| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04462/И |
| Дугаар | 191/ШШ2026/00309 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/00309
| 191/ШШ2026/00309 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХН /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.Мөнгөнцэцэг/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 838,875,658.5 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-холбогдуулан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийн үлдэгдэл 762,614,235 төгрөг, НӨАТ 76,261,423.5 төгрөг, нийт 838,875,658.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан AD 16/024 тоот Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн Байгалийн түүхийн музей /Үлэг гүрвэлийн төв музей/ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс талбай чөлөөлүүлэх тухай үндсэн, 13,123,852,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцон ажилласан. Манай нөхөрлөл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/0714 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах үеэс эхлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, бид Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасан үүргээ биелүүлж тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаануудад үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, биечлэн оролцож ажилласан. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч, төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/0714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 666 дугаар магадлал гарсан. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р бичил хороолол /15141/, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай музейн барилгын Б1 давхар, мөн 1, 2-р давхрын ******* ******* ******* ******* ХХК-ийн тоног төхөөрөмж, эд хөрөнгө байрлаж байгаа хэсэг, 3-р давхрын талбайгаас үйлчлүүлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийг албадан нүүлгэн гаргаж, барилгыг чөлөөлүүлэх, мөн үйлчлүүлэгчийн 13,123,852,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс 1,941,626,200 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргуулж, үйлчлүүлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 11,182,225,900 төгрөгийг, хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 181/ШШ2021/02337 дугаар шийдвэр гарсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/2021/02337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.ийн гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан буюу 7,926,142,350 төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргуулж, үйлчлүүлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох тухай 210/МА2022/01885 дугаар магадлал гарсан. Дээрх магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ЛШХТ2022/01359 дугаартай тогтоол гарснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2022/01885 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар үйлчлүүлэгч нь урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг төлөөд байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар шүүхийн Магадлал хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор үлдэгдэл хөлсийг төлөх тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг хассан дүнгээр нийт 762,614,235 төгрөг төлөх ёстой боловч үйлчлүүлэгч нь төлөөгүй байна. Иймд өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийн үлдэгдэл 762,614,235 төгрөг, НӨАТ 76,261,423.5 төгрөг, нийт 838,875,658.5 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК аас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 398,875,658.5 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь үлдэх 440,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 440,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
3.Талууд шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд сайн дурын үндсэн дээр харилцан ойлголцож, цаг хугацаа, цаашид тус маргаантай холбогдон гарах зардлыг хэмнэх зорилгоор үүссэн хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн 189, 196 дугаар зүйл, ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон харилцан тохирсноо баталгаажуулан, дараах үүрэг хүлээж, шүүхийн өмнө энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Хариуцагч тал нь нэхэмжлэгчид Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийн үлдэгдэлд 400,000,000 төгрөг, НӨАТ-т 40,000,000 төгрөг нийт 440,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцов. Хариуцагч нь энэ гэрээний 1.1-д заасан төлбөрийн 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 50000 4000 460007106 тоот дансанд төлнө. Нэхэмжлэгч нь Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийн үлдэгдэл 362,614,235 төгрөг, НӨАТ 36,261,423,5 төгрөг нийт 398,875,658.5 төгрөгийн шаардлагаасаа татгалзахаар тохиролцов. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын зүгээс маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэн цаг хугацаа, цаашид маргаантай холбоотой гарах зардлыг бууруулах зорилгоор байгуулагдсан тул талууд хамтдаа үүргээ шударгаар биелүүлэхээ баталж байна. Хэрэв хариуцагч нь энэ гэрээний 1.1-д заасан төлбөрийг гэрээний 1.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулж 838,875,658.5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр AD 16/024 тоот Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, өмгөөллийн хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 838,875,658.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 398,875,658.5 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь үлдэх 440,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 440,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд талууд эвлэрэх эрхтэй бөгөөд дээрх байдлаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан.
8.Зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,352,329 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ХХН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох 838,875,658.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 398,875,658.5 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК үлдэх 440,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,352,329 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХН-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ