| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2312000780330 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “11. Прокуророос Шүүгдэгч А.Га, Д.Б, Ц.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 2312000780330 дугаартай эрүүгийн хэргээс “Шүүгдэгч Ц.Г нь шүүгдэгч Д.Б, А.Г нартай бүлэглэн хохирогч Б.Еыг хүчиндсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,” шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас Т овогт Цийн Г гэснийг, 2, 3 дахь заалтаас Ц.Гд 8 жилийн хугацаагаар гэснийг, 4, 6, 8 дахь заалтаас Ц.Г гэснийг тус тус хасч, 2, 3 дахь заалтын Д.Быг 8 /найм/, А.Гийг 8 /найм/ гэснийг тус тус 5 /тав/ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б, А.Г нарын цагдан хоригдсон 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.