Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2026/00025

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2026/00025

Говьсүмбэр аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О гэрч Г.Аг, Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Би ............аймгийн Каракул улсын үржлийн газар 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан тушаалын нэрсийн жагсаалт, хавсралт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэрийн бичилт байхгүй. Тус аймгийн архиваас шүүлгэсэн боловч гарч ирээгүй. Ажлаас орсон, гарсан тушаал гарсан тул уг тушаалыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09/1237 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр,................. суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай тушаал, .............дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн даргын 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүх: Гэрч Г.А, Д.Ц нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Д.О  нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

2.1. Би .......... Каракул улсын үржлийн газар 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан тушаалын нэрсийн жагсаалт, хавсралт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэрийн бичилт байхгүй. Тус аймгийн архиваас шүүлгэсэн боловч гарч ирээгүй. Ажлаас орсон, гарсан тушаал гарсан тул уг тушаалыг үндэслэн ажилласан жилийг тогтоолгоно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09/1237 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр,................. суман дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай тушаал, .............дахь Каракулын улсын үржлийн аж ахуйн даргын 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаал, гэрч Г.А, Д.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.О нь 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ........... Каракул улсын үржлийн газарт ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ............ овогт Д-ын О-ийг 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ............. аймгийн Каракул улсын үржлийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ   Т.ЭНХМАНДАХ