| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00044/И |
| Дугаар | 306/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 306/ШШ2026/00022
| 2026 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 306/ШШ2026/00022 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ................ банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.О-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5,500,616.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .............. банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 Зээлдэгч М.О нь ............... банк ХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 6000375930 тоот цахим цалингийн зээл авсан. 2025 оны 04 сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Банк нь харилцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,767,133.15 төгрөг, зээлийн хүү 692,054.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,428.54 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 5,500,616.27 төгрөгийг М.О-оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би .............. банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5,500,616.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Зээлдэгч М.О нь М банк ХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 6000375930 тоот цахим цалингийн зээл авсан. 2025 оны 04 сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Банк нь харилцагчтай удаа дараа утсаар холбогдож зээлийн эргэн төлөлтийн талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,767,133.15 төгрөг, зээлийн хүү 692,054.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,428.54 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 5,500,616.27 төгрөгийг М.О-оос гаргуулна гэжээ.
3. Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,960 төгрөгийн тавин хувь болох 51,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 51,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,480 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .............. банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4,767,133.15 төгрөг, зээлийн хүү 692,054.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,428.54 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 5,500,616.27 төгрөгийг хариуцагч М.О нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,960 төгрөгийн тавин хувь болох 51,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 51,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч М.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 51,480 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ........... банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ