| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/00069/И |
| Дугаар | 317/ШШ2026/00041 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2026/00041
2025 12 30 317/ШШ2026/00041
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ү-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 434,641.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Ү нь ТББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.2023-12-29-ны өдөр ********* тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 290,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн. үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлохоор тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж. Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ********** тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 277,745.53 төгрөг, үндсэн хүүнд 130,420.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16.176.17 төгрөг, шимтгэлд 1,300.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 434,641.84 төгрөгийг хариуцагч Батжаргалын Үүрцайхаас гаргуулах.” гэжээ.
2.Хариуцагч Б.Ү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Ү миний бие “Т” ББСБ-н нэхэмжилсэн 434,641 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүхэлд нь төлж барагдуулна.” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 434,641.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад, хариуцагч Б.Ү нь нэхэмжлэгчийн шаардсан 434,641.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бөөнөөр нь төлж барагдуулна гэх хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ү нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,703.40 төгрөгийн тал хувь 7,851.7 төгрөгийг улсын орлого болгож, 7,851.7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 7,851.7 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Ү-с 434,641.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бөөнөөр нь төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,703.40 төгрөгийн тал хувь 7,851.7 төгрөгийг улсын орлого болгож, 7,851.7 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, 7,851.7 төгрөгийг хариуцагч Б.Ү-с тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ