2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01113

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19

191/ШШ2026/01113

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:     тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:           орон сууцыг барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууц захиалгын гэрээний алдангид 39,397,275 төгрөгийг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан             орон сууцыг барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууц захиалгын гэрээний алдангид 39,397,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

1.Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ******* ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 501-82/145 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь Нийслэлийн            орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барих, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Захиалагч нь гэрээний 2.3-т Талууд тохиролцсон төлбөрийн нөхцөлийг Хавсралт-2-оор зохицуулна гэж заасны дагуу 119,025,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ дараах байдлаар бүрэн биелүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээний нийт төлбөрөөс 68,000,000 төгрөгийн төлбөрт Lexus RX270 маркийн автомашиныг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний нийт төлбөрөөс 45,000,000 төгрөгийн төлбөрт Toyota Vellfire-ANH25W маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 6,025,000 төгрөгийг орон сууцны гэрчилгээг хүлээн авах үед төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд гэрээний 3.2.1-т Гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд багтаан барьж, ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ 4.1-т Гүйцэтгэгч нь Орон сууцны барилгыг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дуусгах... гэж заасан үүргээ ноцтой зөрчсөн. Нийслэлийн          дүгээр барилгын зураг төсөл нь анх 16 давхраар төлөвлөгдсөн хэдий ч өнөөдрийн байдлаар 14 давхар хүртэл гадна цутгалт хийгдэж, 6 давхар хүртэл дотор ханын өрлөг хийгдсэн байна. Ийнхүү захиалагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардлага тавих үед тус компаниас санхүүжилтгүй, барилгын материалууд захиалсан байгаа, 2026 онд ашиглалтад оруулна гэх зэргээр хариу өгдөг. Захиалагч нь ******* ******* ******* ******* ******* ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ******* ******* ******* ******* ******* ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсээр хэдий нь 10 cap гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги 119,025 төгрөгөөр тооцон төлөх үүрэгтэй. Энэ нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 331 хоногт тооцоход 39,397,275 төгрөг болж байгаа бөгөөд захиалагч шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501-82/145 тоот 'Орон сууц захиалан бариулах гэрээний 3.2.1, 4.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ таван шар хорооллын 501 дүгээр байрны 12 давхар, 1202 тоот 47.61 м.кв талбайтай 2 өрөө В загварын орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-нд даалгаж, алданги 39,397,275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* пропертиз ХХК нь Т.*******тэй 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Т.******* нь гэрээний үнийн дүнгийн 113,000,000 төгрөгийг бартераар төлж, үлдэх 6,025,000 төгрөгийг төлөөгүй. Үүнд маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч 39,397,275 төгрөгийг алданги шаардсан. Алданги бодсон бодолтыг нь харахад гэрээний нийт үнийн дүнгээр бодсон байна. Алданги бодохдоо төлсөн үнийн дүнгээр бодох ёстой гэж үзэж байна. Алдангийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон. Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан бүтэн жилийн хугацаанд захиргааны шүүхэд хэрэг хянан хэлэлцэж байгаа. Манай зарим захиалагчид гэрээгээ цуцалж, төлбөр тооцоог төлж дуусаж байгаа. Орон сууцыг барих хүсэлтэй байгаа боловч Засаг даргын төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, өөр компани барилга барьж байгаа давагдашгүй хүчин зүйл гарсан. Энэ нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төрийн захиргааны байгууллагын шийдвэр, захирамж гэх хэсэг тусгагдсан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 501-82/145 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, хавсралт, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 68,000,000 төгрөгийн төлбөрт Lexus RX270 маркийн автомашиныг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний нийт төлбөрөөс 45,000,000 төгрөгийн төлбөрт Toyota Vellfire-ANH25W маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн итгэмжлэл, Орлогын баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.

 

4.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан                   тоот 47.61 м.кв талбайтай 2 өрөө В загварын орон сууцыг барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууц захиалгын гэрээний алдангид 39,397,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 501-82/145 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлж 113,000,000 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги 119,025 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 331 хоногт тооцоход 39,397,275 төгрөг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 39,397,275 төгрөгийн алдангиас татгалзвал орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжтой. Барилгын ажил зогсох болсон шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамж гаргасан. Энэ нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төрийн захиргааны байгууллагын шийдвэр, захирамж гэх хэсэг тусгагдсан тул алданги төлөхгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 501-82/145 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, хавсралт, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 68,000,000 төгрөгийн төлбөрт Lexus RX270 маркийн автомашиныг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний нийт төлбөрөөс 45,000,000 төгрөгийн төлбөрт Toyota Vellfire-ANH25W маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн итгэмжлэл, Орлогын баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь захиалагч Т.*******тэй             тоот 47.61 м.кв талбайтай 2 өрөө В загварын орон сууцыг 109,259,000 төгрөгөөр, ******* ******* ******* ******* ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулж дуусгах, барилгыг улсын комисс бүрэн хүлээн авах хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Гэрээний хугацаа дуусгавар болсон ч энэхүү гэрээнд заасан алданги, торгууль төлөх гэрээний заалтууд нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хохиролгүй болгох өдөр хүртэл хүчинтэй үйлчилнэ. Гэрээний 6.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /Дайн байлдаан, иргэний бослого хөдөлгөөн нийтийг хамарсан өвчлөлт, бүслэлт, тээврийн хориг, газар хөдлөлт, ус, үер, гал түймэр, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, гоц халдварт өвчин тархсаны улмаас бүх нийтийн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоосон, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, экспорт импортын хориг болон хуульд заасан бусад нөхцөл/-ийн улмаас талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд хийж гүйцэтгээгүй бол уг хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар гүйцэтгэлийн хугацааг сунгана гэж харилцан тохиролцож, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 501-82/145 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 6-9 тал/

 

8.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна.

 

9.Захиалагч Т.******* нь гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 68,000,000 төгрөгийн төлбөрт Lexus RX270 маркийн автомашиныг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний нийт төлбөрөөс 45,000,000 төгрөгийн төлбөрт Toyota Vellfire-ANH25W маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн итгэмжлэл, Төлбөр тооцоотой холбоотой тохиролцоо, Орлогын баримтаар нийт 113,000,000 төгрөг төлж, 6,025,000 төгрөгийг төлөөгүй болох нь дээрх тогтоогдож байх ба хариуцагч энэ тухайд маргаагүй. /хавтаст хэргийн 77-82 тал/

 

10.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан байх ба нэхэмжлэгч нь орон сууцны үнээс 113,000,000 төгрөг төлж, 6,025,000 төгрөгийг төлөөгүй боловч ******* ******* ******* ******* ******* ХХК нь захиалагч Т.*******т орон сууцыг шилжүүлэн талаар маргаагүй зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

11.Иймд                     тоот 47.61 м.кв талбайтай 2 өрөө В загварын орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгч Т.*******т хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

12.Харин талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 6.1-т 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулж дуусгах, барилгыг улсын комисс бүрэн хүлээн авах хүртэл хугацаагаар үргэлжилнэ гэж тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өнөөдрийн байдлаар барилгын ажил зогссон, хэзээ ашиглалтад орох тодорхойгүй хэмээн гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги 119,025 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 331 хоногт тооцоход 39,397,275 төгрөг шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан.

 

13.Хариуцагч тал үгүйсгэж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүссэн бөгөөд гэрээний 6.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл төрийн захиргааны байгууллагын шийдвэрт хамаарч байгаа тул алданги төлөхгүй. ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд барилга барих үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл байхгүй. ХХК-ийн барилгыг худалдан борлуулах хамтран ажиллах гэрээтэй гэж мэтгэлцэж байна.

 

14.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заалтад ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байхаар тус тус зохицуулсан.

 

15.Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дугаар захирамжаар Төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нарийвчилсан төлөвлөгөө батлуулаагүй тул төслийн хэрэгжилтэд хяналт тавих Хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн дагуу            нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 37 дугаар тал/

 

16.Нийтэд илэрхий Opendata.burtgel.gov.mn хаягаас ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн мэдээллийг харахад хуулийн этгээд нь барилгын материалын худалдаа, өөрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй байна. ******* ******* ******* ******* ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С. гэж бүртгэгдсэн бөгөөд Орон сууц захиалан бариулах гэрээний 6.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /Дайн байлдаан, иргэний бослого хөдөлгөөн нийтийг хамарсан өвчлөлт, бүслэлт, тээврийн хориг, газар хөдлөлт, ус, үер, гал түймэр, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, гоц халдварт өвчин тархсаны улмаас бүх нийтийн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоосон, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, экспорт импортын хориг болон хуульд заасан бусад нөхцөл/-ийн улмаас талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд хийж гүйцэтгээгүй бол уг хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар гүйцэтгэлийн хугацааг сунгана гэж, гэрээний 4.1. Гүйцэтгэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулж дуусгах, барилгыг улсын комисс бүрэн хүлээн авах хүртэл хугацаагаар үргэлжилнэ гэж харилцан тохиролцсон бөгөөд Захиалагч Т.******* нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй 6,025,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

17.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

 

18.Нэхэмжлэгч Т.******* орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй тул Гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги 119,025 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 331 хоногт тооцоход 39,397,275 төгрөг шаардсан боловч тэрээр орон сууцны төлбөрт 113,000,000 төгрөг төлсөн тул 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 331 хоногт тооцоход 37,403,000 төгрөг шаардах байтал 1,994,275 төгрөг илүү шаардсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

19.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас алданги 39,397,275 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

20.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,176,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Марч констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 804,245 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******т              тоот 47.61 м.кв талбайтай 2 өрөө В загварын орон сууцыг барьж дуусган, хүлээлгэн өгөхийг, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 39,397,275 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 950,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ