| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00010/И |
| Дугаар | 306/ШШ2026/00018 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 306/ШШ2026/00018
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 306/ШШ2026/00018 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ................... ББСБ ХХК
Хариуцагч: Э.Э
Хариуцагч: Э.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 376,774.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 2406190618 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 269,1129.87 төгрөг, үндсэн хүүнд 90,957.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,687.11 төгрөг, нийт 376,774.42 төгрөгийг Э.Э, Э.Э нараас гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
2.1. .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э, Э.Э нарт холбогдох 376,774.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авч байна. Учир нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Э.Энхсолонго, Э.Э нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 376,774.42 төгрөг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Хариуцагч Э.Э, Э.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,953 төгрөгийн 50 хувь болох 5,976.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 5,976.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Э , Э.Э нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 376,774.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М татан авсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,953 төгрөгийн 50 хувь болох 5,976.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 5,976.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ