Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2026/00075

 

 

 

 

2026          01          07                                                   317/ШШ2026/00075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал би,

Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 28,639,666.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.М нь манай компанитай 2022 оны 9-р сарын 29-ний өдөр өдөр L22901985 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М.М-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аппликейшнаас:

2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр **************** зээлийн дансны дугаартай, 1,321,000.00 /нэг сая гурван зуун хорин нэгэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд;

2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр **************** зээлийн дансны дугаартай, 1,807,000.00 /нэг сая найман зуун долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

2025 оны 3 дугаар сарын 25-ны өд өдөр 7801844172 зээлийн дансны дугаартай, 800,000.00 /найман зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

 

2025 оны 3 дугаар сарын ын 24-ний өдөр *************** зээлийн дансны дугаартай, 600,000.00 /зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2  хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 7801025130 зээлийн дансны дугаартай, 360,000.00 /гурван зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *********** зээлийн дансны дугаартай, 1,720,000. 00.00 /нэг сая долоон зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ********** зээлийн дансны дугаартай, 777,000.00 /долоон зуун далан долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ****************** зээлийн дансны дугаартай, 520,000.00 /таван зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын xyгацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд:

2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ***************** зээлийн дансны дугаартай 700,000 /долоон зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд;

2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр *************** зээлийн дансны дугаартай, 9,500,000.00 /есөн сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 57 5721***** банкны тоот дансанд

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ************зээлийн дансны дугаартай, 5,000,000.00 /таван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд;

2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ************** зээлийн дансны дугаартай, 770,000.00 /долоон зуун далан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд;

2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр *************** зээлийн дансны дугаартай, 5,500,000.00 /таван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5721***** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиро ролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 4 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,056,798.86 /нэг сая тавин зургаан мянга долоон зуун ерен найман төгрөг наян зургаан мөнгө/

- Шимтгэл: 26,419.98 /хорин зургаан мянга дөрвөн зуун арван есөн төгрөг ерөн найман мөнгө/

- Үндсэн хүү: 46,557.05 /дөчин зургаан мянга таван зуун тавин долоон төгрөг таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 5,142.13 /таван мянга нэг зуун дөчин хоёр төгрөг арван гурван мөнгө/

- Нийт: 1,134,918.02 /нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун арван найман төгрөг хоёр мөнгө/

2. 2025 оны 3 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,729,298.27 /нэг сая долоон зуун хорин есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг хорин долоон мөнгө/

- Шимтгэл: 43,232.46 /дөчин гурван мянга хоёр зуун гучин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө /

- Үндсэн хүү: 76,183.87 /далан зургаан мянга нэг зуун наян гурван төгрөг наян долоон мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 8,414.34 /найман мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/

- Нийт: 1,857,128.94 /нэг сая найман зуун тавин долоон мянга нэг зуун хорин найман төгрөг ерөн дөрвөн мөнгө/

3. 2025 оны 3 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 559,997.94 /таван зуун тавин есөн мянга есөн зуун ерөн долоон төгрөг ерөн дөрвөн мөнгө/

-Шимтгэл: 13,999.95 /арван гурван мянга есөн зуун ерөн есөн төгрөг ерөн таван мөнгө/

-Үндсэн хүү: 24,670.58 /хорин дөрвөн мянга зургаан зуун далан төгрөг тавин найман мөнгө /

-Нэмэгдүүлсэн хүү: 2,724.82 /хоёр мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг наян хоёр мөнгө/

-Нийт: 601,393.29 /зургаан зуун нэг мянга гурван зуун ерөн гурван төгрөг хорин есен мөнгө/

4. 2025 оны 3 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 479,999.08 /дөрвөн зуун далан есөн мянга есөн зуун ерен есөн төгрөг найман мөнгө /

- Шимтгэл: 11,999.98 /арван нэгэн мянга есөн зуун ерөн есөн төгрөг ерөн найман мөнгө/

- Үндсэн хүү: 53,339.06 /тавин гурван мянга гурван зуун гучин есөн төгрөг зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 8,774.13 /найман мянга долоон зуун далан дөрвөн төгрөг арван гурван мөнгө/

- Нийт: 554,112.25 /таван зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван хоёр төгрөг хорин таван мөнгө/

5.2025 оны 3 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 251,997.61 /хоёр зуун тавин нэгэн мянга есөн зуун ерөн долоон төгрөг жаран нэгэн мөнгө/

- Шимтгэл: 6,299.95 /зургаан мянга хоёр зуун ерөн есөн төгрөг ерөн таван мөнгө/

- Үндсэн хүү: 12,758.67 /арван хоёр мянга долоон зуун тавин найман төгрөг жаран долоон мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 1,557.56 /нэг мянга таван зуун тавин долоон төгрөг тавин зургаан мөнгө/

- Нийт: 272,613.79 /хоёр зуун далан хоёр мянга зургаан зуун арван гурван төгрөг далан есөн мөнгө/

6. 2025 оны 3 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,353,721.42 /нэг сая гурван зуун тавин гурван мянга долоон зуун хорин нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 107,304.59 /нэг зуун долоон мянга гурван зуун дөрвөн төгрөг тавин есен мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 1,168.25 /нэг мянга нэг зуун жаран найман төгрөг хорин таван мөнгө /

- Нийт: 1,462,194.26 /нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн төгрөг хорин зургаан мөнгө/

7. 2025 оны 3 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 692,257.21 /зургаан зуун ерөн хоёр мянга хоёр зуун тавин долоон төгрөг хорин нэгэн мөнгө /

- Шимтгэл: 17,306.44 /арван долоон мянга гурван зуун зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө/

- Үндсэн хүү: 32,317.98 /гучин хоёр мянга гурван зуун арван долоон төгрөг ерөн найман мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 3,732.50 /гурван мянга долоон зуун гучин хоёр төгрөг тавин мөнгө/

- Нийт: 745,614.13 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг арван гурван мөнгө /

8. 2025 оны 2 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 383,367.16 /гурван зуун наян гурван мянга гурван зуун жаран долоон төгрөг арван зургаан мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 25,159.85 /хорин таван мянга нэг зуун тавин есөн төгрөг наян таван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 220.08 /хоёр зуун хорин төгрөг найман мөнгө/

- Нийт: 408,747.09 /дөрвөн зуун найман мянга долоон зуун дөчин долоон төгрөг есен мөнгө/

9. 2025 оны 2 дугаар сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь:

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 33,839.01 /гучин гурван мянга найман зуун гучин есөн төгрөг нэг төгрөг есөн мөнгө /

- Үндсэн зээл: 515,598.09 /таван зуун арван таван мянга таван зуун ерөн найман мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 296.97 /хоёр зуун ерөн зургаан төгрөг ерөн долоон менге Нийт: 549,734.07 /таван зуун дөчин есөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг долоон мөнгө/

10. 2025 оны 2 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 8,836,052.19 /найман сая найман зуун гучин зургаан мянга тавин хоёр төгрөг арван есөн мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,762,919.16 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун арван есен төгрөг арван зургаан мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 51,283.90 /тавин нэгэн мянга хоёр зуун наян гурван төгрөг ерөн мөнгө/

- Нийт: 10,650,255.25 /арван сая зургаан зуун тавин мянга хоёр зуун тавин таван төгрөг хорин таван мөнгө /

11. 2025 оны 2 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 4,417,692.80 /дөрвөн сая дөрвөн зуун арван долоон мянга зургаан зуун ерөн хоёр төгрөг наян мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 758,148.69 /долоон зуун тавин найман мянга нэг зуун дөчин найман төгрөг жаран есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 19,887.75 /арван есөн мянга найман зуун наян долоон төгрөг далан таван мөнгө/

- Нийт: 5,195,729.24 /таван сая нэг зуун ерөн таван мянга долоон зуун хорин есөн төгрөг хорин дөрвөн мөнгө /

12. 2025 оны 2 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 601,444.42 /зургаан зуун нэг мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө/

- Шимтгэл: 15,036.12 /арван таван мянга гучин зургаан төгрөг арван хоёр мөнгө /

- Үндсэн хүү: 35,097.98 /гучин таван мянга ерен долоон төгрөг ерөн найман

 мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 4,053.58 /дөрвөн мянга тавин гурван төгрөг тавин найман мөнгө/

- Нийт: 655,632.10 /зургаан зуун тавин таван мянга зургаан зуун гучин хоёр төгрөг арван мөнгө/

13. 2024 оны 9 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 3,908,086.95 /гурван сая есөн зуун найман мянга наян зургаан төгрөг ерөн таван мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 606,937.10 /зургаан зуун зургаан мянга есөн зуун гучин долоон төгрөг арван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 30,070.40 /гучин мянга далан төгрөг дөчин мөнгө /

- Нийт: 4,545,094.45 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга ерөн дөрвөн төгрөг дөчин таван мөнгө/

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч М.М-с нийт 28,639,666.88 /хорин найман сая зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

               2.Хариуцагч М.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.М миний бие “П ББСБ ХХК”-н нэхэмжилсэн 28,639,666.88 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг,2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,386,638.91 төгрөг төлж барагдуулна.” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь хариуцагч М.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,639,666.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад, хариуцагч М.М нь нэхэмжлэгчийн шаардсан 28,639,666.88 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 12 сарын хугацаанд хувааж төлнө. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,386,638.91 төгрөг төлнө. Хамгийн сүүлийн төлөлт буюу 2027 оны 01 дүгээр сард 2,386,638.91 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мнь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,148.00 төгрөгийн тал хувь 150,574.00 төгрөгийг улсын орлого болгож, 150,574.00 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 150,574.00 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.П ББСБ ХХК-ийн хариуцагч М.М-с 28,639,666.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 12 сарын хугацаанд хувааж төлнө. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,386,638.91 төгрөг төлнө. Хамгийн сүүлийн төлөлт буюу 2027 оны 01 дүгээр сард 2,386,638.91 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч П ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,148.00 төгрөгийн тал хувь 150,574.00 төгрөгийг улсын орлого болгож, 150,574.00 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, 150,574.00 төгрөгийг хариуцагч М.М-стус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАТЖАРГАЛ