Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00142

 

М.Хатанзоригтод холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаар шийтгэвэртэй М.Хатанзоригтод холбогдох захиргааны зөрчлийг зөрчил гаргагч М.Хатанзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Зөрчил гаргагч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 07-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, ээж, эмээ, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-2-50 тоотод оршин суух, Элжигэн овогт Маамхүүгийн Хатанзориг. /РД: ЦЖ77050775/

 

Орхон аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 40/05/467 дугаар албан тоотод:

 

 ...М.Хатанзориг нь архидан согтуурч, бусдыг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан байх тул захиргааны арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар М.Хатанзоригт 14 / арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүйг дурьдаж, зөрчил гаргагчид шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, өмгөөлөгч шийтгэврийн хувийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч М.Хатанзориг давж заалдах гомдолдоо:

 

М.Хатанзориг миний бие эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэгийн шийтгэврээр 14 хоногийн хугацаатай баривчлагдсан. Баривчлагаанд байх хугацаанд эмээ Э.Лхамхүү өвчний учир таалал төгсөж би чөлөөгөөр гарсан. Чөлөөний хугацаа 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусна. Одоо би ээж дүүгийн хамт амьдардаг ба дүү Улаанбаатар хотод МСҮГ-д сурдаг 15 настай. Ээж эмээг хэвтэрт орсон 4 жилийн хугацаанд асарсан. Одоо таалал төгссөнөөс нь хойш даралт нь байнгын ихсэж өвчтэй байгаа. Миний бие эмээгийн хойдохын буян, ном уншуулах ээжийн бие, сэтгэлд анхаарал байнга тавих шаардлага хариуцлага ихсэж байна.

 

Өөрийн гэм бурууг ухамсарлаж, гэмшиж байгаа ба миний үлдсэн хоногийн баривчлах шийтгэлийг торгуулийн шийтгэл болон өөрчилж бидний амьдралд тус болно уу гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч М.Хатанзориг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр архидан согтуурч, гэртээ агсам тавьж ээж О.Ширчингийг хэл амаар доромжилж амгалан тайван байдлыг нь алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагчийн өөрийн тайлбар болон зөрчлийн тухай тэмдэглэл, гомдол гаргагч О.Ширчингийн өргөдөл зэргээр нотлогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх М.Хатанзоригтод Захиргааны Хариуцлагын тухай хуульд заасны дагуу 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээ, шинж байдалд тохирсон байх тул шийтгэврийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 336 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч М.Хатанзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.