| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/63 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/63
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт С.Ц-д холбогдох эрүүгийн 1817001170052 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 1 дүгээр гудамж, 20 тоотод оршин суух /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Баянбулагийн ........ тоотод түр оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б.С.Ц /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 1 дүгээр сургуулийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү насанд хүрээгүй Ц.А.ын толгой, нуруу руу цохих, хөл рүү өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 1 дүгээр сургуулийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү насанд хүрээгүй хохирогч Ц.А-н толгой, нуруу руу цохих, хөл рүү өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч С.Ц мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэртээ хүү А-н хамт байж байтал Э гэгч орж ирээд Э ах хөдөө явъя гэж байна гэхээр нь би Э утсаар чи албан ёсоор сургуулиасаа чөлөө аваарай гэж хэлэхэд намайг чөлөө аваад өгчих гэх юм ярихаар нь би амжихгүй чи өөрөө хөөцөлд гэж хэлсэн. Тэгээд А хичээлдээ явахад өмсдөг хувцасаа өмсөөд хөдөө өмсдөг гутал хувцасаа уутанд хийж аваад 10 цагийн үед Э-тай хамт гэрээс гарахад нь би А хөдөө чөлөө авалгүй битгий яваарай, чөлөө авч чадахгүй бол хичээлдээ яваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд би 12 цаг өнгөрөөгөөд Э-н хадам гагнуурчин Э-нд Төгрөгийн 1-2 тоот айлд сууж байтал эхнэр утсаар Э хөдөө явахаа больсон гэж байна чи хүүгээ хичээлд нь хүргэж өгөөрэй хичээлдээ явахгүй гээд байна гэхээр нь би хамаатан Г-н машинтай Э-н морь уядаг Э-н малчны эгнээнд очиход хүн байхгүй байхаар нь Э-н утас руу нь залгахад Төгрөгийн 1-2 тоотод гагнуурчин Э-нд байна гэхээр нь буцаж Төгрөгийн 1-2 тоотод очоод Э-н гэрээс нь А, Б хоёрыг аваад Б-н гэрт нь очиж А-н цүнх хувцасыг нь авч, хичээлийнх нь хувцасыг өмсүүлээд буцаж Төгрөгийн 1-2 тоотод Э-нд буулгачихаад Г-н машинтай сургууль ороод А-г хүргэж өгчихөөд Г, М хоёртой Б.ын дэлгүүр орж нэг шил 05 граммын Ерөөл архи аваад Төгрөгийн 1-20 тоотод Г-н гэрт нь М бид хоёр архиа хувааж уусан юм.
Би машин дотор хичээлдээ явахгүй гэхээр нь толгой руу нь хоёр удаа гараараа тоншоод, дал нуруу хавьд нь гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд сургуулийн гадаа очиход А уурлаад буугаад явахдаа сургууль руу биш Боржигон чуулга чиглээд явахаар нь дуудаж ирээд чи хичээлдээ ор гээд бөгс рүү нь өшиглөтөл хонго хавьд нь өшиглөж таараад А газар сөхөрч өвдөглөөд босож ирсэн. Өөр цохиж зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
1.3. Насанд хүрээгүй хохирогч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би П.Э гэдэг хүний морь унаж уралддаг. 2018 оны 05 сарын 04-ны өдөр 10 цагийн үед намайг гэртээ байхад Э ахын морь уядаг Э гэдэг ах манайд ирээд “Э ах чи бид хоёрыг хөдөө авч явна гэж байна. хоёулаа явъя” гэхээр нь би Э ахтай хамт Сүмбэр сум 3 дугаар баг, 6 дугаар байрны 75 тоотод байдаг Э ахынд 11 цаг гэхэд очсон юм. Э ах хөдөө явахаа больсон миний дүү хичээлдээ яв гэхээр нь Б ахын хамт тэднийхээс гараад Э ахын хадам болох гагнуурчин Э ахынд очоод гарах гэж байтал аав Ц орж ирээд намайг пизда минь явъя гээд Э аав бид гурав хамт гартал гадаа нь манай аавын хамаатан эгч Г, 2 хүүхэдтэйгээ мөн М ахын хамт машинтай хүлээж байсан. Тэгээд Э ах, аав бид гурав Г эгчийн машинд суугаад Э ахын гэрт нь очиж би хичээлийнхээ цүнхийг аваад сургууль руу явах гэтэл аав Ц гараа зангидаж байгаад толгой хэсэгт 2 удаа, нуруу орчим цохиод байсан. Хэдэн удаа цохьсныг бол мэдэхгүй байна. Тэгээд сургуулийн гадаа ирээд машинаас буулгаад миний зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөж гараараа хэд хэд цохиж зодчихоод намайг сургуулийн хаалгаар оруулж өгчихөөд явсан. Би ангийнхаа П гар утсаар нь ээж О рүү ярьж аавыг зодсон талаар хэлэхэд ээж хичээлээ тараад хүрээд ир гэснээр ээж дээрээ 16 цагийн үед очсон. Ээж цагдаад мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.4. Насанд хүрээгүй хохирогч Ц.А-н хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би насанд хүрээгүй А-н талаар судалгаа явуулсан бөгөөд А-н төрсөн эцэг Ц нь хүүхдээ хичээл сургууль таслаад байна гэх шалтгаанаар зодож А-н биед нь хөнгөн хохирол учруулсан байсан. Ц энэ талаараа ухамсарлаж ойлгож байгаа байдал, А ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байгаа болон хүүхдийн эрүүл мэнд хэвийн бөгөөд А, Ц нар сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ц.А нь хурдан морь унадаг хүүхэд тул орон нутгаас гарч явах нь их байгаа тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү? Энэ талаар А надад мөн хүсэлтээ хэлээд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
1.5. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 05 сарын 04-ны өдөр би 13 цагийн үед өөрийн 59-00 ГСА улсын дугаартай автомашинтай Төгрөгийн 1-20 тоотод байдаг гэрээсээ ах М 2 хүүхдийнхээ хамт гадагш гарахад манай аавын дүүгийн хүүхэд болох Ц мөн сургуулиас хүүхдээ авна гээд миний машинд суугаад Төгрөгийн 1-02 тоотоос хүү А-г аваадахъя гээд тэнд очиход хүүхэд нь байхгүй болохоор хамт явсан хүүхдийнх нь гэрт нь очъё гээд малчины эгнээнд нэг айлын хашаанд очиход хүнгүй байсан тул Ц утсаар яриад буцаад Төгрөгийн 1-02 тоотод гагнуурчин Э гадаа очиход тэднийд А байсан ба хамт явсан хүүхэд Б-г мөн аваад гэрт нь очиж А-н цүнхийг нь авч ирээд Б-г буцааж Э-н гадаа буулгачихаад сургууль явж байхдаа Ц “Чи яагаад сургуульдаа явдаггүй юм бэ, хичээл таслаад” гэх мэтээр загнаж хүүхдээ цохиод авах шиг болж байсан. А нь ёо ёо гээд байсан би арагшаа эргэж хараагүй зам харж явж байсан болохоор хаана нь хэдэн удаа цохьсныг бол хараагүй. Тэгээд 1 дүгээр сургуулийн гадаа ирэхэд А уурлаад машинаас буугаад сургуулиас өөр тийш, Боржигон чуулга чиглээд явахаар нь Ц араас нь дуудаад ирэхээр нь хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэндээс би ах М-тай цагдаа орчихоод буцаж Ц-ыг авсан болохоор сургуулийн гадаа А-г өшиглөснөөс өөр нэмж зодсон эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.6. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Ц-н талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 1 дүгээр ангийн охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд ажил дээрээ байж байтал өдөр 12 цагийн үед би хүү А луу хаана байна хичээлийн цаг чинь дөхөж байна гэхэд “Б ахынд байна” гээд ярьж байтал хүүгийн утас нь унтарчихсан. Тэгэхээр нь би нөхөр Ц луу залгаад А-н утас нь унтарчихлаа Э-нд байна гэнэ хичээлийнхээ цүнхээ авсан юм болов уу гээд хүүгээ хичээлдээ яв гэж хэлээрэй гэж ярьсан юм. Тэгээд 13 цаг 40 минутын үед танихгүй дугаараас хүү А залгаад аав намайг зодчихлоо, миний хөл өвдөөд байна гээд уйлаад ярихаар нь би хичээлээ тараад ээжийнхээ ажил дээр хүрээд ир гэснээр 15 цаг өнгөрөөд хүү А ирсэн. Би өмдийг нь тайлаад үзтэл зүүн гуяных нь ар хэсэгт хөхөрч хавдсан харагдсан. Тэгээд би нөхрийгөө согтуудаа хүүгээ зодсон гэж бодоод цагдаад мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтэд:
- Ц.А-н биед тархи доргилт, зүүн гуя, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч С.Ц-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С.Ц нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц бид хоёр 2005 онд гэр бүл болсон. 2006 онд гэр бүлээ батлуулсан, А нь Ц-н төрсөн хүүхэд нь мөн. Миний мэдэхийн зодож байсан удаа байхгүй, А их хөдөлгөөнтэй хүүхэд болохоороо загнуулж байсан удаа бол байгаа.
Ц нь үг дуу цөөнтэй төлөв даруу зантай, хааяа нэг архи уучихдаг. Түүнээс надад болон хүүхдүүддээ гар хүрч байгаагүй. А хүүхэд юм болохоороо ганц нэг загнаж зандарсныг зодсон гээд байх шиг байна. Түүнээс манай нөхөр хэдэн хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй амьдралаа авч яваа хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
2.2. Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц миний том ах байгаа юм. Бага насаа эцэг эхийн хамт нэг гэрт амьдарч өнгөрүүлсэн. Багаасаа дуу цөөтэй, даруухан талдаа зан авиртай хүн.
Тэгтлээ архи дарс хэрэглээд байдаггүй. Хүүхэд эхнэртээ хатуурхаад үглээд байдаггүй. Сая хүүхдээ зодсон гэхээр нь манай ах дүү нар бүр гайхаад байгаа. Тийм ширүүн догшин зантай хүн биш. Айл гэр болоод 13 жил болж 3 хүүхдийн эцэг болж амьдралаа авч яваа хүн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45-46 дугаар хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/
2.5. Насанд хүрээгүй хохирогч Ц.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ