| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/00375/И |
| Дугаар | 191/ШШ2025/11775 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/11775
2025 12 19 191/ШШ2025/11775
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД:/,
Хариуцагч: ******* ******* /РД:/,
Хариуцагч: ******* ******* /РД:/,
Хариуцагч: /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 855,182,714.84 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч ******* ******* ******* ХХК, түүнийг төлөөлж захирал Г.*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр иргэн Г.******* нар нь ******* ******* ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/202147122017 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,050,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан.
Талууд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/202147122017-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* нь барьцаалуулагч Г.*******той БГХ/202147122017 тоот үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай авто тээврийн хэрэгслийг барьцаалсан. Мөн ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр БГҮ/202147122017 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг барьцаалуулагч Г.*******, Ж.*******, С. нартай байгуулж Г.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн болон дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Ж.*******, С. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байдаг.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.6 дахь хэсэгт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 314,144,654.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 214,739,683.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 187,255.43 төгрөг, нийт 529,071,593.13 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй.
Зээлдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/202147122017 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 735,855,345.48 төгрөг, хүүгийн төлбөрт 110,608,133.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,719,235.50 төгрөг, нийт 855,182,714.84 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд ******* Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар доорх зээлийн төлбөрийг хариуцагч ******* ******* ******* ХХК болон Г.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 735,855,345.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 110,608,133.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,719,235.50 төгрөг, нийт 855,182,714.84 төгрөг.
Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүд болох хариуцагч Г.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, улсын бүртгэлийн дугаартай авто тээврийн хэрэгсэл болон Ж.*******, С. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 855,182,714.84 төгрөгийг ******* ******* ******* ХХК, Г.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаалуулагч Г.*******, Ж.*******, С. нарын дараарх үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг зөвшөөрч байна. Үүнд:
Г.*******ын тоот, 56.34 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
- тоот, 60 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
- тоот, 59 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
- тоот, 65 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- тоот, 120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, үйлчилгээний талбай,
- тоот хаягт байршилтай 114 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууц,
Ж.*******, С.Гомбажав нарын тоот хаягт байршилтай, 68,7 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэлээр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Г.*******, С., Ж.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 855,182,714.84 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 855,182,714.84 төгрөгийг ******* ******* ******* ХХК, Г.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:
-Г.*******ын тоот, 56.34 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
- тоот, 60 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
- тоот, 59 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
- тоот, 65 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- тоот, 120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, үйлчилгээний талбай,
- тоот хаягт байршилтай 114 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууц,
-Ж.*******, С.Гомбажав нарын тоот хаягт байршилтай, 68,7 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрэн хэлэлцсэн болох нь талуудын гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 855,182,714.84 төгрөгийг ******* ******* ******* ХХК, Г.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:
1.2. Г.*******ын өмчлөлийн дараах эд хөрөнгө:
1.2.1. тоот, 56.34 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
1.2.2. тоот, 60 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
1.2.3. тоот, 59 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
1.2.4. тоот, 65 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
1.2.5. тоот, 120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, үйлчилгээний талбай,
1.2.6. тоот хаягт байршилтай 114 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууц,
1.3. Ж.*******, С.Гомбажав нарын өмчлөлийн дараах эд хөрөнгө:
1.3.1. оот хаягт байршилтай, 68,7 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож,
нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК, Г.******* нар нь 855,182,714.84 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:
2.1. Г.*******ын өмчлөлийн дараах эд хөрөнгө:
2.1.1. тоот, 56.34 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
2.1.2. тоот, 60 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
2.1.3. тоот, 59 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц,
2.1.4. тоот, 65 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2.1.5. тоот, 120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай, үйлчилгээний талбай,
2.1.6. тоот хаягт байршилтай 114 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууц,
2.2. Ж.*******, С.Гомбажав нарын өмчлөлийн дараах эд хөрөнгө:
2.2.1. тоот хаягт байршилтай, 68,7 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,504,063.57 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК, Г.*******, С., Ж.******* нараас 2,252,032 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/11775