| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/05023/И |
| Дугаар | 191/ШШ2026/01272 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01272
| 2026 01 21 | 191/ШШ2026/01272 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын /регистрийн дугаар нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 46,701,482 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,
Хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч О.*******ын өмгөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,701,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны өвөл анх О.******* болон түүний эхнэр Г. нартай танилцаж байсан. Тухайн үед өөрийн итгэл үнэмшил шашин шүтлэгийн үүднээс Христийн шашинтай бизнес эрхлэгч нарын дунд бизнесийн хүмүүсийн нөхөрлөл, өглөөний уулзалт зохион байгуулах хүрээнд, Г.ийн ажиллуулдаг байсан Кафе дэ амор кофешопт нь зорьж очиж танилцаж байсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Гэйст хаустай гэрээ байгуулан хөлсөөр амьдарч байхад 2018 оны 3 дугаар сард О.*******, Г. нар ирээд О.*******ын эцэг Олзвойг асран хамгаалаад өгөөч, тэрээр гадуур хоноод архи уугаад байна гэхээр нь зөвшөөрч тус хөлсний байраа орхиж, аавтай нь хамт хэсэг байж, тэдний гуйснаар нь аавыг нь асарч, тус дэм болж байсан. 2018 оны 05 дугаар сарын сүүл хүртэл Олзвой ахтай хамт байгаад миний бие хилийн чанад руу сарын хугацаагаар явсан. 2018 оны 9 дүгээр сард ******* биеийн байдал эрс муудаж, тал цус харвасан байдалтай Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. 2021 оны 1-р сард н.******* биеийн байдал нь муудсан тул Найдвар эмнэлэгт хүргэж, төлбөрийг нь миний бие төлж хэвтүүлж 600,000 төгрөг төлсөн. Миний төрсөн эгч Б. нь Ү-, тоот Ө тоот, 60,98м.кв талбайтай орон сууцны зориулалтай хөрөнгийг худалдан борлуулсны төлбөр, мөн миний хариуцан ажиллуулдаг байсан Нисдэг Ном төслийн номын борлуулалтын орлого нь миний дансанд байхад 2019 оны 10-р сард О.******* мөнгө зээлээч, туслаач гэж ирсэн. О.******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл миний Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас хариуцагч О.*******ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу нийт 118 гүйлгээгээр нийтдээ 36,319,050 төгрөгийг шилжүүлэн авсан. Миний эзэмшлийн Хас банканд дахь тоот данснаас дээрх хариуцагчийн данс руу 20 удаагийн гүйлгээгээр 9,662,432 төгрөгийг шилжүүлэн авсан. Хариуцагч Г. нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гүйлгээгээр 120,000 төгрөг, Г.******* хэвтэн эмчлүүлсний төлбөр 600,000 төгрөг нийт 720,000 төгрөг авсан. Иймд хариуцагч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт 32,701,482 төгрөг, хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг нийт 33,701,482 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
2.Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* нь 46,701,482 төгрөгийг шаардаж байх бөгөөд нэхэмжлэлд дурдсанаас харвал зөвхөн О.*******ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлж байсан учраас энэ хэрэгт хариуцагч Г. хамааралгүй, түүний данс руу Б.******* нэг ч төгрөг зээлдүүлэх зорилгоор шилжүүлж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, Б.******* нь нэхэмжлэлдээ хариуцагч Г.ийн данс руу мөнгө зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн гэх боловч тухайн данс нь О.*******ын эзэмшлийн данс юм. Б.*******аас 46,701,482 төгрөг бус 41,756,250 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд би Б.*******т нийт баримтаар 45,355,589 төгрөг өгч тооцоо дуусгасан ба бэлнээр их хэмжээний мөнгө өгч байсан. Түүний шүүхэд өгсөн дансны хуулгаас харвал надад огт хамааралгүй гүйлгээнүүд буюу 4,945,232 төгрөгийг надад хамаатуулан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*******тай 2013 онд танилцаж байсан бөгөөд тэр цаг хугацаанаас хойш найз нөхдийн харилцаатай болж, улмаар бие биедээ мөнгөн туслалцаа үзүүлэх болсон. Надад мөнгөний хэрэгцээ гарсан үед Б.*******аас түр зээлж аваад, буцаагаад өгдөг байсан ба эсрэгээрээ Б.******* надаас мөнгө гуйх үед нь би түүнд туслалцаа үзүүлдэг байсан болно. Б.******* нь өөрийн гэсэн банкны картгүй, зөвхөн интернэт банкны үйлчилгээ ашигладаг байсан. Энэ утгаараа би Б.*******т итгээд өөрийнхөө эзэмшлийн картыг ашиглуулж, мөнгөний гүйлгээ хийлгэж, АТМ-ээс мөнгө авах зэрэг үйлдлүүдийг хийлгэдэг байсан. Өөрөөр хэлбэл, Б.******* нь надаас мөнгө авахдаа миний картыг ашиглан АТМ-ээс өөрийн таньдаг хүн рүү мөнгө шилжүүлэх үйлдлийг хийж, надад өгсөн мөнгөнөөсөө хасалт хийдэг байсан. Би түүний эгч Б.ын талаар огт мэдэхгүй, тэр хүнээс мөнгө төгрөг зээлж байгаагүй. Б.*******аас зайгаа барьж, тус тусын амьдралыг хөөх болсонд Б.******* шаралхаж олон нийтийн цахим сүлжээнд миний болон манай гэр бүлийн нэр төрд халдсан худал мэдээ, мэдээллүүдийг байнга тавиад байсан учраас арга буюу Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан. Одоо тус шүүхэд О.******* миний нэхэмжлэлтэй нэр төрөө сэргээлгэх тухай хэрэг хянагдаж байгаа бөгөөд үүнд Б.******* шаралхаж, огт үндэслэлгүй мөнгө шаардаж нэхэмжилжээ. Мөн энэ үндэслэлгүй хэрэгт миний эхнэр Г., охин О. нарыг хамаатуулж байгаагаас харвал өс хонзонгийн сэдэлтээр ийм увайгүй үйлдэл хийгээд байгаа Б.*******аас авсан 41,756,250 төгрөгийг бүхэлд нь буцааж өгсөн. Бидний дунд одоо төлбөр тооцооны асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2013 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн хойд талд буюу хуучнаар КУБА Улсын ЭСЯ ба одоогийн Жендерийн төвийн хажууд Хайрын Кафе нэртэй кофе шоп байгуулан ажиллуулж байсан юм. Орчин сайтай хотын төвийн уур амьсгал дулаахан кофе шопод маань Үүжигэнэ Жүүжигэнэ гэх өглөөний клубээс хаалгаа нээдэг ба тэгш сондгой өдрүүдэд олон янзын клуб, цугларалтууд, шинэ үеийн залуусын нөхөрлөл, кино англи болон бусад олон орны хэлний сургалт, гадаад дотоодын сургалт семинар, уулзалтуудаар өдөр бүрийг дүүргэсэн энерги сайтай газар байсан. Энэ үед олон хөлийн дундаас Б.*******, Э.Сайханбат гэдэг 2 залуу өөрсдийгөө христийн итгэгч, сайн үйлс хийдэг хэмээн хэлж удаа дараа манай кофе шопод ирж танай удирдлагуудтай уулзмаар байна хэмээн манай нөхөр О.*******тай танилцаж байсан. Тэр үе нь 2014 бөгөөд Б.******* нь өдөр бүр манай кофе шопод ирдэг болсон. Тухайн үед кофе шопууд олон байгаагүй төдийгүй манай кафе нь интернэт задгайгаар үйлчлүүлэгчдэдээ хэрэглүүлж, өнөөдөр болон өдрийн сони UB post гэх мэт шуудангууд өдөр бүр 06 цаг 30 минутад ирдэг нь хүмүүс сонин мэдээгээ уншингаа кофе уудаг байсан ба түүний нэг нь Б.******* болсон байсан. Б.******* нь анхнаасаа надад таалагдаагүй ба нүд нь эргэлдсэн хүйтэн харцтай хүн байна гэдгийг би нөхөртөө удаа дараа хэлж байсан. Өөрийгөө сайн үйлсээс гадна дэлхийн Монголчууд судлаачаар мэргэшсэн судлаач гэж давхар танилцуулсан нь манай нөхрийн анхаарлыг ихэд татсан байх. Б.******* нь оюутан насны 2 хүүхэдтэй бөгөөд дараа нь Оросын Халимаг улсад 1 жил суралцсан нэрээр Настя гэх бүсгүйтэй сууж 1 охинтой болсон ба буцаж явж чадахгүй байна гэх мэтээр манай нөхөр О.*******аас удаа дараа туслалцаа хүсдэг байсан. Манай нөхөр Б.*******т найз гэх сэтгэлээр хандаж, түүнийг өрөвдөн ойлгож өөрийнхөө чадах чинээгээрээ өөрсдөөсөө илүүчлэн аль болох туслахыг хичээдэг байсан. Б.******* нь 2014 оноос хойш 2018 он гартал өдөр бүр манай кофе шопоос салахаа байж үнэгүй хоол, кофег идэж, уудаг болсон. Би түүнийг нөхөртэйгөө нийлүүлж, найзлуулах дургүйг мэддэг байсан учир надаас их зугтааж явдаг байв. Тэрээр хэсэг алга болоод эргэн ирсэн. Тэгэхдээ Жаахнаа гэх бүсгүйтэй суун 2 хүүхэдтэй болсон гээд буцаж ирсэн. Хэсэг хугацааны дараа тэр бүсгүй бас алга болсон. Сураг дуулдахад Б.*******т хүчирхийлүүлээд түүнээс хойш салсан. Ер нь Б.******* нь ажил хийдэггүй, яаж орлогожиж амьдардаг нь тодорхойгүй хүн байсан. Миний нэг дургүй юм нь миний нөхөр Б.*******тай гадуур гарч орохдоо удаа дараа гар утсаа алга болгож, түрийвч мөнгөө алдаж ирж байсан. Нэг өдөр манай нөхрийн алга болсон байсан цоо шинэ пүүз, малгайг нь өмсөөд явж байхад нь би таарсан. Би араас нь удаа дараа утасдаж байж эргүүлж олж авсан юм. Мөн манай кофе шопод хамтарч ажилладаг А.Алтай гэх бүсгүйн найзаас нь мөнгө аваад эргэж өгөөгүйгээс шүүх цагдаа болж дансаа битүүмжлүүлсэн гэдэг. Үүнийг нөхөр бид 2 хэзээ хойно нь мэдээд гайхаж билээ. Түүнээс хойш Б.******* нь хоноглох газаргүй байрнуудын орцоор хоноглож байсан удаатай. Энэ үед нөхрийг маань байнга дагаж, харин би Б.*******тай огт харьцдаггүй байсан. Тэрээр данс нь битүүмжтэй орох оронгүй байсан тул нөхөр О.******* маань түүнд тусалж, өөрийнхөө илүү картыг ашиглуулж надад загнуулж байсан төдийгүй заримдаа намайг гэртээ эзгүй байх хойгуур Б.*******ыг гэртээ хонуулж ус цасанд оруулж хооллож ундалж байсныг нь манай хүүхдүүд надад хэлдэг байсан. Үүнээс хойш манай нөхөр түүнийг үе үе аавынхаа гэрт хонуулдаг болж туслалцаа үзүүлсэн. Энэ үед манай хадам аав Олзвой нь архины хамааралтай болсон байсан тул биднийг мөнгө өгөхөөр л архи аваад уучихдаг байсан. Тийм учраас нөхөр маань Б.*******т хандаж аавтай хоол унд авч идээрэй гэж картаа ашиглуулж байсныг нь би сүүлд мэдсэн. Ер нь нөхөр маань хэчнээн ааваасаа хол өссөн ч төрсөн эцгээ гээд хаяад яах вэ гээд байнга халамжилж орон сууц, байр сав, машин унааг нь надад хэлэлгүйгээр бэлдчихсэн байдаг байсан. Б.*******ын талаар дурдаад байвал их зүйл байдаг. Сүүлд миний нөхөр надад хэлэхдээ Б.******* надаас ер салахгүй юм, олон эхнэр солилоо, данс нь битүүмжтэй 1, 2 бизнесийг нь дэмжээд өгөхөөр бүтэлгүйтчих юм, тэр бүү хэл хийн буугаар цагдаа буудлаа, санхүүгийн асуудалтай, гэр бүлийн хүчирхийллээр хорих ангид суугаад гарлаа, хутганы асуудлаар цагдаад дуудагдлаа, янз бүрийн жагсаал хөдөлгөөнүүдээр зууралдах юм гэж нөхөр хэлж байсан. Энэ цаг хугацаанаас хойш манай нөхөр Б.*******аас зайгаа бариад эхлэхэд манай нөхөр болон намайг олон нийтийн цахим сүлжээнд элдвээр хэлж, өөрийнх нь төрсөн эгчийн Өвөрхангай аймагт байдаг орон сууцыг нь залилсан гэж бидний нэр төрд халдсаар байна. Б.*******аас өөрийн дансандаа нэг ч төгрөг аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Б.*******т мөнгө өгч байсан уу гэхээс энэ хүнээр тэжээлгэн амь зуун амьдрах хүмүүс бид бишээ. Хэт өрөвч хэт тусархаг сайхан сэтгэлээсээ болж манай гэр бүл рүү мөн том охин руу минь олон нийтийн сүлжээгээр биднийг гүтгэн доромжилж байгаад маш их гомдолтой байна. Мөн ална, хутгална, буудна, хүүхдүүд нь хаана сурдаг юм, хүүхдүүд рүү нь захиа явуулна гэх мэтчилэн сүрдүүлсэн пост болон мессеж явуулсаар байгаа нь сэтгэлийг минь түгшээж, өдөр бүр санаа зовниж байна. Дахин хэлэхэд миний бие Б.*******аас өөрийн дансаар нэг ч төгрөг аваагүй мөнгө авч байгаагүй гэжээ.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хаанбанк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Хасбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y- дугаар Г.. Б. нарын өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг,
Хариуцагчаас хариу тайлбар, Хаанбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хасбанк ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дансны тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн дансны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б., М., Б. нараас гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэрч Б.*******ын мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,701,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч О.******* нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.*******аас 41,756,250 төгрөгийг зээлж аваад 45,355,589 төгрөг өгч тооцоо дуусгасан гэж, хариуцагч Г. нь Б.*******аас өөрийн дансандаа нэг ч төгрөг аваагүй гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Хасбанк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y- дугаар Г.. Б. нарын өмчлөх эрхийн гэрчилгээ, Хасбанк ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дансны тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн дансны тодорхойлолт, Б., М., Б. Б.******* нарын гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хаан банкны тоот данс руу нийт 118 гүйлгээгээр 36,319,050 төгрөг, Хас банк дахь тоот данснаас дээрх хариуцагчийн данс руу 20 удаагийн гүйлгээгээр 9,662,432 төгрөгийг, хариуцагч Г. нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гүйлгээгээр 120,000 төгрөг, Г.******* хэвтэн эмчлүүлсний төлбөр 600,000 төгрөг нийт 720,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 46,701,482 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч О.******* нь 41,756,250 төгрөгийг зээлж авсан тухайд маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.
9.Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч Б.******* нь зээлдэгч О.*******т дээрх мөнгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-17, 72-102, 161-164 тал/
10.Харин хариуцагч Г.д зээл гэж 720,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
11.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахад хариуцагч О.*******аас Т. төлсөн 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.*******аас 32,981,482 төгрөг, хариуцагч Г.ээс 720,000 төгрөг нийт 33,701,482 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлав.
12.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О.*******т холбогдох 45,981,482 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.
13.Хариуцагч О.******* дээрх хугацаанд 41,756,250 төгрөгийг зээлж авсан тухайд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 45,355,589 төгрөг өгч тооцоо дуусгасан гэж, түүний өмгөөлөгч Т. мэтгэлцэв.
14.Хэрэгт авагдсан 2019-09-18-ны өдөр 5063481468 дугаартай М.гийн Хаанбанкны данс руу 60,000 төгрөгийг шилжүүлэхдээ t гүйлгээний утгатай, 2019-12-26-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ tiket гэх гүйлгээний утгатай, 2020-01-14-ний өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 40,000 төгрөгийг шилжүүлэхдээ nom гэх гүйлгээний утгатай, 2020-02-17-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 900,000 төгрөгийг шилжүүлэхдээ z гэх гүйлгээний утгатай, 2020-02-8-ны өдөр дугаартай Б.ын Хаанбанкны данс руу 3,260,000 төгрөгийг шилжүүлэхдээ байрны төлбөр 4 сар гэх гүйлгээний утгатай, 2020-02-18-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ g гэх гүйлгээний утгатай, 2020-02-18-ны өдөр TRF 5,000,000 төгрөг шилжүүлсэн, 2020-02-18-ны өдөр дугаартай ын Төрийн банкны данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ b гэх гүйлгээний утгатай, 2020-02-18-ны өдөр TRF 3,500,000 төгрөг шилжүүлсэн, 2020-02-24-ний өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 15,000 төгрөгийг шилжүүлэхдээ bat гэх гүйлгээний утгатай, 2020-02-26-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 50,000 төгрөгийг шилжүүлэхдээ ganbaad гэх гүйлгээний утгатай, 2020-03-06-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Lunch гэх гүйлгээний утгатай, 2020-3-21-ний өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 20,000 төгрөгийг шилжүүлэхдээ tiket гэх гүйлгээний утгатай, 2020-7-25-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 32,000 төгрөгийг шилжүүлэхдээ batu гэх гүйлгээний утгатай, 2020-8-12-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 312,000 төгрөгийг шилжүүлэхдээ tootsoo гэх гүйлгээний утгатай, 2020-10-08-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 20.000 төгрөгийг шилжүүлэхдээ gamb гэх гүйлгээний утгатай, 2020-11-27-ны өдөр дугаартай Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 20,000 төгрөгийг шилжүүлэхдээ nzs гэх гүйлгээний утгатай, 2021-5-25-ны өдөр дугаартай Б.ын Хаанбанкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-25-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-25-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-25-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-26-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-27-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-27-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-27-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-5-27-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-05-28-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-05-28-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-05-28-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-05-28-ны өдөр дугаартай Б.ын Хаан банкны данс руу 4,999 төгрөгийг шилжүүлсэн, 2021-12-09-ний өдөр дугаартай Э. Хаан банкны данс руу 800,000 төгрөгийг шилжүүлэхдээ ganba s гэх гүйлгээний утгатай, 2021-2-10-ны өдөр 102900085358 дугаартай Бадамдоржийн Төрийн банкны данс руу 390,000 төгрөгийг шилжүүлэхдээ *******аас номын тооцоо 30 ширхэг гэх гүйлгээний утгатай, 2021-12-10-ны өдөр дугаартай Төрмөнх Мондэхүүгийн Хас банкны данс руу 110,000 төгрөгийг шилжүүлэхдээ ном гэх гүйлгээний утгатай, 2021-12-21-ний өдөр дугаартай Т.Мондэхүүгийн Хас банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Ganbaa гэх гүйлгээний утгатай, 2021-12-5-ны өдөр дугаартай Т.Мондэхүүгийн Хас банкны данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Ganbi гэх гүйлгээний утгатай, 2021-12-25-ны өдөр дугаартай Жаахан хүү Гришагийн Хаан банкны данс руу 500,000 төгрөгийг шилжүүлэхдээ Hani 2 urdee M.Xmas гэх гүйлгээний утгатай, 2022-8-24-ний өдөр дугаартай Т.Мондэхүүгийн Хас банкны данс руу 50,000 төгрөгийг шилжүүлэхдээ Ganbi гэх гүйлгээний утгатай, 2022-8-30-ны өдөр дугаартай Т.Мондэхүүгийн Хас банкны данс руу 200,000 төгрөгийг шилжүүлэхдээ Ganbi гэх гүйлгээний утгатай, 2022-12-12-ны өдөр дугаартай Т.Мондэхүүгийн Хас банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Chechny гэх гүйлгээний утгатай, мөнгөн шилжүүлгийн баримтаар хариуцагч О.******* дээрх хугацаанд 41,756,250 төгрөгийг зээл авсан тухайд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 45,355,589 төгрөг өгч тооцоо дуусгасан гэх тайлбар нь дээрх гүйлгээний баримтаар нотлогдож байх тул хариуцагч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт 32,981,482 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. /хавтаст хэргийн 70-71 тал/
15.Дээрх гүйлгээний баримтаас нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр О.*******ын Төрийн банкны тоот данснаас тоот ын дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн гүйлгээг мэдэхгүй гэж маргаж байх ба гүйлгээний утга b гэж бичигдсэн тул хариуцагч О.******* нь д холбогдуулан жич нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзлээ.
16.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Б.******* нь дээрх гүйлгээний баримтаас Т. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 110,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 50,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Жаахан хүү Гришад шилжүүлсэн 500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 15,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 50,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 15,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 32,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 20,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн 20,000 төгрөг нийт 16,012,000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.
17.Мөн Б. руу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл шилжүүлсэн 61,589 төгрөгийг төрсөн эгч Б. данс гэхдээ энэ мөнгийг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй гэж мэтгэлцэж байх ба гэрч Б.аас нэхэмжлэгч Б.******* өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Б.******* эгчийгээ өөрөө луйвардсан гэдэг. Танаас авсан мөнгийг би луйвардсан гэж бодож байна уу гэхэд, Гэрч: би зээлдүүлсэн гэж боддог. Эгүүлж авна гэсэн тохиролцоотой зээлдүүлсэн гэх мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Жаахан хүү Гришад шилжүүлсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь миний хүүхэд гэх тайлбар гаргаж байгаа нь дээрх шилжүүлэг хамаарал бүхий этгээдийн данс руу хийгдсэн гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 236-238 тал/
18.Хариуцагч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт 32,981,482 төгрөг, хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг нийт 33,701,482 төгрөг гаргуулахаар шаардаж үүнээс 16,012,000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж үлдэх 17,689,482 төгрөгийг шаардсан баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
19.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.ээс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөгийг Г.******* төлбөр гэж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 120,000 төгрөгийг гүйлгээний утга Батаагаас гэж шилжүүлсэн байх ба Г.******* эмнэлгийн төлбөрийг, Батаагаас гэж шилжүүлсэн 120,000 төгрөгийг шаардаж байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 720,000 төгрөгт холбогдох, хариуцагч О.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,981,482 төгрөг нийт 33,701,482 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
20.Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,458 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.*******т холбогдох 32,981,482 төгрөг, хариуцагч Г.д холбогдох 720,000 төгрөг нийт 33,701,482 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзал баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,458 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ