| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | test |
| Хэргийн индекс | 2238000000690 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 18.6.2.2., |
| Улсын яллагч | У.Д, Д.У |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
2025 000 18 2025/ДШМ/45
Г.П, Н.У, Ч.О, Д.Ц,
Б.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Дэндэвдорж, Д.Ундармаа,
шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц,
шүүгдэгч Ч.О, Д.Ц нарын өмгөөлөгч Г.Минжмаа,
шүүгдэгч Г.Н, С.Г, Г.Н нарын өмгөөлөгч К.Манлай,
шүүгдэгч Ч.О, Д.Ц нарын өмгөөлөгч Ю.Тогмид,
шүүгдэгч Н.У, Г.П нарын өмгөөлөгч С.Батнасан,
шүүгдэгч Р.Б, Г.Н, Г.П, Б.М нарын өмгөөлөгч Э.Мягмардорж,
шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ө.Золбоо,
хохирогч нарын өмгөөлөгч Д.Содномдорж,
хохирогч Н.Э, Д.Г, Д.Т, Т.О, Д.Ц, Д.С, М.Г, Д.Э, Б.А, С.Э, Д.Р, С.П, Д.Б, У.Бл, Д.Э, Т.Д, Г.Н, О.Г, Ж.Л, Ю.Ж, Б.О,
нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нарыг оролцуулан,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Н.У, Г.П, Г.Н, Д.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Мягмардорж, К.Манлай, Г.Минжмаа, Ю.Тогмид, А.Цогтбаяр, нэр бүхий хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлоор Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц, Б.М нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Хт Гын Н, 000 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ө сумын 0-Р баг, 00тоотод оршин суух бүртгэлтэй, “Б Ө” ХХК, “Б н” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан /Регистрийн дугаар 00/,
2.Монгол Улсын иргэн, Хт Сжийн Г, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, охин, хүргэн, 2 зээгийн хамт Хөвсгөл аймгийн Ө сумын 0-Рбаг, 00тоотод оршин суух бүртгэлтэй, “Б Ө” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
3.Монгол Улсын иргэн, Ш овогт Ргийн Б, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Б н” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч, “Б Ө” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 6, нөхөр, охин, хүргэн, 2 зээгийн хамт Хөвсгөл аймгийн Ө сумын 0-Рбаг, 00тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
4.Монгол Улсын иргэн, Хт Гын Н, ... оны 000 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, ”Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 0-р хороо Сын 00а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
5.Монгол Улсын иргэн, Хт Гын П, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын эх бэлтгэл мэргэжилтэй, “Б Ө” ХХК-ийн ажилтан, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ө сум 0-Рбаг 00тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
6.Монгол Улсын иргэн, Б овогт Нгийн У, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б Ө” ХХК-ийн ажилтан, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хадам эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Д сумын 0-р баг, Дад оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
7.Монгол Улсын иргэн, Б овогт Чгийн О, 100000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Ө сумын 1-р баг, Ш Ө хороолол, 0-р байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, “Б Ө” ХХК-ийн ажилтан, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
8.Монгол Улсын иргэн, Эхаан овогт Дийн Ц, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ө сумын 0-Рбаг, 00а тоотод оршин суух бүртгэлтэй, “Б Ө” ХХК-ийн ажилтан, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 00/,
00.Монгол Улсын иргэн, Аовогт Брын М, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, Хөвсгөл аймгийн Ө сум 0-Рбаг 00тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 000/.
Холбогдсон хэргийн талаар:
1. Г.Н нь “Б Ө” /РД:00/ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Д.Ц, Ч.О нартай бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 сарын 12-ны өдрийн хооронд:
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Н” гэх нэртэй Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр тэтгэврийн насны иргэдэд туслах нэрийдлээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг 2,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн багц гаргаж 1 сарын дараа 100 хувь өсгөж өгнө гэж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 2765 удаагийн гүйлгээгээр 31,681,000,340.00 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б Ө” /РД: 00/ ХХК-ийн нэрээр гэрээ байгуулж, компанийн нэр дээрх Хаан банкны 000 тоот, Төрийн банкны 000 тоот данснуудыг ашиглан орлогын 7271 удаагийн гүйлгээгээр 71,0085,5005,007.20 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Н.Уын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр үүсгэн байгуулагдаж “Авто машины худалдаа, авто машины засвар үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, барааны дэлгүүр, авто машины түрээсийн үйлчилгээний чиглэл”-ээр 100 хувийн өөрийн өмчлөлтэй, 10,000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн /улсын бүртгэлийн 000, регистрийн 000, гэрчилгээний 000000 дугаартай/ "Д" ХХК-ын эзэмшлийн Хаан банкны 000 дансыг ашиглан орлогын 15 удаагийн гүйлгээгээр 261,000,000.00 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төрсөн эцэг С.Гын эзэмшлийн Хаан банкны 000тоот дансыг ашиглан орлогын 87 удаагийн гүйлгээгээр 248,3000,740.24 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төрсөн эх Р.Бгийн эзэмшлийн Хаан банкны 000, 000 тоот дансуудыг ашиглан 65 удаагийн орлогын гүйлгээгээр 1005,7004,578.75 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төрсөн эгч Г.Нгийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот, Төрийн банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 236 удаагийн гүйлгээгээр 1,166,466,637.87 төгрөгийг татан төвлөрүүлж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 00-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд Г.Нгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Н” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансаар 3,516,518,000 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төрсөн ах Г.Лгийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан 85 удаагийн орлогын гүйлгээгээр 1002,325,682.30 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдрагч Н.Уын Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 366 удаагийн гүйлгээгээр 1,0081,313,482.16 төгрөгийг татан төвлөрүүлж,
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б Ө” ХХК-ийн ажилтан Ч.Оын эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 261 удаагийн гүйлгээгээр 1,440,451,0036.31 төгрөгийг татан төвлөрүүлж,
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б Ө” ХХК-ийн ажилтан Д.Цын эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 60 удаагийн гүйлгээгээр 2,666,00008,000 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс банкны орлогын 17718 удаагийн гүйлгээ болон бэлэн мөнгөний баримтаар нийт 213,303,884,032 төгрөгийг тус тус татан төвлөрүүлэн “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр дээрх гэрээг байгуулж, гэрээнд нэг хүнээс 1.000.000-800.000.000 төгрөгийг авч 1 сарын дараа 100-аас 30 хувь өсгөж өгөх тухай тохиролцож иргэдийн мөнгийг нэр дурдагдсан данснуудад шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 2600 иргэнд 45,755,8800,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,
Г.Н нь С.Г, Р.Б, Г.П, Г.Н, Н.У, Ч.О, Д.Ц нартай бүлэглэн Г.Н, С.Г, Р.Б, Г.П, Г.Н, Н.У, Ч.О, Д.Ц нарын Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 26-ны өдрийн хооронд нийт 2,456,6700,657 төгрөгийн эд хөрөнгүүд болох:
2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17,0001,347 төгрөгийн үнэ бүхий 000УБГ улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ах Г.Л /0000/-ийн нэр дээр шилжүүлсэн,
2022 оны 02 сарын 000-ний өдөр өдөр 3600,887,4008 төгрөгийн үнэ бүхий 000ХӨА улсын дугаартай Lexus 570 загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр худалдан авч 2022 оны 04 сарын 27-ны өдөр П.Б /00/-гийн нэр дээр шилжүүлсэн,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 88,132,183 төгрөгийн үнэ бүхий 00ХӨН улсын дугаартай Toyota land cruiser-200 загварын тээврийн хэрэгслийг эцэг С.Гын нэр дээр худалдаж авсан,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Бат-Эрдэнээс 222,728,253 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 8 дугаар баг, Ү-00 бүртгэлийн дугаартай 247 метр квадрат үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эцэг С.Гын нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 21-ний өдөр 141,752,777 төгрөгийн үнэ бүхий 00УАХ улсын дугаартай Lexus RX-450 загварын тээврийн хэрэгслийг М.Г /РД00/-ийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Улаанбаатар хот, БХ дүүргийн 00 дугаар хороо Ө таун хотхон 00, Нарны зам 00 дугаар байрны 00тоот 13.5 метр Ү-00 дугаартай 24,663,462 төгрөгийн үнэ бүхий граш, Улаанбаатар хот, БХ дүүргийн 00 дугаархороо Ө таун хотхон 00, Нарны зам 00 дугаар байрны 00 тоот 111.75 метр кватрат Ү-00 бүртгэлийн дугаартай 364,526,250 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хамтран амьдрагч Н.Уын нэр дээр худалдан авсан,
2022 оны 02 сарын 14-ний өдөр “Б Ө” ХХК-ийн ажилтан Ч.Оын нэр дээр 51,6600,505 төгрөгийн үнэ бүхий 00 ХӨА улсын дугаартай, Lexus RX450H загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, 2022 оны 02 сарын 18-ны өдөр “Б Ө” ХХК-ийн ажилтан Ч.Оын эхнэр У.Бийн нэр дээр шилжүүлсэн,
2022 оны 02 сарын 14-ний өдөр 1000,3400,377 төгрөгийн үнэ бүхий Улаанбаатар хот, Бгол дүүргийн 00-Рхороо Б хотхон, 00тоот, Ү-00 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг О.Э /00/-ийн нэр дээр худалдан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 77,0003,312 төгрөгийн үнэ бүхий Ү-00 бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймаг Ө сум 00 дугаарбаг 00 тоот орон сууцыг Н.Уын урьд хамтран амьдарч байсан Б.Н /00/-ын нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 10-ны өдөр 2-6 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр 103,053,600 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүрэг 00 хороо, Бн гудамж 00 дугаар байр 00 тоот 47.71 метр квадрат орон сууц /улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа/-ыг төрсөн ах Г.Л /0000/-ийн нэр дээр худалдан авсан,
2021 оны 11 сарын 02-ны өдөр 61,404,545 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 000тоотод байрлах 000 метр квадрат Ү-000 бүртгэлийн дугаартай хувийн сууц, 482 метр квадрат, Г-000 дугаартай газрыг төрсөн эгч Г.Нгийн /00/ нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Оаас худалдан авсан,
2021 оны 11 сарын 02-ны өдөр 6,0005,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 00тоотод байрлах 482 метр квадрат Г-00бүртгэлийн дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Агөөс төрсөн эгч Г.Н /00/-ийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 13-ны өдөр 17,054,852 төгрөгийн үнэ бүхий 00ХӨВ улсын дугаартай Toyota aqua загварын хөх өнгийн тээврийн хэрэгслийг эх Р.Бгийн /004/ нэр дээр худалдан авсан,
2021 оны 10 сарын 20-ны өдөр 152,021,786 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 14 дүгээр баг 4а гудамж 7а тоот, 267 метр кватрат гэр бүлийн хэрэгцээний Г-00 бүртгэлийн дугаартай газар, Хөвсгөл аймгийн Ө сумын 14 дүгээр баг 4а гудамж 7а тоотод байрлах 10000 метр квадрат Ү-00 бүртгэлийн дугаартай хувийн сууц, граж зэргийг эх Р.Бгийн /004/ нэр дээр худалдан авсан,
2021 оны 10 сарын 25-ны 25-ны өдөр 000,846,000 төгрөгийн үнэ бүхий Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 00 дугаархороо Д 00-Рбайр 110 тоот 41.2 метр квадрат, Ү-00 бүртгэлийн дугаартай байрыг худалдах худалдан авах гэрээгээр иргэн Г.Эээс төрсөн ах Г.П /000/-ийн нэр дээр худалдан авсан,
2021 оны 12 сарын 02-ны өдөр 72,3002,727 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 00 дугаарбагийн 16-4 тоот Г-000 дугаартай газар,112 метр квадрат Ү-00 бүртгэлийн дугаартай хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр иргэн З.Ган-Эрдэнээс Сжийн Нямхүү /00/-гийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 05 сарын 26-ны өдөр 168,1400,250 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймаг Ө сум 7 дугаар баг Хийморь хотхон 201-000 тоот 85.00 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө Ү-00 бүртгэлийн дугаартай орон сууцыг Ч.У /00/-ын нэр дээр худалдан авсан,
2021 оны 12 сарын 08-ны өдөр 36,627,273 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 00 дугаарбаг, 20-04 тоотод байрлах Ү-00 бүртгэлийн дугаартай 51 метр квадрат хувийн сууц, газрыг М.С /00/-ын нэр дээр тус тус худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан буюу энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
2.С.Г нь Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Н.У, Г.П, Г.Н, Г.Н, Р.Б, Д.Ц, Ч.О нартай бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 сарын 12-ны өдрийн хооронд:
“Б Ө” /00/ ХХК-ийг блок үйлдвэрлэлийн чиглэлээр 2012 оны 03 дугаар сарын 200-ний өдөр 100 хувийн өөрийн өмчлөлтэй, 5,000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Нийг гүйцэтгэх захирлаар томилж:
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт охин Г.Нийн “Н” гэх нэртэй Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр тэтгэврийн насны иргэдэд туслах нэрийдлээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг 2,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн багц гаргаж 1 сарын дараа 100 хувь өсгөж өгнө гэж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 000тоот дансаар орлогын 87 удаагийн гүйлгээгээр 248,3000,740.24 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд охин Г.Нийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 2765 удаагийн гүйлгээгээр 31,681,000,340.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн,
2021 оны 00 дугаарсарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эхнэр Р.Бгийн 2021 оны 00 дугаарсарын 15-ны өдөр “Барилгын материалын худалдаа, санхүүгийн тайлан баланс бэлтгэх, гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, үсчин гоо сайхны үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл”-ээр 100 хувийн өөрийн өмчлөлтэй, 5,000,000.00 төгрөгийн дүрмийн сантайгаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн /улсын бүртгэлийн 000, регистрийн 000, гэрчилгээний 000 дугаартай/ “Б н” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 00 дугаарсарын 15-ны өдрөөс томилогдож /РД:000/ хуулийн этгээдийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 5485 удаагийн гүйлгээгээр 53,307,281,683.00 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд “Д” ХХК-ийн /РД000/ эзэмшлийн Хаан банкны 000 дансыг ашиглан орлогын 15 удаагийн гүйлгээгээр 261,000,000.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр Р.Бгийн эзэмшлийн Хаан банкны 000, 000 тоот данснуудыг ашиглан 65 удаагийн орлогын гүйлгээгээр 1005,7004,578.75 төгрөгийг татан төвлөрүүлсэн,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд охин Г.Нгийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот, Төрийн банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 236 удаагийн гүйлгээгээр 1,166,466,637.87 төгрөгийг татан төвлөрүүлсэн, мөн 2022 оны 04 дүгээр сарын 00-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд Г.Нгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Н” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансаар 3,516,518,000 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү Г.Пгийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 5200 удаагийн гүйлгээгээр 2,168,544,238.38 төгрөг, Хас банкны 000 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 4,041,145,076 төгрөгийг татан төвлөрүүлж, Хас банкны 000 тоот дансаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд 2,820,120,000 төгрөгийг татан төвлөрүүлж,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү Г.Лгийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан 85 удаагийн орлогын гүйлгээгээр 1002,325,682.30 төгрөгийг татан төвлөрүүлсэн,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүргэн Н.Уын Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 366 удаагийн гүйлгээгээр 1,0081,313,482.16 төгрөгийг татан төвлөрүүлсэн,
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Б Ө” ХХК-ийн ажилтан Д.Цын эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 60 удаагийн гүйлгээгээр 2,666,00008,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн,
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс банкны орлогын 17718 удаагийн гүйлгээ болон бэлэн мөнгөний баримтаар нийт 213,303,884,032 төгрөгийг тус тус татан төвлөрүүлэн “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр дээрх гэрээг байгуулж, гэрээнд нэг хүнээс 1.000.000-800.000.000 төгрөгийг авч 1 сарын дараа 100-аас 30 хувь өсгөж өгөх тухай тохиролцож иргэдийн мөнгийг нэр дурдагдсан данснуудад шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 2600 иргэнд 45,755,8800,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,
С.Г нь Г.Н, Р.Б, Г.П, Г.Н, Н.У, Ч.О, Д.Ц нартай бүлэглэн Г.Н, С.Г, Р.Б, Г.П, Г.Н, Н.У, Ч.О, Д.Ц нарын Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 26-ны өдрийн хооронд нийт 2,456,6700,657 төгрөгийн эд хөрөнгүүд болох:
2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17,0001,347 төгрөгийн үнэ бүхий 000УБГ улсын дугаартай Toyota prius 30 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Л /0000/-ийн нэр дээр шилжүүлсэн,
2022 оны 02 сарын 000-ний өдөр өдөр 3600,887,4008 төгрөгийн үнэ бүхий 000ХӨА улсын дугаартай Lexus 570 загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр худалдан авч 2022 оны 04 сарын 27-ны өдөр П.Б /00/-гийн нэр дээр шилжүүлсэн,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Б-эс 222,728,253 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 8 дугаар баг, Ү-00 бүртгэлийн дугаартай 247 метр квадрат үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 21-ний өдөр 141,752,777 төгрөгийн үнэ бүхий 00УАХ улсын дугаартай Lexus RX-450 загварын тээврийн хэрэгслийг М.Г /РД00/-ийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Улаанбаатар хот, БХ дүүргийн 00 дугаархороо Ө таун хотхон 00, Нарны зам 00 дугаар байрны 00тоот 13.5 метр Ү-00 дугаартай 24,663,462 төгрөгийн үнэ бүхий граш, Улаанбаатар хот, БХ дүүргийн 00 дугаархороо Ө таун хотхон 00, Нарны зам 00 дугаар байрны 00 тоот 111.75 метр кватрат Ү-00 бүртгэлийн дугаартай 364,526,250 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хүргэн Н.Уын нэр дээр худалдан авсан,
2022 оны 02 сарын 14-ний өдөр “Б Ө” ХХК-ийн ажилтан Ч.Оын нэр дээр 51,6600,505 төгрөгийн үнэ бүхий 00 ХӨА улсын дугаартай, Lexus RX450H загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, 2022 оны 02 сарын 18-ны өдөр “Б Ө” ХХК-ийн ажилтан Ч.Оын эхнэр У.Бийн нэр дээр шилжүүлсэн,
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 77,0003,312 төгрөгийн үнэ бүхий Ү-00 бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймаг Ө сум 00 дугаарбаг 00 тоот орон сууцыг хүргэн Н.Уын урьд хамтран амьдарч байсан Б.Н /РЛ00/-ын нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 10-ны өдөр 2-6 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр 103,053,600 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүрэг 00 хороо, Бн гудамж 00 дугаар байр 00 тоот 47.71 метр квадрат орон сууц /улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа/-ыг төрсөн хүү Г.Л /0000/-ийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 03 сарын 15-ны өдөр 200,505,825 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймаг БХ сум 5 дугаар баг А 000тоот хувийн сууц 000 нэгж талбартай Э-000 дугаартай газрыг төрсөн хүү Г.Пгийн /00/ нэр дээр худалдан авсан,
2021 оны 11 сарын 02-ны өдөр 61,404,545 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 000тоотод байрлах 000 метр квадрат Ү-000 бүртгэлийн дугаартай хувийн сууц, 482 метр квадрат, Г-000 дугаартай газрыг төрсөн охин Г.Нгийн /00/ нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Оаас худалдан авсан,
2021 оны 11 сарын 02-ны өдөр 6,0005,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 00тоотод байрлах 482 метр квадрат Г-00бүртгэлийн дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Агөөс төрсөн охин Г.Н /00/-ийн нэр дээр худалдан авсан,
2022 оны 01 сарын 13-ны өдөр 17,054,852 төгрөгийн үнэ бүхий 00ХӨВ улсын дугаартай Toyota aqua загварын хөх өнгийн тээврийн хэрэгслийг эхнэр Р.Бгийн /004/ нэр дээр худалдан авсан,
2021 оны 10 сарын 20-ны өдөр 152,021,786 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 00 дүгээр баг 00 гудамж 00 тоот, 267 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний Г-00 бүртгэлийн дугаартай газар, Хөвсгөл аймгийн Ө сумын 00 дүгээр баг 00 гудамж 00 тоотод байрлах 10000 метр квадрат Ү-00 бүртгэлийн дугаартай хувийн сууц, граж зэргийг эхнэр Р.Бгийн /004/ нэр дээр худалдан авсан,
2021 оны 10 сарын 25-ны 25-ны өдөр 000,846,000 төгрөгийн үнэ бүхий Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 00 дугаархороо Д 00-Р байр 110 тоот 41.2 метр квадрат, Ү-00 бүртгэлийн дугаартай байрыг худалдах худалдан авах гэрээгээр иргэн Г.Эээс төрсөн хүү Г.П /00/-ийн нэр дээр худалдан авсан,
2021 оны 12 сарын 02-ны өдөр 72,3002,727 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Ө сумын 00 дугаарбагийн 00 тоот Г-000 дугаартай газар,112 метр квадрат Ү-000 бүртгэлийн дугаартай хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр иргэн З.Г-ээс Сжийн Н /00/-гийн нэр дээр худалдан авсан,
2021 оны 07 сарын 01-ний өдөр 64,888,4600 төгрөгийн үнэ бүхий 00-04 ХӨҮ улсын дугаартай Toyota harrier загварын тээврийн хэрэгслийг хүргэн Н.У /00/-н нэр дээр худалдан авч 2022 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.П /00 /-ийн нэр дээр шилжүүлсэн,
2022 оны 05 сарын 26-ны өдөр 168,1400,250 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймаг Ө сум 0 дугаар баг Х хотхон -000 тоот 85.00 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө Ү-00 бүртгэлийн дугаартай орон сууцыг Ч.У /00/-ын нэр дээр худалдан авсан,
…00.Б.М нь нөхөр Г.Птэй бүлэглэн Г.Н, С.Г, Р.Б, Г.П, Г.Н Н.У, Д.Ц, Ч.О нарын бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 83,268,214 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймаг, Ө сум, 00 дүгээр баг 00 гудамж, 00 тоот 1000 мкв үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан буюу энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэх хэргийг,
-шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.100 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,
прокуророос шүүгдэгч Д.Ц, Ч.О нарыг шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Д.Ц, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
прокуророос шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,
Шүүгдэгч Эхаан ургийн овогт Дийн Ц, Б ургийн овогт Чгийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
-шүүгдэгч Б ургийн овогт Чгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Н.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,
4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Д.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасныг журамлан
-шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 / арван хоёр/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 00 /ес/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 00 /ес/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч Н.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 00 /ес/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн
3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч С.Гт оногдуулсан 00 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Р.Бд оногдуулсан 00 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Н.Уд оногдуулсан 00 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Г.Пд оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Г.Нд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Ч.От оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Д.Цт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.00 дугаарзүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон Г.Нийн 1008 /нэг зуун ерэн найм/ хоногийг, С.Гын 1008 /нэг зуун ерэн найм/ хоногийг, Р.Бгийн 2000 /хоёр зуун ер/ хоногийг, Г.Нгийн 1008 /нэг зуун ерэн найм/ хоногийг, Г.Пгийн 2000 /хоёр зуун ер/ хоногийг, Н.Уын 321 /гурван зуун хорин нэг/ хоногийг, Д.Цын 1008 /нэг зуун ерэн найм/ хоногийг, Ч.Оын 1008 /нэг зуун ерэн найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,
шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт 40 /дөч/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг Шэр үйлдвэл шүүх эрүүгийн хуулийн 6.00 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3, 1.4 дэх заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Ай фоне”загварын Макбүүк 1 ширхэг, “ACR” загварын зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулж хохиролд тооцуулахаар, Эгийн эзэмшлийн Бгол дүүргийн 4 дүгээр хороо 00тоот Ү-00 бүртгэлийн дугаартай орон сууцны гэрчилгээ 1 ширхэг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт хураан авсан 4 ширхэг сиди, эд мөрийн баримтаар тооцсон “Д” ХХК-ийн 32 хүнтэй байгуулсан Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнүүд, Жижиг дунд үйлдвэрлэл үйлдвэрлэгч иргэний гэрчилгээ 1 ширхэг, компанийн эрх шилжүүлэх гэрээ 1 ширхэг, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээ 1 ширхэг, 363 хавтаст “Б Ө” ХХК-ийн иргэдтэй байгуулсан “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г яллагдагч нарын ярианы бичлэг бүхий 2 ширхэг сиди бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг, “Д” ХХК-ийн тэмдэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Баяржаргалд даалгаж,
Иргэний хуулийн 4007 дугаар зүйлийн 4007.1, 4007 дугаар зүйлийн 4007.3, 500 дугаарзүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.666.00008.000 төгрөгийг /хоёр тэрбум зургаан зуун жаран зургаан сая есөн зуун ерэн найман мянга/, шүүгдэгч Ч.Ооос 1.440.451.0036.31 төгрөгийг /нэг тэрбум дөрвөн зуун дөчин сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун гучин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ тус тус гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2600 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох,
- шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг /таван тэрбум зургаан зуун гучин таван сая гурван зуун арван нэгэн мянга арван таван төгрөг нэг мөнгө/ гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2600 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох,
- хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.0057.050 төгрөгийг /долоон тэрбум нэг зуун наян гурван сая есөн зуун тавин долоон мянга тавин төгрөг/ гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2600 хохирогч нарт хувь тэнцүүлэн тус тус олгож,
Шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Д.Ц, Ч.О нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 58.3800.215 төгрөгийг /тавин найман сая гурван зуун наян есөн мянга хоёр зуун арван таван/ хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,6 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хавсралт 3-т заасан 2.182.785.377 төгрөг /хоёр тэрбум нэг зуун наян хоёр сая долоон зуун наян таван мянга гурван зуун далан долоон төгрөг үнэлгээ бүхий эд хөрөнгийг хураан авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын бага насны хүүхэд Ц.Х, Ц.А нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Рашаант сумын даргад даалгаж, асран хамгаалагч тогтоох хүртэл Д.Цын эцэг, эхийн асрамжид,
-Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн бага насны хүүхэд О.М РД:/00/, Н.М /00/ нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Ө сумын даргад даалгаж, асран хамгаалагч тогтоох хүртэл Г.Нийн төрсөн ах Гын Л /РД:0000/-ийн асрамжид тус тус түр байлгаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн оролцогч нар хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Н давж заалдах гомдолдоо: “...16,400 хариуцагчдыг татаагүй, гэрээний дагуу Ц, М, Д, П гэх хүмүүст мөнгө өгч койн дээр эргэлдүүлдэг байсан нотлох баримт гаргаж өгсөөр байтал авч хэлэлцээгүй. Хуулийн шаардлагад нийцээгүй яллах дүгнэлтээр ялласан бөгөөд хууль сануулж шинжээчээр гарын үсэг зуруулаагүй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцсон. Шүүхэд гаргаж өгсөн эд хөрөнгө болон бэлэн мөнгийг хохиролд тооцоогүй үлдээсэн. Шүүгдэгч нарын өөрсдөө аваагүй, авсан, нуусан, ашигласан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй 36 тэрбумыг хувь тэнцүүлэн хуваасан. Хохирол 45,276,137,600 төгрөг байхад шүүгдэгч нараас 47,286,078,453-ийг гаргуулахаар шийтгэх тогтоолд дурдсан зэрэг нь шударга бус шийдвэр юм.
Анхан шатны шүүх 2024 оны 00 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор яллах дүгнэлт нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзээд мөн Хаан банкны 00, 00 данс руу орсон 400 тэрбумын хариуцагчдыг тогтоох даалгаврыг прокурорт өгсөн байдаг. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 23-нд прокурорын 60 хоног дуусч анхан шатны шүүх хурал эхлэхэд прокурор хуулийн зохицуулалтад байхгүй 30 хоногийг нэмэлтээр авч шүүх хурлыг сунжруулсан. Энэ үед хохирогчдод прокурор нэмэлтээр хариуцагч тогтоох шаардлагатай байна гэж тайлбарласан. Ингээд албан ёсоор 2024 оны 11 дүгээр сарын 05-нд анхан шатны шүүх хурал эхлэхэд прокурор өөрт өгсөн даалгаврыг биелүүлээгүй ирсэн нь хохирогч болон шүүгдэгч нарын эрхийг ноцтойгоор зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.00 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй яллах дүгнэлтээр дахин яллаж ирсэн, мөн уг яллах дүгнэлтийг өөрчлөгдөөгүй, хууль ёсны шаардлагад нийцээгүйг мэдсээр байж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхэд гомдолтой байна. ...Энэ хэргийн жинхэнэ эздийг олж, хариуцагчдыг бүрэн татаж, хохирогчдыг хохиролгүй болгож, 00 шүүгдэгчийн гэм буруугүй гэдгийг нотолж байж, дахин шүүх хурал хийж бидний гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Р.Б давж заалдах гомдолдоо: “... Р.Б би хүний дансыг удирдаж хэзээ ч үзээгүй, мөн өөрийнхөө дансыг удирдаж чадахгүй гэдгээ амлаж байна. Яагаад намайг хүний дансыг удирдаж мөнгө шилжүүлсэн, мөнгө хүлээж авсан, бүлэглэсэн гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Үүнийг нотлох баримтаар нотолж өгнө үү.
...Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад явуулж үнэн бодиттойгоор шалгаж, тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Н.У давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг гэмт хэргийг үйлдсэн гэж нотолсон баримт нь эргэлзээтэй, энэ гэмт хэргийн үндсэн шинж чанарыг агуулаагүй байдаг. Надад мөнгөө өгч хохирсон, гомдолтой байна гэх хүн 2600 хохирогч дотор огт байхгүй.
...Миний өөрийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансыг ашиглан орлогын 366 удаагийн гүйлгээгээр 1,0081,313,482 төгрөгийг татан төвлөрүүлсэн гэсэн тоог хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй, уг дансны хуулга хавтаст хэрэгт байхгүй байгаа. Дүгнэлтэд бичигдсэн бусад этгээдүүдийн дансыг ашиглан их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж харж үзээгүй эд хөрөнгүүдийг авсан гэж яллаад байгаа нь огт үндэслэлгүй, өөрт хамаагүй хэргийг хамаатуулж байна.
Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 280 тэрбум, мөрдөн байцаагч, прокурорын тогтоосон 213 тэрбум төгрөгийн аль нь зөв, аль дүнгээр нь яллаж байгаагаа дурдаагүй, нэг тоон баримтыг авахдаа нөгөө баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна. Мөрдөгч, прокурорын тогтоосон 213 тэрбум төгрөгийг яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй, нийт татан төвлөрүүлсэн дансаар болон бэлэн мөнгөний баримтыг нэмж үзэхэд 200 тэрбум төгрөг болж 13 тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Хохирлоор тогтоогдсон 45,270,137,600 төгрөг нийт хохирсон иргэдийн хохирол мөнгөн дүнг нэмж үзэхэд 44,0000,547,600 төгрөг болж зөрсөн. Бэлнээр тараагдсан 21 тэрбум төгрөгийн иргэний хариуцагч бүгд татагдаагүй, зөвхөн энэ 21 тэрбумаас урамшуулал буюу 30 хувийг буцааж татахад 4,00 тэрбум болж байна. Хаан банкны түр дансаар орсон 4,00 тэрбум төгрөг ямар учиртай мөнгө болох урамшууллын хамт тараагдсан мөнгө бол 11,6 тэрбум төгрөгийг буцааж татахаар харагдаж байгаа. Үүнийг шалгаагүй орхигдуулсан.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Г давж заалдах гомдолдоо: “...Дүгнэлтэд миний ажилласан цаг хугацааг буруу тооцож, бүх цаг хугацаанд байсан гэдэг нь огт үндэслэлгүй юм. Яллах дүгнэлтэд бичигдсэн бүх эд хөрөнгийг авсан гэж ямар ч нотлох баримтгүйгээр хамаатуулсан. Миний огт харж үзээгүй эд хөрөнгө байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 04 сараас 2022 оны 05 сар хүртэлх хугацаанд мөнгө оруулаад хэд хэдэн удаа ашиг хүртсэн бүх иргэний хариуцагчдыг татаагүй үлдээсэн нь хохирол төлөгдөх боломжгүй болгосон. Татан төвлөрүүлсэн мөнгөний бүх зарцуулалтыг шалгаагүй, хохирлын 45 тэрбум төгрөг хаачсаныг олж тогтоогоогүй байж бүгдийг хамаатуулж, гэр бүлээр минь яллаж байгаад гомдолтой байна. Иймд уг үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.П давж заалдах гомдолдоо: “... Г.П миний 000, 000 Хас банкны дансаар 2022 оны 04 сарын 05-наас 2022 оны 04 сарын 18-ны хооронд орсон гүйлгээр орсон дүнгээрээ иргэд рүү гарсан байдаг. Энэ нь холбогдох дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд энэ хүмүүсийг шалгаж тогтоогоогүй, иргэний хариуцагчаар татаагүй. Мөн ажилчид болох Б, Б, Б, Б, С, Х, М, Н, Н, Ц, П нарын дансаар орсон мөнгийг шалгаж тогтоогоогүй, иргэний хариуцагчаар татаагүй. Мөн Хаан банкны 000 дансанд орсон 400 тэрбум төгрөг хаашаа ямар дүнгээр хэдэн хүний данс руу орсныг шалгаж тогтоож чадаагүй. Мөн шинжээч А нь 45,6 гэж тоог шинжээч гаргаагүй гэж тайлбарласан байдаг. Мөн шинжээч 4783 иргэнийг хариуцагчаар татах боломжтой гэж анхан шатны шүүх хурал дээр ярьдаг. Гэтэл прокурор нь 1744 иргэнийг хариуцагчаар татаж тогтоосон. Бусад хариуцагч хаачсан бэ гэдэг асуудал тодорхойгүй.
...П миний бие өөрөө аваагүй, хэрэглээгүй байж 5,635,311 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйгээр шударгаар шүүлгэх эрхийг зөрчиж байгаад харамсБ байгаа тул гомдол гаргаж байна.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх асуудлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...Надад хүний мөнгийг авах санаа бодол, зорилго, хэрэгцээ шаардлага огтоос байхгүй. Аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодиттой хийгээгүй, шинжлэх ухааны бодит тоо, мөнгөн дүнг илт зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээтэй, хохирлыг тооцох боломжгүй гэж дүгнэсэн. Шүүх 2600 хохирогч, 1744 иргэний хариуцагч нарын мөнгөн дүнг бодит тоогоор нэмж, хасч нэг бүрчлэн тооцож гаргасан боловч шүүгдэгч миний цалингийн дансанд гарсан зарлагын нотлох баримтыг тооцож үзсэнгүй. Миний ойлголтоор 1004 иргэн мөнгөө буцааж аваагүй бол 2600+1004=2800 хохирогч болон нэмэгдэж, мөнгөн дүн нэмэгдэж 45,270,137,600+2,666,00008,000=47,0037,135,600 төгрөг болох болов уу.
Цын цалингийн дансанд орсон, гарсан энэ мөнгийг хэний мөнгө, хэнд зориулж, ямар зорилгоор, хэнд шилжүүлсэн эсэх, юунд зарцуулсан гэдгийг бодиттой тогтоож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Н давж заалдах гомдолдоо: “... “Б Ө” ХХК, “Б н” ХХК, “Д” ХХК гэх эдгээр компаниудад намайг ажиллаж байсан болон гэрээнүүдэд гарын үсэг зурсан болох баримт нотолгоо байхгүйн дээр нийт хохирогч дотроос намайг таних болон надад мөнгө өгч хохирсон гэх нэг ч хохирогч байхгүй болно.
... “Б Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н нь миний дансыг ашигласан шиг бусад ажилчдынхаа дансыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж, нэр дээр нь үл хөдлөх эд хөрөнгө авч өгсөн байдаг. Мөн хураагдсан хоёр тэрбумын эд хөрөнгө нэр дээр нь авсан хүмүүсийн нэгэн адил байхад намайг Г.Нийн төрсөн эгч гэдгээр нь хэрэгт хамааруулан татаж, миний эрхийг зөрчиж их хэмжээний хохирол барагдуулахаар намайг яллаж байгаад маш их гомдолтой байна” гэжээ.
Шүүгдэгч Н.У, Г.П нарын өмгөөлөгч С.Батнасан, А.Цогтбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдБ нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1-т “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн...” гэж дүгнэсэн.
1.1.Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилснаар гэмт хэргийн шинжид гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл хэрэг учрал болсон цаг хугацаанд Н.У, Г.П нар нь Хөвсгөл аймагт байгаагүй бөгөөд өөр газарт оршин суудаг байсан нь гэмт хэрэг үйлдэх үйлдэл /эс үйлдэхүй/ хийх боломжгүй юм.
Г.Пгийн хувьд 2022 он хүртэл Улаанбаатар хотод оршин суудаг байсан бөгөөд 2021 онд Улаанбаатар хотод байрлах тавилга угсралтын “M” компанид туслахын ажил эрхэлж амьдардаг байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Г.Пгийн дансны хуулгыг шинжлэн судалсан бөгөөд дансны хуулгаар түүнийг тодорхой цалин авч өөр газарт, өөр ажил эрхэлж байсан нь тодорхой харагддаг.
Харин Н.Уын хувьд 2021 оны 04 дүгээр сард “Б Ө” ХХК-д жолоочоор анх ажилд орсон бөгөөд 2021 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гараад Улаанбаатар хот руу бага насны хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэхээр явсан байдаг. Энэ үйл баримт нь мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтуудаар нотлогддог.
2-р хх-н 160 хуудсанд Д.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “... 2021 оын 00 сард “Б Ө” ХХК компьютер, принтер ээ янзлуулдаг байсан. 2022 оны 1 сараас сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилд орсон.... У, П, Н нарыг мэдэхгүй... Намайг ажиллаж байхад Н.Уын хувьд ажилдаггүй байсан...” гэх мэдүүлэг,
Мөн 2000 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар талд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.04.01-ний өдрийн 81 тоот албан бичгийн хавсралтад “Б Ө” ХХК-ийн ажилчдын нэрсийг явуулсан. Үүний 6-т Н.Уын нэр байгаагаар түүний “Б Ө” ХХК-ийн ажилтан гэдэг үйл баримт нь нотлогддог.
Ингээд шүүгдэгч Н.У, Г. П нар хэрэг учрал болсон гэх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймагт байгаагүй нь илэрхий байгаад зогсохгүй өөр байгууллага, өөр газарт ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг байсан байна.
Энэ нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.
...1.3.Шүүгдэгч Н.У, Г.П нарын бусадтай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилж, тодорхойлсон. Уг тодорхойлолтоос гэмт хэрэгт хамтран оролцогч бүр нь хийж буй үйлдлээ гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ мэдэж, ухамсарлаж байгаа боловч уг үйлдлийн зорилгодоо хүрэхээр санаатай нэгдсэн нэгдлийг ойлгохоор байна.
Гэтэл миний үйлчлүүлэгч Н.У, Г.П нар нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд Хөвсгөл аймагт оршин суудаггүй байсан нь дээр дурдсан баримтаар илэрхий харагдаж байхад бусадтай бүлэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Н.Уын хувьд шүүгдэгч Г.Нг огт танихгүй бөгөөд биенээ харж байгаагүй талаарх үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлсэн байхад шүүх тэднийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.
Ийнхүү дээр дурдсан, хэрэгт авагдсан баримтууд болон бусад нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хоёр. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байдаг.
...Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг бол өмчийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын өмчлөх эрхэнд халдсанаар, өөртөө авснаар тус гэмт хэрэг бүрэн төгсдөг. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийг хэн үйлдээд, нэр бүхий 2600 хохирогчид хэнтэй гэрээ байгуулаад, хэн эдгээр хохирогч нарын мөнгийг аваад байна гэдгийг зөв тодорхойлох нь тус хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Хавтаст хэрэгт 17707 ширхэг “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-гэх нэртэй бичгийн гэрээ авагдсан бөгөөд энэ бүх гэрээнүүд бүгд “Б Ө” ХХК болон иргэд хооронд байгуулагдсан байдаг.
Бодит байдал дээр “Б Ө” ХХК-иас сурталчилгаа хийж, хүмүүсийн ам дамжсан яриагаар Хөвсгөл аймгийн ард иргэдийн дунд “Бт Ө” ХХК энэ гэрээг байгуулж, мөнгө өсгөдөг талаар тархсан. Үүний дагуу иргэд “Б Ө” ХХК дээр очиж гэрээ байгуулдаг байсан байдаг.
Өөрөөр хэлбэл Н.У болон Г.П нар эдгээр нэр бүхий 2600 хохирогчтой гэрээ байгуулаагүй, мөнгийг аваагүй, захиран заруулаагүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчийн эсрэг гэмт хэргийн үндсэн суурь бүрэлдэхүүн болох бусдын өмчлөлд халдаагүй байна.
Мөн хохирогч нарын зүгээс ч мөн адил Хөвсөл аймгийн Цагдаагийн байгууллага, удирдлагуудад хандан гарын үсэг цуглуулаад “Б Ө” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсэж, шаардаж байсан байдаг ба энэ хэргийн субъект нь “Б Ө” ХХК байна.
154 дүгээр хавтаст хэргийн 155-175 дугаар талд хохирогч нарын зүгээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан “...Б Ө” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулж өгнө үү...” гэх хүсэлт, гарын үсэгтэй баримтууд авагдсан.
Ингээд үзэхэд анхан шатны шүүх тус хэргийн субъектийг буруу тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гурав. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болон гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт”-д “... дээрх үйл баримтууд нь үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан... Эрүүгийн 000 дугаартай хэргийн баримтад шинжилгээ хийсэн 2022 оны 08 дугаар сарын 100-ний өдрийн №ХҮ-2022/04 дугаартай аудитын шинжилгээний тайлан ...зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон...” гэж дүгнэсэн байна.
...Гэтэл №ХҮ-2022/04 дугаартай аудитын тайлан нь мөрдөгчийн асуусан асуулт бүрд хариут өгч чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Шинжилгээ хийх шинжээч нь эрх, үүрэгтэйгээ танилцаагүй, гарын үсэг зураагүй /1000 хх-н 200/.
Энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох №ХҮ-2022/04 дугаартай аудитын тайланг үндэслэж шийдвэрээ гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Дөрөв. Хохирол төлбөрийн тухайд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12-т “...шүүгдэгч Н.У, Г.П нараас тус бүр 5,635,311,015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2600 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор...” шийдвэрлэсэн.
Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгч Н.У, Г.П нарын шийтгэх тогтоол дурдсан хохирлыг учруулаагүй гэж үзэж байгаа. Учир нь Н.Уыг 2021 онд “Б Ө” ХХК-д ажиллаж байх хугацаанд гэрээ огт байгуулж байгаагүй бөгөөд тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 2600 хохирогч нь бүгд 2022 оны 4 дүгээр сарын 10- ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Б Ө” ХХК-тай гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл Н.Уыг Хөвсгөл аймагт байхгүй, “Б Ө” гэх компанитай ямар нэгэн хамааралгүй болсноос хойш тус нэр бүхий 2600 хохирогч бий болсон. Гэтэл шүүх үүнийг Н.У, Г.П нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах иргэдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах, хохирогч нарын мөнгийг гаргуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар хэд хэдэн удаа дурдсан боловч шүүх авч хэлэлцээгүй. Үүнд:
1005-р хх-н 245 хуудсанд хохирлын төлбөрт 0000 сая төгрөгийг төлсөн тухай баримт авагдсан байх бөгөөд тус хохирлын төлбөрийг авсан иргэдийг хохирогч нарын тооцооноос хасуулах, иргэний хариуцагчаар оруулах;
-Яллах дүгнэлтийн 43-р хуудсанд гэрч “Б Ө” ХХК-ийн гэрээний ажилтан Л.Б “... би 4 сарын эхээр байшин авах гээд мөнгө дутаад байхаар нь компани захирал Н энэ асуудлаа хэлээд 15 сая төгрөг зээлж авч байсан...” гэж мэдүүлдэг. Л.Б-нийг иргэний хариуцагчаар оруулах;
150-Рхх-н 107-108 хуудсанд С.С гэрчээр өгсөн “... би 3 удаа гэрээ байгуулсан. Би ашиг гэж нийт 11,760,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг;
150-Рхх-н 108-1000 хуудсанд Б.С нь гэрчээр өгсөн “...би нийт ашиг гэж 5,880,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг;
150-Рхх-н 111 хуудсанд Ц.А гэрчээр өгсөн “... би ашиг гэж нийт 5,000,000 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг;
150-Рхх-н 113 хуудсанд Н.Г-н гэрчээр өгсөн “...би ашиг гэж нийт 2,0000,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг;
150-Рхх-н 117 хуудсанд Н.Э-н гэрчээр өсгөн “...10 сая төгрөг хийгээд 12,750,000 төгрөг болгож авсан...” гэх мэдүүлэг;
1400-р хх-н 87 хуудсанд хохирогчоор тогтоогдсон Б мэдүүлэгтээ “...Б Ө компанид бэлнээр мөнгөө өгсөн...” гэж мэдүүлсэн. Гэтэл “айраг” гэх утгатай дансны хуулга хавсаргав. “Б Ө” ХХК-тай ямар ч хамааралгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэж Б гэх иргэнийг хохирогчоор тогтоосон. 150-р хх-н 233-236 хуудсанд хохирогчоор тогтоогдсон иргэний “Б Ө” ХХК-тай байгуулсан гэрээ болон холбогдох баримт байхгүй.
Энэ нь анхан шатны шүүх хохирлын тооцоо, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нотлох баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байгаа болно.
Тав. Мөнгө угаах гэмт хэргийн тухайд:
Миний үйлчлүүлэгч Н.У, Г.П нарыг залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоороо 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн удаа дараагийн үйлдлүүдээр нийт 2,350,0034,627 төгрөгийн эд хөрөнгийг өөрсдийн болон бусдын нэр дээр тус тус худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хэргийг замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлдэг.
Хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэж тухайн мөнгө, эд хөрөнгийг эх үүсвэрийг хууль бус гэдгийг мэдсээр байж хууль ёсны мэт болгож эргэлтэд оруулсан, эх үүсвэрийг нь өөрчилсөн байхыг хэлдэг.
Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг “Б Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал, шүүгдэгч Г.Н нь мэдүүлэхдээ “...иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгийг гадаадын валют арилжаанд байршуулж, тодорхой хугацааны дараа эргүулэн өсгөж авдаг гэж ар гэрийнхэн болон “Б Ө’’ ХХК-ийн бүх ажилчид, бусад шүүгдэгч гээд бүх хүмуүст итгүүлж, эдгээр хүмүүсийг өөрийгөө доор цалинжуулан ажлуулдаг байсан...” гэж мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.У, Г.П нар нь тус мөнгийг гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн байх боломжгүй байсан бөгөөд “Б Ө” гэх компанитай ажил олгогч, ажилтан гэдэг л харилцаатай байсан.
Иймд өмгөөлөгчийн хувьд Н.У, Г.П нар нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдээгүй бөгөөд лавтай сайн мэдэх боломжгүй байсан байна. Мөн миний үйлчлүүлэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдээгүй учраас мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй.
Зургаа. Шүүгдэгч Н.У, Г.П нарын хувийн байдлын хувьд
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..." гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.Уын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд эхнэр 3 хүүхдийн /бага насны/ хамт амьдардаг. Мөн шүүгдэгч Г.П нь бага насны 1 хүүхэдтэй бөгөөд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болно /210 хх-н 13/.
Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа миний үйлчлүүлэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэд хэдэн үндэслэл байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Р.Б, Г.Н, Г.П, Б.М нарын өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 тоот тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.5 дугаар зүйлд заасан дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдБ нийцээгүй үндэслэлийн тухайд:
1...Шүүхийн хийсэн энэхүү дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй.
“Б Ө” ХХК, “Бн” ХХК, "Д” ХХК-ний нэрээр иргэдтэй байгуулсан гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлж нийт 161004 иргэнд мөнгийг 30-100 хувь өсгөж, 280,458,2500,0040 төгрөгийн буцаалт хийсэн тухай “Ихг аудитын тайлан”, дансны хуулгууд, бэлэн мөнгөний зарлагын ордер зэрэг нотлох баримтууд байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй, гэрээ байгуулсан нийт хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.
“Н” гэж иргэн М.Ггийн эзэмшлийн компаний нэрээр нэг ч гэрээ байгуулагдаагүй байхад уг компаний нэрийн өмнөөс гэрээ байгуулсан мэтээр бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Г.П нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс гэрээ байгуулах, мөнгө өөрийн дансаар оруулж буцааж гаргах байдлаар оролцсон байхад 2021 оны 04 дүгээр сараас эхлэн гэмт хэрэгт санаатай нэгдэж бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.
Гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Дансаар орж ирсэн мөнгийг бүтнээр нь буцааж гэрээ байгуулсан иргэдэд 30 хувиар өсгөж өгсөн байхад байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл дансаар орж ирсэн бүх мөнгө гэрээ байгуулсан иргэдийн данс руу буцаж шилжсэн байхад өөрийн амьжиргааг залгуулж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь илт хууль бус байна.
Г.Нийн мөнгөөр авсан автомашин болон үл хөдпөх эд хөрөнгүүдийг бүгдийг Р.Б, Г.П нарыг авч мөнгө угаасан мэтээр бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
2.Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэлийн талаар
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ мөрдөгч прокурор биелүүлээгүй. Тухайн этгээдүүдийг шалгаж тогтоосноор хэргийн үнэн бодит байдал, хэргийн зүйлчлэл, хохирол барагдах боломж нэмэгдэх зэрэг эерэг үр дагавартай юм. Нөгөө талаар шүүх тогтоолдоо “шүүгдэгч болон өмгөөлөгч нар энэ талаарх гомдол хүсэлтээ өмнө нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд гаргаж байгаагүй болохыг тэмдэглэе” гэжээ. Ингэснээрээ шүүх ЭХХШ тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-т заасныг зөрчиж, гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахыг шаардсан гэж үзнэ. Шүүхийн тогтоолд дурдсан шиг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаагүй гэж дүгнэсэн нь бодит бус төдийгүй хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох нь мөрдөгч прокурорын үүрэг бөгөөд гомдол хүсэлтээ гаргасан байхад гаргаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй үндэслэлийн талаар:
“...Их хөлөг монгол” аудитын тайланг нотлох баримтаар үнэлсэн хирнээ уг тайланд тусгагдсан тоо баримтыг огт үнэлэхгүйгээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь шүүх ямар нотлох баримтыг үндэслэн нийт хохирогчийн тоо, хохирлын хэмжээ, иргэний хариуцагчийн тоо, иргэний хариуцагч нарын хариуцвал зохих төлбөрийн хэмжээг тогтоосон нь ойлгомжгүй байх тул үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон гэж дүгнэж байна.
Хаан банкны Хөвсөл аймаг дахь салбарын захирал Л.О 2022 оны 04 дүгээр сарын 00-ны өдөр дансуудыг дахин нээх боломжгүйгээр хаасан, тухайн дансууд дахь үлдэгдэл мөнгийг өөрсдийн гаргаж өгсөн баримтын дагуу шилжүүлж өгч дуусгасан гэж мэдүүлсэн мэдүүлэг /154 дүгээр хх-ийн 244-245/ болон шүүх хуралдаанд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч Ц.А нар тухайн дансуудад байсан үлдэгдэл мөнгийг тарааж дууссан гэх боловч энэ тухай жагсаалт нотлох баримт байхгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нийт 62 тэрбум төгрөг Хаан банкны түр дансуудаар шилжсэн, шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 300 тоот тогтоолоор эдгээр түр дансаар орсон 400 тэрбум төгрөгийг хэн гэдэг хүний ямар данс руу хир хэмжээгээр шилжсэн болох талаар зөрүүтэй дүгнэлтүүд байхад, түүнчлэн шүүхийн тогтоолоор өгөгдсөн дааалгаврыг прокурор биелүүлээгүй байхад алийг нь авсан талаар дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиар тогтоосон шаардпагыг хангаагүй.
Шүүх fortrade.com сайтад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн хирнээ Г.Нийг койны бизнес хийсэн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.
4. Дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал үндэслэлийн талаар:
Шүүх 2024 оны 00 дугаар сарын 25-ны өдрийн 300 тоот тогтоолоор нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог ялгаж яллах дүгнэлт үйлдэхийг даалгасан байхад прокурор шүүхийн даалгаврыг биелүүлээгүй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн зөрүүтэй байдлыг бий болгосон. Гэмт хэрэг хийсэн, хохирол учирч эхэлсэн цаг хугацааг зөв тодорхойлж дүгнэлт хийснээр шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог ялгамжтай тогтоож, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болоод Үндсэн хуулиар иргэнд олгогдсон “шударга шүүхээр шүүлгэх эрх” хангагдах учиртай.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд
1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлийн талаар
Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдпагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
... Гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тус тус үнэлж тогтоох ёстой. Хэзээнээс, хэний хууль бус үйлдлийн улмаас хэний эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсныг хууль зүйн үүднээс дүгнэх учиртай.
Мөн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон байхад шүүх үүнийг огт хэрэглээгүй. Г.Н, Р.Б, Г.П нар нь 2021 оны 4 дүгээр сараас эхлэн иргэдийг залилах санаа зорилготой байсан гэж шүүх үзэж гэм буруутайд тооцсон байдаг. Шүүгдэгч нар эхнээсээ иргэдийн эд хөрөнгийг залилан өөртөө шилжүүлэн авах санаа зорилготой, хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн гэх шинж үгүйсгэгддэг. Учир нь Г.Н өөрийн үйлдлээр иргэдээс гэрээний дагуу мөнгө шилжүүлэн авахдаа Цэцэгмаа, Мөнхбат нартай хамтран койны бизнес хийх санаа зорилготой байсан учраас гэрээний дагуу эхний хугацаанд 100 хувь, дараа 30 хувь тус тус өсгөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл өгсөн нь нотлох баримтаар нотлогддог.
Өмгөөлөгч миний бие Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.20 дугаар зүйлээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлийг нотлох баримтыг үндэслэн хангалттай тайлбарласан байхад үүнд хууль зүйн ямар нэг дүгнэлт хийхгүйгээр хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
2. Шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
....Шүүх шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдсэн гэж ямар үндэслэлээр ийнхүү дүгнэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна. Дансаар иргэдийн мөнгийг шилжүүлсэн тооны талаар дүгнэх гэж байгаа бол аудитын тайланд дурдсанаар болон дансны хуулгаар 3 ба түүнээс дээш удаа мөнгө шилжүүлэн авсан “Н” ХХК-ний захирал М.Ггийн дансаар 20 удаа, М.Г-ын дансаар 156 удаа, иргэний хариуцагч С-гийн дансаар 8, гэрч Гын Пгийн дансаар 24, шүүгдэгч Оын дансаар 261 удаа, Бгийн дансаар 4 удаа, Хонгорзулын дансаар 100 удаа гэх мэтээр мөнгө оруулж гаргасан байхад Эрүүгийн хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэх заалтыг ноцтой зөрчсөн дүгнэлт хийснээрээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн. Түүнчлэн тухайн шилжүүлэн авсан мөнгөөр өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж тогтвортойгоор бусдын эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч, уг орлогоо амьдралын эх үүсвэр болгосон бөгөөд шүүгдэгч нар нь залилах гэмт хэрэг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон” гэж ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Харин ч эсрэгээрээ дансаар орсон бүх мөнгийг гэрээ байгуулсан иргэдийн данс руу шилжүүлсэн нотлох баримт байхад амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хууль бус юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршигийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тодорхой заасан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцож Иргэний хуулийн 4007 дугаар зүйлийн 4007.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь бодит хохирол, хор уршгийг тодорхойлж хариуцан арилгахыг үүрэг болгохоор хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч нарын хүсэлтийг хангаж иргэний хариуцагчаар татаагүй, байгаа хөрөнгийг бүгдийг хураан авсан хирнээ үндэслэлгүйгээр хохирлыг тэгш хувааж хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй болжээ. Хохирол учруулсан этгээд, хохирол хоёр шууд шалтгаант холбоотой байх ёстой.
3. Шүүх хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Шүүх залилах гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг гэж дүгнэсэн хирнээ 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын 28 хүртэл хугацаанд буцаан өсгөж өгч байгаа үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг. Гэтэл Г.Н нар эхнээсээ мөнгийг өсгөж өгөөд байгаа үйлдлийг залилах гэмт хэрэг гэж дүгнэн шийдвэрлэснээрээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд
...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36,6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Ингэж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Гэтэл шүүхийн шийдвэр дээр заасан шаардпагыг хангаагүй буюу 36.7 дугаар зүйлийн 2.1-гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамаарБ, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой тусгаагүй тул ЭХХШ тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцно.
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн харьяалал зөрчиж, Чингэлтэй дүүргийн шүүхээр шүүгдэгч Р.Б, Г.П нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ЭХХШ тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчин шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлж, энэ ажиллагаанд шүүгдэгч нарыг оролцуулсныг нотлох баримтаар үнэлж оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан.
Шүүх тогтоолдоо “Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамаарБ, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв. Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 00.2 дугаар зүйлийн 2-т “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж заасан байхад шинжээчээр томилогдсон “Их хөлөг монгол” аудит “дүгнэлт биш” тайлан гаргасан байхад нотлох баримтаар үнэлсэн.
Нотлох баримтаар үнэлж байгаа тохиолдолд тайланд дурдсан дүгнэлтийг үндэслэхгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох учиртай.
Шүүхийн тогтоолд /тогтоолын 115 дугаар тал/ Д-ийн өмгөөлөгчийн /ийм нэр байхгүй/ тайлбараар 168,1400,250 төгрөгийн орон сууцыг нэр бүхий 10 хохирогчийн хохирлоос хаст тооцуулах саналыг хүлээн авч шийдвэрлэхдээ орон сууцны үнээс хэтрүүлж буюу 178,141,000 төгрөгийн хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтад 2,182,785,377 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хирнээ хохирлын нийт хэмжээнээс хасч тооцолгүйгээр шийдвэрлэсэн, нэр бүхий 00 шүүгдэгчээс төлүүлэхээр шийдвэрлэсэн нийт хохирлын дүн нь 45,103,273,076 төгрөгөөр тогтоосон зэрэг зөрүүтэй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн хохирол төлөгдөх, эрүүгийн ял шийтгэлийг гэм буруугийн хэлбэрт тохируулах, гэм буруугүй хүмүүсийг цагаатгах нөхцөл боломжоор хангаж өгөхийн хүсье” гэжээ.
Шүүгдэгч Г.Н, С.Г, Г.Н нарын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.Н болон түүний өмгөөлөгч К.Манлай миний гаргасан цагаатгах талын нотлох баримт, хууль зүйн дүгнэлтийг хэрхэн дүгнэсэн, үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамаарБ, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” 2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;” тус тус зохицуулсан.
...Шийтгэх тогтоол гаргахад хохирогчийн мэдүүлэг, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ, төлбөр төлсөн баримт, дансны хуулга, мөн гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэл болгож гэм буруутай хэмээн тооцсон байна.
Хохирогч нарын мэдүүлгийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хохирогч нарын мэдүүлэг нь нийтлэг агуулгатай буюу мөнгөө өсгөх зорилгоор Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Мөн шүүгдэгч нарын үйл ажиллагаанаас болоод гомдсон утга агуулгатай буюу жигшсэн шинж чанартай байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолд хохирогчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг “...Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино.” гэж, мөн “Хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлж байвал зохино.” гэж тус тус тайлбарласан байна.
...Тодруулбал “Их ” хэрэгжүүлэхийн тулд ...эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус тайлбарлажээ.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ч.О, Д.Ц нарын өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийтгэсэн нь хэргийн бодит байдБ нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
...Ч.О, Д.Ц нар нь нэр бүхий 2600 хохирогчтой гэрээ байгуулаагүй, мөнгийг аваагүй, захиран заруулаагүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчийн эсрэг гэмт хэргийн үндсэн суурь бүрэлдэхүүн болох бусдын өмчлөлд халдаагүй байна.
...Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилснаар гэмт хэргийн шинжид гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл хэрэг учрал болсон цаг хугацаанд Д.Ц Ч.О нар нь "Н”, Б н”, “Д”, “Н” ХХК-ийн ажилтан байгаагүй бөгөөд тэдний нэрийн өмнөөс иргэдэд туслах нэрийдлээр 1,000,000-800,000,000 төгрөгийг сарын хугацаанд 30 хувиас 100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэдтэй гэрээ байгуулаагүй болно.
Ч.О нь бичиг үсэг мэддэггүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд "Б Ө” ХХК-д харуулаар ажилладаг байсан нь гэмт хэрэг үйлдэх үйлдэл /эс үйлдэхүй/ хийх боломжгүй юм.
Мөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр У.Бийн нэр дээр 51,6600,505 төгрөгийн үнэ бүхий 00 ХӨА улсын дугаартай Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг ...” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан тухайн тээврийн хэрэгслийг авсан хөрөнгийн эх үүсвэрийг нотолсон нотлох баримтуудыг ноцтойгоор үнэлэлгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилж, тодорхойлсон. Уг тодорхойлолтоос гэмт хэрэгт хамтран оролцогч бүр нь хийж буй үйлдлээ гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ мэдэж, ухамсарлаж байгаа боловч уг үйлдлийн зорилгодоо хүрэхээр санаатай нэгдсэн нэгдлийг ойлгохоор байна.
Гэтэл шүүгдэгч Ч.О, Д.Ц нар нь бусад ажилчид болох М, Б, Б, С, С, Б, Х, нарын адил цалингийн дансанд нь мөнгө орсон, түүнийг Г.Нийн шаардсаны дагуу бусад дээр дурдагдсан ажилчидын адил энэ гэмт хэрэгт иргэний хариуцагч нарын дансанд шилжүүлснээр дээр дурдсан баримтаар илэрхий харагдаж байхад бусадтай бүлэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
...шийдвэрийг хүчингүй болгох хэд хэдэн үндэслэл байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх топгоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Ц, Ч.О нарын өмгөөлөгч Г.Минжмаа давж заалдах гомдолдоо: “... Нэгд: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан “Гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болон гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт” нь хэргийн бодит байдБ нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй талаар:
Учир нь хавтаст хэрэгт авагдсан гомдол хавсарган өгч байгаа 3-р хх-ийн 1-11000-Рхуудсан дахь тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: Хэргийн бодит үйл баримт нь анх шүүгдэгч Г.Н “Н” нэртэйгээр тухайн үйл ажиллагааг эхлүүлэн явж байхдаа хуулийн зөвлөх Г.УуГ гэгч этгээдээр тухайн иргэдтэй байгуулах гэрээний төслийг 1 сая төгрөгийг төлж боловсруулан үйл ажиллагаагаа явуулсан байдаг.
Үүний дараагаар өөрийн аав болох С.Гын үүсгэн байгуулсан “Б Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж үйл ажиллагааа илүү өргөжүүлэн шүүгдэгч нараас гадна нийт гэрээний 6 ажилтан, хамгаалагч 4 ажилтан, нийт 11 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр тухайн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байсан.
Энэхүү үйл баримт нь 2021 оны 4 дүгээр сарын 7-ноос 2022 оны 5 дугаар 12-ны хооронд явагдсан. Энэхүү үйл ажиллагаа явж байх хугацаанд “Б Ө” ХХК-д хандан үйлчлүүлэх иргэдийн ачаалал ихснээс тухайн компанийн нэг өдөрт эргэлдэх бэлэн болон дансны орлогын дүн 1 тэрбумаас 3 тэрбумын хооронд явагдаж байсны улмаас дээр дурдсан “Б н” ХХК, “Д” ХХК, “Н” ХХК-уудыг үүсгэн байгуулж, худалдан авах замаар, мөн “Б Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н, Г.П, Р.Б, С.Г нарын хувийн дансаар тухайн иргэдтэй гэрээ байгуулсан гэрээний мөнгийг авч, буцаан тараах “Б Ө” ХХК-ийн мөнгөн гүйлгээний /дансны орлого зарлагын/ үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сараас эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байсан.
Улмаар дээрх компаниудын нэг өдөрт хийгдсэн гүйлгээ нь 1 тэрбум болон түүнээс дээш байсан тул бүх арилжааны банкууд дээрх компаниуд болон хамаарал бүхий компанийн удирдлагууд болох Г.Н, Г.П, Р.Б, С.Г нарын дансыг хааж дахин үйл ажиллагаа явуулахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлж дансанд байгаа мөнгийг гарган авахыг шаарддаг.
Үүнээс улбаалан “Б Ө”-д ажиллаж байсан нийт ажилчдынхаа дансыг шүүгдэгч Г.Н “Б Ө” ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэж эхэлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч болон тухайн компанид ажиллаж байсан ажилтнууд тухайн гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн бус тухайн үйл баримтанд дансыг нь ашигласнаар бий болж өртсөн талаарх үйл баримт дээрх нотлох баримтууд болон миний үйлчлүүлэгч Ч.О болон Д.Ц нарын хувийн дансны орлого зарлагын хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийг харуулахад илэрхий байдаг.
...Нөгөө талаас тухайн “Б Ө” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг бодитоор гэрчлэх гэрч болох нягтлан бодогч Нармандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ миний хувьд тухайн компанид мөнгө тоолж нэгтгэж өгч байсан бөгөөд тухайн нэг өдрийн гүйлгээ 1 тэрбумаас 3 тэрбум хүртэл эргэлдэж гэрээний хугацаа болсон иргэдийн мөнгийг шилжүүлэхэд компанийн болон компанийн удирдлагуудын данс хаагдсан учир ажилчдын дансыг ашиглаж гэрээний мөнгийг тарааж байсан миний хувьд ч гэсэн өөрийн дансандаа мөнгө хийгээд гэрээний ажилтнаас өгсөн жагсаалтын дагуу иргэд рүү мөнгийг нь шилжүүлсэн, энэхүү үйл ажиллагаа бол “Б Ө” ХХК-ийн санхүүгийн зарлагын үйл ажиллагаа байсан хэмээн мэдүүлдэг зэрэг энэхүү нотлогдон тогтоогдсон шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц бусад этгээдүүдийн болон миний үйлчлүүлэгч нарын дансаа бодитоор ашиглуулан нэгдсэн идэвхтэй үйлдэл бус шүүгдэгч нар болон бусад ажилчид, хүмүүсийн хүсэл зоригоос ангид үйл баримт байхад анхан шатны шүүх няцаасан тодорхой үйл баримтгүйгээр хэт ерөнхийлөн дансаар орсон мөнгөөр нь хэлбэр төдий ялгавартай байдлаар шүүн таслаж, нарийвчлан хэн гэдэг гэрч, хохирогчийн ямар мэдүүлэг, баримтаар шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл нотлогдоод байгааг заан нэрлэж үндэслэхгүйгээр, нөхцөл байдлыг нотлогдсон мэтээр ерөнхийлөн дүгнэж Эрүүгийн хуулийн эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулсан, хүний эрх эрх чөлөөнд хууль бусаар халдсан шийдвэр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч нар болох тухайн компанийн ажилтан Ч.О, Д.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Нөгөө талдаа тухайн мөнгө иргэний хариуцагч нарын дансанд шилжин орсон байхад иргэний хариуцагч нараас гаргуулах шийдвэр гаргасан хэрнээ, дахин шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй гэдэг нь зарчмыг зөрчснөөс гадна тухайн мөнгөнөөс ямарч хэлбэрээр авч байгаагүй шүүгдэгч нарыг гэмгүйгээр энэ насаараа төлөөд ч дйилэхгүй өр төлбөрт буруутгаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус мөнгийг захиран зарцуулсан этгээдээс бус гаргуулаагүй хууль бус шийдвэр гэж үзэхээр байгаа тул хуульзүйн агуулгын хувьд хохирогч хохирсон мөнгөн дүнгээ иргэний хариуцагчаас нэхэмжилснээ, дахин шүүгдэгч нараас мөнгө гаргуулах, буруугүй хууль бусаар захиран зарцуулаагүй этгээдээс гаргуулах хууль зүйн ойлголт байхгүй. Дээрх байдлуудыг нэлээд замбараагүй байдлаар хамтатган шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгч нараас хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хохирогч Ж.Ө давж заалдах гомдолдоо: “... миний бие “Б Ө” компанид 6,000,000 төгрөгөө хийж алдсан юм.Тухайн үед Цагдаагийн газраас намайг хохирогчоор дуудаж мэдүүлэг авсан.
...Гэтэл анхан шатны шүүхийн дээрхи шийтгэл тогтоолд хохирогч Жадамбын Өлзийдаваа миний нэрийг орхигдуулж 6,000,000 төгрөгийг төлүүлэх талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулж өгнө үү” гэжээ.
Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо: “...хохирогч болох 21200 дугаарт бичигдсэн Б.М-рын хохирлын хэмжээг 24,120,000 төгрөг гэж бичсэнд гомдолтой байна. Иймээс алдаж хохирсон 40 сая төгрөгийг дараах байдлаар нэг бүрчлэн бичлээ. Үүнд:
1. Өөрийн хадам ээж Ё.У-ын нэрээр 2022 оны 04 сарын 11-ний өдөр “Б Ө” ХХК-тай гэрээ хийж дансанд нь 20 сая төгрөг хийсэн. Гэрээ болон банкны хуулга нь байгаа. 2022 оны 05 сарын 11-нд хүүгийн хамт /30 хувь/ авах байсан боловч авч чадаагүй хохирсон.
2. Өөрийн төрсөн ээжийн дүү болох А.П-ийн нэрээр 2022 оны 04 дүгээр сарын 21-с 2022 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл гэрээ хийж “Б Ө” ХХК-ийн дансанд 10 сая төгрөг хийсэн. Гэрээ болон банкны хуулга нь байгаа ч буцаан авч чадахгүй хохирсон.
3. П.Т-ын нэр дээр 10 сая төгрөг хийсэн.Гэрээний дагуу 2022 оны 03 сарын 28-ны өдөр хийж, 2022 оны 04 сарын 28-нд авах байсан боловч бас авч чадалгүй хохирсон. Гэрээ болон банкны хуулга байгаа.Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийтгэх тогтоолд Б.М-ын хохирлыг 24,120,000 төгрөг гэж бичсэнийг залруулан 40,000,000 болгож, уг хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэжээ.
Хохирогч н.Б, н.Б нар давж заалдах гомдолдоо: “...Тухайн үед буюу 2021 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12дугаар сарын 30-ны өдрийн А/678 дугаар захирамжаар “Б Ө” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах 00 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байдаг.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
1. Ажлын хэсгийн ахлагч М.Хр (Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч)
2. Г.Б (Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгч)
3. Х.Ц (Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн)
4. Х.Г (Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч)
5. Ц.И (Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга)
6. Л.Д (Монгол банкны хянагч)
7. Ц.З (Хөвсгөл аймаг дахь Тагнуулын хэлтсийн ахлах ажилтан)
8. Нарийн бичгийн дарга Г.Э (Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгч) нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
Гэвч эдгээр хүмүүс “Б Ө” ХХК-ийн үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл байхад яагаад үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох арга хэмжээг аваагүй юм бэ?
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001.02.01-нд батлагдаж, 2022.00.17-ны өдөр хүчингүй болсон)-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж, Зөвшөөрлийн тухай хууль (2022.00.17-ны өдөр батлагдсан)-ийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх” гэж тус тус хуульчилсан байна.
Үүнээс дүгнэхэд “Б Ө” ХХК-ийн эрхэлж байсан санхүүгийн үйл ажиллагааг эрхлэхийн тулд холбогдох эрх бүхий байгууллагаад зөвшөөрөл авах ёстой байсан байна.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 00.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Хуулийн ийм зохицуулалт байхад дээрх ажлын хэсэг үүнийг шалгаж, тогтоож чадаагүй юу, эсвэл тогтоосон ч үүнийг ил болгоогүй юу гэдэг хохирогч бидэнд чухал байна. Учир нь Засаг даргын захирамжийн дагуу дээрх ажлын хэсэгхяналт шалгалт хийгээд зөрчилгүй гэсэн учраас иргэд “Б Ө” ХХК-д итгэж, тус компанийн эрхэлж байгаа үйл ажиллагаанд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж, энэ гэмт хэргийн суурийг тавьж, залилах үйлдлийг өргөжүүлэн, иргэдийн сонор сэрэмжийг алдагдуулан, санаатай зохион байгуулалттай гэмт хэргийг үргэлжлүүлсэн үйлдэл болсон юм.
Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Тодруулбал:
1. Шүүх хурал дээр Г.Н:
-Улсын их хурлын гишүүн асан Д-ны бие төлөөлөгч Д-д морь барианы газар 1 тэрбум төгрөг өгсөн. Мөнхбат, Цэцэгмаа нарт 5 тэрбум төгрөг өгсөн гэж мэдүүлэг өгсөн.
2. Өмгөөлөгч Бд байсан 1 тэрбум төгрөгийг ам шийдвэр гаргаж 0000 сая төгрөгийг (Улаанбаатар хотод) 23 хүнд тараасан байдаг.
3. Мөн 300 гаруй сая төгрөгийг Эрдэнэт ордог 3 замын уулзвар дээр Эрдэнэтийн цагдаа оролцож, 4-5 хүнд тарааж өгсөн байдаг.
4. Шүүхийн шийдвэр гараагүй байхад орон сууц зарж зарим иргэдэд тарааж өгсөн байдаг. (Дэлгэрцэцэг өмгөөлөгч оролцсон)
5. 2022 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотоос Цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж “Б Ө” ХХК-ийн үйл ажиллагааг дахин шалгасан боловч үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Чухам яагаад тус компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй гэдгийг мэдэхийг хүсэж байна. Учир нь тухайн үед тус компанийн үйл ажиллагааг зогсоосон бол хохирогчийн тоо 300 орчим байх байсан.
6. 2022 оны 4 дүгээр сарын 22-нд хууль хүчний байгууллагын албаны хүмүүс ирж Бийн үйл ажиллагаа явагдаж байсан байрыг битүүмжлэхдээ тэр өдрийн хуримтлагдсан байсан бэлэн мөнгийг яасан нь тодорхойгүй, хэдэн төгрөгийг битүүмжлэн авсан нь тодорхойгүй, тэр мөнгө алга болсон.
Байрыг битүүмжлэх үед ямар ч бэлэн мөнгө байгаагүй гэсэн байсан. Хэрэв тийм бол цагдаагийн байгууллагаас хэн нэгэн “Б Ө” ХХК-нд мэдээлэл өгсөн гэсэн үг юм.
7. Анх 2021 оны 3 дугаар сараас 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Б Ө” ХХК-д мөнгө өгсөн хүмүүс мөнгөө 100 хувь өсгөж авсан байдаг. Энэ хугацаанд “Б Ө” ХХК-тай 270 хүн гэрээ байгуулсан байдаг боловч эдгээр иргэд иргэний хариуцагчаар татагдаагүй байна.
8. 2024 оны 8 сарын 23-ны өдөр шүүгдэгч Г.Н шүүх хурал дээр мэдүүлэхдээ 50 хувь буюу түүнээс дээш үнийн дүнгээр өсгөж авсан 7 тэрбум төгрөгийн ашиг авсан 122 хүний нэрсийн жагсаалт гаргаж өгсөн боловч тэр нэрсийн жагсаалтад байсан иргэдийн нэрс шүүхийн шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад байхгүй байна.
00. Шүүгдэгч Г.Н хэлэлцүүлэгт Н.М, Н.Ц гэх хоёр хүнтэй Тэнхлэг зочид буудалд уулзаж “мөнгө өсгөх боломж байна” гээд анх уг гэмт хэргийг эхлүүлсэн гэж мэдүүлсэн. Хэрэв тийм бол энэ гэмт хэргийн эхлэлийг тавьж, санхүүжүүлсэн Н.М, Н.Ц гэх иргэдийг шалгуулах хүсэлттэй байна.
10. “Б Ө” ХХК-ийн ажилчид болох Б, Б, Ц, Ц, О, П, Б, С, Н гэсэн нэр бүхий хүмүүс болон тухайн байгууллагад ажилласан бүх хүмүүсийг татан оруулж шалгаж өгнө үү. Учир нь ажилчдын данс, нэрсийг ашиглан хөрөнгө нуун дарагдуулсан байх магадлалтай.
11. “Б Ө” ХХК-ийн 00 УЕА улсын дугаартай бонго маркийн машин 2022.05.18-нд Өгөөс зугтан 22-ын товчоон дээр баригдсан гэх хохирогчдын мэдээллээр уг машинаас хэдэн төгрөг хураагдсан гэдэг нь тодорхойгүй.
12. “Б Ө” ХХК-ийн залилагч нар бүх мөнгө, хөрөнгөө битүүмжилсэн байтал өндөр үнийн дүнгээр олон өмгөөлөгч авсан. Шүүх хурал удаа дараа хойшлогдож, залилагч нар сул чөлөөтэй байх хугацаандаа бидний мөнгийг захиран зарцуулсаар л байсан.
Өмгөөлөгч нарын мөнгийг ямар эх үүсвэрээр (дансаар, бэлнээр) хэзээ өгсөн тухай шалгаж өгнө үү. Энэ нь хохирогч бидний мөнгө юм.
13. Мөнгө мөртэй учир 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс мөн оны 4 дүгээр сарын 23-ныг хүртэл нэг иргэнтэй 50,000,000 төгрөгөөр гэрээ хийж, гэрээний дагуу мөнгөө бэлнээр авч байсан. Уг 23 өдөр бэлнээр авсан мөнгө хаана байгааг яаж битүүмжилснийг шалгах шаардлагатай тул камерын бичлэгийг шалгаж өгнө үү.
Иймд биднийг хохироосон “Б Ө” ХХК-ийн нэр бүхий 00 хүн, хяналт шалгалт явуулсан төрийн алба хаагчид, ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан Хөвсгөл аймгийн Засаг дарга, санхүүжүүлсэн гэх Н.М, Н.Ц, Д зэрэг хүмүүсийг шалгуулж, ямар ч борлуулалтын орлого байхгүй байж иргэд бидний мөнгөөр 111,448,654 төгрөгийг татварт төлж, шилдэг татвар төлөгч болсонд гомдолтой байх тул бидний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү” гэжээ.
Иргэний хариуцагч Ч.Д давж заалдах гомдолдоо: “...1424 дугаарт бичигдсэн иргэний хариуцагч Ч овогтой Д би “Б Ө” ХХК-д 2024 оны 02 дугаар сард 10,000,000 төгрөгийг байршуулж, 12,0040,000 төгрөг болгон нэг удаа ашиг авсан. Гэтэл Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолд намайг 5,880,000 төгрөгийн ашиг хүртсэн гэж тооцож, 5,880,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Иймд би өөрийн аваагүй 2,0040,000 төгрөгийн ашгийг төлөх боломжгүй байх тул хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ундармаа дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор У.Дэндэвдорж дүгнэлтдээ:”...Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан тэдэнд тохирох ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч нарыг бүрэн тогтоож чадаагүй. Хэрэв сайтар шалгаж тогтоосон бол хохирол төлөгдөх бүрэн боломжтой” гэв.
Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Нийн саналыг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, 5,000,000,000 төгрөгийн хохирол төлүүлэх шийдвэр гаргаж, 00 жилийн хорих ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийг бүрэн татаж хохирлыг барагдуулж өгөөч” гэв.
Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэр бүхий иргэдийг иргэний хариуцагчаар нэмж татаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилах гэмт хэргийн гол шинж нь авсан мөнгөө буцааж өгөхгүй байх зорилгыг агуулдаг. Надад тийм зорилго байгаагүй” гэв.
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс надад 5,600,000,000 төгрөгийн хохирол төлүүлэх шийдвэр гаргасан. Данс ашигласан орлого, зарлагыг нэг бүрчлэн шалгаж өгөөч. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.
Шүүгдэгч Н.У, Г.П нарын өмгөөлөгч С.Батнасан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Р.Б, Г.Н, Г.П, Б.М нарын өмгөөлөгч Э.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хохирол барагдуулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх нь хамгийн чухал асуудал гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Г.Н, С.Г, Г.Н нарын өмгөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.О, Д.Ц нарын өмгөөлөгч Ю.Тогмид шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.О, Д.Ц нарын өмгөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нарт оногдох хохирлын хэмжээнд өөрчлөлт орох боломжтой байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Мөнгө угаах гэмт хэрэгт бага ял оногдуулж байгаа нь буруу юм. Иймээс шүүгдэгч нарт ял оногдуулсан асуудалд өөрчлөлт оруулж өгөөч гэж хүсэж байна” гэв.
Хохирогч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш их хүмүүс хохирсон учраас хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Хохирогч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч нарт учирсан хохирлыг хурдан барагдуулмаар байна. Жил ирэх тусам мөнгөний ханш унаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
Хохирогч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
Хохирогч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Хохирлыг хурдан шуурхай төлүүлмээр байна” гэв.
Хохирогч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нар тайлбараа үнэн зөвөөр хэлэхгүй байна” гэв.
Хохирогч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...17,000,000 төгрөг авах ёстой. Гэтэл шийтгэх тогтоолд 7,000,000 төгрөг гэж бичсэн байсан...” гэв.
Хохирогч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлоо хурдан барагдуулах хүсэлтэй байна. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
Хохирогч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна...” гэв.
Хохирогч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо хурдан барагдуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
Хохирогч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад хохирогч нартай санал нэг байна” гэв.
Хохирогч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг хурдан барагдуулаасай гэж хүсэж байна...” гэв.
Хохирогч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг хийсэн. 3,000,000 төгрөг хасуулаад 12,000,000 төгрөг болно гэсэн” гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нар олон хүн хохироосон боловч шүүхээс тэдэнд хөнгөн ял оногдуулсан үзэж байна” гэв.
Хохирогч У.Бл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо хурдан барагдуулмаар байна” гэв.
Хохирогч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо хурдан төлүүлмээр байна.” гэв.
Хохирогч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санБ байна” гэв.
Хохирогч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санБ байна. ... Хохирлыг хурдан барагдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Ж.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж хохирогч бид нарын хохирлыг түргэн барагдуулж өгөөч...” гэв.
Хохирогч Ю.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санБ байна” гэв.
Хохирогч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санБ байна” гэв.
Хохирогч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Хохирлыг хурдан барагдуулж өгөөч гэж хүсэж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцаавал хугацаа их алдана” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянасан болно.
2. Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
-Шүүгдэгч Г.Н Н.У, С.Г, Р.Б, Г.Н, Г.П нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Б Ө”, “Н”, “Б н”, “Д”, “Н” гэх ХХК-ийн нэрийн өмнөөс Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г байгуулж, иргэдэд туслах гэх нэрийдлээр 1,000,000-800,000,000 төгрөгийг сарын хугацаанд 30-100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 17707 удаагийн гүйлгээ болон бэлэн мөнгөний баримтаар нийт 213,032,414,032 төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлж, 2600 иргэнд 45,270,137,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
-Шүүгдэгч Г.Н Н.У, С.Г, Р.Б, Г.Н, Г.П нар нь бүлэглэн залилах гэмт хэргийн замаар үйлдэж олсон орлого болох 2,350,0034,627 төгрөгийн эд хөрөнгийг өөрсдийн болон бусдын нэр дээр худалдан авч гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, мөнгө, орлогийн эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршлыг захиран зарцуулах замаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
-Шүүгдэгч Ч.О нь Г.Н Н.У, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Д.Ц нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй дээр дурьдсан компаниудын нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр 1,000,000-800,000,000 төгрөгийг сарын хугацаанд 30-100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн,
2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар орлогын 261 удаагийн гүйлгээгээр 1,440,451,0036.31 төгрөгийг төвлөрүүлж их хэмжээний хохирол учруулсан, мөн залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоороо эхнэр У.Бийн нэр дээр 51,6600,505 төгрөгийн үнэ бүхий Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг,
-Шүүгдэгч Д.Ц нь Г.Н Н.У, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Ч.О нартай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 000 тоот дансаар орлогын 60 удаагийн гүйлгээгээр 2,666,00008,000 төгрөгийг төвлөрүүлж их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн,
-Шүүгдэгч Б.М нь Г.Птэй бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлого буюу 83,268,214 төгрөгөөр 1000 мкв үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршлыг захиран зарцуулах аргаар мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 00-1346 дугаар “Б Ө” ХХК, “Б н ХХК нь тус хорооноос аливаа санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшдэггүй гэх албан бичиг, “Б Ө” ХХК-ийн салбар оффист нэгжлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Монгол банкны салбараас авсан “Б Ө” ХХК-ийн 50001, “Б н” ХХК-ийн 000, Р.Бгийн 000, С.Гын 000, Г.Нийн 000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Б Ө" ХХК-ны фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,
Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Нийн 000 тоот данс руу 4,1300,0000,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуудас,
Төрийн банкнаас байгуулсан гэрээгээ цуцалсан талаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 37/233 дугаар албан бичиг,
Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төв салбар хуулийн хэлтэс рүү хандсан талаар “...Тус компани нь 2022 оны 03 сарын 24-нд манай салбарт 000 данс нээн үйлчлүүлэхээр боллоо. /Өмнө Хаан банкаар үйлчлүүлж байсан/ Тухайн компанийн бизнес үйл ажиллагаа тодорхойгүй захирлаас нь аман байдлаар асуухад хөрөнгийн зах зээл буюу койны арилжаанд оролцдог гэх мэдээлэл өгсөн” гэх зурвас,
Хаан банкнаас сиди дээр хуулбарлан ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга,
2022 оны 08 дугаар сарын 100-ний өдрийн №ХҮ-2022/04 дугаар аудитын шинжилгээний тайлан, шинжээч Г.А-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, бичгийн нотлох баримтууд болох гэрч, хохирогч, шинжээч нарын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Н, Р.Б, С.Г, Н.У, Г.П, Д.Ц, Г.Н нар болон нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, А.Цогтбаяр, Э.Мягмардорж, К.Манлай, Ю.Тогмид, Г.Минжмаа, иргэний хариуцагч Ч.Д, хохирогч Н.Ц, түүний өмгөөлөгч Н.Д-а нараас давж заалдах журмаар гомдол гарсан ба гомдолд “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдБ нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” тухай дурджээ.
Тодруулбал, шүүгдэгч Г.Н мөрдөн байцаалтын шатанд болон прокурор анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа н.Д, н.Ц, н.М нарт 6 тэрбум төгрөгийг өгсөн тул энэ байдлыг шалган тогтоож өгөхийг хүссэн. “И” компаниас гаргасан аудитын дүгнэлтээр иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн дүн прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт гэм буруутай этгээдүүдийн татан төвлөрүүлсэн мөнгөн дүнтэй зөрдөг, иргэний хариуцагч нарыг бүрэн татаагүй, Хаан банкны түр дансанд байршуулсан 400 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй, “Б Ө” болон “Н” компаниудаас татварт төлсөн мөнгийг буцаан авч хохиролд тооцуулах зэрэг болон бусад үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргажээ.
Прокурорын байгууллагаас шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт, гомдлын дагуу иргэн н.Д, н.Ц, н.М нарыг олж тогтоож тэдгээр иргэд энэхүү хэрэгт хамаарБ эсэхийг шалгах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд удаа дараа холбогдох шалгалтыг хийж байсан боловч н.Д гэдэг хүн байдаг нь тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Н нь н.Ц гэгчтэй “Ц”.....гэх Facebook хаягаар харьцаж байсан гэж мэдүүлдэг ба цагдаагийн байгууллага уг этгээдийг олж гэрчээр мэдүүлэг авахад Ц нь 2001 оны 6 сард Орхон аймагт явж байхдаа гар утсаа алдсанаас “Ц” ...гэх Facebook хаягаа алдсан ба гар утсаа алдсанаас хойш Facebook-н нүүр хуудасны зургийг сольсон байсан. Одоо Би “С.Ц” хаягтай Facebook ашигладаг. Улмаар Ц гэгч нь шүүгдэгч Г.Нийг таньдаггүй, урьд уулзаж байгаагүй талаар цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлжээ.
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4008 дугаар тогтоолоор иргэн Г.Нээс гаргасан гомдлын дагуу зохих шалгалтыг хийснийг дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан байна.
Иймд шүүгдэгч Г.Нээс давж заалдах журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг хүлээн авч улмаар дахин мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.
4. Шүүдэгч Г.Н болон С.Г нарын удирдан ажиллуулж байсан нэр бүхий компаниуд нь Зөвшөөрлийн тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг удаа дараа зөрчин хууль бус үйл ажиллагаа байна гэж Хаан банк, Төрийн банк, Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарууд үзэж хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж албан бичиг мэдэгдэл удаа дараа явуулж байсан боловч хууль бус үйл ажиллагаагаа зогсоогоогүй тул нэр бүхий компаниудын дансыг хааж ямар нэгэн гүйлгээ хийхийг хориглох арга хэмжээ авч байсан талаар хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын тооцооны төвийн захирал Л.О-ийн “Б Ө” ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаас өөр үйл ажиллагаа, гүйлгээ хийгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдсоноор манай банкнаас төв банкны Комплесын газар луу сэжигтэй гүйлгээний тайланг хүргүүлсэн. Банкнаас тус компанийн үйл ажиллагаатай холбоотой асуумжийг 3 удаа авахад тодорхой хариулт байхгүй, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөггүй байсан. 2022 оны 04 дугаар сарын 00-ны өдөр дансыг дахин нээх боломжгүйгээр хаасан. Манай банкаар “Б Ө” ХХК, “Б н” ХХК, Г.П, Г.Н нарын дансаар гүйлгээ хийгддэг байсан. Тийм учраас эдгээр 4 дансыг хаасан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Гэвч шүүгдэгч Г.Н С.Г Р.Б нар компанийхаа ажилчид болон харилцаа хамаарал бүхий хүмүүсийн дансыг ашиглаж хууль бус, гэмт үйлдлээ үргэлжлүүлэн үйлдсээр байсан ба шүүгдэгч Н.У Г.П, Д.Ц, Г.Н, Ч.О нар өөрийн хувийн дансаа шүүгдэгч Г.Н нарт ашиглуулж их хэмжээний мөнгө бэлэн болон бэлэн бусаар авч байсан байна.
Өөрөөр хэлбэл, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б нараас үйлдэж буй залилах гэмт хэрэгт өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг ашиглуулж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, учрах саадыг арилгах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэсэн шүүгдэгч Н.У Г.П, Б.М, Г.Н, Ч.О нар нь залилах гэмт хэргийн гэмт хэргийн хань, хамсаатан гэж үзэж эрүүгийн хариуцлагад оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн гэмт хэргийг зохион байгуулсан хатгасан, “гүйцэтгэсэн болон “хамжигч” нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.
5. Мөрдөгч, прокурор нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан эрхийнхээ хүрээнд бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуулчилсан байдаг.
Хэргийн бодит үнэнийг тогтоох явцад тусгай мэдлэг мэргэшлийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг ашиглаж болохыг хуульд тусгасан ба “шинжээчийн дүгнэлт” нь хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг болох хэдий ч шинжээч нь дүгнэлт гаргахдаа тухайн хэрэгт хамаарБ гэж үзэж аливаа иргэн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох, тодорхойлох эрхгүй байдаг.
Энэ эрхийг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-т заасан субьектууд эдлэх ба мөрдөгч, прокурор, шүүгч хэрэгт хуулийн дагуу бэхжүүлж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлахгүй байх ч нөхцөл байдал бий болж болно.
Тухайлбал, энэ хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгч, прокурор нар нь 10,000 гаруй иргэдээс гэрчээр мэдүүлэг авснаар иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих иргэдийг хариуцагчаар татсан байна.
Шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцож, Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдэд туслах гэх нэрийдлээр тэдний мөнгийг сарын хугацаанд 30-100 хувь өсгөж өгнө гэж амлаж энэ байдлаа олон нийтийн сүлжээгээр эрчимтэй сурталчилж байснаас дээрх зорилтод бүлгийн иргэдээс гадна бусад иргэдэд ч өөрийн мөнгийг өсгөж авах зорилгоор татагдан орж тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдийн нэр дээр санхүүгийн гэрээ байгуулах байдлаар нэг хүн 2-3 иргэний нэр дээр гэрээ байгуулж байжээ.
Өөрөөр хэлбэл, оруулсан мөнгөн хөрөнгө нь нэг хүн боловч байгуулсан гэрээ нь 2-3 байснаар /нийт 100400 гэрээ байгуулагдсан/ энэ хэрэгт хийсэн шинжилгээний тайлан, шинжээчийн мэдүүлгээр их хэмжээний ашиг авч иргэний хариуцагчаар татагдах боломжтой иргэдийн тоо 4783 болж өсгөх нөхцөл байдал бий болжээ.
Иймд мөрдөгч прокурор нар тус хэрэгт их хэмжээний ашиг авсан иргэдийг тогтоож, иргэний хариуцагчаар татсан тоо нь шинжээчийн тайлан, мэдүүлгээс өөр байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг заавал баримтлах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.Давж заалдах журмаар гаргасан гомдолд Хаан банкны түр дансанд байршуулсан 400 тэрбум төгрөг хааш нь хэний данс руу шилжсэн нь тодорхойгүй талаар дурджээ.
Энэ байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаснаас гадна анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон байна гэж давж заалдах шатны шүүхээс мөн дүгнэв.
Тухайбал, Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын тооцооны төвийн захирал Л.Оюунтөгс “Манай банкны дансанд байсан үлдэгдэл мөнгийг өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтын дагуу иргэдийн данс руу шилжүүлж өгч дуусгасан...” гэж мэдүүлснээс гадна иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг ямар зарчмаар хэрхэн буцаан “зээл төлөлт” хэлбэрээр тарааж байсныг шинжээч мэдүүлсэн байх тул дахин шалгаж тогтоох үндэслэлгүй.
7.Давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан зарим зүйлүүдийн өмнө нь анхан шатны шүүх шалгах шаардлагатай гэж 2023 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасныг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Уг магадлал хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан болон давж заалдах гомдлуудад дурдсан үйл баримтуудыг дахин шалгах үндэслэлгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар адил шатны шүүх дахин хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
8.Ингээд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүх ажиллагаа шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсаны зэрэгцээгээр хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийг давж заалдах журмаар хянах явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
00.Харин анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт хохирогч Шарнууд ургийн овогт Д-ийн Рд учирсан хохирлыг 36,000,000 төгрөг гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт 26,000,000 гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэлээ.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1-д “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно” гэж заасан бөгөөд хохирогч Н.Ц-гийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва үйлчлүүлэгч нартаа мэдэгдсэний дагуу давж заалдах гомдлоосоо татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн тул түүний гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
11.Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ... нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ... зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна” гэж, мөн хуулийн 20.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хүсэлт болон өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцохоор заасан байдаг тул “Б Ө” ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж байхдаа татварт төлсөн 1100,000,000 төгрөгийг Татварын ерөнхий газраас нэхэмжилж, хохирол төлбөрт тооцуулах асуудлыг прокурорын байгууллага шүүхэд жич нэхэмжлэл гаргаж болохыг шийтгэх тогтоолд нэмэлт заалт болгон оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.00 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, 300.00 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтын 2 дахь хэсгийн “... шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тус бүр 5,635,311,015.01 төгрөгийг /таван тэрбум зургаан зуун гучин таван сая гурван зуун арван нэгэн мянга арван таван төгрөг нэг мөнгө/ гаргуулж ...” гэснийг “... шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тус бүр 5,645,311,015.01 төгрөгийг /таван тэрбум зургаан зуун дөчин таван сая гурван зуун арван нэгэн мянга арван таван төгрөг нэг мөнгө/ гаргуулж ...” гэж,
шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтын 1004 дүгээрт “...хохирогч Шарнууд ургийн овогт Д-ийн Рд 26,000,000 төгрөг ...” гэснийг “...хохирогч Шарнууд ургийн овогт Д-йн Рд 36,000,000 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б Ө” ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж байхдаа төлсөн 1100,000,000 төгрөгийн татварыг Татварын ерөнхий газраас нэхэмжилж, хохирол төлбөрт тооцуулахаар прокурорын байгууллага иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 300.00 дугаарзүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц нарын цагдан хоригдсон 300 /гурван зуун зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн Ш ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР