| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04139/И |
| Дугаар | 191/ШШ2026/00118 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/00118
2025 12 25 191/ШШ2026/00118
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, зуслангийн байшин зэргийг тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б. ногдох хэсэгт ******* ******* ******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцаа, зуслангийн байшинг тус тус гаргуулах буюу өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие овогтой ******* нь 2006 онд овогтой *******тай танилцаж 2009 оноос дотно харилцаатай болсон. Бид 2009 оны 10 дугаар сараас нэг гэрт хамтран амьдарч 2010 онд бидний охин *******ын төрсөн. Гэвч ******* нь 2021 оны 10 дугаар сараас гэр бүлээ үл хайхран, хамтын амьдралын итгэлийг умартан удаа дараа алдаа гаргасны улмаас тусдаа амьдрах шийдвэрт хүрч тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд *******ыг өөрийн алдааг ухамсарлан гэр бүлийн эв эеийг хичээх байх гэсэн боловч хичээл зүтгэл гаргаагүй. Нэгэнт ******* нь өдийг хүртэл зүтгэж бий болгосон амьдрал, үр хүүхдээ элэг бүтэн байлгах сэтгэл зүтгэлгүй байдал болон хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг өгөхөөс зайлсхийж байгаа зэргээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.
Б.******* миний бие 2014 онд өөрийн танилаас *******д *******ийн үйлдвэр байхгүй учраас үүнийг хийвэл маш ирээдүйтэй болохыг олж мэдсэн. Ийнхүү энэ талаар Б.*******тай ярилцаж ******* Маск ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед эхлэлтийн болон эргэлтийн хөрөнгө босгоход шинэ компанид зээл олдохгүй байсан учраас би өөрийн найз нар болох 105,000,000 төгрөг, 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч ******* Маск ******* ХХК-ийн 25 хувь, 25 хувийн хувьцааг тус тус өгч үйлдвэрээ босгосон. Гэвч эдгээр хувьцааг надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн байсан бөгөөд хувь эзэмшиж байсан хүмүүс надад хэлэхэд *******т итгэн орхисон. Ингээд анх ТӨҮГ-тай амны хаалт нийлүүлэх гэрээг байгуулан манай бизнес амжилттай эхэлж, олон томоохон уул уурхайн компаниудтай амны хаалт нийлүүлэх гэрээг байгуулж амны хаалт нийлүүлсээр бизнес маань амжилттай үргэлжилж байна.
Миний хувьд Б.*******т анхнаасаа хоёргүй сэтгэлээр итгэж, сайхан охин, сайхан амьдрах зорилго, сайхан гэр бүлийг цогцлоох бодлоос өөр бодол агуулж байгаагүй учраас өөрийн бий болгосон компани, хөрөнгүүдийг Б.*******ын нэр дээр шилжүүлж байлгахаас огт санаа зовоогүй, нэгэнт л сайхан амьдрах зорилготой тул бүрэн итгэж байсан.
Гэвч компани өсөж томорч, хөрөнгө мөнгө олох тусам Б.*******ын зан ааш эвдэрч илтэд таарамжгүй, доромжилсон байдлаар надтай харьцах болсон. Улмаар Б.******* нь өөрт бий болсон давуу байдлаа ашиглан өөрийн дотно харилцаатай 3, 4 эмэгтэйтэй нийлэн хөрөнгийг минь хэрхэн салгаж авах тухай харилцаж, зүй бусаар доромжилж байсан. Үүнийг нотлох чат, утаснаас хадгалж авсан зургууд бий. Энэ хугацаанд би сэтгэл санааны маш их хүчирхийлэлд өртсөн, сэтгэл зүйчид удаа дараа хандаж байсан. Энэ нь даамжирсаар тусдаа амьдрахаас өөр сонголтгүй болж 13 жил хамт амьдарсан амьдралаа эцэс болгохоос өөр аргагүй байдалд хүрч бид тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд надтай нэг ч удаа эвлэрэх оролдлого хийгээгүй, харин ч муу муухайгаар хэлэн ханддаг газраа ханд, чиний хөрөнгө гэж байхгүй, би хүмүүст бүгдийг нь шилжүүлчихсэн, чамд юу ч өгөхгүй гэх мэтээр илтэд басамжилсан. Өөрийн дотно эмэгтэйчүүдээр намайг дарамтлуулах, элдэв зурагтай мессеж илгээх, муу үгээр дайрч давшлуулж байсан. Би Б.*******тай холбогдож хуульд зааснаар хөрөнгөө хуваая гэхэд юу ч өгөхгүй тухай хэлэн, шүүхдээ ханд гээд утсаа салгасан.
Бидний харилцаа үргэлж муу муухай байгаагүй. Олон сайхан дурсамж, залуу халуун насныхаа 13 жилийг зориулсан, хөөрхөн охинтой болсон. Гэвч арай ч ийм цэвдэг авир гаргахгүй байх хэмээн итгэж байсан, саллаа гэхэд зөвхөн бидний зүтгэн босгосон дундын өмчийг хуваагаад авах байх гэж итгэн энэ хүрсэн.
Миний нэхэмжпэлдээ дурдсан бүх зүйл гэрчтэй, баримттай. Би Б.*******аас сэтэрхий тэвнэ ч илүү авах санаагүй. Миний оролцоогүйгээр бий болгосон, бий болгож байгаа бизнес, хөрөнгүүдээс юу ч шаардахгүй. Гагцхүү хамтын амьдралын явцад өөрсдийн оролцоогоор бий болгосон хөрөнгүүдийг хуульд зааснаар хувааж, ногдох хэсгийг гаргуулах л хүсэлтэй байна.
******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, ******* ******* ******* ХХК-ийн орлогоор худалдан авсан тоот 240 м.кв зуслангийн байшин зэргийгхамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б. ногдох хэсэгт 'Ионгол ******* ******* ХХК-ийн 66.6 хувийн хувыдаа болон тоот 240 м.кв зуслангийн байшинг Иргэний хуулийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно., мөн хуулийн 108.8-д Лундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, /йнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заасны дагуу гаргуулах хүсэлтэй байна.
Шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг ******* ******* ******* ХХК-ийн дүрмийн санд заагдсан хувыдааны үнэ 5,000,000 төгрөг, тоот 240 м.кв зуслангийн байшинг худалдан авсан үнэ 700,000,000 төгрөгөөр тооцож төлсөн болно.
Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хангаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хамгаалж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... миний бие тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Б.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжпэл гаргасан үндэслэл болон нэхэмжпэлийг өөрчлөх, нэхэмжпэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжпэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасанчлан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна.
Нэхэмжпэгч Б.******* нь өмнө надад олгосон итгэмжпэлээс татгалзсан талаар тайлбарыг шүүхэд гаргасан хэдий ч 2025.12.11-ний өдөр олгосон итгэмжпэлээр нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлээс татгалзсантай холбогдуулан баримт бичигт гарын үсэг зурах эрхийг олгосон бөгөөд ийнхүү нэхэмжпэлээс татгалзаж байгаа болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжпэгч нэхэмжпэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нзхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжпэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасны дагуу татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, зуслангийн байшин зэргийг тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б. ногдох хэсэгт ******* ******* ******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцаа, зуслангийн байшинг тус тус гаргуулах буюу өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Б.*******т холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, зуслангийн байшин зэргийг тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б. ногдох хэсэгт ******* ******* ******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцаа, зуслангийн байшинг тус тус гаргуулах буюу өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, зуслангийн байшин зэргийг тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б. ногдох хэсэгт ******* ******* ******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцаа, зуслангийн байшинг тус тус гаргуулах буюу өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,682,950 төгрөгийн тавин хувийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, зуслангийн байшин зэргийг тус тус хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б. ногдох хэсэгт ******* ******* ******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцаа, зуслангийн байшинг тус тус гаргуулах буюу өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,682,950 төгрөгийн тавин хувь болох 1,841,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2024/17101 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болохыг дурдсугай.
4. Зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ