2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/11568

 

 

     

 

 

 

 

 

 

 

2025      12         15                               191/ШШ2025/11568



 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,188,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг ******* ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр манай компанийн үйлдвэрлэдэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг авч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон юм.

Уг гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 02 дугаар сарын 05-ны өдөр, 02 дугаар сарын 06-ны өдөр, 03 дугаар сарын 22-ны өдөр, 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд нийт 5 удаагийн нийлүүлэлт хийсэн бөгөөд үүнээс хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А-ББ/OUT/40884 дугаартай зарлагын баримтад нэр, тоо ширхэг бүрээр нэг бүрчлэн дурдсан нийт 41,056,500 төгрөгийн эм бүхий эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч нь ******* ХХК-д нийлүүлсэн.

Талуудын байгуулсан гэрээний 5.4-т барааг татан авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг худалдан авагч буюу ******* ХХК төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл харилцагчийн дэлгэрэнгүй тайланд дурдсанчлан хариуцагч нь хугацаандаа төлбөрөө төлдөггүй ба бага багаар увуу цувуу байдлаар шилжүүлдэг байсан билээ.

Өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн үндсэн авлагын дүн 72,916,280 төгрөг, ******* ХХК-ийн үндсэн төлөх дүн 72,916,280 төгрөг, ******* ХХК-ийн төлсөн дүн 42,790,358 төгрөг, үндсэн үлдэгдэл 30,125,922 төгрөг байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны гэрээний 6.2-т тус тус зааснаар хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хоног тутамд 0,5 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч нь өмнөх оны үлдэгдэл 3,658,800 төгрөг, нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4,543,550 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4,795,010 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 473,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18,039,420 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн нийт 31,509,780 төгрөгийн өртэй байсан.

Улмаар уг төлбөрийг бага багаар цувуулан төлсөөр 2024 оны 10 дугаар сарын 30-нд бүрэн төлж барагдуулсан бөгөөд хэдий гэрээний үүргийн зөрчил гаргасан ч гэсэн нэхэмжлэгч нь хамтын ажиллагааг хүндэтгэн дээрх төлбөрүүдэд алданги тооцолгүйгээр төлбөрийг хаасан.

Харин 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нийлүүлсэн 41,056,500 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүний үнийг өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй тул 2204 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дараах байдлаар алданги тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Алдангийн хэмжээ нь зөвхөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар хуульд заасан хязгаарыг давсан байсан бөгөөд цаашид хоног тооцох шаардлагагүй болсон. Харин нэхэмжлэгч нь мөн л бизнес хийхэд тулгардаг асуудал, хамтын ажиллагааг харгалзан алдангийг багасгаж нэхэмжлэл гаргах үеийн төлөгдөөгүй үндсэн дүнгээс зөвхөн алданги тооцсон ба үндсэн төлбөрийн 30,125,922 төгрөг, алданги 15,062,961 төгрөг, нийт 45,188,883 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагч нь үндсэн төлбөр болох 30,125,922 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд алданги 15,062,961 төгрөгөөс татгалзаж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,188,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч ******* ХХК нь үндсэн төлбөр болох 30,125,922 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч нь үлдэгдэл алданги болох 15,062,961 төгрөгөөс хариуцагчийг чөлөөлж байгаа буюу нэхэмжлэлийн нийт шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,188,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,895 төгрөгийн тавин хувь болох 191,948 төгрөгийг татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Д.БАТХУЯГ