Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

 

 

 

 

 

  2025       09         17                                             2025/ДШМ/57

 

 

Б.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Ц.Л

Шүүгдэгч                                                     Б.Г

Хохирогч                                                       Г.Д, Б.О

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Г.Г

Хохирогчийн өмгөөлөгч                            Б.М

Иргэний хариуцагч                                    Б.Г

Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч    Э.Т, Т.Э, Р.Ц

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний хариуцагч Б.Г болон түүний өмгөөлөгч Т.Э, Р.Ц нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Гт нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Я овогт Б-н Г, Монгол Улсын иргэн,  

 

Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим     аймгийн   сумын багийн           хорооллын “Г” хотхоны       дугаар барилгын гадна металл фасадын ажлыг хийж гүйцэтгэж байх үедээ барилгын хойд талд татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал алдаж,

 

болгоомжгүй үйлдлээр “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1.429.012.727 төгрөг, тус байрны оршин суугч хохирогч Г.Д 26.101.000 төгрөг, Б.Гд 440.100 төгрөг, Х.Бд 7.874.467 төгрөг, Г.Дд 2.359.316 төгрөг, Б.Од 16.421.571 төгрөг, Д.Дд 13.147.167,78 төгрөг, Т.Эт 3.803.000 төгрөг, Т.Бд 1.405.000 төгрөг, Г.Юд 2.960.000 төгрөг хохирол тус тус учруулж нийт их хэмжээний буюу 1.503.524.348,78 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

 

Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Я овгийн Бн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 жилийн хугацаагаар          аймгийн         сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Гс 1.507 280.499.28 төгрөг гаргуулж, хохирогч Г.Дд 26.101.000 төгрөг, хохирогч Б.Гд 440.100 төгрөг, хохирогч Х.Бд 7.874.467 төгрөг, хохирогч Г.Дд 2.359.316 төгрөг, хохирогч Б.Од 16.421.571 төгрөг, хохирогч Д.Дд 13.147.167.28 төгрөг, хохирогч Т.Эт 3.803.000 төгрөг, хохирогч Т.Бд 1.405.000 төгрөг, хохирогч Г.Юд 2.960.000, хохирогч “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1.429.012.727 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газарт 3.756.200 төгрөгийг тус тус олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, 3 ширхэг дэвтрийг хэргийн хадгадах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, олон хэсэг бүхий шатсан хар үнс мэт зүйлс, 2 хэсэг харлаж шатсан металл бүхий зүйл, шаргал өнгийн хөөсөнцөр мэт 2 хэсэг зүйлс зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд иргэний хариуцагч Б.Г нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Б.Гн өмгөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо:

 

“… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл /Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх/-ийн 5 дахь хэсэгт ... Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний хариуцагч Б.Гд шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхийг заагаагүй байгааг гомдлын эхэнд дурдаж байна.

 

Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй /Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан/ талаар: Өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч Б.Гт холбогдох хавтаст хэргийн материалтай 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх дээр танилцсан юм.

Хавтаст хэрэгт мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Эд зүйл /Баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол”-оор хохирогч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч Г.Гс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн Г хотхоны   дугаар байр буюу  дугаар блокын галын дараах нөхөн сэргээлтэд зарцуулсан зардлын ажлын хөлс 618.830.000 төгрөг, материалын үнэ 810.181.727 төгрөгийн тооцоо, санхүүгийн баримт 103 хуудас, 42/2023 дугаартай албан бичиг 3 хуудас, нийт 106 хуудас баримтыг хавтаст хэргийн материалд хавсаргаж, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг дээрх тооцоо, санхүүгийн баримтын дүнгээр тусгаж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн улмаас “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-с мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн ажлын хөлс 618.830.000 төгрөг, материалын үнэ 810.181.727 төгрөг, нийт 1.429.012.727 төгрөг гарсан талаарх тооцоо, санхүүгийн баримтыг/ 1-р хх-ийн 236-аас 2-р хх-ийн 91/ үндэслэж тогтоосон байна.

Аливаа эрүүгийн хэрэгт тэр дундаа материаллаг хохиролтой хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эд зүйл, хөрөнгийн хохирлыг шинжилгээ хийлгэсний үндсэн дээр хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох учиртай.

Энэ асуудлыг эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад ”Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэж тус тус заасан байна.

Гэтэл шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг гаргаж өгөх нь тэдний хуульд заасан эрх боловч тухайн гаргаж өгсөн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтооход хүрэлцээт баримтууд мөн эсэхэд мөрдөгч, прокуророос дүгнэлт хийж, тухайн баримтууд дээр үндэслэн холбогдох шинжилгээг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтооход гол баримталсан хохирлын тооцоо, санхүүгийн баримт бичигт зарим хохирол, хор уршгийг үндэслэлгүй тооцоолж гаргасан байна.

Санхүүгийн тооцооны хүснэгтийн 6 дугаарт цахилгааны кабель, разетка, дохиолол 36 айл нийт 39.800.000 төгрөг, 22 дугаарт үйл ажиллагаа, ашиглалт, цахилгааны зардал ус, дулаан 160.000.000 төгрөг, 23 дугаарт зээлийн хүү 1.4 тэрбум 3 сар 67,200,000 төгрөг гэх мэт зардлууд тусгагдсан байгаагаас үзвэл гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж хөрөнгийн үнэлгээ хийх, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар заасан байгаа тул шүүгдэгч Б.Гт холбогдох “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьсан Г хотхоны  дугаар байрны -р блокын гадна фасад шатсан хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг бодитой тогтоох хуулийн шаардлагын дагуу тусгай мэдлэг бүхий шинжээчээр үнэлгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэжбайна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.Гын үйлдлийн улмаас нэр бүхий 9 хохирогчид учирсан 74.511.621 төгрөгийн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон атлаа нэг шалтгаанаар “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан хохирлыг санхүүгийн баримт бичгийг үндэслэн тогтоосон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Г-с гэмт хэргийн улмаас “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан 810.181.727 төгрөг, гэмт хэргийн хор уршиг 618.830.000 төгрөг, нийт 1.429.012.727 төгрөг, нэр бүхий 9 хохирогчид учирсан нийт 74.511.621 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газарт 3.756.200 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хэдийгээр Б.Г нь Г хотхоны  дугаар байр буюу  дугаар блокын гадна металл фасадын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ шүүгдэгч Б.Гыг ажиллуулж байсан боловч анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирол, хор уршгийг Б.Г-с гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй, энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь хавтаст хэрэгт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43/2023 дүгнэлтээр Г хотхоны  дугаар байрыг улсын комисс хүлээж авсан байх боловч гэрч П.П /1-р хх-ийн 168 дугаар хуудас/, гэрч Д.Э /1-р хх-ийн 170 дугаар хуудас/, гэрч С.А /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/, гэрч Ч.Д /1-р хх-ийн 175-176 дугаар хуудас/, гэрч Г.Н /1-р хх-ийн 180-181 дүгээр хуудас/, анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /3-р хх-ийн 86-94-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзвэл

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тухайн орон сууцны барилгын ажил бүрэн гуйцэт дуусаагүй байхад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээж авч акт үйлдсэн, улмаар энэ актыг үндэслэн “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас оршин суугч нарыг захиалсан байранд оруулсан нь нэр бүхий 9 хохирогчид их хэмжээний хохирол учрах үндсэн шалтгаан, нөхцөл болсон байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөвхөн Б.Г хариуцахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Орхон аймгийн Прокурорын газраас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүхээс шүүх хуралдааны оролцогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй үндэслэлээр хэд хэдэн удаа хойшлуулж, улмаар 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хянан хэлэлцээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, журам зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг мөр зөв тогтоох, орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авсан эсэх, улсын комиссын дүгнэлт болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ холбогдох хууль, дүрэм, журмын дагуу гарсан эсэх, хэрэв зөрчсөн нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг холбогдох газарт шилжүүлж шалгуулах үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байдаг.

Шүүгчийн захирамжид заасны дагуу мөрдөгчөөс шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу шинжээч Ц.Б нь Г хотхоны  дугаар байр буюу  дугаар блокын гадна металл фасад шатсан хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 41/25 дугаартай дүгнэлт гаргахдаа “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны Анхан шатны зааварчилгааны дэвтэр” 2022 он гэсэн бичвэртэй шар өнгийн 1 дэвтэр, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” гэсэн бичвэртэй улаан өнгийн 2 дэвтэрт үндэслэж тулгуурлан дүгнэлтийг гаргасан байдаг.

Мөн дүгнэлт гаргахдаа мөрдөгчөөс шилжүүлсэн 4 хавтаст хэрэгтэй танилцаж, дүгнэлтэд “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил хариуцсан ажилтан Г.Н-н ... Манай байгууллага гэрээт ажилчинд хүртэл хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч ажилд нь гаргадаг. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г, Э, П нарыг ажилд гаргахаас өмнө зааварчилгааг өгч гарын үсэг зуруулан ажилд нь гаргасан. Манайх гэрээнд зааснаар давхар зааварчилгааг өгдөг гэсэн мэдүүлгийг иш татаж дүгнэлтэд тусгасан байна.

Шинжээчийн дүгнэлтэд анхан шатны зааварчилгааны дэвтэр 2022 он гэсэн бичвэртэй 1 ширхэг шар өнгийн дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Гт 2 удаа зааварчилгаа өгсөн тэмдэглэл байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр 2 ш улаан өнгийн дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Гт зааварчилгаа өгсөн тэмдэглэл байхгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 3 ширхэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт зааварчилгаа өгсөн хүний албан тушаал, овог, нэр, гарын үсэг гэсэн мөрөнд албан тушаал, овог, нэр бичигдээгүй, гарын үсгийн тайлал байхгүй байна. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй албан тушаалтныг талаар нотлох баримт байхгүй байгаа талаар тусгажээ.

“Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил хариуцсан ажилтан Г.н мэдүүлгээр Г хотхоны  дугаар барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бусад компани болон гэрээт ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ажлыг “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хариуцаж тусгай бүртгэлийн дэвтэр хөтөлж зааварчилгааг өгч байсан гэсэн боловч

шинжээчийн дүгнэлтээр Б.Гт тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, энэ талаарх тэмдэглэл байхгүй, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт зааварчилгаа өгсөн хүний албан тушаал, овог, нэр, гарын үсэг гэсэн мөрөнд албан тушаал, овог, нэр бичигдээгүй, гарын үсгийн тайлал байхгүй зэргээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажиллагаа нь хууль, дүрэм, журмын дагуу явагдаагүй, шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй гэж мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдал, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд ... Анхан шатны зааварчилгааны дэвтэр 2022 он гэсэн бичвэртэй шар өнгийн 1 дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Гт 2 удаа зааварчилгаа өгсөн тэмдэглэл байхад харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны улаан өнгийн 2 дэвтэрт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Гт зааварчилгаа өгсөн тэмдэглэл байхгүй байна гэж тусгасан, шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн 2 шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө тухайн өдөр зааварчилгаа аваагүй гэснээс үзвэл Анхан шатны зааварчилгааны дэвтэр 2022 он гэсэн бичвэртэй шар өнгийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь түүний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Б.Гт тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, энэ талаарх тэмдэглэл байхгүй, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт зааварчилгаа өгсөн хүний албан тушаал, овог, нэр, гарын үсэг гэсэн мөрөнд албан тушаал, овог, нэр бичигдээгүй, гарын үсгийн тайлал байхгүй гэснээс үзвэл Б.Г нь өөрөө өөртөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, анхан шатны зааварчилгааны дэвтэр 2022 он гэсэн бичвэртэй шар өнгийн дэвтэрт гарын үсэг зурах боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гыг татсан тамхины ишээ бүрэн унтраалгүй хаяснаас уг гал гарч иргэн, хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон гэж дүгнэсэн.

 

Хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл бичлэг дээрх ногоон малгайтай, цэнхэр ажлын хувцастай хүн хаанаас гарч ирсэн, ямар үйл хөдлөл хийсэн, тамхины ишээ хаана хаясан, хаашаа явсан гэдэг үйл баримтыг тогтоосноос тухайн хүн шүүгдэгч Б.Г мөн эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаа тэр дундаа Таньж олуулах ажиллагаа явуулж тогтоогоогүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

 

Хохирогч Б.Г нь ... шатсан байрны зүүн хэсэг рүү харсан хяналтын камерын бичлэгээс харахад уг байрны гадна фасадыг хийж гүйцэтгэсэн Г даргатай бригадын ажилтан Г гэх хүн байр шатаж эхэлсэн орчимд явж байгаад тамхи татаад ишийг нь хаяж байгаа харагдсан гэж мэдүүлэг өгсөн хэдий ч тухайн татсан тамхины ишээ хаяж байгаа хүн нь Б.Г мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь чухал ач холбогдолтой байхад шүүхээс анхаарч үзээгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Г хотхоны дугаар байр буюу 3 дугаар блокийг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч Э.С нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудсанд өөрийн хариуцсан хяналтын чиглэл болох галын хяналтын чиглэлээр 6 үүрэг даалгавар өгч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын комисс орон сууцыг хүлээн авахад өмнө өгсөн 6 үүрэг даалгаврыг биелсэн гэж тэмдэглэсэн байдаг.

 

Гэтэл хэргийн үйл баримтаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г хотхоны дугаар байр буюу дугаар блокын гадна фасад шатахад тухайн орон сууцанд Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд заасан гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраах автомат тоног төхөөрөмжийн ашиглалт хангалтгүй, “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтнууд нь галын аюулгүй байдлыг хангах талаарх анхан шатны мэдлэг байхгүй, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглалт, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж (галын автомат систем, ус хангамж, галаас хамгаалах хаалт, хаалга)-ийн ашиглалт хангалтгүй, тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгаагүй, дуудлагаар ирсэн Онцгой байдлын албаны автомашин галын голомт руу цаг хугацаа алдаж очсон болох нь тогтоогдож, дээрх их хэмжээний хохирол учрах үндсэн шалтгаан болсон байдаг.

 

Өөрөөр хэлбэл, орон сууцны галын хяналтын аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байхад орон сууцыг хүлээн авч, албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон Авлигын гэмт хэргийн шинжтэй байна. Мөн энэ асуудал нь барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан төрийн байгууллагын бусад албан тушаалтнуудад давхар хамааралтай юм.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчлийн талаар:

 

Анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчийн захирамжид заасны дагуу мөрдөгчөөс шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу шинжээч Ц.Б нь Г хотхоны    дугаар байр буюу    дугаар блокын гадна металл фасад шатсан хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 41/25 дугаартай дүгнэлт гаргахдаа хэрэгт “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны Анхан шатны зааварчилгааны дэвтэр” 2022 он гэсэн бичвэртэй шар өнгийн 1 дэвтэр, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр гэсэн бичвэртэй улаан өнгийн 2 дэвтэрт тулгуурлан дүгнэлт гаргаж, мөрдөгчөөс шүүгчийн захирамжид заасан бусад ажиллагааг хийж, аймгийн Прокурорын газраас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 589 дугаартай албан бичгээр 4 хавтас 930 хуудас эрүүгийн хэрэг, хяналтын камерийн бичлэгтэй сиди 1 ширхэг, шинжээч дүгнэлт гаргахдаа ашигласан 3 дэвтрийг шүүхэд хүргүүлсэн байна.

 

Гэтэл дүгнэлт гаргуулахаар шинжээчид хүргүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3 дэвтрийг мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй байхад прокуророос дээрх 3 дэвтрийг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдаанд оролцогч нараас хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй дэвтрийг шинжлэн судалсан, шүүхээс хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3 дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсаргахаар шийдвэрлэсэн нь

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт /хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай/-ыг зөрчиж, улмаар тухайн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

 

 Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЗ/ЗО дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар /3-р хх-ийн 224-225 дугаар хуудас/ шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 22- ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эн гаргасан “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг хүлээн авсан атлаа тус компанийг иргэний хариуцагчаар татах шүүгчийн захирамж гаргалгүйгээр “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0113/02 дугаартай албан бичгийг үндэслэн дараагийн шүүх хуралдаанд тус компаниас томилогдсон Г.Г-г иргэний хариуцагчаар оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана заалтыг зөрчсөн байна.

 

Шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцсон Г.Г нь мөрдөгчийн тогтоолоор /2-р хх-ийн 104-108 дугаар хуудас/ хэрэгт “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн байдаг.

 

Нөгөө талаар “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0113/02 дугаартай албан бичгээс үзвэл Г.Г нь тус компанийн хохирсон хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр төлөөлж оролцох эрхийг нь баталгаажуулсан, уг албан бичигт иргэний хариуцагч томилсон, шүүх хуралдаанд төлөөлж оролцох агуулга бичигдээгүй байхад иргэний хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зааснаар тус тусдаа оролцогчид бөгөөд эдлэх эрх, хүлээх үүргийг хуульд өөр өөрөөр заасан байхад шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар нэг хүнийг оролцуулсан нь оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох тохиолдолд 1-рт хуулийн этгээдийг төлөөлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох ёстой байтал тухайн хүнийг томилолгүй шууд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахаар сонгож авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг зөв тогтоох хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дарааллыг зөрчсөн байна.

 

Мөн шүүх хэргийг хянан хэлэлцэх шатанд “Миг даатгал” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргахад шүүгчээс мөн ялгаа байхгүй иргэний нэхэмжлэгчээр тогтоох захирамж гаргахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ба харин тус компаниас дахин хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан байгааг гомдолд дурдаж байна.

Иргэний хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хариуцагч Б.г хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор огт хангаагүй байна.

 

Учир нь: 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан иргэний хариуцагч “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмгөөлөгч Э.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мь нарын хэргийн материалтай танилцах хүсэлт, иргэний хариуцагч Б.Г-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй үндэслэлээр хойшлуулж дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт товлосон байдаг.

 

Хэрэгт хавсаргагдсан шүүгчийн туслах Н.Х-н 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Тэмдэглэлд ... 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хариуцагч Б.Г-н    дугаарын утас руу шүүх хурлын тов мэдэгдэхээр залгахад гар утсаа авахгүй таслаад байсан тул хурлын товыг мессеж бичиж үлдээсэн, мөн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр           аймгийн           сумын         багийн        тоотод оршин суух гэр рүү нь бичиг хүргэгч Д.А-р тов мэдэгдэхэд эмнэлэгт хагалгаанд орж байгаа гэх хариуг өгсөн болно гэсэн байгаа боловч шүүх хуралдааны тов мэдэгдэхээр залгасан          дугаар нь Б.Г-н иргэний хариуцагчийн биеийн байцаалтын холбоо барих утасны дугаар хэсэгт тэмдэглүүлсэн дугаар биш, бичиг хүргэгчээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэх ямар ч баримт байхгүй байна.

 

Мөн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг дахин хойшлуулж 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагт товлогдсон хурлыг иргэний хариуцагч Б.Г-д албан ёсоор мэдэгдээгүй, мессежээр мэдэгдсэн гэх боловч энэ талаарх баримт байхгүй байна.

 

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно”, 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжпэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байгаа боловч иргэний хариуцагч Б.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас тэрээр шүүх хуралдаанд оролцох, мэдүүлэг өгөх, санал, хүсэлт гаргах боломжгүй болсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07- ний өдрийн 2025/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхийн шийдвэр, ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Иргэний хариуцагч Б.Г-н өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

“… Иргэний хариуцагч Б.Г-тэй “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл байсан бөгөөд иргэний хариуцагч Б.Г нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог.

 

Мөн “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани гал дэмждэггүй фасадны материал авах ёстой байсан ч тийнхүү гал дэмждэггүй фасадны материалаар ажил гүйцэтгүүлээгүй, мөн гал дэмжих хог хаягдалыг цэвэрлэж, зайлуулаагүй, барилга хүлээн авах комисс барилгыг хүлээн аваагүй байхад айл өрхүүдийг уг орон сууцанд оруулсан зэрэг хууль бус болон хууль илтэд зөрчсөн байхад хохиролыг иргэний хариуцагчаар дангаар бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2025 оны 05 дугаар 20-нд Б.Г-г мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар тогтоох тухай тогтоол гаргаж, мэдүүлэг авахад иргэний хариуцагч Б.Г нь өмгөөлөгч сонгон авч мэдүүлэг өгнө гэсэн байхад энэ эрхээр нь хангаагүй, иргэний хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг иргэний хариуцагч мэдээгүй бөгөөд энэ үед Улаанбаатар хотод хорт хавдарын хүнд хагалгаанд орсон байсан. Ийнхүү шүүх хуралдааны товыг иргэний хариуцагч мэдээгүй нь, мөн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан хохирлыг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гал гарсан өдөр шүүгдэгч Б.Гт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүй байсан. Б.Г, Б.Г нар нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байхад туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус буюу Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани тус тус зөрчиж гэрээ байгуулсан байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Уг орон сууцанд нүүж орсон айл өрхөд учирсан хохирлыг шинжээч томилж үнэлгээ гаргуулан тогтоосон атлаа “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан хохирлыг шинжээч томилж үнэлгээ, дүгнэлт гаргуулалгүйгээр хохирлыг гаргаж шийдвэрлэсэн нь иргэний хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Иргэний хариуцагч Б.Г давж заалдах гомдолдоо:

 

“Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани гал дэмждэггүй фасадны материал авах ёстой байсан ч ажил гүйцэтгүүлсэн фасадны материал нь ердийн шатдаг фасад байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна, мөн гал дэмжих хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулах байсан ч хог хаягдал цэвэрлээгүй нь гал гарч газар авах нэг гол шалтгаан болсон байна. Барилга хүлээн авах комисс барилгыг хүлээн аваагүй байхад айлууд оруулсан зэрэг нь галын улмаас гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлэх шалтгаан болсон.

Надад шүүх хуралдаан анх товлон зарлагдсан гэж 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр утасны мессежээр шүүх хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 19-нд болно гэж мэдэгдсэн боловч манай эхнэр М нь намайг эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ удаа оролцож чадахгүй, хагалгаанд орж байгаа гэдгийг хэлсэн байдаг. Харин 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг иргэний хариуцагч Б.Г надад мэдэгдээгүй бөгөөд энэ үед би Улаанбаатар хотод Халдвар судлалын үндэсний төвд улаан хоолой, ходоодны хорт хавдарын хүнд хагалгаанд орсон байсан.

Миний бие шүүх хуралдааны товыг мэдээгүй, мөн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Би өөрийн биеэр шүүх хуралд орж өөрийн эрхийг хамгаалах боломжийг надад олгоогүйд маш их гомдолтой байна.

Шүүгдэгч Б.Г бид 2 ажилтан, ажил олгогч гэхээсээ илүү хамтарч ажиллаж ашгаа хувааж байсан хүмүүс тул ажил олгогч гэдгээр надад бүх хохирлыг хариуцуулж гаргах болсонд мөн маш их гомдолтой байна. Энэ талаарх нотлох баримтаа гаргах боломж ч надад олдсонгүй.

Шүүгдэгч Б.Г болон “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмгөөлөгч, мөрдөгч нар “танд хамаа байхгүй, санаа зоволтгүй” хэмээн удаа дараа хэлж байсанд нь би итгэж явсандаа харамсаж байна. Уг ажил гүйцэтгэлийн гэрээний төлбөрийн үнийн дүнгээс шууд суутгуулан Б.Г нь уг орон сууцанд байр захиалан авсан нь бидний хамтарч ажиллаж байсан бөгөөд хэн аль нь ажил олгогч, ажилтан биш байсан гэдгийг шууд нотлоно.

Мөн намайг эзгүйд Б.Г ахлаж ажлыг гүйцэтгүүлдэг байсан зэрэг нь шүүгдэгч Б.Г бид 2 ажилтан, ажил олгогч биш харин хамтрагч нар байсан гэдгийг нотолно. “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр гаргуулаагүй нь хохирлын хэмжээ бодитой болоогүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г тайлбартаа: ... Байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.О тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Д тайлбартаа: ... Хохирлыг яаралтай буруутай этгээдээс гаргуулж авмаар байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г тайлбартаа: ... бодит байдлаар нь үнэнч шударгаар шийдэж өгөөсэй гэж шүүгч нараас хүсэж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Б.Г тайлбартаа: ... 2025 оны 7 дугаар сарын 07-нд шүүх хуралтай гэж ерөөсөө надад мэдэгдээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.М тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Т тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй хэвээр үлдээх байр суурьтай оролцож байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1.507.280.499 төгрөгийг иргэний хариуцагч Б.Г-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж санал дүгнэлтээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын 5 дахь заалт буюу хохиролтой холбоотой заалтад өөрчлөлт оруулах ... гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Гыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим          аймгийн          сумын         багийн   хорооллын “Г” хотхоны т   дугаар барилгын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэж байх үедээ барилгын хойд талд татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал алдаж, болгоомжгүй үйлдлээр бусдад их хэмжээний буюу 1.503.524.348,78 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Гыг “бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, иргэний хариуцагч Б.Г-с 1.507.280.499.28 төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч иргэний хариуцагч Б.Г болон түүний өмгөөлөгч Т.Э, Р.Ц нар давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 295 дугаартай захирамжаар:

-  тухайн цаг хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шинжээч томилон тогтоолгох,

- “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан хохирлын талаар зөрүүтэй санал дүгнэлтүүд гарч байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршгийг нэг мөр тогтоох,

- Тухайн байрны барилгын ажил дуусч улсын комисс хүлээж авч дүгнэлт гаргасан эсэх, улсын комисс дүгнэлт гаргасан бол 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр барилгын ажил үргэлжилж байсан эсэх, улсын комисс дүгнэлт гаргаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрхэн гарсан зэргийг шалгаж тогтоох ... зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулж, хэргийг Прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд гэрч С.Ж, Г.Б нараас мэдүүлэг авч, иргэн Б-н Г-г иргэний хариуцагчаар татаж, тухайн орон сууцыг улсын комисс хүлээж авч дүгнэлт гаргасан эсэх, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр барилгын ажил үргэлжилж байсан эсэх талаар шалгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргуулж хэргийг шүүхэд хүргүүлжээ.

Харин мөрдөгч, прокурор нь дээрх шүүгчийн захирамжинд заасан ажиллагаа буюу “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан шууд хохирол, хор уршгийг нэг мөр тогтоох” ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.

Гэтэл дээрх ажиллагааг хийж гүйцэтгээгүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан байх боловч иргэний хариуцагч Б.Г-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримтад “мессеж” гэж бичсэн байх боловч энэ талаар баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч Б.Г-д шүүх хуралдааны товыг мессежээр мэдэгдэх болсон шалтгаан, мөн хэдийд, хэрхэн, ямар утга бүхий мессеж явуулсан эсэх зэрэг нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт, тэмдэглэл үйлдэгдээгүй байна.

 

Дээрх нөхцөл байдал нь иргэний хариуцагчийн хуулиар олгогдсон “нэхэмжпэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих эрх”-ийг зөрчсөн үндэслэлд хамаарна.

 

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, мөн иргэний хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан иргэний хариуцагч Б.Г болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд өмгөөлөгч Т.Э-н гомдолд дурьдсан “ ...Б.Г мөн эсэхийг хуульд зааснаар таньж олуулах ажиллагаа явуулах ...” гэсэн хэсгийг хүлээн авах шаардлагагүй гэж үзнэ.

 

Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3 дэвтрийг шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан прокурор хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн, шүүх хуралдаанд оролцогч нар дэвтрийг шинжлэн судалж, анхан шатны шүүх дээрх 3 дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсаргахаар шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татсан  /3 хх 225/ атлаа тус компаниас ирүүлсэн албан бичгийг үндэслэн төлөөлөгчөөр Б.Г-г оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Иргэний хариуцагчаар татахдаа ... шүүгч захирамж гаргана” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна Б.Г-д хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан эсэх нь тодорхойгүй.

Мөн “Миг даатгал” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргасан ...Г.Дд 8,097,100 төгрөг, Г.Зд 8,097,100 төгрөг төлсөн ... шалтгаанаар иргэний нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа тус компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай шүүгчийн захирамж гаргаагүй /3 хх 243, 3 хх 346, 4 хх 34/ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо ... шүүгч захирамж гаргана” гэсэн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл дээрх хуулийн этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч нарыг шүүх тогтоохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.  

Түүнээс гадна шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд “Миг даатгал” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ... Г.Д нөхөн төлбөрийг эргэн төлнө гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан хүсэлт ирүүлсэн /4 хх 50/-ийг шүүх хүлээн авсан байх боловч тус компани нь Г.З-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан эсэх нь тодорхойгүй байх тул дээр дурьдсан зөрчлүүдийг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт ирүүлээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Иргэний хариуцагч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Э, Р.Ц нарын давж заалдах гомдлын “...Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан хохирлыг тогтоогоогүй, ...иргэний хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, эрхийг нь зөрчсөн ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авсугай.

3.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Гт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАЯРХҮҮ

 

                        ШҮҮГЧИД                                                                 Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ