Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 306/ШШ2026/00017

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 306/ШШ2026/00017

Говьсүмбэр аймаг

 

                       Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Т.А

 

Хариуцагч: А.С

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө болох 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Миний бие нь А.С-д 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг /12 сард өгөхөөр/ өгсөн. Дараа нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг /11 дүгээр сарын 20-ны өдөр өгөхөөр/ зээлсэн. А.С нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байгаа тул 7,000,000 төгрөгөө гаргуулна гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгч Т.А , хариуцагч А.С нар харилцан тохиролцож, хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 3 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Т.А  хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч А.С-гаас зээлсэн мөнгө болох 7,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Т.А хариуцагч А.С нар харилцан тохиролцож, хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 3 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Т.А  хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тавин хувь болох 63,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 63,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Т.А , хариуцагч А.С нар харилцан тохиролцож, хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 3 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Т.А  хүлээн зөвшөөрч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тавин хувь болох 63,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 63,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч А.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 63,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.А-т тус тус олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА