| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10786/И |
| Дугаар | 191/ШШ2026/01797 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2026/01797
2026 01 30 191/ШШ2026/01797
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин байх, ******* *******" ХХК /РД:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн /РД:/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 19,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.,
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие ******* ******* ХХК, Захирал гэх №, 2025 оны 08 дугаар сарын 26 ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан газарт 5х8 хэмжээтэй байшингийн каркас бариулахаар тохиролцож, хундам, байшингийн үндсэн хийц хана, дээвэр, ажлын зурагтай дотор заслаас бусад хийцийг хийлгэх зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Гэрээний нийт 34,320,000 тохиролцож, 2025 оны 08 дугаар сарын 26 ний өдөр ХХБ ******* гэсэн данс руу 17,160,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* гэсэн данс руу 2,625,000 төгрөг шилжүүлсэн. ын нөхөр гэх нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан байшин барьж, өгнө гэж хэлээд мөнгө аваад байшин бариагүй, Газар хундам цутгасан нэртэй ажлаа хаяад өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэж өгөөгүй болно.
Иймд "******* *******" ХХК РД:******* тоот гэрээ хийгээд ******* овогтой ын хаанбанк 5076243348 тоот дансанд шилжүүлсэн 19,760,000 шүүхийн журмаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 19,760,000 төгрөгөөс хариуцагч 15,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 4,760,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,760,000 төгрөгийг хариуцагч 2 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК, Д. нарт холбогдуулан Гэрээний үүрэгт 19,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,760,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2,760,000 төгрөгийг хариуцагч 2 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр тус тус зохигч талууд эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,760,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 15,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 2,760,000 төгрөгийг 2 хуваан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,410,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тус тус эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА