2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/01850

 

 

2026 02 02

191/ШШ2026/01850

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух,******* /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

************** /рд:******* /-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д. миний бие нөхөр болох Э.*******тай 2010 оны 06 сарын 06-ны өдрөөс эхлэн өөрийн гэрт хамт амьдарч эхэлсэн. Энэ өдрөөс хойш нөхөр болох Э.******* нь манай гэрийн хаяг дээр аймгаас шилжиж ирсэн. Бид 2014 оны 09 сарын 09-ний өдөр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Манай гэрийн хаяг болох ******* 11-р хороо, тоот хаяг дээр Э.******* нь одоо болтол бүртгэлтэй байдаг. Миний бие Д. нь Э.*******аас 2018 оны 09 сард салсан. Э.******* нь одоо өөр гэр бүлтэй болсон. Би гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Шүүхээр гэрлэлт цуцлуулах гэсэн боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул Э.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Э.*******ын хаяг тодорхой болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.*******ын оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.ийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Э.******* шүүхэд ...,,, тоот хаягт оршин суудаг. Холбоо барих дугаар ... гэсэн тайлбар өгсөн болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д. Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.09-нд төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ