2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О, М.М.  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны мал тооллогоор тоологдсон 484 адуу, 58 үхэр, нийт 542 толгой малыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч М.М*******т ногдох азарга 3 толгой, даага эр 50 толгой, эм 45 толгой, 2 настай буюу шүдлэн эр 10 толгой, эм 9 толгой, 3 настай буюу хязаалан эр 12 толгой, эм 7 толгой, 4 настай буюу соёолон эр 6 толгой, эм 3 толгой, 5 настай буюу их нас эр 2 толгой, эм 95 толгой бүхий 242 толгой адуу, бяруу эр 5 толгой, эм 7 толгой, 2 настай буюу шүдлэн эр 1 толгой, эм 2 толгой, 3 настай буюу хязаалан эр 1 толгой, 4 настай буюу соёолон эм 13 толгой бүхий нийт 29 үхэр, нийт 290 775 000 төгрөгийн үнэ бүхий нийт 271 тооны малыг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүхэлд нь тоолж хүлээлгэн өгөх, 2022-2023 онд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох 859 адуу, 152 үхэр нийт 1 011 толгой малыг бусдад худалдаж, шилжүүлсэн малын үнэ 509 433 010 төгрөгөөс 254 716 505 төгрөгийг 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бүхэлд нь хариуцагч М.М*******ийн Хаан банкны 5027******* тоот дансанд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч М.М*******ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 113 575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.О*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 2 885 408 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.М*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ