2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2026/01668

 

2026 01 28

191/ШШ2026/01668

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,******* давхарт байрлах,******* ББСБ ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

******* овогтой /рд: /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э. нь ББСБ-тай 2021 оны 08-р сарын 25-ны өдөр дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 05-р сарын 20-ны өдөр *** дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 150,000 төгрөгийн цахим зээл авсан. 2022.05.20-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч 2022 оны 09-р сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад: одоо арга хэмжээ авна, өнөөдөр багтаагаад арга хэмжээ авна гэх мэт шалтгаантай байсаар зээлийн 1189 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягын дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 10-р сарын 24-ны өдрийн 197/ШЗ2025/66921 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тогтоож өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд ирүүлсэн тайлбартаа... Э. нь шүүхийн ажиллагааны явцад өөрийн оршин суух хаягаа шүүхэд өгсөн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК Э.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.ын оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

Э.,,, тоот хаягт оршин суудаг. Холбоо барих дугаар, найз н. дугаар болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК Э.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.23-нд төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ