| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10870/И |
| Дугаар | 191/ШШ2026/02247 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02247
2025 02 09 191/ШШ2026/02247
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: хаягт оршин байх, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******-******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 82,980,693 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Айгерим оролцов.
Нэхэмжлэгч тал эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой *******-******* нь "******* ******* ББСБ" ХХК-тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн -н тоот "Зээлийн гэрээ", -н тоот "Ипотекийн гэрээ"-г байгуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 30.0 хувийн хүүтэй, хөрөнгийн зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.*******- ******* өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204038584-н тоот дугаартай, талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нь Бизнесийн зээлийн гэрээ", "Зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргээ байнга зөрчиж, энэ талаар зээлдэгчид мэдэгдэж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг арилгаагүй ямар нэгэн үр дүн гарахгүй нь зээл хүүгийн тооцооллоос харахад илт болсон зээл, зээлийн хүүгийн тооцооллоос харахад 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтэрсэн байгаа учир "Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар гэрээг цуцлуулж, төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардлуудыг гаргуулан авах үндэслэлтэй байна.
Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:Үндсэн зээл: 71,628,066 төгрөг, Зээлийн хүү: 11,162,162 төгрөг, Зээлийн нэмэгдүүлсэн хүү: 165,466 төгрөг, Нийт дүн: 82,955,693 төгрөг, Нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал: 25,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн: 643,054 төгрөг.
Нэг: Талуудын хооронд байгуулсан 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №н тоот "Зээлийн гэрээ"-ний үүргийг хариуцагч ******* овогтой *******-*******эс зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 82,980,693 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж "******* Капитал ББСБ" ХХК-д олгож өгнө үү.
Хоёр: Хариуцагч Д.*******-******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2024 оны 08-р сарын 26-ны өдрийн №-н тоот "Зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2024 оны 08-р сарын 26-ны өдрийн №-н тоот Ипотекийн гэрээ"-ний дагуу барьцаалуулсан Д.*******-*******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн -н тоот дугаартай, талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Талууд нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******-******* /РД:*******/-с зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 82,980,693 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.*******-*******ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч нар нь харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: Хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13,876,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,880,479.5 төгрөг нийт 16,756,979.50 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 16,756,979.50 төгрөгөөс татгалзаж, үлдэх шаардлагын дүн болох 66,223,713.50 төгрөгийн дагуу хуваарь тохирч эвлэрлийн гэрээ байгуулав.
2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,723,713.5 төгрөг төгрөгөөр төлж барагдуулна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №-н тоот "Зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №-н тоот Ипотекийн гэрээ"-ний дагуу барьцаалуулсан Д.*******-******* өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү--н тоот дугаартай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******-*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 82,980,693 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 82,980,693 төгрөгийн 16,756,979.50 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.*******-******* нь үлдэх 66,223,713.50 төгрөгийг 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,723,713.5 төгрөг төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,
талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №-н тоот "Зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №-н тоот Ипотекийн гэрээ"-ний дагуу барьцаалуулсан Д.*******-*******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай, талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зохигч талууд эвлэрсэн байна.
Хэрэгт Зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээ тус тус авагдсан. Ипотекийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч П.*******-*******ийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон лавлагаа, тайлбаруудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 82,980,693 төгрөгийн 16,756,979.50 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.*******-******* нь үлдэх 66,223,713.50 төгрөгийг 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,723,713.5 төгрөг төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,
-талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №-н тоот "Зээлийн гэрээ"-р хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №-н тоот Ипотекийн гэрээ"-ний дагуу барьцаалуулсан Д.*******-*******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай, талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 321,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА