэй уулзъя гэсэн боловч,тэй уулзах шаардлагагүй, хариуцсан ажилтан Д.тай уулз гэсэн. Ажилтан Д. биднийг / А., Ш. / хүлээн авч уулзаад бид та нарын 300 сая төгрөгийг буцаах боломжгүй, би ганцаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй зөвлөлөөр оруулаад хариу өгье гэсэн буюу 11-р сарын 20-ны өдөр өглөө 11 цагийн үед ажилтан Д. хүрээд ирээ зөвлөл хуралдаад шийдвэр гарсан гэсэн. Та нар 300 сая төгрөг дээрээ нэмээд 11-р сарын 20-ны дотор 280 сая төгрөгөө манай дансанд хийчихээ тэгвэл хүү алданги бодохгүйгээр та нарт үл хөдлөх хөрөнгийг чинь шилжүүлж өгье гэсэн. Ингэсэн нь аль аль талдаа ашигтай гэж хэлсэн. Бид нар хүү алданги төлөхгүй юм чинь гээд өөртөө байсан мөнгө дээрээ хүнээс 86,500,000 зээлж аваад 11-р сарын 20-ны 16:00 цагаас өмнө 280 сая төгрөгөө шилжүүлж өгсөн. Ингээд 2024 оны 12-р сарын 4 нд үл хөдлөх хөрөнгөө нэр дээрээ шилжүүлж авсан боловч дахин биднийг хуурч Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. дугаартай,"Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах"гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, банк ХХК дахь ЭХА-д төлсөн 580,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б. нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : дугаартай гэрээг 2023 оны 4 сарын 24-ний өдөр байгуулж, эрхийн догдолгүй үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамт худалдсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан эрхийн зөрчилтэй гэх үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1. Банкны төлбөр барагдуулах албанаас барьцаа хөрөнгө зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө болон газар Банкны эрх хүлээн авагчилд шилжиж ирсэн. 2. 4 барилгын доогуур 10,000 киловатт цахилгаан шугам, 380 киловаттын энэхүү асуудлууд нь Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах дугаартай гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдсантай холбогдолгүй байна. 3. Иргэн, нарын гарц үүдийг хаасан асуудал байхгүй бөгөөд гарцын талаар худалдан авагч талд мэдэгдсэн түүнийг хүлээн зөвшөөрч худалдан авсан. Хавтаст хэрэгг авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 9 сарын 10-ны өдрийн дугаартай албан бичигт .... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас дээрх бодит байдлыг нуух замаар та болон Ц. нарыг төөрөгдөлж оруулж, хууль бус бичиг баримт ашиглах, замаар худалдах худалдан авах гэрээ хийж, халхавчлан эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө дутуу гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манайх гэрчилгээтэй хөрөнгийг худалдсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 3-24-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 41-80, 92-93-р тал. 4-р хавтаст хэргийн 226-242-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 112-249, 2-р хавтаст хэргийн 1-252-р тал, 3-р хавтаст хэргийн 1-250-р тал, 4-р хавтаст хэргийн 1-216, 218-224-р тал, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч Ц., Б. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 197,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч нар биет байдлын доголдолтой хөрөнгө хүлээлгэн өгсөн, энэ талаар цагдаад шалгуулсан, үлдэгдэл төлбөрөө төлчихвөл алдангиас чөлөөлнө гэж хэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Нэхэмжлэгч Ц., Б. нар хариуцагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 2023 оны 4 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний үнэд төлсөн 580,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
5. Хариуцагч гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдсан, үл хөдлөх эд хөрөнгө дутуу биш гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Их суварга ХХК-аас 737,000,000 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 48 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 88 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн *** -р хороо *** тоотод байрлах 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй **** тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга /энэ 2 хөрөнгө 1 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээтэй/, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй нэгж талбарын дугаартай *** тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар болон бусад хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 1313 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. /1хх-156-159/
6.1. 1313 тоот шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч нар төлбөртөө тооцон өгөх хүсэлт гаргаснаар******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 48 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 88 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга /энэ 2 хөрөнгө 1 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээтэй/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй нэгж талбарын дугаартай *** тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр банкны хуулийн мэргэжилтэн Д. /энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д. / бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийг 10-5/297 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /1хх-113-250, 2хх-1-252, 3хх-1-250, 4хх- 1-206/
6.2. Зохигчдын хооронд 2023 оны 04 сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдаж, худалдагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,, тоотод байрлах 48 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 88 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,, тоотод байрлах 396 м.кв талбайтай, хувийн сууц, ажлын байргы зориулалттай барилга, Д.Нараагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй нэгж талбарын дугаартай, тоотод байрлах 863 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг худалдах, худалдан авагч Ц., Б. нар 580,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй. /1хх-17-19/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6.3. Худалдан авагч нар 2023 оны 4 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 280,000,000 төгрөг, нийт 580,000,000 төгрөгийг худалдагч талд төлсөн болох нь зохигчдын тайлбар, Б.ийн тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.
6.4. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө иргэн Ц., Б. нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх өмчлөгч С.Наранцэцэгтэй тохиролцон түрээсэлж, эзэмшиж байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг битүүмжилсэн байсан, банк Ц., Б. нартай гэрээ байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заасны дагуу худалдан авагч хүссэн тохиолдолд худалдагч тал худалдсан хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх үүрэгтэй.
6.5. Худалдагч тал худалдан авагч талд газар, үл хөдлөх эд хөрөнгийг болон бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй тул Б. банкны эрх хүлээн авагчид хандан газрын кадастрын зураг, нэгж талбар, барилгатай холбоотой бичиг баримтыг өгөхгүй байсаар 06.19-нд авсан, 121.78 м.кв үл хөдлөх хөрөнгө газар дээр байхгүй байна, цаасан дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй болсон байна, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг өөрийн биеэр авах эрх олгож өгнө үү гэх, .4 объектийн доогуур 10,000 киловаттын цахилгааны шугамтай, иргэн, нарын гарц үүдийг хаасан, нийтийн эзэмшлийн талбайн хууль бус гэрчилгээтэй, газрын кадастрын зургийн хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнээс 123 м.кв зөрүүтэй, 380 киловаттын тогийг хулгайн журмаар татсан, 396 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс 123 м.кв-ыг салгаж авч дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан зэрэг доголдолтой асуудлыг зөвтгөж шийдвэрлүүлэх, үүний дараа төлбөр төлөлт, хэмжээ зэргийг эвийн журмаар шийдвэрлэх, хэрэв гэрээгээ цуцалвал албан бичгээр гэрээний нөгөө талдаа мэдэгдэх, үүний дараа АТГ, прокурор, шүүхэд хандах болон гэх утгатай хүсэлт өгөхөд банкны эрх хүлээн авагч 2023 оны 07 сарын 03-нд хууль ёсны өмчлөгч тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн болох нь Б.Оюунбилэгийн банканд 2023.06.19, 2023.06.27-ны өдөр гаргасан өргөдөл, хүсэлт, банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 07 сарын 03-ны 642 дугаартай албан бичиг, гэрч Д. мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /4хх-208-211/
6.6. Б. банкны эрх хүлээн авагчид хандан үл хөдлөх эд хөрөнгө эрхийн доголдолтой байгаа, банкны эрх хүлээн авагчийн хууль бус үйлдэлтэй албан тушаалын гэмт хэргийн шинжтэй, цагдаад хандсан гэх, эрхийн доголдлоо засах зөвтгөх тухай бичгээр мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөөгүй, хууль бусаар авсан гэрчилгээ бүхий хөрөнгийг шалгуулахаар АТГ болон прокурорт хандсан, хуулийн байгууллагын шийдвэрийг үндэслэн төлбөр төлөх эсэх асуудлаа шийднэ гэх утгатай хүсэлтийг тус тус өгсөн болох нь Б.ийн банканд 2023.07.19-ний өдөр өгсөн албан бичгийн хариу хүргүүлэх нь гэсэн баримт, 2023.12.25-ны шаардлагын хариу гэх баримтаар тогтоогдож байна. /4хх-212, 216/
6.7 Худалдагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдсан эд хөрөнгийн талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх үүргээ биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг огт хүлээлгэн өгөөгүй тул гэрээ хийсний дараа шалгахад ийм барилга байгаагүй, илүү гэрчилгээтэй байсан, энэ талаар банкны эрх хүлээн авагчид өргөдөл, хүсэлт өгсөн, гэж хүнтэй уулзуулаагүй, гэрээ хийх гэж нэг удаа уулзсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. гэж хүн өмнөөс нь уулздаг байсан, тухайн үед алданги төлүүлэхгүй гэж бичүүлж аваагүйгээс би шүүхийн танхимд зогсож байна гэж маргаж байна.
6.8. Д.Нараагийн өмчлөлийн Г-2203002763 дугаарт бүртгэлтэй байсан, Зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоотод байрлах 164 м.кв газрыг, С.Наранцэцэгийн өмчлөлөөс банкны өмчлөлд шилжиж ирсэн /Д.гийн нэр дээр бүртгэгдсэн/ дугаарт бүртгэлтэй Зүүн сэлбийн 7 дугаар гудамж 87 тоотод байрлах 700 м.кв талбайтай газартай нэгтгэж нийт хэмжээг 863 м.кв болгож Д.Нараагийн өмчлөлд дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан, Д.гийн өмчлөлийн Г-2203002763 дугаартай газрын бүртгэлийг хаасан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 сарын 14-ний өдрийн дугаартай тушаал, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000660519 дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /1хх-23, 3хх-68/
6.9. Маргаан бүхий дугаарт бүртгэлтэй Зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа 226 м.кв талбайтай байсан болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0081192 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000791713 тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /2хх-27-252, 3хх-70,147-148/
6.10. банкны эрх хүлээн авагч Т. эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89 тоотод байрлах 226 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс Ц.т олгох 70 м.кв, Д.ид олгох 36 м.кв талбайг хасаж 123.78 м.кв талбайтайгаар гэрчилгээг шинэчлэн гаргуулах тухай хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2023 оны ,1 сарын 12-ны өдөр Зүүн сэлбийн 7 дугаар гудамж 87 тоотод байрлах 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга болгон өмчлөх эрхийг өөрчилж бүртгэсэн болох нь банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн 868 дугаартай хүсэлт, хүсэлтэд хавсаргасан ХХК-ийн хэмжилтийн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /3хх-47-67,/
6.11. Үзлэг хийхэд маргаан бүхий газарт гаднаас харагдах байдлаар 5 өөр хэлбэртэй үл хөдлөх эд хөрөнгө байсан хэдий ч үзлэгийн тэмдэглэлийг хариуцагч нарын татгалзлыг нотлох эргэлзээгүй, ач холбогдолтой баримт гэж үнэлэх боломжгүй байна.
6.12. Б., Ц. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэмжүүлэхэд нийт 387.47 м.кв талбайтай байсан болох нь ХХК-ийн барилгын талбайн хэмжээний дүгнэлтээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал уг баримтыг няцаасан баримтыг хэрэгт өгөөгүй./4хх-226-241/
6.13. 6.8-д дурдсанаас дүгнэвэл, 89А тоотод байрлах 274 м.кв газрын хэмжээний зарим хэсэг болох 164 м.кв газрын хэмжээг тоотод байрлах 700 м.кв газрын хэмжээтэй нийлүүлж бүртгүүлэхэд тоот газрын хэмжээ нэмэгдэж 864 м.кв болох үндэслэлтэй ба харин 89А биш 89 тоотод байрлаж байсан дугаартай үл хөдлөх хөрөнгийн хэмжээг багасгаж 123.78 м.кв хэмжээтэйгээр бүртгүүлснээс шалтгаалж тухайн эд хөрөнгийн байршил өөрчлөгдөх болормжгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг 89 тоот газраас салгаж 87 тоотод байрлуулах боломжгүй гэж үзэхээр байна.
6.14. Дээр дурдсанаас талуудын хооронд гэрээ байгуулах үед гэрээнд заасан дугаарт бүртгэлтэй эд хөрөнгө 87 тоот газар дээр бодитоор байгаагүй, 89А тоот газрын хэмжээнээс 87 тоот газрын хэмжээг нэмэгдүүлсэн ч 89 тоотод байрлаж байсан хөрөнгийг 87 тоотод шилжүүлэх боломжгүй гэж үзэхээр байна.
6.15. Худалдах, худалдан авах гэрээгээр 87 тоот газар дээр байхгүй дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 4 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчиж хийсэн, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
6.16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Б., Ц. нараас төлсөн 580,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Б., Ц. нарт газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгав.
6.17. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүй, үүнтэй холбоотой асуусан гэрч Ш.Цэцэгсүрэн, А.Анударь нарын мэдүүлгийг үнэлээгүй болно.
6.18. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Ц., Б. нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алдангид 197,770,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж,******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Ц., Б. нарын хооронд байгуулагдсан 2023 оны 4 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 580,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц., Б. нарт олгож, нэхэмжлэгч Б., Ц. нарт газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хуулийн зохицуулалтгүй байх тул хариуцагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 580,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч Ц., Б. нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Ц., Б. нарт холбогдуулан гаргасан 197,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5-д заасныг баримтлан******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Ц., Б. нарын хооронд байгуулагдсан 2023 оны 4 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газар худалдах, худалдан авах дугаартай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 580,000,000 /таван зуун наян сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц., Б. нарт олгож, нэхэмжлэгч Б., Ц. нарт эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 48 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 88 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоотод байрлах 123.78 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй нэгж талбарын дугаартай тоотод байрлах 863 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийн өмчлөх эрхийг хариуцагч банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,057,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц., Б. нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ