Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 306/ШШ2026/00014

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 306/ШШ2026/00014

Говьсүмбэр аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: .......... ХК-ийн  нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Ц.Г-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,255,076.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ............ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч Ц.Г нь ...........кнаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр онлайн цалингийн зээл авсан. 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Банк нь харилцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3,070,049.73 төгрөг, зээлийн хүү 1,062,281.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,245.83 төгрөг, бусад зардал 5,500 төгрөг, нийт 4,255,076.71 төгрөгийг Ц.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би ........... ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,255,076.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч Ц.Г нь ...........наас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр онлайн цалингийн зээл авсан. 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Банк нь харилцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3,070,049.73 төгрөг, зээлийн хүү 1,062,281.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,245.83 төгрөг, бусад зардал 5,500 төгрөг, нийт 4,255,076.71 төгрөгийг Ц.Г-аас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,031 төгрөгийн тавин хувь болох 41,515.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 41,515.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41,515.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ......... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,070,049.73 төгрөг, зээлийн хүү 1,062,281.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,245.83 төгрөг, бусад зардал 5,500 төгрөг, нийт 4,255,076.71 төгрөгийг хариуцагч Ц.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,031 төгрөгийн тавин хувь болох 41,515.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 41,515.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Ц.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,515.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ........... ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Н.АРИУНЖАРГАЛ