2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00051

 

2025 12 22 191/ШШ2026/00051

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ХХК /РД:6686923/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* ХК /РД:/-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 988,522,072 төгрөг, алданги 471,794,625 төгрөг, нийт 1,460,316,697 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №22/54 дугаартай гэрээний худалдан авагчийн төлбөрийн үүрэг дуусгавар болсныг буюу төлөх өр төлбөргүй болсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, алданги 119,820,857 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохирол 1,722,379,197 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Т., Ю.,

Гэрч Т., С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас ******* ******* ******* ХК-д холбогдуулан Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 599,110,286 төгрөг, алданги 237,248,270 төгрөг, нийт 836,358,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 988,522,072 төгрөг, алданги 526,612,640 төгрөг, нийт 1,515,134,712 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 988,522,072 төгрөг, алданги 471,794,625 төгрөг, нийт 1,460,316,697 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.1. ... Нэхэмжлэгч ******* Фандинг Энтерпрайз ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №22/54 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь  давхар барилгын 1 давхрын 104,9 м.кв талбай, 2 дугаар давхрын 196,2 м.кв, нийт 274,1 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 4,193,730,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний 3.2-т заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Гэвч хариуцагч ******* ******* ******* ХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т заасан төлбөрийн зарим хэсгийг хугацаа зөрчиж төлж гэрээний үүргээ зөрчсөн байдаг. Тодруулбал, 2022.09.15-ны өдөр төлөх 239,641,714 төгрөг, 2022.10.01-ний өдөр төлөх 479,283,430 төгрөгийн 50 хувь болох 359,462,572 төгрөгийг 2023.08.31-ний өдөр төлж, үлдэгдэл 359,462,572 төгрөгийг төлөөгүй.

Нэхэмжлэгч компанийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч компанид холбогдуулан нэхэмжлэл гаргахад тухайн гэрээний зүйл болсон  барилгыг улсын комисс хүлээн аваагүй байсан тул гэрээний 3.2.3-т заасан 1,258,119,000 төгрөг шаардах эрх үүсээгүй байсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр барилга байгууламжийг улсын комиссын бүрэлдэхүүн тухайн барилга байгууламж, баримт бичигт үзлэг хийж  барилгыг ашиглалтад хүлээн авч, улмаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/10 дугаартай дүгнэлт албан ёсоор гарсан.

Хариуцагч тал нь гэрээний 3.2.3-т заасны дагуу улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөр болох 1,258,119,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 629,059,500 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлж үлдэгдэл 629,059,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгч талыг хохироож байна.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр нийт 988,522,072 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т Худалдан авагч тал буюу хариуцагч нь тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх графикт хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алдангийг Худалдагч" талд буюу нэхэмжлэгчид үл маргах журмаар төлнө гэж заасан.

Хариуцагч тал улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөр болох 1,258,119,000 төгрөгийг төлөх ёстой 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 629,059,500 төгрөг төлсөн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 29 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,258,119,000 төгрөгийн алданги 182,427,255 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 92 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 629,059,500 төгрөгийн алданги 289,367,370 төгрөг, нийт алданги 471,794,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч хариу тайлбартаа: ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, ойлгомжгүй, өөрийн үүргээ гүйцэтгэсэн байдлыг нотлоогүй, үндэслэлгүй тайлбарыг гаргажээ.

******* ******* ******* нь нэхэмжлэгч ******* ******* энтерпрэйз ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №22/54 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь  барилгын 1 дүгээр давхрын 104,9 м.кв талбай, 2 дугаар давхрын 169,2 м.кв талбай нийт 274,1 м.кв талбайг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор, дотор засал хийх боломжтойгоор, 2023 оны 1 улиралд багтаан улсын комисст хүлээлгэж өгсөн байх нөхцөлтэй, 4,193,730,000 төгрөгөөр манай *******анд худалдахаар тохирсон. Ингэхдээ тус гэрээний 3.2-т Худалдан авагч-******* ******* *******ны зүгээс тодорхой хугацаанд, тодорхой үйл явдал, Барилгын явц буюу нэхэмжлэгчийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн байдал зэрэг доорх төлбөрийн хуваарьт тусгасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд гэрээний төлбөрийг тухайлан хэсэгчилж төлөхөөр заасан.

Гэрээний хэрэгжилтийн явцад ******* ******* *******ны зүгээс гэрээний дагуу доорх төлбөрүүдийг нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг үндэслэн урьдчилгаа төлбөр 1,258,119,000 төгрөгийг 2022.04.25-ны өдөр, 2022.05.15-ны дундын төлбөр 239,641,714 төгрөгийг 2022.05.17-ны өдөр, 2022.06.15-ны дундын төлбөр 239,641,714 төгрөгийг 2022.06.16-ны өдөр, 2022.07.15-ны дундын төлбөр 239,641,714 төгрөгийг 2022.7.26-ны өдөр, 2022.08.15-ны дундын төлбөр 239,641,714 төгрөгийг 2022.10.03-нд, /Гэрээнд заасан хуваарьт ажлыг нэхэмжлэгч хугацаандаа гүйцэтгээгүй ч төлбөрийг шилжүүлсэн/, 2022.09.15-ны болон 2022.10.01-ны дундын төлбөрийг хамтад нь 2023.08.25-ны өдрийн Барилгын гүйцэтгэлийг баталгаажуулсан акт-ыг үндэслэн гэрээний 6.1-т заасан алдангийг тооцож суутгасан байдлаар 359,462,572 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээр хүлээсэн урьдчилгаа болон дундын төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ******* ******* *******ийг гэрээнд заасан төлбөрийн үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй, дутуу биелүүлсэн гэх үндэслэлгүй тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 15-нд Агааржуулалт, сангийн босоо шугамын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг актаар баталгаажуулж гүйцэтгэсэн байх, 2022 оны 09 дүгээр сарын 15-нд Гадна фасадын ажил хийгдэж дууссан байх, 2022 оны 10 дугаар сарын 01-нд "Сантехникийн цэвэр бохир шугам, дулааны шугам, радиатор угсрах, тусгаарлах шилэн хана, хар шал цутгалт, цахилгаан холбооны далд монтаж, агааржуулалтын хоолой, галын спинклер хийгдэж дууссаныг актаар баталгаажуулж гүйцэтгэсэн байх буюу дотор засал хийх боломжтойгоор хүлээлгэн өгөх үүргээ тус тус цаг хугацаандаа гүйцэтгээгүй байсан тул хариуцагчийн зүгээс Гэрээний 3.4-т заасан эрхийн хүрээнд үүргийг хугацаандаа гүйцэтгэхийг шаардаж, төлбөрийг хойшлуулах, гэрээний 6.1-т заасан алданги суутгах зэрэг арга хэмжээг авсан.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид удаа дараа ажлаа хугацаандаа гүйцэтгэж хүлээлгэн өгөх-ийг, "ажлаа цагт нь хүлээлгэж өгөхгүй бол алданги суутгах"-ыг мэдэгдсэн утга бүхий албан бичгүүдийг ******* ******* *******ны зүгээс удаа дараа нэхэмжлэгч талд илгээж байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр худалдагч тал нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Агааржуулалт, сангийн босоо шугамын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг гүйцэтгэж акт /фото зураг хавсаргах/-аар баталгаажуулсан байх" үүргийг хүлээсэн. Уг үүргээ гүйцэтгэж актаар баталгаажуулснаар төлбөрийг ******* ******* *******наас шилжүүлэх нөхцөлтэй байсан.

Гэвч нэхэмжлэгч буюу худалдагч нь уг ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй хоног хоцорсон, хугацаандаа гүйцэтгэснийг нотлох баталгаажуулалтын актыг үйлдээгүй /Агааржуулалт, сангийн босоо шугамын ажил огт хийгдээгүй байсан тул тухайн үед акт үйлдэх үндэслэл байгаагүй, хожим зөвхөн 2023 оны 08 дугаар сарын 25-ны актаар баталгаажуулсан/ байсан учраас гэрээний 3.4-т заасны дагуу төлбөрийг хойшлуулах үндэслэл үүсэж ******* ******* *******ны зүгээс төлбөрийг хойшлуулан, 2022 дугаар 10 сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэгдээгүй хэвээр байсан ч гэсэн хамтын ажиллагааг дэмжих, харилцан хүндэтгэлийн үүднээс төлбөрийг алданги суутгалгүйгээр бүрэн шилжүүлснийг дурдах нь зүйтэй.

Мөн тус *******ны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/382 дугаартай албан бичгээр гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэн акт үйлдэн хүлээлцэхийг шаардсан шаардлагыг хүргүүлж байсан.

Нэхэмжлэгч буюу худалдагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 15-нд Гадна фасадын ажил хийгдэж дууссан байх үүргийг гүйцэтгэн актаар баталгаажуулсны дараа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны төлбөрийг төлөх, 2022 оны 10 дугаар сарын 01-нд Сантехникийн цэвэр бохир шугам, дулааны шугам, радиатор угсрах, тусгаарлах шилэн хана, хар шал цутгалт, цахилгаан холбооны далд монтаж, агааржуулалтын хоолой, галын спинклер хийгдэж дууссан байх үүргийг гүйцэтгэж, актаар баталгаажуулан, гэрээний 2.1-т зааснаар дотор засал хийх боломжоор хариуцагчийг хангах үүргээ биелүүлсний дараа 2022 оны 10-р сарын 01-ний төлбөрийг тус тус төлөх үүргийг ******* ******* ******* хүлээсэн.

Гэвч дотор засал хийх боломжтойгоор манайд хүлээлгэн өгөх худалдагчийн үүрэг 2023.08.25-ны актаар баталгаажуулах өдрийн байдлаар буюу 2022.09.15-аас хойш 344 хоног, 2022.10.01-с хойш 328 хоног хоцорсон байсан тул гэрээний 3.4-ийг үндэслэн мөн хоногоор төлбөрийг хойшлуулан гэрээний 6.1, 6.5-т заасны дагуу алдангийг хасаж тооцон 2023.08.31-ний өдөр гэрээний үүрэгт 359,462,572 төгрөгийн төлбөрийг шилжүүлж төлбөр төлөх үүргээ биелүүлсэн.

Нэхэмжлэгч 2023.08.31-ний 359,462,572 төгрөгийн төлөлтийг 2022.10.01-ний төлбөр гэж нэхэмжлэлдээ буруу ташаа дурдсан хэдий ч бодит байдал дээр уг төлбөр нь нэхэмжлэгчийн өөрийн үүргийн зөрчлөөс шалтгаалан алданги суутгасан байдлаар 2022.09.15-ны төлбөр болон 2022.10.01-ний төлбөрийг хамтад нь шилжүүлсэн төлбөр гэдгийг дурдах нь зүйтэй. Уг нөхцөл байдлыг *******ны зүгээс удаа дараагийн албан бичгээр анхааруулсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрч, яг тухайн 2 төлөлтийн талаар мэдэж байсан тул ******* ******* *******ны зүгээс төлбөрийг дутуу, төлөлт дутуу, хоцроон гүйцэтгэсэн бус харин нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа хоцролтоос шалтгаалж хууль болон гэрээнд заасны дагуу алданги суутган төлсөн төлбөр юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... хариуцагч тал гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүйгээс хугацаа алдаж байсан ... 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлуудыг хүлээлцсэн акт үйлдсэн" гэж манай *******ийг ажил хүлээж авалгүй хугацаа хоцроосон буруутай мэтээр дурджээ. Уг ажлууд нь гэрээнд заасны дагуу эцсийн байдлаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу 2023 оны 08 сарын 25-ны өдрийн акт үйлдэхээс 329 өдрийн өмнө бүрэн гүйцэт хийгдсэн байх ёстой байтал нэхэмжлэгч нь ажлаа гэрээнд заасны дагуу хугацаандаа бүрэн гүйцэтгээгүй ба ажлын явц илт дутуугаас үүдэн ажлуудыг ******* ******* *******ны зүгээс хүлээж авах боломжгүй, хүлээн авах үндэслэлгүй байсан. Тухайлбал 2023 оны 06 дугаар сарын байдлаар Барилгын гадна шилэн фасад хийгдээгүй барилга битүүрээгүй, дотор засал хийх боломжгүй байсан байхад нэхэмжлэгч 2023.06.12-ны өдрийн 01/2023-15 дугаартай албан бичгээр Тус барилгын дотор заслын ажил хийгдэж байгаа бөгөөд үйлчилгээний талбай худалдан авсан харилцагч байгууллагуудаа худалдан авсан талбайг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа хийгдэж байна. Хүлээлцэн авна уу гэж цонх шилэн фасадгүй, битүүрээгүй байр талбай хүлээлгэн өгөх гэж байсан. Гэвч бодит байдал дээр 2023 оны 06 дугаар сард хүлээн авах үндэслэл бүрдээгүй байсан бөгөөд үүнд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/2-372 дугаар албан бичгээр манай зүгээс Гэрээний 2.1 болон 3.2-т ... заасан байдлаар хүлээж авахаар тохиролцсон. Одоогийн байдлаар гадна шилэн фасад бүрэн дуусаагүй тул хүлээн авах боломжгүй гэж хариу илгээсэн.

Үүний дараа нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай албан бичгээр талбайн шилэн ханыг хийж дуусгасан гэсний дагуу 2023 оны 08 дугаар сард барилгын ажил эцсийн шатанд орж гэрээний 2.1-т заасан байдалтайгаар хүлээн авах нөхцөл дөнгөж бүрэлдэж байсныг, гэрээт ажлын хугацаа 329-с 375 хоног хэтэрч байсныг дээр дурдсан нэхэмжлэгчийн өөрийн ирүүлсэн албан бичиг, хариуцагчийн хариу мэдэгдэл, мөн талуудын хооронд баталгаажуулсан 2023.08.25-ны өдрийн Барилгын гүйцэтгэлийг баталгаажуулах акт баримтаар нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч 2022.09.15-ны төлбөр төлөгдөөгүй, 2022.10.01-ний дутуу төлбөр 119,820,858 төгрөг гэж нэхэмжилж буй нь дээрх тайлбараар, мөн нэхэмжлэгчийн өөрийн албан бичиг, үүрэг гүйцэтгэсэн нөхцөл байдал зэргээс шалтгаалан үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд Банкны зүгээс гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлтэй уялдан гэрээний 3.4-т заасан төлбөрийг хойшлуулах эрхийн хүрээнд тухай бүр төлж, гэрээний төлбөрийн үүргээ биелүүлж байсан ба харин ч гэрээгээр тогтоосон хугацаанд хөрөнгийг хүлээн авч чадаагүйгээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл үүсэж байсныг дурдах нь зүйтэй.

******* ******* *******ны зүгээс гэрээний төлбөр төлөх үүргээ гэрээний 3.4-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэсэн хугацаа, үүрэг гүйцэтгэх хэлбэр, үүргийн зөрчил зэргийг үндэслэн гэрээний 6.1-т заасан хариуцлагыг хүлээлгэх замаар алдангийг гаргуулж төлснөөр аливаа зөрчил, доголдолгүй төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс гэрээний үндэслэлтэй төлбөрийн үүргээ хойшлуулж, алданги төлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн дурдаж байгаа шиг санаатайгаар хугацаа хэтрүүлсэн, дутуу төлсөн гэж тооцогдохгүй тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрээний 2.2-т 2023 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгнө гэж заасан хугацаанд хүлээлгээгүй, одоог хүртэл тухайн үүргээ нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч 2023 оны 1-р улирал /2023.03.31/-д багтаан улсын комисст хүлээлгэж өгсөн байх нөхцөлтэй, улсын комиссын акт гармагц сүүлийн төлбөрийг ******* төлөхөөр тохирсон. Өөрөөр хэлбэл ******* ******* *******анд 2023 дугаар 03 сарын 31-ний дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч уг үүргийн гүйцэтгэл нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны огноотой улсын комиссын акт гарах хүртэл хугацаанд 453 хоног, 2024 оны 08 дугаар сарын 02-нд Банканд 01/33 дугаартай албан бичгээр хүргүүлж мэдэгдсэн өдрийг хүртэл 487 хоног хоцорсон билээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т заасан үндэслэлээр гэрээний сүүлийн үүрэгт 1,258.119,000 төгрөгийн төлбөрөөс, худалдагчийн *******анд төлөх үндэслэлтэй алдангийг гаргуулах байдлаар 629,059,500 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлж сүүлийн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно. Ийнхүү сүүлийн төлөлтийг хийснээр Банкны гэрээнд заасан төлбөрийн үүрэг бүрэн дуусгавар болсон билээ.

Уг асуудлаар 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/2-610 дугаартай албан бичиг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/2-628 дугаартай албан бичгээр удаа дараа тус тус шаардлага хүргүүлж *******ны төлбөрийн үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байсан болно.

Нэхэмжлэгч тайлбартаа  боомтын саатлын талаар *******анд мэдэгдэж байсан, ******* үүнийг мэдэж байсан, ******* ******* ******* ХХК нь Банканд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээс 487 хоног хоцорсон үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй мэтээр илт үндэслэлгүй тайлбар хүргүүлжээ. Тайлбартаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/45 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/176 дугаартай Гэнэтийн давагдашгүй байдлын гэрчилгээ-г хэрэгт хамааралгүй Улаанбаатар пропертиз компанийн нэр дээр гаргуулсан тухай дурдаж хавсаргажээ.

******* ******* ******* нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №22/54 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан бөгөөд талууд хоорондын байгуулсан гэрээний 7.3-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс илэрсэн тохиолдолд талууд гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл 487 хоногийн дараа биш, 2 хоногийн дотор нөгөө талд даруй мэдэгдэх байсан, мөн уг заалтаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, учир шалтгааныг талууд хэлэлцэж тухайн нөхцөл байдалд тааруулан зохицуулалт тохиролцоог гэрээлэгч тал болох нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай хийх боломжтой байсан боловч тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс Нэхэмжлэгчийн №22/54 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхийг нотлохуйц гэрчилгээ, баримтуудыг Банканд ирүүлээгүйгээр барахгүй гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдлын талаар гэрээний үүрэгт хугацааны туршид нэг ч удаа *******анд нотлох баримттай мэдэгдэж байгаагүйг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн дурдсан шиг хүнд нөхцөл байдалд нэхэмжлэгч тал орсон бол тус нөхцөл байдлаа тухай бүр нотлох замаар гэнэтийн буюу давагдашгүй гэх нөхцөл байдалд тааруулан гэрээний хугацааг сунгах тухай, ажил үүрэг гүйцэтгэн хүлээлгэх хугацаагаа сунгах тухай, төлбөр төлөлтийг сунгуулах тухай тохиролцоо хийх санал мэдэгдэл *******анд ирүүлэх, мөн үнэхээр үндэслэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол гэрээг тийнхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчилж, нөхцөл байдалдаа тааруулан нэмэлтээр харилцан тохиролцох хүсэл зоригоо илэрхийлэх гэх зэргээр холбогдох арга хэмжээг нэхэмжлэгчийн зүгээс авах боломжтой байсан, гэвч ийнхүү нэг ч удаа *******анд хандан мэдэгдэж байгаагүй учир гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс нэхэмжлэгчид тохиолдсон гэж тооцох бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг шүүхийн зүгээс анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэгч нь сүүлийн төлбөрийн үлдэгдэл гэх, түүнээс алданги тооцсон гэх төлбөрийг шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн тодруулж нэмэгдүүлсэн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул ******* ******* энтерпрэйз ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: ... Гэрээний зүйл болсон " барилгыг барихтай холбоотойгоор газар эзэмшигч  нэрэмжит сан ТББ,  сайдын гэр музейн менежментийн үйл ажиллагаа хариуцан гүйцэтгэгч компани болох  ХХК болон хөрөнгө оруулагч  ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах 001 дугаартай гэрээг байгуулсан. Тус гурван талт гэрээний 1.1, 4.1-д заасны дагуу хөрөнгө оруулагч Улаанбаатар пропертиз ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэх брэндийн барилгын материалыг ашиглан нэрэмжит сан ТББ-ын эзэмшлийн газар дээр оффис, үйлчилгээ, орон сууцтай  барилгыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч компаниар гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 жил 3 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар тохиролцсон байдаг.

Гэвч 2020 он гарснаар Монгол Улс төдийгүй Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас улбаалан улс орон болгон хөл хорио, хилийн хязгаарлалт тогтоож байсан бөгөөд МУ-ын Засгийн газрын шийдвэр, Нийслэлийн засаг даргын удаа дараагийн захирамжаар барилгын салбарын үйл ажиллагааг зогсоож, хязгаарлалт тогтоосон мөн хөрш орны дайны нөхцөл байдал зэргээр барилгын угсралтын ажил удааширч, төлөвлөгөөнөөс илт хоцорч байсан тул Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах 001 дугаартай гэрээний талууд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 001 дугаартай гэрээний 8.1-д заасан барилга ашиглалтад оруулах хугацаанд /2022 оны 10-р сард/ нэмэлт өөрчлөлт оруулж барилгыг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон болохыг дурдах нь хэрэгт ач холбогдолтой болохыг анхаарч үзнэ үү.

Хөрөнгө оруулагч  ХХК нь  барилгын гэрээгээр тохиролцсон талбайг өөрийн тогтоосон үнээр худалдан борлуулах бүрэн эрхийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зуучлалын гэрээг байгуулан, гэрээний дагуу  барилгын оффис, үйлчилгээ, орон сууцны талбайд захиалга өгсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай холбогдох гэрээ байгуулах бүрэн эрхийг нэхэмжлэгч компанид олгосон.

Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч компани нь хөрөнгө оруулагч  ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээг үндэслэн хариуцагч компанитай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах 22/54 дугаартай хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.

Хариуцагч тал хариу тайлбартаа ... Нэхэмжлэгч буюу худалдагч нь уг ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй хоног хоцорсон, хугацаандаа гүйцэтгэснийг нотлох баталгаажуулалтын актыг үйлдээгүй /агааржуулалт, сангийн босоо шугамын ажил огт хийгдээгүй байсан тул тухайн үед акт үйлдэх үндэслэл байгаагүй, хожим зөвхөн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр актаар баталгаажуулсан/ байсан учраас гэрээний 3.4-т заасны дагуу төлбөрийг хойшлуулах үндэслэл үүсэж Тээврийн ******* *******ны зүгээс төлбөрийг хойшлуулан, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэгдээгүй хэвээр байсан ч гэсэн алданги суутгалгүйгээр бүрэн шилжүүлсэн... гэжээ.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т заасан эрхээ хэрэгжүүлж, 6.1-т заасан арга хэмжээг авсан гэх боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар урьдчилсан нөхцөлүүдийг буюу худалдагч тал үүргээ давагдашгүй, саадгүйгээр хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхийг шалган үзэлгүй, шалгахыг хүсэхгүй байгаа нь талуудын зөрчил маргааны гол үндэслэл болж байна гэж үзэж байна. Тодруулбал, гэрээний 6.3 болон 7.4-т заасан нөхцөл байдал 2020 оноос хойш үүссэн байсан бөгөөд биднийг гэрээ байгуулах үед хөл хорио Монгол Улсад дотооддоо суларсан ч, гадаад улстай харилцах, бараа бүтээгдэхүүн татан авах, гаргах асуудлууд дээр цар тахлаас өмнөх түвшинд хүрэхэд төсөөлснөөс их цаг хугацаа шаардлагатай байсан нь одоо нийтэд илэрхий баримт билээ.

Нөгөөтээгүүр хөрөнгө оруулагч  ХХК болон газар эзэмшигч  нэрэмжит сан ТББ,  ХХК-тай байгуулсан 001 дугаартай гурван талт гэрээний 4.1.2-т Барилга нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн, үйлчилгээний хэсэг нь брэндийн гадна талын пробель, нарны гэрэл бууруулах лоби шилтэй байдаг, гэрээний 4.1.3-т Төсөлт ажил-ын хүрээнд баригдсан барилаад Дэпхийд тэргүүлэх брэндийн барилгын материалуудыг ашиглана. Тухайлбал:  брэндийн сантехникийн материалаар тоноглож,  улсын плитатай байна гэж заасны дагуу барилгад дэлхийд тэргүүлэгч европ брэндийн барилгын материалыг ашиглахаар холбогдох үйлдвэрлэгч компаниас захиалж, материал татан авах ажил зохих төлөвлөгөөний дагуу хийгдэж байсан боловч цар тахлын нөлөө арилаагүй байдал, 2022 оны 02 дугаар сараас  довтолж дайн дэгдсэнээс үүдэн европын улсаас нийлүүлэх барилгын материал тээвэрлэлтийн галт тэрэг, авто тээврийн олдоц муудаж тээвэрлэлт саатсан.

Үүнийг баримтаас харвал, нь Монгол Улсын импортын чингэлэгийн дийлэнх хэсэг бууж тээвэрлэгдэг гол боомт бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал дэгдсэн, түүнээс улбаалан  эрх барих дээд байгууллага болох Төрийн зөвлөлөөс 2021 оноос Тэг ковид бодлого баримталснаас /тайлбарт хавсаргав/  муж, хот, аймгийн удирдлагаас цар тахалтай тэмцэх зорилгоор ковидын тохиолдол цөөн илэрсэн хэдий ч хөл хорио хугацаагүйгээр тавих, бүх хүнийг болон ачаа бараанд хяналт тавих зэргээр боомтод ачаа тээвэр, хүн нэг бүрийг шалган саатуулж байсан нь нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдал бөгөөд Министер тауэр барилгад ашиглагдах материал төлөвлөгдсөн цаг хугацаандаа ирээгүйгээс барилгын ажил удаашрах, нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй давагдашгүй хүчин зүйл, хүнд үе тохиолдсон.

Дээрх  хоорондох дайн, Тяньжинь боомтод үүсэн ачаа барааны саатлаас шалтгаалан барилгын ажил саатсан талаар нэхэмжлэгч компаниас албан ёсоор хариуцагч талд гэрээний 7.1 /гэнэтийн хүчин зүйл гэдэгт:... бараа материалын хомсдол, хил гаалийн хаалттай байдал.,.1, 7.3 /гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл 2 хоногийн дотор нөгөө талдаа амаар болон бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшилно/-т заасны дагуу мэдэгдэж байсан болно.

Худалдагч талын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/176 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/ ийн гэрчилгээг хөрөнгө оруулагч ХХК-д олгосон байдаг.

Мөн  барилга угсралтын явцад дээрх дурдсан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс барилгын гол нэр төрлийн материалын үнэ нэмэгдсэн болох нь холбогдох эрх бүхий байгууллагын үнийн судалгаа, үнийн мэдээлэл болон нийтэд илэрхий баримтаас хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниудад гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт алдагдалтай, хохиролтой, ашиггүй байх нөхцөл үүссэн гэж үзэж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/45 дугаартай Хүнд нөхцөл байдал /Hardship/-biH гэрчилгээг хөрөнгө оруулагч  ХХК-д олгосон байдаг болохыг анхаарч үзнэ үү.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 22/54 дугаартай гэрээний 7.4-т Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээний үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээх болно гэж заасан байх бөгөөд  барилгын угсралтын ажил хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу ковид 19 цар тахал, хөрш орны дайны нөхцөл байдал түүний үр дагавраас шалтгаалан барилга төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй байсан нь баримтаар болон нийтэд илэрхий баримтаар тогтоогдож байхад хариуцагч тал дээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй мөн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гэрээний үндсэн үнийн дүнгээс алданги суутган тооцож, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Худалдагч тал гэрээний үүргээ гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй ч, одоо гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй үндсэн төлбөрөөс үндэслэлгүйгээр алданги суутган төлснийг хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хууль болон гэрээний дагуу алданги хариуцан төлөх нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын хариу тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

6. Хариуцагч ******* ******* ******* ХК-иас нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан төлбөрийн үүрэг дуусгавар болсныг буюу өр төлбөргүй болсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, алданги 119,820,857 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохирол 1,722,379,197 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

8. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

8.1 Гэрээнд тусгасан алдангийн заалтын дагуу ******* ******* ******* ХХК нь гэрээний 3.2-т заасан хүснэгтийн 2-т тусгасан 2022.09.15-ны өдөр гүйцэтгэн актаар баталгаажуулан хүлээлгэх байсан Гадна фасадны ажил хийгдэж дууссан байх үүргийг 2023.08.25-ны өдөр хүртэл 344 хоногоор хоцорч 119,820,857 төгрөгийн алданги, мөн 2022.10.01-ний өдөр гүйцэтгэн актаар баталгаажуулан хүлээлгэх байсан Сантехникийн цэвэр бохир шугам, дулааны шугам, радиатор угсрах, тусгаарлах шилэн хана, хар шал цутгалт, цахилгаан холбооны далд монтаж, агааржуулалтын хоолой, галын спинклер хийгдэж дууссан байх үүргийг 2023.08.25-ны өдөр хүртэл 328 хоногоор хоцорч гүйцэтгэн 239,641,715 төгрөгийн алданги, Гэрээний 2.2, 3.2-ын 3-т заасан 2023 оны 1 дүгээр улирал /2023.03.31/-д Барилгыг бүрэн барьж Улсын коммист хүлээлгэн акт гаргуулах үүрэгт хугацааг 2024.06.27-ны өдөр 453 хоног хоцорч гүйцэтгэн 629,059,500 төгрөгийн алдангийг тус тус тооцох үндэслэл үүссэний дагуу нийт /119,820,857+239,641,715+629,059,500/=988,522,072 төгрөгийн алдангийн үүрэг ******* ******* ******* ХХК-д үүссэн.

... Мөн Гэрээнд заасан хэсэгчилсэн үүрэгт төлбөрүүдийг тухай бүрийн алдангитай харилцан тооцож суутгасан байдлаар шилжүүлсэн нь гэрээний 6.1-т заасан алдангийг үл маргах журмаар төлүүлэх заалт болон Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, Банкны гүйцэтгэх төлбөрийн үүргийг, нэхэмжлэгчид үүссэн алдангийн үүрэгтэй харилцан тооцож суутгасан хэлбэрээр шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, өөрөөр хэлбэл төлбөрийг алданги тооцож суутгаж шилжүүлсэн нь төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиалагч буюу худалдан авагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ... захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус xүлээнэ, гэж, мөн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээдэг бөгөөд дээр дурдсан үйл баримтын дагуу ******* ******* ******* нь төлбөрийн үүргийг гэрээнд заасан зохих журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болсонд тооцогдох үндэслэлтэй тул №22/54 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний ******* ******* *******ны үүрэг дуусгавар болсныг буюу гэрээний дагуу төлөх өр төлбөргүй болсныг тогтоож өгнө үү;

 

8.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд энэхүү хугацаанд хүлээлцэлгүйгээр 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын коммист хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******ны нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн гаргуулж, бидэнд гардуулж өгөх буюу эрхийн доголдолгүйгээр бүрэн хүлээлгэж өгөх үүргээ нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй байгаа билээ.

Тодруулбал, аливаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн өмчлөх эрхийг хүлээн авч буй этгээдийн нэр дээр гаргуулснаар буюу өмчлөлд бүрэн шилжүүлснээр худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр үүссэн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдолгүй бүрэн хүлээлгэн өгсөн гэж үзнэ, өөрөөр хэлбэл гэрчилгээ гараагүй байхад өмчлөх эрх үүссэн гэж үзэх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор Банкны зүгээс нэхэмжлэгчид Банкны үүрэг дуусгавар болсон тул гэрчилгээ гаргуулахтай холбоотой үйлдэл, арга хэмжээг авч хөрөнгийг эрхийн хувьд бүрэн доголдолгүй хүлээлгэж өгнө үү хэмээх утгатайгаар удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой асуудалд хариу өгөхгүй зайлсхийх, гэрээ болон хуульд заагаагүй, үндэслэлгүй шаардлага тавьж гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлэх болсон тул бидний зүгээс өмчлөх эрхээ аливаа доголдолгүй, саадгүй олж авч хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, ярвигтай нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор тус *******ны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/2-610 тоот албан бичиг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/2-628 тоот албан бичгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******ны нэр дээр гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг эрхийн доголдолгүй бүрэн шилжүүлж өгч хүлээлцэхийг шаардсан шаардлагыг хүргүүлж байсан.

Иймд дээр дурдсанчлан ******* гэрээнд заасан төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгэж, захиалагч талын үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор ******* ******* ******* ХХК нь тухайн ажлын эцсийн үр дүн буюу үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ бичиг баримтын хамт эрхийн доголдолгүйгээр ******* ******* *******анд шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч, бүртгүүлэхтэй холбоотой үйлдлийг хийх үүрэгтэй бөгөөд ийнхүү гүйцэтгэснээр үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх гүйцэтгэгчийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон гэж тооцох, тухайн үл хөдлөх хөрөнгө дэх ******* ******* *******ны өмчлөх эрхийг бий болгож, өмчлөлийн зүйлээ саадгүй захиран зарцуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй., 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэг Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь заалт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... , 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасныг баримтлан ******* ******* *******ийг №22/54 дугаартай гэрээний дагуу гүйцэтгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийг эрхийн доголдолгүй хүлээлгэн өгөх нэхэмжлэгчийн үүргийг гүйцэтгүүлэх буюу өмчлөх эрхээ саадгүй шилжүүлэн авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ******* *******ны нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-с гаргуулж өгнө үү;

 

8.3. Гэрээнд заасан хуваариар нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Агааржуулалт, сангийн босоо шугамын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг гүйцэтгэж актаар баталгаажуулж гүйцэтгэсэн байх үүргийг хүлээсэн боловч тухайн ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, актыг *******анд хандаж баталгаажуулаагүй бөгөөд ******* ******* *******ны зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/382 дугаартай албан бичиг /хэрэгт хавсаргасан/-ээр гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэн акт үйлдэн хүлээлцэхийг шаардсан шаардлагыг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч нь тухайн үүрэгт ажлыг эцсийн байдлаар гэрээнд заасан бусад үүрэгт ажлын хамт 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн актаар баталгаажуулж хүлээлгэж өгсөн /актыг хэрэгт хавсаргасан/. Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 15-наас хойш 376 хоног үүрэгт ажлаа хоцроож гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгчийг дээрх агааржуулалт, сангийн шугамын ажил үүргээ хугацаандаа бүрэн гүйцэтгэж актаар баталгаажуулснаар төлбөрийг ******* ******* *******ны зүгээс шилжүүлэх нөхцөлтэй байсан. Нэхэмжлэгч уг ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, мөн актаар баталгаажуулаагүй хоцорсон учраас ******* ******* *******ны зүгээс Гэрээний 3.4-т заасны дагуу төлбөрийг хойшлуулах үндэслэл бүхий эрхийн хүрээнд төлбөр төлөлтийг хойшлуулсан /нөхцөл байдлын талаар хэрэгт хавсаргасан 2022.09.19-ний өдрийн 04/382 дугаартай албан бичгээс харж болно/ бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс санал хүсэлт тавьж байсан нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 10 сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэгдээгүй, акт үйлдэгдээгүй хэвээр байсан ч гэсэн тухайн хэсэгчилсэн үүрэгт ажлаа ойрын хугацаанд бүрэн гүйцэтгэнэ гэж бидэнд итгүүлж, найдлага төрүүлсний үндсэн дээр хамтын ажиллагааг дэмжих, харилцан хүндэтгэлийн үүднээс 239,641,714 төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн (төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргасан болно).

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс тус ажлаа үүрэгт ёсоор хугацаандаа гүйцэтгэж хүлээлцэлгүй 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 376 хоног хоцроосон тул гэрээний 6.1-т заасны дагуу хоног тутам 1,198,208 төгрөгийн алданги, нийт 119,820,857 төгрөгийн алданги гаргуулах үүрэг үүссэн.

Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрээний 2.2, 3.2-т заасан хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэн актаар баталгаажуулан хүлээлцэхийг *******ны зүгээс 2022 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 04/382 тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2-687 тоот албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч хугацаандаа гүйцэтгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хугацаандаа гүйцэтгээгүй 2022.08.15-ны өдрийн хэсэгчилсэн үүргийн алданги 119,820,857 төгрөгийг Гэрээний 6.1-т заасны дагуу гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул алдангийг гаргуулж өгнө үү;

 

8.4. Хариуцагч гэрээгээр хүлээсэн урьдчилгаа, дундын болон үлдэгдэл төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

******* ******* ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ., Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1 дэх заалтад эд хөрөнгө өмчлөх эрхийн гэж тус тус заасан.

Иймд дээрх хуулийн заалтуудын дагуу  давхар барилгын 1 давхрын 104,9 м.кв, 2 давхрын 169,2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр ******* ******* ******* ХК-ийг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийж гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү;

 

8.5. ******* ******* ******* ХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №22/54 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2 дахь хэсэгт Хөрөнгийг 2023 оны 1 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгнө гэж заасан боловч нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисст хүлээлгэн өгч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/33 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн билээ.

Нэхэмжлэгч тус үл хөдлөх эд хөрөнгийг 16 сарын хугацаа хоцроож хариуцагчид хүлээлгэн өгсөн тул №22/54 дугаартай гэрээний 6.7 дахь хэсэгт Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөнөөс нөгөө талд учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлнө гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул хариуцагчид учирсан хохирлыг төлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хугацаа хоцроосон үүргийн зөрчлийн улмаас хариуцагчийн  салбар 2024 оны 10 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №32 дугаартай Хохирлын үнэлгээний тайлангийн дагуу хариуцагчид учирсан үйл ажиллагааны алдагдсан боломжийн хохирол 960,926,015 төгрөг, санхүүгийн алдагдсан боломж 761,453,182 төгрөг, нийт 1,722,379,197 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 227.3 дахь хэсгийг тус тус үндэслэн хариуцагчид учирсан хохирол 1,722,379,197 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд дараах тайлбар гаргасан байна. Үүнд:

 

9.1. ******* ******* ******* ХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №22/54 дугаартай гэрээний Захиалагч буюу худалдан авагчийн төлбөрийн үүрэг дуусгавар болсныг буюу төлөх өр төлбөргүй болсныг тогтоолгох шаардлагын тухайд:

Талууд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №22/54 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба түүн доторх заалтуудыг агуулга, графикт хугацаа, талуудын хүсэл зоригийн талаар маргадаггүй.

Харин талуудын маргааны зүйл нь үүргийн зөрчил бий болсон эсэх, тухайн үүргийн зөрчилд талууд гэм буруутай эсэх, №22/54 дугаартай гэрээний 6.3 болон 7.3-т тус тус заасан нөхцөл бий болсон эсэх, алданги тооцох урьдчилсан нөхцөлүүд хангагдсан эсэх талаар маргадаг бөгөөд гэрээний 8.1-д заасны дагуу зөвшилцөлд хүрээгүй тул гэрээний 8.2-т заасны дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр буюу үүргийн зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар эрх зүйн дүгнэлт хийлгэхээр шүүхэд хандсан.

Хариуцагч ******* ******* ******* ХК нь худалдан авагчийн төлбөрийн үүрэг дуусгавар болсныг буюу төлөх өр төлбөргүй болсныг тогтоолгох" шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ******* ******* *******" ХХК-ийн ажлыг хэсэгчлэн гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс дундын төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн алдангийг үл маргах журмаар төлнө гэсний дагуу суутган өнөөдрийн байдлаар алданги суутгасан байдлаар төлж дуусгасан тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйл, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэг, 238 дугаар зүйлийн 238.1,238.4 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтаар ******* ******* *******ны үүрэг дуусгавар болсон буюу өр төлбөргүй гэжээ.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д Худалдагч тал нь хөрөнгөд тавигдах шаардлагыг гэрээнд заасан нөхцөлөөр гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг үед нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг Худалдан авагч талд үл маргах журмаар төлнө." гэж заасныг хэрэгжүүлэхдээ талуудын тохиролцоогоор буюу №22/54 дугаартай гэрээний 6.3-т Худалдагч талаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу хил гааль хаагдсан тохиолдолд нээгдэх хүртэлх хугацаагаар сунгаж болох бөгөөд тус хугацаанд 6.1-д заасан хариуцлагыг тооцохгүй байхаар харилцан тохиролцов мөн гэрээний 7.4-т Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээний үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй болно гэснийг шалгах урьдчилсан нөхцөл тавьсан. Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч компаниас сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлдээ эдгээр урьдчилсан нөхцөлийг шалгасан буюу маргаан бүхий 2022, 2023 онуудад хил гааль хаагдсан эсэх, бараа материалын хомсдол бий болсон эсэхийг шалгаагүй, гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл үүссэн эсэхийг шалгаагүй байж талуудын тохиролцоонд байхгүй Алдангийг суутгах" аргыг ашигласан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дээрх урьдчилсан нөхцөлийг шалгаж, ийм нөхцөл тогтоогдоогүй бол Үл маргах журмаар төлнө буюу аль нэг буруутай талаас гаргуулах байдлаар төлөхөөр тохиролцсон байхад ажлыг хүлээн авснаар төлөх төлбөрөө гэрээнд заасан бүхий л ажлыг хүлээн авсан хэр нь төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан төлбөр төлөх үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг саатуулах, алдангийг суутгах эрх олгогдоогүй байхад олгогдсон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан №22/54 дугаартай гэрээний 4.1-д Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхийг Худалдан авагч талаас шаардах эрхтэй," гэж мөн гэрээний 5.7-д Гэрээний үнийг 3.2-т заасан хугацаанд төлөх үүрэгтэй" гэж заасан нь худалдагч нь гэрээнд заасан графикт ажлыг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хоцроон гүйцэтгэсэн ч төлбөрийг шаардах эрхтэй буюу төлбөрийн үүрэг саадгүй байх талаар харилцан тохиролцсон тохиролцоо юм. Гэтэл талуудын тохиролцоонд байгаагүй алдангийг суутган төлөх асуудлыг үл маргах журмаар төлнө гэсэнтэй хольж тайлбарлаж байгаа нь төөрөгдөл үүсгэж байна. Гэрээний аль ч заалтаас суутган төлүүлэх гэх үг, үсэг байхгүй бөгөөд хугацаа хоцорсон талаар талууд маргаангүй бол үндсэн үүргээс тусдаа үүрэг гүйцэтгэлийг хангуулах арга буюу анзыг үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хоцорсон ч, үүргээ биелүүлсэн бөгөөд дундын ажлуудыг 2023.08.25-ны өдөр Барилгын гүйцэтгэлийг баталгаажуулсан акт-аар хүлээлгэн өгч, улмаар 2024.06.27-ны өдөр Улсын комиссын актыг хүлээлгэн өгсөн талаар талууд маргаангүй, ******* ******* ******* ХК нь гэрээний зүйл болсон оффис, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээн авч ашиглаж байгаа боловч гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлөөгүй /сөрөг нэхэмжлэлийн 4 дэх нүүрийн 2 дугаар цогцолборт Банкны гүйцэтгэх төлбөрийн үүргийг, нэхэмжлэгчид үүссэн алдангийн үүрэгтэй харилцан тооцож суутгасан хэлбэрээр шилжүүлсэн ... гэх бөгөөд ийм харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй/ байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэх заалтыг хэрэглэн тайлбарлах боломжгүй.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр №22/54 дугаартай гэрээ дуусгавар болох цорын ганц үндэслэл нь гэрээний 3.1.1-д заасан гэрээний нийт дүн 4,193,730,000 төгрөгийг саадгүй төлсөн, түүний хариуд худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагч шилжүүлж дуусгавар болох явдал юм.

Иймд талуудын хооронд алдангийг суутган төлөх талаар тохиролцоо гэрээнд байхгүй, мөн энэ талаар тооцоо нийлсэн акт байхгүй харин ч нэхэмжлэгч компанийн зүгээс хугацаа хэтрүүлсэн үйлдэлд буруугүй буюу нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдал, бусад шалтгааны улмаас хугацаа хэтэрснээ шүүхийн шатанд болон шүүхээс өмнө шатанд ч тайлбар, нотлох баримтаар няцааж байгаа тул хариуцагч ******* ******* ******* ХК-ийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тайлбар үндэслэлгүй бөгөөд үлдэгдэл үндсэн төлбөрөөс 988,522,072 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн гарган өгсөн санхүүгийн баримтаас харагддаг тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу өр төлбөргүй болохыг тогтоох боломжгүй.

Мөн дашрамд дурдахад, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн тус шүүхэд гаргасан үндэслэл нэхэмжлэлийг шийдвэрлэх хүрээнд тухайн гэрээнд оролцогч талууд хэн аль нь үүргээ гүйцэтгэсэн эсэх дээр дүгнэлт өгөх буюу хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж гаргаад байгаа захиалагч үүргээ биелүүлсэн эсэх-д дүгнэлт хийх тул сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй, хариу тайлбар, холбогдох нотлох баримтуудаар няцаалт хийх байдлаар явах боломжтой байсан гэж үзэж байна;

 

9.2. ******* ******* *******ийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлагын тухайд:

Энэхүү хоёр дахь шаардлага нь өмнөх шаардлагатайгаа агуулга нэг гэж үзэж байгаа тул давтан нурших шаардлагагүй дараах тодорхой хариу тайлбарыг гаргах нь зөв гэж үзлээ.

Хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй, алданги суутгасан дүнгээр бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа ч, нэхэмжлэгч компанийн зүгээс хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас бус хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгч компанийн буруутай үйлдэл биш буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасны дагуу алданги тооцох үндэслэл үүсээгүй, алданги тооцуулахыг зөвшөөрөхгүй байгааг шүүхэд хандахаас өмнө хариуцагч компанид албан бичгээр хүргүүлж байсан бөгөөд хариуцагч компанийн талуудын тохиролцоогүйгээр саадгүй төлөгдөх төлбөрийн үүргээс алдангийг суутган тооцсоныг шүүхээр хянуулахаар нэгэнт нэхэмжлэл гаргасан байхад төлбөрөө бүрэн төлөөгүй байж өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй буюу алдангийг талууд тохиролцсон талаар баримт байдаггүй тул тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь 2023 оны 10 сараас маргаан бүхий оффисын талбайг эзэмшиж, завсар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн, комисс авснаас ашиглаж, түүний үр шимийг хүртэж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс саад учруулсан зүйл байхгүй.

Харин захиалагчийн өмчлөх эрхийг баталгаажуулах тухайд захиалагч буюу ******* ******* ******* ХК нь гэрээний 1.1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн хүлээн авсан хэр нь гэрээний 3.1.1-т заасан 4,193,730,000 төгрөгийг бүрэн төлөөгүй буюу 988,522,072 төгрөгийг үлдэгдэлтэй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар эд зүйлийг шилжүүлэх буюу өмчлөх эрхийг шаардах эрх нь үүсээгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон 243 дугаар зүйлд эд зүйлийн үнийг төлснөөр шаардах эрх үүсхийг мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно", мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч компани нь төлбөрийг нь захиалагч буюу ******* ******* ******* ХК-иас бүрэн хүлээн аваагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулах буюу холбогдох баримт бичгийг гарган өгөхгүй байх эрхтэй.

Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлснөөр /үлдэгдэл 988,522,072 төгрөгийг төлснөөр/ нэхэмжлэгчээс гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг төрийн байгууллагаас гаргуулан авахад шаардлагатай Төлбөр тооцоо дууссан тухай бичгийг гарган өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд талуудын маргааны гол үндэслэл болж буй алдангийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Хариуцагчийн нэг болон хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь агуулгын хувьд нэг бөгөөд тус тусдаа бие даасан шаардлагын шинж хангаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд нэгэнт шийдвэрлэгдэх асуудал мөн хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй;

 

9.3. ******* ******* ******* ХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №22/54 дугаартай гэрээний дагуу алданги 119,820,857 төгрөгийг гаргуулах гэх шаардлагын тухайд:

Тухайн дундын төлөлтийг төлөх үндэслэл нь гэрээний 3.2-т заасан графикийн дагуу ажил гүйцэтгэх байсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрөөс үл шалтгаалах буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас хугацаа хоцорч, 2023.08.25-ны өдөр гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдаг ба энэ талаар маргаангүй.

Харин алданги тооцох үндэслэл бий болсон эсэх талаар талууд маргадаг бөгөөд №22/54 дугаартай гэрээний 6.3-т Худалдагч талаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу хил гааль хаагдсан тохиолдолд нээгдэх хүртэлх хугацаагаар сунгаж болох бөгөөд тус хугацаанд 6.1-д заасан хариуцлагыг тооцохгүй байхаар харилцан тохиролцов", мөн гэрээний 7.4-т Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээний үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй болно," гэж тус тус заасан нь талууд гэрээний үүргийн зөрчлийн талаар алданги тооцохдоо тулбал гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн эсэх, худалдагч талаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу хил гааль хаагдсан эсэх талаар шалгах буюу урьдчилсан нөхцөл зааж талууд харилцан тохиролцсон.

Гэтэл талуудын хоорондын тохиролцооны тус урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй болох нь дараах баримтуудаас тогтоогддог. Үүнд:

2019 оны 07-р сарын 04-ний өдрийн 001 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ /2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ

2021 оны 05-р сарын 20-ны ердийн №01/2021052001 дугаартай Зуучлалын гэрээ

МҮХАҮТ-ын 2023 оны 06-р сарын 23-ны өдрийн 02/176 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majure/-ийн гэрчилгээ /Гэрчилгээ олгогдсон  ХХК нь маргааны зүйл болсон барилгын барьж ашиглалтад оруулсан компани/

МҮХАҮТ-ын 2024 оны 03-р сарын 20-ны өдрийн 02/45 тоот Хүнд нөхцөл байдал /hardship/-ийн гэрчилгээ /Гэрчилгээ олгогдсон  ХХК нь маргааны зүйл болсон барилгын барьж ашиглалтад оруулсан компани/

МҮХҮАТ-ын 2024 оны 10-р сарын 18-ны 22/918 дугаартай Судалгаа мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /түүний гадаад хэл дээрх баримт бичгүүдийг баталгаат орчуулгаар орчуулсан баримтын хамт/

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үндэслэлгүйгээр, алдангийн талаар тооцоо нийлсэн баримтгүйгээр саадгүй төлөх төлбөрөөс хариуцагч компани нь дур мэдэн, урьдчилсан нөхцөлүүдийг шалган тогтоохгүйгээр нэхэмжлэгчид алданги оногдуулан түүнийгээ үндсэн төлбөрөөс суутган буюу хасаж төлснийг төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ******* ХК-ийн гаргасан сөрөг гурван нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү;

 

9.4. Сөрөг нэхэмжлэлд  давхар барилгын 1 давхрын 104,9 м.кв, 2 давхрын 169 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр ******* ******* ******* ХК-ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах гэсэн нь нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч ******* ******* энтерфрайз ХХК нь биелүүлэх боломжгүй юм.

Учир нь, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, мөн зүйлийн 91.2-т Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж заасан бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох буюу бүртгэх эрх бүхий байгууллага нь өмчлөгчөөр тогтоодог юм. Хариуцагч тал нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй боломжгүй байгааг мөн анхаарч үзнэ үү.

Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар нэмэгдүүлсэн тохиолдолд шаардлагад дурдсан этгээдийг хариуцагчаар татах ёстой боловч нэхэмжлэгчийг дээрх шаардлагыг биелүүлэхийг даалгаж шаардлага гаргасан нь учир шалтгааны холбоо хамааралгүй байгааг харгалзан үзнэ үү;

 

9.5. ******* ******* ******* ХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Нэхэмжлэгч ******* ******* энтерфрайз ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс хариуцагчид учирсан хохирол 1,722,379,197 төгрөгийг гаргуулах гэжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан буюу хугацаа хэтэрсэн гэм буруу нь үүрэг гүйцэтгэгч болох ******* ******* энтерфрайз ХХК-иас шалтгаалаагүй, гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан Fогсе Маjеuro гэрчилгээнээс харагддаг тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байх тул хохирол төлөх үндэслэлгүй байна гэжээ.

 

10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.*******, Э., Д.******* нарыг томилсон 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, дансны хуулга, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын гүйцэтгэлийг баталгаажуулах актын хуулбар, фото зургууд, ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХК руу хүргүүлсэн мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* ******* ******* ХК руу хүргүүлсэн мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* ******* ХК руу хүргүүлсэн мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* ******* ******* ХК руу хүргүүлсэн мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* ******* ******* ХК руу хүргүүлсэн мэдэгдэл, төлбөрийн баримтууд, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ын гэрчилгээний хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majure/-ийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Зуучлалын гэрээний хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал  Судалгаа, мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 39 тоот Эрээн хотын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих удирдлагын штабын мэдэгдэл, 2022 оны 1 тоот Эрээн хотын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих удирдлагын штабын мэдэгдэл, 2021 оны 14 тоот Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих албаны боомт хотуудын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл, Эрээн хотын боомтын захиргааны албаны 2021 оны 8 тоот Автозамын боомт хаах тухай мэдэгдэл, Эрээн хотын боомтын захиргааны албаны 2021 оны 9 тоот Автозамын боомт хаах тухай мэдэгдэл, Нийт иргэдийг нуклейн хүчлийн /covid-19/ шинжилгээнд хамруулах тухай мэдэгдэл, Эрээн хотын халдвар хамгааллын ажлыг зохион байгуулах штабын мэдэгдэл, БНХАУ-ын Синьган боомт дээрх тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх тодруулга, Авто замын боомтоор гарч буй чингэлгүүдийг нарны гэрлээр эрэмбэлэх тухай мэдэгдэл, 2022-2023 оны Тяньжин боомтын мэдээллийн сан, Тяньжин боомт өвлийн олимпын үеэрх боомтын үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх тухай албан бичиг, 2022-2023 оны Тяньжин боомтын мэдээллийн сан, Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Ардын Засгийн газрын албан бичиг, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ******* ХК-д тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

11. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай тогтоолын хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ю., Б. нарыг томилсон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай тогтоолын хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ю., Б., С. нарыг томилсон 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, дотоодын данснаас *******аар дамжуулах дансны хуулганууд, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын гүйцэтгэлийг баталгаажуулах актын хуулбар, фото зургууд, ******* ******* ******* ХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн Мэдэгдлийн хариуны хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн Мэдэгдлийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ******* ХХК-д хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* ******* ******* ХХК-д Мэдэгдлийн хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* ******* ******* ХХК-д хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* ******* ******* ХК-д хүргүүлсэн саналын хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* ******* ******* ХХК-д саналын хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* ХХК-д санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* ******* ХК-д хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* ******* ХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* ******* ******* ХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ю., Ө. нарыг томилсон 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ю., Ө., Ц. нарыг томилсон 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* ******* ХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээний хуулбар, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majure/-ийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хохирлын үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

12. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн боловч хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хөлснөөс алданги суутган авч үлдсэн нь үндэслэлгүй. Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгөхөд хүргэсэн нөхцөл байдал нэхэмжлэгчийн гэм буруугаас болоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: Гэрээгээр тохирсон 2022.09.15, 2022.10.01-ний өдөр хүлээлгэн өгөх ажлыг хугацаандаа өгөөгүй, мөн үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 1-р улиралд багтаан ашиглалтад өгөх байсан боловч өгөөгүй тул гэрээнд заасан алданги суутгах үндэслэлтэй. Үлдэх төлбөрийг бүрэн төлсөн буюу төлбөрийн үүрэг дуусгавар болсон тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах эрх үүссэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн талаараа мэдэгдээгүй. Иймд хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги, хохирлыг шаардах эрхтэй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь  нэрэмжит сан ТББ болон  ХХК нарын хамтран хэрэгжүүлж буй 16-22 давхар музей, конторын зориулалттай барилгын төслийн 1,2 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай талбай байна. Тодруулбал, хэрэгт авагдсан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001 дугаар Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээгээр  нэрэмжит сан ТББ-ын эзэмшлийн  хаягт байршилтай 1652 м.кв талбай бүхий газар дээр  ХХК нь 100 хувь хөрөнгө оруулалт хийж, 16-22 давхар музей, конторын зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулах, талууд гэрээнд заасан хэмжээгээр ашиг хүртэх буюу талбайг хуваан өмчлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ. /1-р хх 108/

6.  ХХК (зуучлуулагч) болон ******* ******* ******* ХХК (зуучлагч) нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №01/2021052002 дугаартай Зуучлалын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр зуучлагч нь зуучлуулагч талын захиалгаар бариулсан  барилгын үйлчилгээ, оффис 104 айлын орон сууц, 8 агуулах, 46 авто зогсоолыг худалдан авагчид санал болгон танилцуулж, улмаар зуучлуулагч талын өмнөөс худалдан авагч талтай гэрээ хэлцэл байгуулж эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, зуучлуулагч тал зуучлагч талд зуучлалын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний үндсэн дээр зохигч талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээ (цаашид Гэрээ гэх) байгуулагдсан байна. /2-р хх 94/

 

7. Тодруулбал, Гэрээг нэг талаас ******* ******* ******* ХХК (захиалагч), нөгөө талаас ******* ******* ******* ХХК (гүйцэтгэгч) нар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь  1 давхрын 104.9 м.кв болон 2 давхрын 169.2 м.кв буюу нийт 274.1 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг дотор засал хийх боломжтойгоор 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх, барилгыг улсын комисст 2023 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч нь 1 м.кв талбайн үнэ 15,300,000 төгрөг, нийт 4,193,730,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх 7/

 

8. Хариуцагчаас гэрээний төлбөрт 3,205,207,928 төгрөг төлсөн, нэхэмжлэгч гэрээнд заасан талбайг дотор засал хийх боломжтой байдлаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Барилгын гүйцэтгэлийг баталгаажуулах актаар хүлээлгэн өгч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/10 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй. /1-р хх 21, 222/

 

9. Талуудын маргааны зүйл нь гэрээгээр тохиролцсон хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болсон эсэх байна.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар худалдах, худалдан авах гэрээний тохиролцооны агуулга болон зохигчоос гаргасан талууд гэрээ байгуулах үед барилгын карказ бүхэлдээ боссон байсан бөгөөд гадна фасад хийгдээгүй байсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьж гүйцэтгэх ажилд захиалагч хяналт тавьж, зураг төсөлд өөрчлөлт оруулах зэргээр санал солилцож, ажлын гүйцэтгэлтэй уялдуулан хөлс төлөхөөр тохиролцсон гэсэн тайлбараас дүгнэж авч үзвэл талуудын хооронд худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний шинж агуулагдсан, холимог гэрээний харилцаа үүсжээ.

 

11. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан.

 

12. Зохигчийн хооронд үүссэн маргаан нь гэрээний 3.2-т заасан ажлын гүйцэтгэл, түүний үр дүнг хүлээлгэн өгөх үүргийн биелэлттэй илүүтэй холбоотой байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

13. Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

 

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

14.1. Гэрээний 3.2-т заасан 2022.09.15-ны өдрийн төлбөрийн үлдэгдэл 119,820,857 төгрөг, 2022.10.01-ний өдрийн төлбөрийн үлдэгдэл 239,641,715 төгрөг, Гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу Улсын комисс хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор төлөх төлбөрийн үлдэгдэл 629,059,500 төгрөг буюу нийт 988,522,072 төгрөг;

 

14.2. Барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор төлөх 1,258,119,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлөх ёстой байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 50 хувь болох 629,059,500 төгрөг төлсөн учир 2024.07.09-ний өдрөөс 2024.08.07-ны өдрийг хүртэл 1,258,119,000 төгрөгийн алданги 182,427,255 төгрөг, 2024.08.07-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2024.11.07-ны өдөр хүртэл 629,059,500 төгрөгийн алданги 289,367,370 төгрөг, нийт алдангид 471,794,625 төгрөг гаргуулах гэжээ.

 

15. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

16. Зохигчийн хооронд байгуулагдсан Гэрээгээр нэхэмжлэгч нь  1 давхрын 104.9 м.кв болон 2 давхрын 169.2 м.кв буюу нийт 274.1 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг дотор засал хийх боломжтойгоор 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд уг ажлын хүрээнд агааржуулалт, сангийн босоо шугамын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг 2022.08.15-нд, гадна фасадны ажлыг 2022.09.15-нд, сантехникийн цэвэр, бохир шугам, дулааны шугам, радиатор угсрах, тусгаарлах шилэн хана, хар шал цутгалт, цахилгаан холбооны далд монтаж, агааржуулалтын хоолой, галын спинклер ажлыг 2022.10.01-ний өдөр тус тус актаар хүлээлгэн өгөх, барилгыг улсын комисст 2023 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх, хариуцагч гэрээний 3.2-т заасан үнэ, ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

17. Гэрээний 2.1-д талбайг дотор засал хийх боломжтой байдлаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, Гэрээний 2.2-т хөрөнгийг 2023 оны 1 улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцож, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

18. Нэхэмжлэгчээс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөх боломжгүй байсан тул алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

19. Талууд гэрээ байгуулах тухайн цаг үе онцлогтой буюу Ковид-19 цар тахлын үеийн нөлөөлөл арилаагүй,  улс хоорондын дайны үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулагджээ. Гэрээний 7.1 дэх заалтад дайн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, бараа материалын хомсдол, хил гаалийн хаалттай байдал зэргийг гэнэтийн хүчин зүйл гэж ойлгохоор тодорхойлж, Гэрээний 7.3, 7.4 дэх заалтад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл 2 хоногийн дотор нөгөө талдаа амаар болон бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшилж, гэрээний үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй байхаар талууд тохиролцжээ.

 

20.  нэрэмжит сан ТББ болон  ХХК-ийн нарын байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний 4.1.2, 4.1.3 дахь заалтад маргаан бүхий барилгын үйлчилгээний хэсэг нь  брэндийн гадна шилний фасад,  брэндийн сантехникийн материал,  улсын плитагаар тоноглохоор тохиролцсон байх бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02/176 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээг Цар тахал болон  улсын дайны улмаас  худалдан авах гадна шилэн фасадны материалын тээвэрлэлт саатсан, ...  улсаар дамжин өнгөрч буй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явцад хүндрэл үүссэн. Уг хүндрэлээс үүдэн 04-10а гэрээтэй  ХХК-ийн  илгээгчтэй нийт 8 машин ачаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод ирэх ёстой байсан нь цаг хугацааны хувьд удааширч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ирсэн гэх мэдэгдэл, ачааны бүртгэл, уг саатлын улмаас туслан гүйцэтгэгч  ХХК-ийн шилэн фасад угсралтын ажил саатсан нөхцөл зэргээр нотлогдож байна гэсэн үндэслэлээр  ХХК-д олгосон байна.

 

21. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/918 тоот албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтуудаар Ковид-19 цар тахал болон улсын дайны улмаас  хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан болох нь тогтоогдсон, энэ нь нийтэд илэрхий үйл баримт байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ барилгын материалын нийлүүлэлтийн саатал ажлыг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд буюу үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэхээр байна. /1-р хх 132-184/

 

22. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хариуцагчид амаар мэдэгдсэн гэсэн бол хариуцагч мэдэгдээгүй гэсэн тайлбар гаргасан, мөн гэрч нар харилцан өөрөөр мэдүүлэг өгсөн боловч нүүрэлдүүлэн авсан мэдүүлгээр мэдэгдсэн болох нь нотлогдож байх ба хариуцагч нь барилгын ажлын өдөр тутмын үйл явцад захиалагчийн хяналт тавьж, гүйцэтгэгч талын төлөөлөгч  байнгын холбоотой байсан тухай үйл баримтыг үгүйсгээгүй, энэ нь Үзлэгийн тэмдэглэл болон гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

23. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

 

24. Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхой нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч ажил гүйцэтгэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч гэм буруугүй бол хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул тэрээр хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй гэж үзнэ.

 

25. Барилгын гадна шилэн фасадны тээвэрлэлт нэхэмжлэгчийн хүсэл зориг, хараа хяналтаас гадуур буюу Ковид-19 цар тахал болон  улсын дайны улмаас саатаж, нэхэмжлэгч барилгын гадна шилэн фасадыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

26. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлсэнд нэхэмжлэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, тэрээр гэрээний 7.4-т зааснаар хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөх тул алданги төлөх үүрэггүй байна.

 

27. Нөгөөтээгүүр, хариуцагч нь барилгын ажлын явцад өдөр тутамд захиалагчийн хяналт тавьж байсан боловч гүйцэтгэгчтэй гэрээний үр дүнг харилцан дүгнээгүй, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад буюу 2022.09.15, 2022.10.01-ний өдөр төлбөрөө төлөхөөр тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй, гэрээний үндсэн үүрэг болох гүйцэтгэлийн төлбөрийг нөгөө тал ажлын гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлж гүйцэтгэн, үүрэг зөрчсөний алданги гэж суутган тооцсон гэж байгаа нь үүргийн зөрчил гэм буруу нотлогдоогүй байхад үндсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй, 2 талт гэрээний нэг талын сонгох эрх болохгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасныг зөрчсөн, хууль бус байна.

 

28. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлын хөлс 988,522,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

29. Хариуцагч Гэрээний 3.2.3-т заасан төлбөр болох 1,258,119,000 төгрөгийг барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч алдангид нийт 471,794,625 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

30. Тодруулбал, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гүйцэтгэгдээгүй үүргийн дүнгээс алданги шаардсан байх ба Гэрээний 6.2-т Худалдан авагч тал нь тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх хуваарьт хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алдангийг Худалдагч талд үл маргах журмаар төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

31. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

32. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг улсын комисст хүлээлгэн өгч барилга ашиглалтад орсноос хойш 7 хоногийн дотор ажлын үлдэгдэл хөлс болох 1,258,119,000 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 50 хувь болох 629,059,500 төгрөгийг төлж, үлдэх 629,059,500 төгрөгийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхгүй хугацаа хэтрүүлж гэрээ зөрчсөн буруутай байх тул Гэрээний 6.2-т зааснаар алданги хариуцан төлөх үндэслэлтэй байна.

33. Иймд хариуцагчаас алданги 471,794,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

34. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

35. Хариуцагчаас төлбөрийн үүрэг дуусгавар болсныг буюу төлөх өр төлбөргүй болсныг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

36. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба талуудын тайлбар, гэрээний нөхцөлөөс үзвэл хариуцагч нь гэрээний үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй байна.

 

37. Хариуцагч нь гэрээний үнийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул төлбөрийн үүрэг дуусгавар болсныг буюу төлөх өр төлбөргүй болсныг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

38. Талуудын гэрээгээр тохиролцсон хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гэм буруугаас болоогүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон тул алданги 119,820,857 төгрөг, хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол гэх 1,722,379,197 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

39 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 1,460,316,697 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу төлөх төлбөрийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, алданги 119,820,857 төгрөг, хохирол 1,722,379,197 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 7,891,600 төгрөг, хариуцагчаас төлсөн 9,737,501 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,891,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.БАТХУЯГ