| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 303/2025/00868/И |
| Дугаар | 191/ШШ2026/02567 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/02567
2026 02 13 191/ШШ2026/02567
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд оршин байх, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******-******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,069,730.07 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******-******* нь ******* *******тай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 29,280,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч ******* овогтой *******-******* нь тоот Зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 123 хоног хугацаа хэтрүүлэн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар: Үндсэн зээлийн төлбөрт 22,806,383.27 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,241,209.46 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22,137.34 төгрөг, Нийт 24,069,730.07 төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасныг тус тус үндэслэн дараах Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан дугаар зээл болон барьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч ******* овогтой *******-*******оос нийт 24,069,730.07 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******-******* нь ******* *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 24,069,730.07 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн үнийн дүнгээс 7,424,650 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 16,645,080.07 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сар болгоны 20-ны өдөр 1,849,453.341 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******-*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 24,069,730.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 24,069,730.07 төгрөгөөс 7,424,650 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 16,645,080.07 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сар болгоны 20-ны өдөр 1,849,453.341 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага нийт 24,069,730.07 төгрөгөөс 7,424,650 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 16,645,080.07 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сар болгоны 20-ны өдөр 1,849,453.341 төгрөгөөр тус тус төлж нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 139,149.5 төгрөгийг, хариуцагч Б.*******-*******оос 139,149.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА