| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/00450/И |
| Дугаар | 192/ШШ2026/01429 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/01429
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргийн зөрчил 2 780 312.40 төгрөг гаргуулахаар өөрчилж, хариуцагч уг 2 780 312.40 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулж, гэрээний хугацааг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 766 төгрөгөөс 262 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 262 883 төгрөгийг гаргуулж, Г******* ХК-д, хариуцагч О.Т*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 262 883 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамж нь нэхэмжлэгч Г******* ХК болон О.Т******* нарын хооронд байгуулагдсан ЗГ1205124702 дугаартай орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.
5. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ