| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00230/И |
| Дугаар | 191/ШШ2026/00343 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/00343
| 06 01 05 | 191/ШШ06/003 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч, ******* овогт ын /регистрийн дугаар / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 54,8,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч У.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.,
Хариуцагчийн нарын өмгөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нарыг оролцуулан, хариуцагч Ү.*******, Б. нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ү.*******, Б. нарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 54,8,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон итгэмжлэглсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 0 оны эхээр М.******* Б.тэй танилцаж, 03 оны 08 дугаар сарын 0-ны өдөр анх Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд уулзаж байсан. Б. нь эм тариа өөр бусад хэрэглээнд мөнгө байхгүй байна гэх зэргээр хэлдэг байсан бөгөөд танилцсанаас хойш уулзах гээд очихоор завгүй гэх шалтаг хэлж 3-4 удаа л уулзаж байсан. Түүнээс хойш цахимаар чат бичих, утсаар ярилцах байдалтай харилцаатай байсан. Ингээд танилцсанаас хойш харилцан чатлахаар өөрийгөө бие өвдөж байна гэж хэлэхээр нь би эм эмчилгээ яах билээ, эмчилгээ хийлгээрэй гэж хэлэхээр мөнгө байхгүй гэх зэргээр эм эмчилгээ, хэрэглээний мөнгө авдаг байсан. Ингэхдээ Б. нь өөрийнхөө данс болон өөрийн охины дансаар, ээж ******* нь хүртэл өөрийнхөө дансыг хэлж мөнгө шилжүүлж авч байсан. 03 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 04 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл Голомт банкны тоот данснаас Үүрийнцолмон Анударь, Хаан банкны тоот данс, ийн Хаан банкны тоот данс *******ын *******гийн Хаан банкны тоот данс ын ийн Төрийн банкны тоот дансанд нийт 54,8,000 төгрөгийг шилжүүлсэн. Ү.*******гийн Хаан банкны тоот дансаар 04 оны 06 сарын 19-ний өдөр 04 оны 07 сарын 14-ний өдөр 1,00,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг Ү.*******д шилжүүлсэн. Б.т 53,5,000 төгрөг шилжүүлсэн зорилго нь шинэ байр хамтарч авна гэсэн боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 03 оны 08 дугаар сард М.******* гэх хүнтэй facebook хаягаараа танилцаж байсан. Улмаар тодорхой хугацаанд харилцаж байгаад биечлэн уулзсан. Түүнээс хойш дотно харилцаатай болж жил гаруй үргэлжилсэн. Миний бие хууртагдмал амьдрал, гэр бүлийн хүчирхийлэл, авто машины осол зэргээс үүдэлтэй бие сэтгэл зүй болон эм, эмнэлэгийн хамааралтай болж нутаг орондоо аав ээжийнхээ хажууд Сэлэнгэ аймагт ирсэн байсан. 0 онд Улаанбаатар хотод байсан байраа зараад ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар суманд баригдаж байсан Сүлд өргөө гэх барилгаас өрөө байрыг дулаан грашийн хамт захиалсан. Байр ашиглалтанд орж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл 3 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарч байсан. Тухайн хугацаанд миний бие Сэлэнгэ аймагт орон тоо байхгүй шалтгаанаар мэргэжлээрээ ажиллах боломжгүй байсан тул захиалсан байраа бэлэн болох үед худалдан борлуулж Улаанбаатар хот руу нүүхээр төлөвлөж байсан. Миний захиалсан байр гэрчилгээ гарахгүй удсан тул цаашид дахин хүлээж амьдрал залгуулах боломжгүй байсан тул Орон сууц захиалгын гэрээний нэрийг шилжүүлэх зарчимаар 158,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн 158,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод худалдан авсан урьдчилгаанд зарцуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг өөрийн харьяалалын дагуу Сэлэнгэ аймаг дахь Хаан банкны орон сууцны ердийн зээлээр судлуулан ээж *******гийн нэр дээр гаргуулан авсан. Сэлэнгэ аймагт ажиллах орон тоо байхгүй шалтгаанаар ажиллах боломжгүй байсан тул миний нэр дээр зээл гарах нөхцөл бүрдээгүй. Ингээд ээжтэйгээ ярьж тохиролцон зээлийг ээжээр авхуулсан. Зээл судлуулах явцад банкны шаардлагын дагуу ямар нэгэн зээлийн үлдэгдэл өр төлбөр байхгүй байснаар зээл гаргах боломжтой гэсэн хариу өгсөн. Дээрх үйл явдал болохоос өмнө буюу 03 оны 11 сард приус 30 маркын машинаа худалдан борлуулсан. Машин зарсан мөнгөө тоёота камери сер маркын машины урьдчилгаанд шилжүүлж үлдэгдэл төлбөрийг мөн адил ээжийнхээ нэр дээр зээлээр авч байсан. Энэ үед М.*******тай танилцаж дотносоод тогтмол холбоо харилцаатай байсан үе бөгөөд дээрх машиныг худалдан авах үед урьдчилгаа төлбөрт нь туслая гээд мөнгө өгч байсан. 04 оны 10 дугаар сарын сүүлээр байр авах зээл судлуулж байсантай холбогдуулан дээрх машины зээлийг заавал хаах шаардлагатай болсон. М.*******тай бие сэтгэл зүйн хувьд холбоотой хүний хувьд нөхцөл байдал ямар байгааг ярилцаж байсан учраас машиных нь зээлийг би хааж өгч туслая гэж надад хэлэх үед би баярлаж хүлээн авсан. Туслах үедээ над руу 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгийг нь автомашины зээлээ хаахад бүрэн зарцуулсан. Автомашины зээлээ хааж энгийн зээл батлагдаж олгогдсон. Ингээд миний бие 04 оны 11 сард охины хамт давхрын байршилтай худалдан авсан байрандаа нүүж ирсэн. Тухайн байрыг авахдаа М.*******гаас байртай холбоотой гэж мөнгө төгрөг гуйж байгаагүй машины зээлийг хааж туслая гэхэд бол зөвшөөрсөн. М.*******тай дотно харилцаатай, сэтгэлтэй дээр нь миний амьдралыг бүрэн мэдэж байгаа болхоор туслая гэх болгонд намайг ойлгож байна гэж би баярладаг байсан. М.*******гийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь бүгд үнэн. Миний өдөр тутмын амьдрал эм, эмчилгээний хэрэглээ гээд бүгдэд л би өгч туслая гэдэг байсан. Бидний дунд үл ойлголцол үүсч М.*******гийн хүссэнээр нь байгаагүйгээс шалтгаалан асуудал энд хүрсэн байна. М.******* туслаж байх үедээ энэ зээл шүү буцаагаад би авна шүү гэж надад нэг ч удаа хэлж байгаагүй. Тухайн үед төлбөрийн чадамжгүй байсан үүнийгээ би мэддэг учраас нэхэхийг нь мэдсэн бол анхнаасаа авахгүй байх байлаа. М.*******гийн гаргасан нэхэмжлэл нь миний сэтгэл зүйд их хүнд тусч байна. Өнөөдрийн байдлаар М.*******д өгөх нэг ч бэлэн мөнгө байхгүй байна. Түүний өөрийнх нь чөлөөлсөн тоёота камери маркын автомашин л байна. Үүнийг өгөе гэж бодож байна. Өрх толгойлон хүүхдийн хамт өндөр зээл төлж амьдарч байгаа надад өөрөөр ямар ч боломж байхгүй байна. Ажлын өдрүүдээр өөрийн биеэр Сэлэнгэ аймагт байх боломжгүй хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг шалтгаантай гэжээ.
3.Хариуцагч Ү.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд амьдардаг. Би М.******* гэдэг хүнийг таньдаггүй. Тухайн үед миний охин Хаан банкны данс асуудалтай болоод М.******* гэдэг хүнээс мөнгө шилжүүлэх үед Хаан банкнаар шилжүүлэх шаардлагатай болоод миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан байдаг гэжээ.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
Хариуцагч нараас нотлох баримтаар , дугаар ны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас тоот, тоот, тоот данс, Төрийн банк ХК-иас тоот данс эзэмшигчийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ү.*******, Б. нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 54,8,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хамаарал бүхий этгээдийнхээ дансаар шилжүүлэн авсан мөнгөөр шинэ байр хамтарч авна гэсэн боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний захиалсан гэрчилгээ гарахгүй удсан тул цаашид дахин хүлээж амьдрал залгуулах боломжгүй байсан тул Орон сууц захиалгын гэрээний нэрийг шилжүүлэх зарчимаар 158,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 04 оны 11 сард охины хамт байршилтай худалдан авсан байрандаа нүүж ирсэн. М.*******гийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь бүгд үнэн. М.*******д өгөх нэг ч бэлэн мөнгө байхгүй. Түүний өөрийнх нь чөлөөлсөн тоёота камери маркийн автомашин л байна. Үүнийг өгье гэж бодож байна гэх хариу тайлбар,
6.1.Хариуцагч Ү.******* нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний охин Хаан банкны данс асуудалтай болоод М.******* гэдэг хүнээс мөнгө шилжүүлэх үед Хаан банкнаар шилжүүлэх шаардлагатай болоод миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан. Би М.******* гэдэг хүнийг таньдаггүй гэж маргасан байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, , дугаар ны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Хаан банк ХК-иас тоот, тоот, тоот данс, Төрийн банк ХК-иас тоот данс эзэмшигчийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
8.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 49.1.1 дэх заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
9.Хариуцагч Б. нь 03 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 04 оны 11 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 53,5,000 төгрөгийг өөрийн дансаар болон хамаарал бүхий этгээд болох охин Үүрийнцолмон Анударь, нарын дансаар шилжүүлэн авсан тухайд маргаагүй.
10.Хаан банк ХК-ийн 05 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 9/14 тоот албан бичгээр 56,9107971 тоот дансыг рд:МН01303 Үүрийнцолмон Анударь, тоот дансыг рд:МЭ0300181 , тоот дансыг рд:******* *******ын ******* нар тус тус эзэмшдэг байна гэх хариуг, Төрийн банк ХК-ийн 05 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 08/6404 тоот албан бичгээр тоот данс эзэмшигч Б. /рд:/ бүртгүүлсэн байна гэх хариуг ирүүлсэн байх ба дээрх дансаар нийт 53,5,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-79, 19,194 тал/
11.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч У. нь Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.т холбогдуулан 53,5,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ү.*******д холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б. хамаарал бүхий этгээдийнхээ дансаар шилжүүлэн авсан мөнгөөр шинэ байр хамтарч авна гэсэн боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодоройлов.
1.Хариуцагч нарын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд Б.тэй дотно харилцаатай байсан тул М.*******гаас эмийн мөнгө, үдшийг найзуудтайгаа сайхан өнгөрүүлээрэй гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хамаарал бүхий харилцаатай, дотно харилцаатай байсан, энэ хүн дуртай үедээ ирээд уулзаж учраад унтаж хэвтээд явдаг байсан, энэ хүний хүүхдийг хүртэл авхуулж байсан түвшний харилцаатай байсан. Гэр бүл болох гэж байсан учраас тусалж дэмжиж байна гэдэг ойлголтоор хүлээж авсан. 98 удаагийн гүйлгээ гэж байх шиг байна. Туслаад дэмжээд хүнсэндээ, ахуйдаа хэрэглээрэй гэдэг байдлаар өгсөн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж тайлбарлан мэтгэлцэв.
13.Нэхэмжлэгч М.*******гаас 03-08-04-ний өдөр 3,400,000 төгрөг, гүйлгээний утга эмчилгээ, /хавтаст хэргийн 47 тал/, 03-09-06-ны өдөр 100,000 төгрөг, гүйлгээний утга эм, /хавтаст хэргийн 50 тал/, 03-10-08-ны өдөр 1,00,000 төгрөг, гүйлгээний утга эмч, /хавтаст хэргийн 56 тал/, 03-11-11-ний өдөр 100,000 төгрөг, гүйлгээний утга үдшийг найзуудтайгаа сайхан өнгөрүүлээрэй /хавтаст хэргийн 61 тал/, 04-01-07-ны өдөр 100,000 төгрөг, гүйлгээний утга эм, /хавтаст хэргийн 65 тал/, 04-03-07-ны өдөр 150,000 төгрөг, гүйлгээний утга баярын бэлэг /хавтаст хэргийн 68 тал/, 04-09-3-ны өдөр 400,000 төгрөг, гүйлгээний утга эм, /хавтаст хэргийн 40 тал/,05-10-7-ны өдөр 3,500,000 төгрөг, гүйлгээний утга буйдан, /хавтаст хэргийн 43 тал/, 05-10-9-ний өдөр 100,000 төгрөг, гүйлгээний утга буйдан /хавтаст хэргийн 43 тал/ гэх нийт 9,050,000 төгрөгийн гүйлгээг хариуцагч Б.ийн хувийн хэрэгцээнд зориулан шилжүүлсэн гэж үзэхээр байх тул хасч тооцож, үлдэх 44,484,000 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгох үндэстэй.
14.Хариуцагч Б. нь 03 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 04 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 53,5,000 төгрөгийг өөрийн дансаар болон хамаарал бүхий этгээд болох охин Ү.Анударь, С. нарын дансаар шилжүүлэн авсан тухайд маргаагүй бөгөөд 014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утга /шинэ байр/ гэж бичигдсэн байх ба үлдэх 7,484,000 төгрөгийг гүйлгээний баримтад утга бичигдээгүй байх ба хариуцагч Б. нь 44,484,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэх тайлбараа бусад нотлох баримтаар нотлоогүй, шилжүүлсэн 17,000,000 төгрөгөөр автомашины зээлээ хаахад бүрэн зарцуулсан. М.*******д өгөх нэг ч бэлэн мөнгө байхгүй байна. Түүний өөрийнх нь чөлөөлсөн тоёота камери маркын автомашин л байна. Үүнийг өгье гэж бодож байна гэх агуулга бүхий хариу тайлбар гаргасан нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ. /хавтаст хэргийн 41 тал/
15.Хариуцагч Ү.******* нь Миний охин Хаан банкны данс асуудалтай болоод М.******* гэдэг хүнээс мөнгө шилжүүлэх үед Хаан банкнаар шилжүүлэх шаардлагатай болоод миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан гэх хариу тайлбар гаргасан бөгөөд 04 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 04 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1,00,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, хариуцагчийн өөрийнх нь хариу тайлбараар тогтоогдсон бөгөөд дээрх мөнгийг Б.т шилжүүлэн өгсөн талаарх нотлох баримт гаргаагүй тул хариуцагч Ү.*******гаас 1,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгох үндэстэй. /хавтаст хэргийн 36,37 тал/
.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч Б.ээс 44,484,000 төгрөг, хариуцагч Ү.*******гаас 1,300,000 төгрөг нийт 45,784,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,10 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 396,370 төгрөг, хариуцагч Ү.*******гаас 35,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.. дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 44,484,000 төгрөг, хариуцагч Ү.*******гаас 1,300,000 төгрөг нийт 45,784,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,10 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 396,370 төгрөг, хариуцагч Ү.*******гаас 35,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119., 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ