Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1179

 

 

 

 

 

 

  2025             10             07                                       2025/ДШМ/1179

 

Ж.И, С.Б, Б.Ө,

И.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Э,

хохирогч Б.Ц,

иргэний хариуцагч Ж.Б,

шүүгдэгч Ж.И, түүний өмгөөлөгч Д.О, Р.М,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Ш,

шүүгдэгч Б.Ө, И.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1761 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Т, шүүгдэгч Ж.И, түүний өмгөөлөгч Д.О, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Ш нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.И, С.Б, Б.Ө, И.М нарт холбогдох эрүүгийн ................................. дугаар хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Ж.И нь 2018 оноос 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж виз гаргана, Төрийн орон сууц корпорациас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцанд оруулна гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дангаараа хохирогч А.Ш-аас 18,000,000 төгрөг, Б.Ц-оос 6,000,000 төгрөг, Б.Д-ээс 6,500,000 төгрөг, М.М-аас 6,700,000 төгрөг, Б.Б-оос 10,000,000 төгрөг, Ц.У-аас 7,500,000 төгрөг, Д.Б-аас 5,000,000 төгрөг, С.Т-ээс 9,400,000 төгрөг, Ү.А-аас 18.760.000 төгрөг, Ч.С-ээс 7,970,000 төгрөг, Г.Б-аас 8,000,000 төгрөг, Э.Н-ээс 8,000,000 төгрөг, Д.С-аас 7,000,000 төгрөг, Б.Б-иас 7,000,000 төгрөг, Д.Н-аас 14,000,000 төгрөг, Б.С-ээс 20.675.000 төгрөг, Э.Э-аас 16.000.000 төгрөг, Б.Т-аас 7,000,000 төгрөг, Л.А-аас 7,000,000 төгрөг, Б.О-ээс 14,000,000 төгрөг, Ч.Э-аас 6,000,000 төгрөг, Н.Л-аас 9,000,000 төгрөг, О.А-аас 10,000,000 төгрөг, Ш.Б-аас 11,000,000 төгрөг, А.Д-аас 7,000,000 төгрөг, Э.С-ээс 28,000,000 төгрөг, Г.А-өөс 8,130,000 төгрөг, Д.Б-ээс 5.486.000 төгрөг, С.У-оос 8,500,000 төгрөг /нийт 297,621,000 төгрөг/-ийг тус тус шилжүүлэн авсан,

шүүгдэгч Б.Ө-тэй бүлэглэн С.З-аас 4,756,968 төгрөг, шүүгдэгч С.Б-тэй бүлэглэн Б.Ц-ээс 7,000,000 төгрөг, шүүгдэгч И.М-тай бүлэглэн Д.О-аас 7,000,000 төгрөг, Э.Г-аас 10,760,000 төгрөг, шүүгдэгч С.Б, Б.Ө нартай бүлэглэн Х.Г-оос 8,000,000 төгрөг, А.М-ээс 11,801,585 төгрөг, П.Р-аас 11,009,100 төгрөг /нийт 60,327,653 төгрөг/-ийг тус тус шилжүүлэн авсан,

2. Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд Төрийн орон сууц корпорациас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцанд оруулна, бага хүүтэй их хэмжээний зээл гаргаж өгнө, Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж виз гаргана гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дангаараа хохирогч Ц.Б-оос 8,000,000 төгрөг, С.Т-аас 30,000,000 төгрөг, Ц.Б-оос 8,000,000 төгрөг, О.О-оос 56,000,000 төгрөг, Б.Ц-аас 10,000,000 төгрөг, Ж.Д-ээс 50,000,000 төгрөг, Ц.О-аас 8,000,000 төгрөг, Г.О-ээс 9,000,000 төгрөг, Н.Т-аас 75,000,000 төгрөг, Д.Д-оос 33,000,000 төгрөг, М.Т-өөс 31,500,000 төгрөг, Ч.Б-ээс 27,500,000 төгрөг, Б.Э-ээс 10,000,000 төгрөг /нийт 356,000,000 төгрөг/-ийг тус тус шилжүүлэн авсан, шүүгдэгч Ж.И-тай бүлэглэн Б.Ц-ээс 7,000,000 төгрөг, шүүгдэгч Ж.И, Б.Ө нартай бүлэглэн Х.Г-оос 8,000,000 төгрөг, А.М-ээс 11,801,585 төгрөг, П.Р-аас 11,009,100 төгрөг /нийт 37,810,685 төгрөг/-ийг тус тус шилжүүлэн авсан,

3. Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж виз гаргана, Төрийн орон сууц корпорациас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцанд оруулна гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч Ж.И-тай бүлэглэн С.З-аас 4,756,968 төгрөг, шүүгдэгч Ж.И, С.Б нартай бүлэглэн Х.Г-оос 8,000,000 төгрөг, А.М-ээс 11,801,585 төгрөг, П.Р-аас 11,009,100 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

4. Шүүгдэгч И.М нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилж виз гаргана, Төрийн орон сууц корпорациас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцанд оруулна гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шүүгдэгч Ж.И-тай бүлэглэн Д.О-аас 7,000,000 төгрөг, Э.Г-аас 10,760,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.И, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Ө, И.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн”, шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн”, шүүгдэгч Б.Ө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн”, шүүгдэгч И.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.И-д 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Ө, И.М нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.И, С.Б нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И-аас нийт 209,974,497 /122,074,497 гэж залруулга орсон/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.С-д 7,970,000 төгрөг, Д.С-д 7,000,000 төгрөг, Б.С-т 20.675.000 төгрөг, Ч.Э-д 6,000,000 төгрөг, Ш.Б-д 5,300,000 төгрөг, А.Д-д 7,000,000 төгрөг, Б.Ц-т 1,000,000 төгрөг, М.М-д 5,500,000 төгрөг, Б.Д-д 4,800,000 төгрөг, Б.Б-д 6,650,000 төгрөг, С.Т-д 6,900,000 төгрөг, Ү.А-т 17,260,000 төгрөг, Г.Б-т 6,500,000 төгрөг, О.А-т 3,500,000 төгрөг, С.З-д 2,006,968 төгрөг, Б.Ц-д 1,500,000 төгрөг, Э.Г-д 2,412,000 төгрөг, Х.Г-т 4,500,000 төгрөг, А.М-д 3,201,057 төгрөг, П.Р-д 2,399,472 төгрөг, шүүгдэгч С.Б-с нийт 271,861,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Т-т 13,675,000 төгрөг, О.О-д 52,500,000 төгрөг, Ж.Д-т 40,000,000 төгрөг, Г.О-д 7,000,000 төгрөг, Н.Т-д 48,186,000 төгрөг, Д.Д-т 33,000,000 төгрөг, Ц.Б-д 8,000,000 төгрөг, Ц.О-т 8,000,000 төгрөг, М.Т-д 31,500,000 төгрөг, Ч.Б-д 27,500,000 төгрөг, Б.Ц-д 4,500,000 төгрөг, иргэний хариуцагч Б.А-ээс 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б-д, 2,680,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г-д, иргэний хариуцагч Ш.Б-аас 1,340,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-д тус тус олгож, шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн Хаан банкин дахь дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 177 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, И.М, Б.Ө нар бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.И, С.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Ө, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож, энэ талаар холбогдох газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Т давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, шүүгдэгч тус бүрт 3 жилийн хорих ял оногдуулсан шийдвэр гаргасан. Гэвч шүүгдэгчдийн үйлдсэн гэмт хэрэг нь онц ноцтой, зохион байгуулалттай, олон хүнийг хамарсан, их хэмжээний хохирол учруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байна. Тодруулбал, шүүгдэгчид “зээл гаргаж өгнө”, “орон сууцанд оруулна”, “Америкийн виз гаргаж өгнө” гэх мэт худал амлалт өгч, бодит байдлыг нууж, олон шат дамжлагатай хуурамч арга хэрэглэн олон иргэдийг төөрөгдүүлж, итгэлийг нь ашиглан мөнгө залилан авсан. Энэ үйлдэл нь олон хохирогчийг хамарсан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохиролтой, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлсэн. Иргэдийн амьдралын чухал хэрэгцээ, мөрөөдлийг ашиглан төөрөгдүүлсэн ноцтой шинжтэй. Гэвч анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг хангалттай үнэлэлгүйгээр дэндүү хөнгөн ял оноосон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх эсхүл шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хүндрүүлэх, хохирлыг бүрэн барагдуултал нөхөн төлүүлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1761 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. …” гэжээ.

Шүүгдэгч Ж.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би гэм буруугаа хүлээж, маш ихээр гэмшиж байна. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрт залруулах тухай хурлыг дахин хийж, миний анхны хохирол болох 209,974,497 төгрөгийг залруулгын хурлаар нийт хохирлын хэмжээг 122,074,497 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Иймд 122,074,497 төгрөгийн хохирлоос миний бие буцаан шилжүүлж, төлбөр төлсөн учир төлөх төлбөргүй байгаа. Мөн ар гэрийн байдлын хувьд, одоо би 73 настай, ам бүл 2 байгаа. Энэ хугацаанд 2023 оны 9 дүгээр сард нэг охиноо 10 жил сахиж байгаад өвчнөөр нас барсан. Одоо зээ охинтойгоо хамт амьдарч байна. Мөн одоо бага охин минь ходоодны хорт хавдар авхуулж хүнд байгаа. Би 1953 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ......... суманд төрсөн. ....Миний бие 2016 оноос одоог хүртэл сахарын хүндрэл өвчтэй байдаг. Хан-Уул дүүргийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдийн хяналтад сахарын комиссын шийдвэртэй, тарианд орсон.  Өдөрт 2 удаа байнгын тариа, эм хэрэглэдэг. Дотоод шүүрлийн хяналтын эмчид байнга байдаг. Шийдвэрийн хяналтад эмчлэгдэж байдаг. Сахарын 2 дугаар зэргийн оноштой. Өдөрт өглөө, орой 2 удаа тариатай, мөн эм уудаг. Даралтын эм байнга хэрэглэдэг. Даралт 140-150, 130 тогтворгүй байдаг. Бөөрний байнгын эм өдөрт 1 удаа уудаг. Астом хөдөлдөг. Одоо сахараас болоод 2 хөлний үзүүрт мэдэгдэж, хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал муу, хүндэрч байна. Иймд хохирол төлбөрийг барагдуулсан. Мөн эрүүл мэнд, ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Нийт 122,074,497 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болно. Шүүгдэгч С.Б-д 113 сая төгрөг, гэрч П.Н-д данс болон бэлнээр нийт 6,500 доллар буюу 17,420,000 төгрөг, бэлнээр 6,100,000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх хурал дээр эдгээр хүмүүс авсан төгрөгөө хүлээн зөвшөөрсөн болно. Б-ийн данс, Н-ийн данс бэлэн байгаа. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэснийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийг зохион байгуулсан гэдгийг эсэргүүцэж байна. Учир нь, Н гэх хүн намайг Ж.Б, С.Б нартай танилцуулсан. Н талийгаач Ц гэдэг хүний нэрийг барьж худал хэлсэн. Хорих ангид 3 сар болоход бие өвдөөд, эрүүл мэндийн байдал маш хүнд, сэтгэл санаагаар унаж байна. Энэ хугацаанд би Н-д маш их гомдож байна. Үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг худал аашилсан. Би эцсийг нь хүртэл харъя гээд хэлэхгүй хүлээж байсан. Өмгөөлөгч нарын хэлж байгаа үнэн. Миний дансыг дахин шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний биеийн байдал шоронг дийлэхгүй байна. Улам дордож, баруун хөлний хоёр үзүүр мэдээгүй, чихэрийн шижингийн 2 дугаар үе, өндөг, хуруугаа тайруулах вий гэж айгаад хэвтэж байна. Торгох ял юм уу, мөрдөн байцаалтад буцааж шилжүүлсэн мөнгөний зөрүү олдоно байх гэж бодож байна. Н яагаад хэрэгт гэрч болж байгаа юм. Би Б гэх байцаагч нарт мэдүүлэг өгсөн. Сонгуульд ажиллаж байсан, Дорнод аймагт байх хугацаанд “Ажил бүтэж байна эгч минь, данс руу хийлээ, та шилжүүлээрэй” гэсэн. Н-ийн хувьд Ц-ийн нэрийг барьж дандаа худал хэлнэ. Хүн хэрэг хийж болно, алдсан байж болно. Гэхдээ үнэнээ хэлэх ёстой. Би өөрийнхөө тэнэг мулгуугаас болж хүнд итгэсэндээ ийм байдалд орсондоо гэмшиж байна. Н бол худалч, энэ хэрэгт түүнийг дахин шалгуулж яллах үндэслэлтэй гэж үзэж байна. Би Монгол Ардын Хувьсгалт намд байхад “Таны охин хүнд өвчтэй байна, ерөнхийлөгч эд нар Америк руу 5000 ажилтан гаргана, та хүүхдээ бодоод ганц нэг зуун доллар унагаахгүй юу” гэхээр нь би орж, авч хэрэглэсэн. Миний унагаасан мөнгө 50.000.000 гаруй төгрөг болж надад төгрөг орж ирсэн. Үүнээс би 31.000.000 төгрөгийн долларыг монгол мөнгө болгож Н рүү шилжүүлсэн. М гэх залуу Б-т гэх залууг над руу явуулж, түүнээс би 5.480.000 төгрөгийг авч Н-ийн өмнөөс төлсөн. Миний энэ мэдүүлгийг үнэлээгүй юм уу, эсхүл үзээгүй юм уу. Мөрдөн байцаалтын шатанд 20 хүн гарч ирсэнд үнэхээр гайхсан. Эдгээр хүмүүсийг хохироосондоо үнэхээр их гэмшиж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх бодит үнэнийг тогтоож өгнө үү. Би Б, М, Б, Ө нарын цөөн хэдэн хүнтэй харьцаж байсан. Үүний цаана байсан хүмүүсийн нэрийг ч мэдэхгүй, нүүрийг нь ч харж байгаагүй. Харин С.Б надаас авсан мөнгөө анхан шатны шүүхэд хүлээн зөвшөөрч байсан. Н-ийн 31.000.000 төгрөгийг би хэлээгүй. Над дээр ирээд уйлж дуулаад, уучлал гуйж байсан хүүхэн худал хэлж байна. Тийм учраас би Н, хэргийг санаачилсан Н нарт гомдож байна. Н нь намайг Б, Ө гэх хоёр хүнтэй танилцуулсан. Би залууст итгээд шилжүүлээрэй гэхэд нь 25.730.000 төгрөг, Ж.Б-ы дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Н энэ мөнгийг авчихаад худал хэлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Ж.И-ийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, дүгнэж чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, дүгнэлт нь хэлэлцсэн нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй, хэргийн эдийн засгийн тооцоолол, хохирлын хэмжээг зөв тооцоолж гаргаж чадаагүй, хохирлын хэмжээ илт зөрүүтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг буюу хохирлыг хэмжээг бүрэн тогтоогоогүй. Шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Ж.И-г шүүгдэгч И.М, Б.Ө, С.Б нартай бүлэглэж, нэр бүхий иргэдийн мөнгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан гэж буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 /үргэлжилсэн нэг гэмт хэрэг/, 3.1 дүгээр зүйлийн 3 /хамтран оролцсон/, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /гэмт хэргийн гүйцэтгэгч/ заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж 3 жил хорих ял оногдуулсан нь үндэслэл муутай байна. Ж.И-г бусдыг “АНУ руу ажилд зуучилж виз гаргана”, “Төрийн орон сууцны корпорациас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан. Мөн С.Б, Б.Ө, И.М нартай бүлэглэн бусдад 351,986,653 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан. Ж.И нь 1953 онд төрсөн. Одоо 72 настай, өндөр насны тэтгэвэрт байгаа хүн юм. Ж.И нь хохирогч нарыг бүгдийг нь танихгүй, уулзаж байгаагүй бөгөөд уг гэмт хэргийг зохион байгуулсан хүн биш, харин бусдын зохион байгуулсан үйлдэлд ашиглагдсан, нэг талаараа гэмт хэрэгт гүтгэгдэж байгаа хүн юм. Энэ гэмт хэргийн үйл баримт, хамтран оролцооны асуудлыг бүрэн тогтоохгүй, хариуцлагад татагдвал зохих этгээд нар татагдахгүй байна. Энэ гэмт хэрэг татагдсан, татагдвал зохих хүмүүс бүгд 40 орчим насны хүмүүс байдаг, энэ 72 настай тэтгэврийн эмэгтэйд бүхий л хариуцлага, гэм бурууг хүлээлгээд байж болохгүй. Зарим хэргийн оролцогч хүмүүс анхнаасаа “миний данс болохгүй байна, Ж.И эгчээ та найдвартай, таны дансаар авья” гэж түүний дансыг хуураад ашигласан байдаг юм. Жинхэнэ хэргийн бодит байдал ийм байдаг болно. Хэргийн бодит байдлын тухайд, шүүгдэгч Ж.И-ийн дансаар 2019-2021 оны хооронд И.М, Б.Ө, Д.Э, Б, Ж.Б нараас нийт 146,594,700 төгрөг орж ирсэн. Уг мөнгөнөөс Э.Н-д буцаагаад 33.080.000 төгрөг, С.Б-д 113,470,000 төгрөг тус тус шилжүүлж, үлдэгдэл 44,700 төгрөг болж байгаа болно. Яллах дүгнэлтэд гэрч Ж.Б нь хохирогч Б.С-ээс 49,230,000 төгрөгийг хүлээн авч, Ж.И-д 36,660,000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. Мөн гэрч Ц.У нь хохирогч Б.С-ээс 104,725,500 төгрөгийг хүлээн авч, өөрийн болон дүү Ц.У-ийн эзэмшлийн дансаар дамжуулан Ж.И-д 78,064,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийтдээ 114,724,000 төгрөгийг бусдаас авсан гэжээ. Бодит байдал дээр иргэн Ж.Б, Ц.У, Ц.У нараас дансны хуулгаар иргэн Ж.И-д 75,310,000 төгрөг орж ирсэн байдаг. Зөрүү 39,414,000 төгрөг болж байна. Уг зөрүү болж байгаа мөнгө нь иргэн Ж.И-ийн дансанд орж ирээгүй. Уг зөрүү мөнгийг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Прокурор нь Ж.И-г яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар нийт 134,803,125 төгрөгийг бусдад төлөх ёстой гэсэн байдлаар Ж.И-д шилжүүлсэн гэж бичсэн нь үндэслэлгүй. Гэтэл бодит байдал дээр Ж.И-ийн дансанд 146,594,700 төгрөг орж ирсэн, үүнээс Н-д 33,080,000, С.Б-д 113,470,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тооцвол үлдэгдэл нь 11,791,575 төгрөг болно, бусдад төлөх ёстой өр төлбөр гэвэл уг дүн болно. Хохирлын хэмжээнд өөрчлөлт орвол зүйлчлэл бас өөрчлөгдөнө. Энэ нөхцөл байдлыг тооцож үзээгүй. Иймд Ж.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах, шийтгэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хохирлын хэмжээг бодитой тогтоож чадаагүйгээс хэргийн зүйлчлэл буруу буюу энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн. Анхнаасаа хэргийн хохирлын тооцоог прокурор үндэслэлтэй тооцоогүй бөгөөд хохирлын тооцоог гаргахад эдийн засаг, санхүүгийн тусгай мэдлэг шаардлагатай байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завшуулсан байж болзошгүй талаар шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 /Хамтран оролцсон/, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг /гэмт хэргийн гүйцэтгэгч/ журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч И.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн байна. Нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзсэн бөгөөд энэ гэмт хэргийг анх санаачилсан, бусад хүмүүсийн данс, нэрийг ашиглан төлөвлөгөө гаргаж, ил, далд зохицуулалт хийсэн гол зохион байгуулагчийг бодитой тогтоогоогүй гэж үзэх үндэстэй. Бусдыг түрээсийн орон сууцанд оруулах, АНУ-ын виз гаргах зэрэг асуудлаар анх иргэн Н, Н санаачилж, уулзалт анх хийсэн, иргэн Н нь түрээсийн орон сууцанд хүмүүсийг оруулж байна, иймд хүмүүсийг зуучилж оруулья гэж хэлээд С.Б-тэй Ж.И-г танилцуулж зохион байгуулалт хийсэн, түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах, уулзах ажлыг С.Б нь найдвартай хүн байгаа гээд хариуцан хийсэн байдаг. Түрээсийн орон сууцанд хүн оруулах ажлыг Н анх санаачилж, зохион байгуулалт хийсэн байдаг, энэ гэмт хэргийн үйлдлийн тухайд Н нь гэмт хэргийг зохион байгуулагч гэж үзэх үндэстэй. АНУ-ын виз гаргахын тухайд Н нь Ж.И-тай уулзаад маш чухал ажил байна гээд виз гаргах талаар ярьсан, 5000 ажилчин гаргах гэж байгаа, түрүүчээсээ 130 хүн явсан байгаа, баталгаатай гээд таны хүүхэд муу байгаа тул ганц, хоёр зуун доллар олоод зуучлаач гэж ярьсан байдаг. Энэ бол хэргийн үйл баримтад чухал факт юм. Энэ нөхцөл байдал, үйл баримтыг няцааж чадаагүй. Иргэдээс мөнгийг Б.Ө, И.М, Ж.Б, Э нар өөрсдийн дансаар авч, эдгээр хүмүүс нь Н таны данс руу эдгээр мөнгийг хий гэж хэлсэн гээд Ж.И-ийн данс руу мөнгө хийдэг, Н нь минийх болохгүй байна гээд Ж.И-г та найдвартай юм чинь таны дансаар мөнгө хийе гэсэн. Тэгээд янз бүрийн хүмүүсийн данс өгч, тэр данс руу Ж.И мөнгийг нь хийдэг байсан. Иймд энэ визтэй холбоотой хэргийн зохион байгуулагч нь Н гэж үзэх үндэстэй. Иргэн Ж.Б, Ц.У нар нь иргэн Б.С-ээс 104,7 сая, 49,2 сая төгрөг шилжүүлж авсан байдаг. Эдгээр мөнгө нь түрээсийн орон сууц, виз авах зорилгоор хүмүүсийн өгсөн мөнгө юм. Иргэн Б.С-ийн өөрийнх нь хувийн мөнгө биш, иргэдийн мөнгө тул виз, түрээсийн орон сууцанд оруулна гэж иргэдээс анх мөнгө авсан хүн нь Б.С өөрөө болж таарч байгаа юм. Иймд Б.С энэ гэмт хэргийг зохион байгуулагч, гүйцэтгэгч мөн эсэхийг шалгах ёстой. Иргэдээс мөнгө авсан хүн Б.С байна. Б.С нь Ж.Б, Ц.У нарт мөнгө шилжүүлсэн, тэдгээрийн зарим хэсгийг Ж.Ид шилжүүлсэн. Тэгэхээр иргэдээс мөнгө авсан асуудал нь иргэн Б.С-ээс эхэлсэн нь гол үйл баримт бөгөөд энэ нь анхдагч факт, шалтгаант холбооны эхлэл юм. Энэ гэмт хэргийг гүйцэтгэгч нь санаачилж сэдээгүй, анх гэмт хэргийг санаачлагч, зохион байгуулагч Н, Н хоёр юм. Энэ хоёр хүн зохион байгуулагч юм. Гэмт хэргийг санаачилсан, зохион байгуулсан асуудал энэ хоёр хүн дээр л яригдах учиртай. Мөн Б.С нь бас зохион байгуулагч, хамтран оролцогч юм. Гэтэл шүүгдэгч Ж.И нь хохирогч нарыг танихгүй, уулзаж байгаагүй, тэднээс өөрийн дансаар мөнгө аваагүй байх бөгөөд бусад этгээд болох Б.С, Ш.Б, Ц.У зэрэг хүмүүсийн дансаар уг мөнгө нь орж ирсэн, шилжсэн байдаг. Хэрвээ гэмт хэрэг гэж үзвэл гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийн хувьд эдгээр хүмүүс нь гэмт хэргийн хамжигч болох үндэстэй. Гэвч эдгээр мөнгө нь Б.С, Ш.Б, Ц.У зэрэг хүмүүст тэдний дансаар нь очсон байдаг болохоос иргэн Ж.И-д ирээгүй мөнгө юм. Иймд эдгээр нэр бүхий хүмүүсийн дансаар орсон мөнгийг Ж.И-г авсан гэж буруутгах хамаатуулах үндэслэлгүй юм. Мөн энэ хэргийн хохирогч нартай гэмт хэрэг хамтран үйлдсэн нэр бүхий хүмүүс нь анхны уулзалтыг хийж, бодит байдлыг нууж, хуурч мэхлэн, итгэл төрүүлж, тэднээс мөнгө өгч, авалцахаар болж, Ж.И-ийн дансыг өгч, түүний дансанд мөнгийг хийлгэж, дараа Ж.И-аас орж ирсэн мөнгөнөөс шагнал, урамшууллыг Ж.И-д өгч, ихэнх мөнгөө өөрсдөө авсан үйл баримт байдаг. Энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. 1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Гэмт хэргийн зохион байгуулагчыг тогтоогоогүй, хохирол төлбөрийн асуудлыг эргэлзээгүй, зөрүүгүй үнэн зөв тогтоож чадаагүй болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1761 дугаартай шийтгэх тогтоолын Ж.И-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. Олон хохирогчтой гэдгээр ялласан нь буруу. Ж.И дээр зарим хохирогч нар мөнгөө төлсөн, үлдсэн мөнгийг хохирол гэж тооцсон. Өгсөн мөнгийг тооцохгүйгээр орсон мөнгийг нь тооцсон. Гэмт хэрэг үйлдэж олсон хүмүүсийн мөнгийг буцаан шилжүүлсэн болохоос өөртөө аваагүй. Анхан шатны шүүх 200 гаруй сая төгрөгийн хохирлыг тооцсон. Анхнаасаа хохирлын хэмжээг зөв тооцсон бол төлөх байсан. Гэтэл шүүхийн техникийн алдаанаас болж 122.000.000 төгрөг болсон. Анхнаасаа гаргасан бол төлөх байсан. Эрх зүйн байдал нь дордсон учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Түүнчлэн, хэргийг прокурорут буцаах байр суурьтай байна. …” гэв.

Шүүгдэгч Ж.И-ийн өмгөөлөгч Р.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2022 онд анхан шатны шүүхээр орж нэмэлт мөрдөн байцаалтад буцсан боловч шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанууд хийгдээгүй, яг хэвээрээ, харин ч үйлдлүүд нь нэмэгдэж орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхэд адил оролцоотой байж болзошгүй этгээдүүдийг заримыг нь ямар үндэслэлээр буруутгаж, заримыг нь ямар үндэслэлээр буруутгахгүйгээр гэрч, хохирогч гэж оруулсан нь ойлгомжгүй. Шүүх эргэлзээтэй асуудлуудыг ялгаж салгалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Энэ хэрэгт 11 хүн орон сууц, 9 хүн визний асуудалтай холбоотой орж ирсэн ба орон сууцтай холбоотой хүмүүсийн мөнгө дамжуулсан урсгал нь тодорхой байдаг. Хохирогч нарыг Б.Ө, И.М, зарим тохиолдолд Б.С, Ж.Б нар Ж.И-д мөнгөө өгч, Ж.И, С.Б-д өгсөн буюу гинжин хэлхээ нь тогтоогдож, Б.Ө, И.М, С.Б нар гэм буруутайд тооцогдсон. Гэтэл визтэй холбоотой асуудал хоёр талд байгаа хүмүүс буюу хохирогч нарыг олж уулзаад, дундаас нь мөнгө авч, мөнгөө шилжүүлж байсан этгээдүүд болох Б.С, Ж.Б, Ш.Б нар гэрч, хохирогчоор орж ирсэн. Ж.И нь визний мөнгийг П.Н гэх хүнд шилжүүлсэн байтал уг хүн хэрэгт зөвхөн гэрчээр оролцсон. П.Н гэх хүнийг зөвхөн Ж.И мэдүүлээгүй, түүний талаар Ж.Б “Н нь Ж компанийн охин компани болох ......трэйд компани дээр очиж материалаа өг гэж хэлсэн. Тэгэхдээ П эгч явууллаа гэж хэлээрэй гэсэн. Тэгээд очиход аан гээд бүртгэж авсан тул итгэсэн юм” гэж мэдүүлдэг. Баахан мөнгийг дансаар болон бэлнээр өгсөн гэх Ж.Б-ы гарын үсэгтэй баримт хэрэгт байсаар байхад түүнийг асуугаагүйд гомдолтой байна. Тиймээс гэмт хэргийн бүрэн оролцоо тогтоогдоогүй. Хохирлын асуудлыг бүрэн тогтоохоор шинжээч томилсон бол маргаангүй байх байсан. Хохирогч Б.С гэмт хэрэгт тодорхой хэмжээнд оролцож, хүмүүсээс мөнгө цуглуулж байсан ч хэрэгт хохирогчийн статустай оролцож, 20.675.000 төгрөг нэхэмжилсэн. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн бол иргэний журмаар гомдлоо гарган шийдвэрлүүлэх байтал С.Б хохирогч болсон нь эргэлзээтэй. Ж.И-ийн нэг дансыг шалгаад нөгөө дансыг нь орхигдуулсны улмаас бусдад шилжүүлсэн мөнгөний зөрүү зөв тооцогдоогүй. Энэ мэтээр хохирлын хэмжээ зөрүүтэй, Ж.И-д ашиггүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хохирлын хэмжээг зөв тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энд орж ирээд засрал хүмүүжил авч байгаа. Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт над руу шилжүүлсэн гэх мөнгөний талаар огт маргаагүй. Би мөнгийг аваад шилжүүлсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаан шалгавал яригдаад байгаа он, цаг огт өөр байгаа. 2019 оны 04 дүгээр сараас 8 сарын хугацаанд над руу Ж.И эгч мөнгө шилжүүлж байсан. Би түүнийг нь тоо ёсоор нь бүх хүн рүү шилжүүлж байсан. Энэ хэргийн материалын 3 дугаар хавтсанд байгаа. Би бүх хүмүүсийн нэрсийг гаргаж өгөөд, М, Р нараас бусад 31 хүний төлбөрийг И.М, Б.Ө нартай ярилцаж байгаад мөрдөгчид нэрсийг нь гаргаж өгөөд, Ж.И эгчийн өмнөөс шилжүүлж төлсөн. Ж.И хөгшин настай хүн. Тэрээр автомашин авмаар байна гэхээр нь би хамтран зээлдэгчээр орж, миний дансаар шилжүүлсж байсан. Орсон мөнгө болгоныг над руу шилжүүлсэн, 113.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг нь гайхаж байна. Харилцах дансаар 4-8 сард надтай, хадгаламжийн дансаар Б.С нартай харилцаж байсан. Би өөртэй нь уулзаад шүүж өгч байсан. Мөрдөн байцаалтын шатанд бүх мөнгөө шүүж гаргасан. Энэ хугацаанд би аавыгаа 2022 онд алдсан. 2019 онд бүх нэрсийг нь орон сууцны корпораци руу өгч, цахимаар бүртгүүлж байсан. Ковид гарч яах ч аргагүй нөхцөл байдалд орсон тул мөнгийг буцааж өгч дууссан. Энэ дотор зөвхөн М, Р гэсэн хүмүүс л гомдол гаргасан байдаг. Шүүх ажиллагаа явагдаж байхад би Ж.И эгчийг хөгшин настай хүн төлж чадахгүй гэж бодоод Ц гэх хүний мөнгийг аваагүй хэрнээ “намайг авсан гээд гүтгэчих, би төлье” гээд төлсөн. Би гэм буруудаа маргадаггүй, хийсэн нь миний алдаа. Гэхдээ би өмнөөс нь төлбөрүүдийг төлсөн. Визний асуудал надад огт хамаагүй ба үүнийг Б.Ө, И.М нар гэрчлэх байх. Энэ хугацаанд би эхнэрээсээ салж, аавыгаа алдсан. Одоо манай 66 настай, зүрхний өвчтэй ээж маань манай хүүхдүүдийг хараад, тэтгэврийн мөнгөөрөө амьдарч байгаа. Би цагдан хоригдож байхаас илүүтэй хүмүүст учруулсан хохирол мөнгийг төлөх бололцоо надад гарсан. Би хүмүүсийн хохирлыг хурдан барагдуулах хүсэлт тавьж байна. Би энэ хүртэл хугацаанд бүх хохирлыг төлж, өвчтэй ч гэсэн учраа хэлээд хохирлоо төлж байсан. Би эндээс хурдан хугацаанд гардаг юм бол хохирогч нарынхаа төлбөрийг бүрэн төлнө гэдгээ илэрхийлж байна. Миний эрх зүйн байдал, ар гэрийн байдал, биеийн байдал зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн маань хэлснээр ялыг маань багасгаж өгнө үү. Би хурдан гарч төлбөр мөнгөө барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч С.Б-ийг хохирогч нарт 271,861,000 төгрөг төлөх, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд шүүхээс буруутгасан үйлдлүүдийн талаар гэм буруудаа маргадаггүй бөгөөд өөрийн учруулсан хохирлыг хохирогч нартаа төлж барагдуулсаар байгаа болно. Гэхдээ уг мөнгө нь буцааж хохирогч нарт төлсөн төлбөр юм. Өөрийнх нь дансаар орсон учраас төлөх нь зүйн хэрэг. Анхан шатны шүүх хуралдаанд “Асуудал эвгүйтэж яригдаж эхлэнгүүт цагдаа дээр бүхий л хохирогч нар боломжоороо хохирогч нарын мөнгийг төлж байсан” гэдэг. Мөрдөн байцаалтын явцад хэргийг дутуу шалгасан. Яллагдагч болон иргэний хариуцагчаар татвал зохих А /С.Т-ыг залилсан гэх хэрэгт/, А /хохирогч Ц.Б-ийг залилсан гэх хэрэгт/ нарыг татаагүй, зарим шүүгдэгч нарын өмнөөс хохирлыг нь төлсөн зэргээс шалтгаалж төлөх төлбөр нь С.Б-ийн хувьд харьцангуй өндөр гарсан боловч нэгэнт хохирогч нарыг хохироосон хохирол төлбөрөө төлж чадахгүй багагүй хугацаа өнгөрсөн зэргээс шалтгаалж гэм бурууг өөрөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхэд болон өндөр настай эхийгээ асардаг. Мөн С.Б нь шүүх хуралдааны өмнө 2 удаагийн мэс засалд орж, одоо биеийн байдал нь тааруухан байгаа бөгөөд цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн С.Б-ийн хувьд өөрт учруулсан хохирлоо төлөхөө ухамсарлаж, төлж барагдуулсаар байгаа бөгөөд ойрын хугацаанд үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. С.Б-ийн үйлдсэн зарим үйлдэл 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа зэргийг харгалзаж С.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. …” гэв.

Шүүгдэгч И.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өөрт холбогдох хохирол төлбөрөө бүрэн төлсөн. …” гэв.

Шүүгдэгч Б.Ө, И.М нарын өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Ө-ийн хувьд 2018 оны 05 дугаар сарын 08-наас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 34.567.653 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, үйлчлүүлэгч И.М-ын хувьд 2019 оны 08 дугаар сарын 12-ноос 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 17.760.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон. Анхан шатны шүүх  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш удаашралтай явагдсан. Анхан шатны шүүх хурал хийх гэж хэр удсаныг тоолж мэдэхгүй байна. Хэргийн оролцогч нараас шалтгаалсан үндэслэлээр маш удаан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Нааш цааш шилжүүлсэн хохирлын хэмжээ тодорхой байдаг тул хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусгах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. …” гэв.

Иргэний хариуцагч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ж.И-д мөнгө өгч байсан. Ж.И надад 10.000.000 төгрөг өгч байсан гэж байгаа ч тийм зүйл байхгүй. “Байр удаашраад байна, буцаана гэж байна шүү” гэж хэлээд өөрөө нэг, хоёр хүний мөнгийг буцаан авч өгсөн. Өөрөө Ж.И руу нийт 75.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Бэлнээр өгсөн мөнгө байдаг ч “Чи бэлэн мөнгөө битгий яриарай” гэсэн. Би 14.000 доллар буюу 44.000.000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Настай хүн тул дараа нь төлнө, шүүхийн шийдвэр гарсны дараа төлнө гэсэн тул насыг нь хүндлээд явж байсан. Н анх хэлээд түүнээс хойш 5 хүний асуудал одоо хүртэл байгаа ч түүнийг “Чи байлгаж бай, би дараа нь зохицуулья” гээд 21.000.000 төгрөгийг өгөхгүй байлгаж байна. Уг асуудалд Н оролцсон. Үүнээс хойш “Оруулах хүн байна уу” гэхээр нь “Байхгүй” гэсэн. Дараа нь Б.С 9 хүний орон сууцны төлбөрийг манай охины дансаар оруулснаа буцаан шилжүүлсэн. Тэгээд “Надад хэцүү байна, төлөөч ээ” гээд хэлэхээр бичиг өгч “Төлнө” гэдэг. Би өөрөө хорт хавдартай, хэцүү байсан, ач, зээ нартайгаа түрээсийн байранд амьдардаг тул байр, орон сууцтай болчихъё гэж бодоод ийм зүйл хийсэн. Хамгийн гол нь үнэн байгаасай гэж бодож байна. Шүүх, цагдааг зөв тооцоолол гаргасан, зөв гэж бодож байна. Би цагдаагийн газарт хоёр удаа очиж мэдүүлэг өгөхөд бүхий л тооцоолол бүгд таарч байсан. Өнөөдөр нэг ч төгрөг аваагүй юм шиг ярьж болохгүй. Ж.И гэм буруутай болох биш энэ мөнгийг төлөх нь хамгийн чухал. Өчнөөн хүн цаг заваа гаргаж, орон сууцгүйгээр айл түрээслээд явж байгаа хүмүүсийг хохироочихоод гэм буруугүй юм шиг ярьж болохгүй. Үүнийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөөрэй. Би цагдаа, шүүхийн гаргасан тооцоололд итгэж байна. Өмгөөлөгч Д.О-ийн ярьж байгаа зүйл огт буруу байна. Орж гарсан мөнгө нь дансны баримттайгаа байна. /баримт үзүүлэв/ Төрийн байгууллагад ажилладаг, өндөр настай хүн учраас итгэж байсан. Би Ж.И-г яллаасай гэж хүсэхгүй байна. Зүгээр хүмүүсийг өр төлбөргүй болгочихвол надад гомдол, санал алга. Өчнөөн хүмүүс над дээр ирээд асуудаг. Би 35.000.000 төгрөгийн төлбөртэй байсан ч төлсөн. Одоо 2.000.000-3.000.000 төгрөг төлөх үлдсэн. 5 жилийн хугацаанд би нэг ч тэтгэвэр аваагүй. Ц-д 5.000.000 төгрөг өгсөн. Мөнгөө аваагүй хүмүүс над дээр ирэхээр нь би “Би шүүх дээр өгсөн, та нар оч” гэдэг. Зарим хүмүүс мэдүүлгээ өгсөн байгаа байх. Шүүх, цагдаа, прокурорыг зөв тооцоо хийсэн гэж үзэж байхад тооцоолол дээр маргаж, буруу гэж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. …” гэв.

Хохирогч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. …” гэв.

Прокурор С.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Оролцогч нарын гомдлыг үл  хамааран, хэлэлцэхгүйгээр шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна. Тодруулбал, шүүгдэгч Б.Ө, И.М нарыг анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялаас хэлтрүүлэн чөлөөлсөн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэргийг ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн учир ялаас чөлөөлөх зохицуулалт байхгүй, хорих ял оногдуулсантай холбоотой хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял руу шилжүүлэх боломжтой талаар хуульд тайлбарласан байхад шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас хэлтрүүлсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Харин оролцогч нарын гомдлыг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ж.И болон түүний өмгөөлөгч Д.О, Р.М нарын гомдлын тухайд, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн гэмшиж байна гэдэг ч түүний өмгөөлөгч Д.О-оос хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, нөгөө өмгөөлөгч Р.М-аас хэргийг мөрдөн байцаалтад буцаах гээд 3 өөр агуулгаар буюу хэргийн оролцогч, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа хүмүүс зөрүүтэй зүйл ярьж байна. Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд байхад түүний сонгон авсан өмгөөлөгч нар нь цагаатгах, эсхүл мөрдөн байцаалтад буцаалгах гээд зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийж тайлбарлаж байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Өмгөөлөгч Д.О хохирлын хэмжээ зөрүүтэй, үүнээс шалтгаалж зүйлчлэл өөрчлөгдөх талаар ярьж байгаа ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр тооцно. Хохирлыг нөхөн төлсөн байдалтай холбоотойгоор учирсан хохирлын хэмжээ өөрчлөгдөхгүй, харин хохирол төлөгдсөн буюу цаашид төлөх хохирлын хэмжээ буурахаас гэмт хэргийн зүйлчлэлд хамаарахгүй юм. Хамтран оролцоо байсан ч учирсан хохирлын хэмжээг үнийн дүнгээр тооцож, хувьд ноогдох хэмжээг хэн, хэдэн төгрөгөөр хариуцахыг шийдвэрлэхээс зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Шүүгдэгч С.Б-с 153.000.000 төгрөгийг өгсөн гэх зүйл ярьж байгаа ч хэрэгт цугларсан нотлох баримтаар ийм зүйл тогтоогдоогүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд тус шүүгдэгчийн өмгөөлөгч нараас түүний хувийн байдалтай холбоотой хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгөх боломжтой байсан ч өгөөгүй атлаа хэрэгт байхгүй зүйлийг ярьж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, хэргийг мөрдөн байцаалтад буцаах  талаар ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Ж.И-ийн өмгөөлөгч Д.О-ийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр яриад байгаа эдгээр асуудлууд хэлэлцэгдэж, шүүхээс өмнө буцаасан захирамж бүрэн биелсэн, хэргийг хавтаст хэрэгт цугларсан баримтаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн. Ийм учраас гэм буруугийн шатнаас мөрдөн байцаалтад буцаахгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас дээрх тайлбар үндэслэлгүй. Нэр бүхий этгээдүүд оролцогч, хамжигч байх ёстой гэж байна. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар эдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилж амласан байхыг шаардана. Гэтэл иргэний хариуцагчаар тогтоогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, энэ үйл баримтыг ойлгоогүй. Харин хохирогч нараас авсан мөнгийг төлөх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар тодорхой хэмжээний эд хөрөнгийн хохирлыг хариуцах ёстой гэж үзэж Ш.Б, Ж.Б, У нарыг иргэний хариуцагчаар тогтоосон. Б.С гэх хүн хохирогч болсон, түүнд 26.000.000 төгрөгийн хохирол яригдаад байна. Ж.И-г ганцаараа нийт 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба энэ дундах нэг хохирогч нь Б.С байсан. Б.С 20.675.000 төгрөгийг төлсөн нь түүний гэр бүлийн хамаарал бүхий 6 хүний визний мөнгө бөгөөд ямар нэгэн байдлаар бусад этгээдээс дамжсан мөнгө биш, цэвэр өөрөөс нь гарсан буюу анх гэмт хэрэг үйлдэгдэхэд Б.С хохирсон буюу 6 хүний мөнгийг шилжүүлсэн үйл баримт. Б.С нь Ж.И-ийн учруулсан хохиролтой холбоотой нийт 20 гаруй хүний хохирлыг хувиасаа төлсөн талаар хохирогч нартай утсаар ярьсан тэмдэглэл байдаг тул Б.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Өмгөөлөгч Р.М хэрэгт хоёр Н байхад яллахгүй байна гэж байна. Энэ хэрэгт Э.Н, П.Н гэх хоёр хүн байгаа бөгөөд Э.Н нь Ж.И-ийн үйлдлийн улмаас 8.000.000 төгрөгийн хохирол хүлээсэн хохирогч, П.Н нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн хүн юм. П.Н нь анх Ж гэх компанитай холбоотой асуудлыг Ж.И-д хэлсэн, Ж.И нь П.Н-ийн хэлсэн мэдээллээр дамжуулан гэмт санаа төрж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн болохоос Н гэх хүн гэмт хэрэгт хамтран оролцоогүй. Өмгөөлөгч Ц.Ш-аас А, А нарыг иргэний хариуцагч гэж байна. 14 дүгээр хавтаст хэргийн 237, 240 дэх талд А-ийн мэдүүлэгт “хохирогч болон Б нараас мөнгө аваагүй” гэдэг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохирлыг ямар нэгэн байдлаар хариуцвал зохих этгээд биш. Өмгөөлөгч Б.М-ы тайлбарын хувьд, шүүх түүний үйлчлүүлэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахдаа хуулийг буруу хэрэглэсэн. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүх хэлэлцэж зөвтгөх боломжтой боловч шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул тус шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И, С.Б, Б.Ө, И.Мнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Ж.И-г дангаараа нэр бүхий 29 хохирогчийг залилж, 297.621.000 төгрөгийг, бусадтай бүлэглэн 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 60.327.653 төгрөгийн буюу нийт 358.048.653 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Б-ийг дангаараа нэр бүхий 13 хохирогчийг залилж, 356.000.000 төгрөгийн, бусадтай бүлэглэн 4 удаагийн үргэлжилсэн үйлдээр 37.810.685 төгрөгийн буюу нийт 393.810.685 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ө-ийг бусадтай бүлэглэн 4 удаагийн үргэлжилсэн үйлдээр 34.567.653 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч И.М-ыг бусадтай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдээр 17.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч Ж.И, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Б.Ө, И.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг дангаараа болон бусадтай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Ингэхдээ, шүүгдэгч Б.Ө, И.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. …” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “…Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ …гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. …” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарахгүй байхад анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, И.М нарын эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай хуулийн зохицуулалт хамаарч байх бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Ө, И.М нарт тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял шийтгэсэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих байдлаар хэрэглэхээр байна.

Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмын хувьд авч үзвэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээний утга санааг агуулгаас нь дэлгэрүүлэн тайлбарлаж, төсөөтэй хэрэглэж болохгүй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тус хуулиар хамгаалагдсан эрх ашигт учирсан үр дагавар бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болж хуульчлагдсан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үүсгэгдсэн байх гэсэн хоёр үндсэн шинжийг агуулдаг.

Гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч хуульд заасан үндэслэлээр гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг иргэний хариуцагч гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Н “И эгч намын байрандаа намайг дуудсан, тэр үед өрөөгөөрөө дүүрэн бэлэг сэлт тавьсан, эгч нь Дорнодод байр авсан, тийшээ явах гэж байна, чи дахиад эгчдээ хүн бүртгүүлээд өгөөч гээд надад 10 гаран хүний материал 18.000.000-20.000.000 төгрөг бэлнээр өгсөн, тэр мөнгийг би Ц найздаа өгөөд хүмүүсийг нь бүртгүүлсэн. …” гэх мэдүүлгээс үзэхэд, П.Н-ийг иргэний хариуцагчаар татах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй. 

Анхан шатны шүүхийн дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх, залруулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.И, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх авах, шүүгдэгч Б.Ө, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогч Н.Т, шүүгдэгч Ж.И, түүний өмгөөлөгч Д.О, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ц.Ш нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1761 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.И, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх авах, шүүгдэгч Б.Ө, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР