| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/14110/И |
| Дугаар | 191/ШШ2026/00397 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/00397
2026 01 06 191/ШШ2026/00397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах ******* банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, Э.******* нар өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Иргэн Н.******* нь тус банкнаас 36,000,000 төгрөгийг тоот зээлийн гэрээгээр жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.
Зээлдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны хуваарьт төлөлтөөс зээлийг төлөөгүй үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/ захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих иргэн Н.*******ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******банк ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******банк ХК-ийн 2024.03.27-ны өдрийн дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, *******банк ХК-иас 2025.06.05-ны өдрийн Ч.*******, Э.******* нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/ дугаар захирамж /хх 1-15/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 19/ зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэгт оршин байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 5/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн цахим лавлагаа зэрэг баримтаар Н.******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 8-13/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь нэхэмжлэгчийн тодорхойлсон тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/ дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх 14-15, 19/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, Э.******* нар өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ