| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04223/И |
| Дугаар | 191/ШШ2026/00708 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00708
| 2026 01 12 | 191/ШШ2026/00708 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх алдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх алдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч ******* овгийн *******ы , /регистрийн дугаар /,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ХХК /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Я./ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг нийт 79,150,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай
Шүүх алдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Я.,
Хариуцагч нарын өмгөөлөгч П.,
Шүүх алдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Б., Я.******* нар шүүх алдаанд оролцохгүй хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ХХК, хариуцагч Б., Я.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг нийт 79,150,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК, Ариун буян ХХК, иргэн Я.*******, Б. нарын хооронд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ 04/21 дугаар гэрээ, мөн дугаар барьцааны гэрээ байгуулагдаж, зээлээр авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Я.*******, Б. нарын тоот хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй 45.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. Гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу талууд сар бүр бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээ, үнийг шинэчлэн тохиролцож байх бөгөөд гэрээний нэмэлтээр баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэрээний 1.5 дах хэсэгт зааснаар худалдан авагч нар тухайн сардаа авсан барааны үнийг дараа сарын 05-ны дотор төлөх, гэрээний 3.8 дах хэсэгт зааснаар худалдагч ******* ХХК сар бүр бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээхээр заасан. Худалдагч ******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу худалдан авагч нараас бараа худалдан авах захиалга ирүүлэх бүрд гэрээний нэмэлт байгуулж худалдаж авахыг хүссэн тоо хэмжээ, үнэ, төлөх хугацааг гэрээний нэмэлтдээ тусгаж, худалдан авагч зөвшөөрсөн тухайгаа гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулах бөгөөд худалдан авагчийн ирүүлсэн савны багтаамжаар захиалсан барааг хүлээлгэн өгч, талууд зарлагын баримт үйлддэг бөгөөд уг зарлагын баримтаар тооцоо нийлдэг байсан. Худалдан авагч нарын хүсэлт, төлбөрийн байдлыг харгалзан худалдагч ******* ХХК төлбөрт ирүүлсэн мөнгөн дүнгээс гэрээнд заасан алданги суутгалгүй, үндсэн төлбөрөөс хасаж тооцож байсан тул худалдан авагчийн төлөх алдангийн хэмжээ имтлагдаж үлдсэн. Худалдан авагч нар дээрх гэрээний дагуу нийт 4 удаа гэрээний нэмэлт байгуулж захиалга өгсөн бөгөөд дараах гэрээний нэмэлтээр авсан барааны үлдэгдлийг төлөөгүй байна. Үүнд: Гэрээний нэмэлт 04-ийн дагуу нэгж үнийг 1,780 төгрөгөөр тохиролцож, төгрөгийн үнэ бүхий 3,000 литр дизель түлшийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 12 цагт УБЛ машинаар, 5,340,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр дизель түлш, 2021 оны 06 сарын 02-ны өдөр 16 цаг 21 минутад УБЛ машинаар 26,815,000 төгрөгийн үнэ бүхий 16,750 литр дизель түлш, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 06 минутад УНХ машинаар 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 2000 литр дизель түлш, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 2000 литр дизель түлш, УБЛ машинаар, 20 цаг 10 минутад 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 2000 литр дизель түлш, УБЛ машинаар, 21 цаг 40 минутад 5,340,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлш УБК машинаар, 22 цаг 30 минутад хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 35,948,000 төгрөгийн үнэ бүхий 18,920 литр дизель түлш авсан бөгөөд 2021 оны 6 сарын 02-ны өдөр 5,340,000 төгрөг 2 удаа нийт 10,680,000 төгрөг, 2021 оны 7 сарын 31-ний өдөр 12,996,000 төгрөг, 2021 оны 6 сарын 04-ний өдөр 19,580,000 төгрөгийг төлж, 52,767,000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй байна. Иймд худалдан авсан дизель түлшний үлдэгдэл төлбөрт 52,767,000 төгрөг, алдангид 26,383,500 төгрөг, нийт 79,150,500 төгрөг худалдан авагч Ариун буян ХХК-иас гаргуулах, гүйцэтгээгүй тохиолдолд Я.*******, Б. нарын өмчлөлийн тоот хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй 45.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандахад Ариун буян ХХК-ийн захирал гадаадад байгаа шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татгалзсан. Ариун буян ХХК нь манай компанийг залилсан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулахад 2022 оны 5 сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. ******* ХХК нь Ариун буян болон захирал П. нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01332 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлах захирамж гаргасан бөгөөд П.г ирсэн гэдгийг мэдэгдсэн тул нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Я. шүүхэд болон шүүх алдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дизель түлшний үлдэгдэл төлбөр 52,767,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл хүү, торгуулийг бол хүлээн зөвшөөрөхгүй. ХХК нь ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Манай компани баруун аймгууд руу явдаг машинуудад дизель түлш жижиглэнгээр зөөж өгдөг байсан. ******* ХХК-тай харилцаатай сайтай байсан. Гэхдээ ******* ХХК-ийн борлуулж байсан дизель түлшний чанар маш муу байсан бөгөөд манай компани үүнээс болж асуудалд орсон. Тухайн үед би энэ асуудлаа ярьж хэлсэн болохоос биш албан бичгээр хэлж байгаагүй. Манай компанийн үйл ажиллагаа зогссон. Барьцаанд байгаа орон сууцыг эгч минь барьцаалахдаа 50,000,000 төгрөгийн гэрээтэйгээр барьцаалсан. ******* ХХК-тай хийсэн зээлийн гэрээ ч мөн тийм байгаа. Үндсэн төлбөрөө төлж эвлэрэх хүсэлтэй байна. Манайд нийлүүлж байсан дизель түлш шаардлага хангаагүй учраас алданги төлөхгүй. ******* ХХК-ийн удирдлагуудтай уулзаж учир шалтгаанаа хэлэхэд болно, үндсэн зээл дээрээ эвлэрнэ гэсэн боловч би тухайн үед холбогдож чадаагүй, шүүх алдаан товлогдож, өмгөөлөгч оролцож шүүх алдаан үргэлжилсэн учир цаашид тохиролцож чадаагүй. Миний хувьд өөрийн маань болон компанийн данс хаагдсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тэр үед миний биеийн байдал муудсан. ******* ХХК-ийн удирдлагууд манай компанийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн хувьд манай эгч болон дүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
3.Хариуцагч Я.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ариун буян ХХК-ий 2021 оны 05 дугаар сарын 13-ны 04/21 тоот гэрээ, ******* ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээнд зурсан Я.******* /харилцан зээлдэгч иргэн/ гэсэн миний гарын үсэг биш байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 05-р сарын 13-ны өдөр би Улаанбаатар хотод байгаагүй болно. Иймд энэ гэрээг хариуцагч иргэнийг байлцуулаагүй хийсэн гэрээ гэж үзэж байна. 2021 оны 05-р сарын 13-ны 04/21 тоот барьцааны гэрээг байгуулахад би биеэр байгаагүй бөгөөд мөн энэ гэрээний гарын үсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад үл хөдлөх хөрөнгийн эздийг байлгахгүйгээр гэрээ хийсэнд хариуцлага хүлээхгүй. Мөн миний үл хөдлөх хөрөнгө энэ Арвин буян ХХК-ий хөрөнгө биш. Энэ асуудлаа хамтын үйл ажиллагаатай уялдуулж барагдуулах нь зөв байх. Мөн энэ гэрээнүүдийг байгуулахад хариуцагч нарыг байлцуулаагүй гэрээн дээр бэлэн гарын үсгийн загвар байхад энэ хоёр компани харилцан тохирч хувийн сонирхлоор гэрээ хийсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэлийг Улаанбаатар хотод байр түрээслэхэд Ховдод хол байдаг учраас зөвхөн түрээсийн гэрээ хийхэд хийсэн юм. Миний хөрөнгийг дур мэдэн барьцаалсан Ариун буян ХХК-д хариуцлагыг нь тооцож миний хөрөнгийг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ариун буян ХХК, Перто ХХК-ийг мэдэхгүй. Хоорондоо байгуулсан гэрээг сая харж байна. Гэрээнд ээж Я.*******, миний бие Б. нэр, гарын үсэг байгааг харлаа. Энэ гэрээ байгуулахад бид хоёр байгаагүй, утсаар ч мэдэгдээгүй. Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцыг барьцаанд тавьсныг мэдээгүй. Тиймээс би аваагүй мөнгө, хийгээгүй гэрээний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Үл хөдлөх гэрчилгээг авах хүсэлтэй байна гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ 04/21 дугаар гэрээ, нэмэлт гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/21 дугаар барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн дугаар гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/10252 дугаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/01332 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзах тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар тэмдэглэл, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б.аас олгосон итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Я.*******оос олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолт зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар Ариун буян ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/04319 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б., Я.******* нарын өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГО125/1908 дугаар шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ХХК, хариуцагч Б., Я.******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг нийт 79,150,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: дизель түлшний үнэ 2021 оны 6 сарын 02-ны өдөр 10,680,000 төгрөг, 2021 оны 7 сарын 31-ний өдөр 12,996,000 төгрөг, 2021 оны 6 сарын 04-ний өдөр 19,580,000 төгрөгийг төлж, 52,767,000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй тул алдангийн хамт шаардах эрхтэй гэжээ.
6.1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч С. гэрээний үүрэгт дизель түлшний үлдэгдэл төлбөрт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг нийт 79,150,500 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч Б., Я.******* нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
7.Хариуцагч Я.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ариун буян ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны 04/21 тоот гэрээ, ******* ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй гэж,
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцыг барьцаанд тавьсныг мэдээгүй. Тиймээс би аваагүй мөнгө, хийгээгүй гэрээний өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж,
Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дизель түлш чанарын шаардлага хангаагүй байсан тул алданги төлөхгүй. Дизель түлш худалдан авсан компанийн эд анги эвдэрч бидэнд асуудал үүссэн. Дизель түлшний үлдэгдэл төлбөрт 52,767,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алданги төлөхгүй, хувь хүн болон компани төлбөрийн чадваргүй болсон гэж маргажээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх алдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, нэмэлт гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/21 дугаар барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн дугаар гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/10252 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/01332 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзах тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар тэмдэглэл, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б.аас олгосон итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Я.*******оос олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолт, Ариун буян ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГО125/1908 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ХХК болон Б., Я.******* нар нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, Энэхүү гэрээний зорилго нь Худалдагч тал нь Худалдан авагч талд Монгол улсын стандартын шаардлага хангасан энэхүү гэрээний нэмэлт хавсралтад нарийвчлан заасан газрын тосны бүтээгдэхүүн /зуны, өвлийн/ дизель түлшийг захиалсан хугацаанд нь зээлээр нийлүүлэх, Худалдан авагч тал нь шатахууныг хүлээн авч, гэрээнд заасан үнийг хуваарийн дагуу төлөх, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлж байгаатай холбогдуулан худалдан авагчаас худалдагч талд хөрөнгө барьцаалуулах, барьцаа хөрөнгийг суллах үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. Талууд харилцан тохиролцсоноор 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай байгуулав. Барьцааны гэрээ болон гэрээний нэмэлт хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно. Бүтээгдэхүүнийг автоциетернээр нийлүүлэх ба шатахууны нарийвчилсан хэмжээг талуудын харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцно. Гэрээний 2.4.Талууд cap бүр бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, үнийг шинэчлэн тохиролцож байх бөгөөд cap бүрийн 05-ны дотор тохиролцон, гэрээний нэмэлтээр баталгаажуулсан байна. 2.5.Худалдагч талаас худалдан авагч талд зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээ 36,000,000 төгрөг байх бөгөөд худалдан авагчийн хүсэлтийн дагуу энэхүү хэмжээнээс хэтрэх тохиолдолд худалдан авагч хэтэрсэн хэмжээний бүтээгдэхүүний үнийг урьдчилан төлсөн байна. 2.7.Худалдан авагч бүтээгдэхүүн хүлээн авч тухайн сарын тооцоог дараа сарын 05-ны өдрийн дотор талууд тооцоо нийлж, худалдан авагч тооцоо нийлсэн актын дагуу хуанлийн 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна 5.1.Талууд нийлүүлэх бүтээгдэхүүний төрөл, стандартын шаардлага, нийлүүлэх нөхцөл, хугацаа, үнэ зэргийг Худалдан авагч талаас захиалга ирэх тухай бүр гэрээний нэмэлтээр тохиролцоно. 5.З.Талууд шатахууныг хүлээлцэх үедээ түүний тоо хэмжээ, чанар, шинжилгээний дүгнэлт зэргийг хавсарган акт үйлдэнэ. 5.4.Хэрэв хүлээлцэх үед шатахууны тоо хэмжээний зөрүүтэй байдал үүссэн нөхцөлд Худалдан авагч тал хүлээн авахаас татгалзах, хугацаа заан залруулга хийлгэх эрхтэй бөгөөд шатахууны чанартай холбоотой маргаан гарсан тохиолдолд талууд хамтарсан комисс гаргаж маргааныг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуны үндсэн дээр шийдвэрлэнэ. 5.5 Талууд дизель түлшний хэмжээг Амбер буюу хөндлөнгийн хянагчийн хэмжилтээр хүлээн зөвшөөрөх бөгөөд марк, хэмжээ, бүрэн бүтэн байдал, дагалдах бичиг баримт зэргийг сайтар шалгасны үндсэн дээр хүлээн авна. 6.1.Бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулж байгаатай холбогдуулан Худалдан авагч тал энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, төлбөр төлөх баталгаа болгон өөрийн компанийн эзэмшилд буй гэрээний 6.2-т заасан үл хөдлөх хөрөнгийг Худалдагч талд барьцаалсан болно. 5.2 Худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхийг баталж иргэн ******* овгийн *******гийн ******* /РД:*******/, иргэн ******* овгийн *******ы /РД:/ нарын өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7-р хороолол /14181/, 310-р байр, 114 тоот хаягт байршилтай, ГД:, дугаар бүхий, 45.3 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг энэхүү гэрээний барьцаанд тавьж байгаа бөгөөд энэхүү харилцааг Барьцааны гэрээ-гээр зохицуулна. 6.2.Худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн, захиран зарцуулна. 6.3.Барьцааны гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. гэрээний 4.9.Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 11-16 тал/
10.Хариуцагч ХХК нь дээрх гэрээний 5.1.Талууд нийлүүлэх бүтээгдэхүүний төрөл, стандартын шаардлага, нийлүүлэх нөхцөл, хугацаа, үнэ зэргийг Худалдан авагч талаас захиалга ирэх тухай бүр гэрээний нэмэлтээр тохиролцоно гэж зааснаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК, ХХК хооронд байгуулсан 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний нэмэлт 01,02 тоот гэрээ байгуулж, Худалдан авагч нь нийлүүлэх шатахууны төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлнө гэж тохиролцсон байна. /хавтаст хэргийн 29-30 тал/
11.Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй ******* ХХК болон ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
12.Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар Барьцааны гэрээг байгуулагдаж Б., Я.******* нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 дугаар хороолол, 310 байр, 114 тоот хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй 45.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, дээрх барьцааны гэрээнд ХХК-ийн захирал П. гарын үсэг зурж баталгаажуулжээ. Дээрх 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
13.Хариуцагч Б., Я.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч , Б., Я.******* нараас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 дугаар хороолол, 310 байр, 114 тоот хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй 45.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна. 3 жилийн хугацаанд хүчинтэй. Энэхүү итгэмжлэлийг олгож буй Б., Я.******* бид итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд миний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул гарын үсэг зурав гэх агуулга бүхий итгэмжлэлийг П.д олгожээ. /хавтаст хэргийн 125,127 тал/
14.Нэхэмжлэгч тал уг итгэмжлэлийг үндэслэж талууд барьцааны гэрээнд гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж, тухайн өдрөө гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж мэтгэлцэв.
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГО125/1908 дугаар Архивт хадгалагдаж буй 2021-05-13 гэсэн огноотой 04/21 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ гэсэн баримтын 6-р хуудасны Хамтран зээлдэгч иргэн гэсний доор Я.*******", Б." гэсний урд байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Я.*******, Б. нарын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Мөн архивт хадгалагдаж буй 2021-05-13 гэсэн огноотой 04/21 дугаартай Барьцааны гэрээ гэсэн баримтын Барьцаалуулагч иргэн гэсний доор Я.*******, Б. гэсний урд хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна гэх шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 203 тал/
15.Хариуцагч нарын өмгөөлөгч П. шүүх алдаанд ХХК болон ХХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 04/21 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хэлцэл гэж маргасан.
16.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар Барьцааны гэрээ нь Б., Я.******* нараас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
17.Хариуцагч ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5.340.000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр дизель түлшийг 12 цагт УБЛ машинаар, 2021 оны 06 сарын 02-ны өдөр 5,340,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр дизель түлш 16 цаг 21 минутад УБЛ машинаар, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 26,815,000 төгрөгийн үнэ бүхий 16,750 литр дизель түлш18 цаг 06 минутад УНХ машинаар, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 2000 литр дизель түлш 15 цагт 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 2000 литр дизель түлш, УБЛ машинаар, 20 цаг 10 минутад 3,580,000 төгрөгийн үнэ бүхий 2000 литр дизель түлш, УБЛ машинаар, 21 цаг 40 минутад 5,340,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлш УБК машинаар 22 цаг 30 минутад хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 35,948,000 төгрөгийн үнэ бүхий 18,920 литр нийт 74,348,000 төгрөгийн үнэ бүхий 88,120 литр дизель түлш авсан болох нь Шатахуун тосолгооны материалын зарлагын баримтууд, ХХК-д борлуулсан тооцооны баримтаар нотлогдож байх ба дизель түлшний үнэ 2021 оны 6 сарын 02-ны өдөр 10,680,000 төгрөг, 2021 оны 7 сарын 31-ний өдөр 12,996,000 төгрөг, 2021 оны 6 сарын 04-ний өдөр 19,580,000 төгрөгийг төлж, 52,767,000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй тухайд маргаагүй. /хавтаст хэргийн 22-28 тал/
18.Харин хариуцагч ХХК нь дизель түлш чанарын шаардлага хангаагүй. Дизель түлш худалдан авсан компанийн эд анги эвдэрч бидэнд асуудал үүссэн тул алданги төлөхгүй, хувь хүн болон компани төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч татгалзлаа нотлох баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
19.Иймд хариуцагч ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 52,767,000 төгрөг, гэрээний 4.9.Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул алдангид 26,383,500 төгрөг нийт 79,150,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.
20.Хариуцагч Б., Я.******* нараас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар Барьцааны гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.
21.Барьцааны гэрээ нь талуудын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй.
22.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.
23.Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ******* овогт *******гийн *******, ******* овгийн *******ы нарын өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 дугаар хороолол /14181/ 310 байр, 114 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй 45,3 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
24.Нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн аамжид төлсөн 553,702 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн аамжид 553,702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 79,150,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ******* овогт *******гийн *******, ******* овгийн *******ы нарын өмчлөлийн Нийслэлийн тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй 45,3 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн аамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн аамжид төлсөн 553,702 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн аамжид 553,702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх алдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх алдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ