| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00009/И |
| Дугаар | 306/ШШ2026/00011 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 306/ШШ2026/00011
| 2025 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 306/ШШ2026/00011 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ................ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.А-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 684,114 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 580,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцон олгосон. Тохиролцсон хугацаандаа зээлээ төлөөгүй учраас Г.А-ээс 684,114 төгрөг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би ................... ББСБ ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээл авсан нь үнэн. .............. ББСБ ХХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 684,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 580,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцон олгосон. Тохиролцсон хугацаандаа зээлээ төлөөгүй учраас Г.А-ээс 684,114 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,969 төгрөгийн тавин хувь болох 10,484.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,484.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,484.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 684,114 төгрөгийг хариуцагч Г.А төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,969 төгрөгийн тавин хувь болох 10,484.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,484.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Г.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 10,484.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ