| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2116001130130 |
| Дугаар | 2025/ДШМ/1169 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/1169
Ц.Б-, М.М-, Б.Ц-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тэгшбаяр,
шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,
шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1537 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг болон шүүгдэгч Ц.Б-, М.М- нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Б-, М.М-, Б.Ц- нарт холбогдох 2116001130130 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И- овгийн Ц-гийн Б-, ............,
Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 232 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жил 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: .........../;
2. М- овгийн Б-ийн Ц-, ...................,
Дорноговь аймгийн шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 900 төгрөгөөр торгох ялаар,
Дорноговь аймгийн шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 241 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Төв аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 211 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ............./;
3. П- овгийн М-н М-, .............., /РД: ............../.
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б- нь Б.Ц-тэй бүлэглэн:
1. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ****** сумын 4 дүгээр багийн Төмөр замын 24 дүгээр байрны 05 тоотод байрлах “Гар утас засвар, худалдаа”-ны газрын хаалганы цоожийг эвдэн хохирогч Э.Ү-гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 29 ширхэг гар утсыг хууль бусаар авч бусдад нийт 14,630,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2. Ц.Б- нь гэмт хэрэг үйлдүүлэхээр санаачлан, урьдаас үгсэн тохиролцож 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******** сумын Дархан-Уул багийн хөдөө ахуйн хорооны 3 дугаар гудамжны 301 тоот хашаанд байрлах “*****” дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэн хохирогч Ц.Б-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 68 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 51,196,650 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
3. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом болон **** УАТ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах “********”-ийн хаалганы цоожийг эвдэн хохирогч Я.Н-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 432 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 87,479,370 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
4. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ****** сумын 4 дүгээр багийн Уурхайчны 219 дүгээр байрны 01 тоотод байрлах “******” эмийн сангийн хаалганы цоожийг эвдэн “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 113 нэр төрлийн эм бэлдмэлийг хууль бусаар авч бусдад 3,135,725 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ц- нь Ц.Б-тай бүлэглэн:
1. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ****** сумын 4 дүгээр багийн Төмөр замын 24 дүгээр байрны 05 тоотод байрлах “Гар утас засвар, худалдаа”-ны газрын хаалганы цоожийг эвдэн хохирогч Э.Ү-гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 29 ширхэг гар утсыг хууль бусаар авч бусдад нийт 14,630,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******** сумын Дархан-Уул багийн хөдөө ахуйн хорооны 3 дугаар гудамжны 301 тоот хашаанд байрлах “*****” дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэн хохирогч Ц.Б-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 68 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 51,196,650 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан
3. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом болон **** УАТ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах “********”-ийн хаалганы цоожийг эвдэн хохирогч Я.Н-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 432 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 87,479,370 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
4. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ****** сумын 4 дүгээр багийн Уурхайчны 219 дүгээр байрны 01 тоотод байрлах “******” эмийн сангийн хаалганы цоожийг эвдэн “*********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 113 нэр төрлийн эм бэлдмэлийг хууль бусаар авч бусдад 3,135,725 төгрөгийн хохирол учруулсан,
М.М- нь Б.Ц-тэй бүлэглэн:
1. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******** сумын Дархан-Уул багийн хөдөө ахуйн хорооны 3 дугаар гудамжны 301 тоот хашаанд байрлах “*****” дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэн хохирогч Ц.Б-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 68 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 51,196,650 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Б.Ц- нь “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа:
1. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” дэлгүүрийн гадна хохирогч Ч.Б-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа түүний цүнхнээс халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны үүдэнд хохирогч Р.Э-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа машины голын хайрцгаас бэлэн 1,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим хохирогч С.Б-ын **** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хайрцагт байсан бэлэн 550,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ц- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон “Залилах” гэмт хэргийг нийт 68 удаагийн үйлдлээр:
1. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 400,000 төгрөг авч залилсан,
2. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бодит байдлыг нуух замаар Дорноговь аймгийн ******* сумын 3 дугаар баг *** дугаар байрны 6 тоотод оршин суух хохирогч Д.Л-г төөрөгдөлд оруулан “ломбарднаас машин авах гэсэн мөнгө дутчихлаа” гэж итгүүлэн Хаан банкны ********** дансаар 2,800,000 төгрөгийг шилжүүлсэн авч залилсан,
3. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн авто зогсоол дээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Ц-г хуурч түүний зарж байсан амны маскнаас худалдаж авна гэж итгүүлэн бэлнээр нийт 1,000,000 төгрөгийг авч залилсан,
4. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Ч-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 2,820,000 төгрөг, 200 доллар буюу нийт 3,389,868 төгрөг авч залилсан,
5. 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.Ц-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 450,000 төгрөгийг авч залилсан,
6. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.Ш-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 2,700,000 төгрөг авч залилсан,
7. 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Б-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 800,000 төгрөгийг авч залилан,
8. 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.Б-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 800,000 төгрөг авч залилсан,
9. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 450,000 төгрөгийг авч залилсан,
10. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн авто зогсоол дээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.Ж-айг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 600,000 төгрөгийг авч залилсан,
11. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Э.С-ыг хуурч хямд үнээр мал зарна гэж итгүүлэн Хаан банкны ****** дугаарын дансаар 12,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
12. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.А-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 6,200,000 төгрөг авч залилсан,
13. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай центр” төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Б-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 790,000 төгрөг авч залилсан,
14. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27Б байрны гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ш.С-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 1,500,000 төгрөгийг авч залилсан,
15. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центр төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Д-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 1,800,000 төгрөг авч залилсан,
16. 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хороолол Максын байрны гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Т-ыг хуурч яаралтай мөнгө хэрэгтэй байгаа мэтээр итгүүлэн бэлнээр нийт 480,000 төгрөгийг авч залилсан,
17. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маргад” зочид буудлын гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.С-ыг хуурч, хямдхан зэс худалдаж авч ашиг олж болно гэж итгүүлэн бэлнээр нийт 1,650,000 төгрөг авч залилсан,
18. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.О-ийг хуурч, яаралтай мөнгө хэрэгтэй байгаа мэтээр итгүүлэн бэлнээр нийт 800,000 төгрөг авч залилсан,
19. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Б-ыг хуурч хөөргийг нь өндөр үнээр худалдаж авна гэж итгүүлэн бэлнээр 3,000,000 төгрөг авч залилсан,
20. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.О-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 800,000 төгрөгийг авч залилсан,
21. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Ө-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 450,000 төгрөгийг авч залилсан,
22. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Б-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 3,600,000 төгрөг авч залилсан,
23. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ө.О-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 900,000 төгрөг авч залилсан,
24. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GS сүлжээ дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Т.Б-ийг хуурч яаралтай мөнгө хэрэгтэй байгаа мэтээр итгүүлэн нийт 850,000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
25. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч З.Ц-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 850,000 төгрөгийг авч залилсан,
26. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Р.О-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 325,000 төгрөгийг авч залилсан,
27. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Э-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 1,300,000 төгрөгийг авч залилсан,
28. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ш.Т-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 4,800,000 төгрөг авч залилсан,
29. 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.Э-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 1.350,000 төгрөгийг авч залилсан,
30. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.Г-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 1,600,000 төгрөг авч залилсан,
31. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Г-ыг хуурч хямд үнээр цемент зарна гэж итгүүлэн бэлнээр нийт 568,000 төгрөг авч залилсан,
32. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Г-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 950,000 төгрөг авч залилсан,
33. 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.М-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 180,000 төгрөгийг авч залилсан,
34. 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 300,000 төгрөгийг авч залилсан,
35. 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.А-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 5,000,000 төгрөг, Хаан банкны ********** дугаартай дансаар 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
36. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний мухлагт зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Ж-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн Хаан банкны ********** дугаартай дансаар 3,650,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
37. 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах С-ос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Б-гээс өөрийн Хаан банкны ********** тоот дансаар 6,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
38. 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах С-ос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Л.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данснаас өөрийн Хаан банкны ********** тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
39. 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах С-ос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Г-гийн эзэмшлийн Хаан банкны ***** тоот данснаас өөрийн Хаан банкны ********** тоот данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
40. 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн барааны дэлгүүрийн орчим хохирогч Х.Э-ад 8 хайрцаг тамхи 3.600.000 төгрөгөөр худалдаж аваад цааш нь зарвал 7,000,000 төгрөг болох юм байна, хоёулаа цуг аваад ашиг гаргаад хуваагаад авъя гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4,276,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
41. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим хохирогч М.М-ыг хуурч, түүний хэрэгцээнд ашиглахаар бусдаас зээлж авч байгаа 1,300,000 төгрөгийг Хаан банкны ********** дугаартай дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
42. 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн дэргэд байрлалтай АТМ-ын хажууд зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Д-г 1,600,000 төгрөг дутаад байна чи надад 1,600,000 мянган төгрөг өгөөд би чамд 2,600,000 төгрөг болгоод өгье гэж хуурч, Хаан банкны ********** дугаарын дансаар 1,600,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
43. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Астра худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Я.Б-ийг хуурч, “хөөргөө өгчих би энд оруулаад нэг ахдаа үзүүлээдэхье” гэж хохирогч Я.Б-өөс түүний даалинтай хөөргийг сайн дураар өөртөө шилжүүлэн авч бусдад 18,030,000 төгрөгийг хохирол учруулан залилсан,
44. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.З-ийг хуурч “зэсийн баяжмал авах гэсэн юм мөнгө дутаад байна зээлчих” гэж итгүүлэн Хаан банкны ********** дугаарын дансаар 750,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
45. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.М-ыг хуурч, тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 4,000,000 төгрөг авч залилсан,
46. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч П.Б-гаас “мөнгө бүтсэнгүй, чамд мөнгө байна уу хамт явж байгаа юм чинь мөнгө ороод ирэнгүүт өгчихье” гэж хуурч, бэлнээр 870,000 төгрөг авч залилсан,
47. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-ыг хуурч зэсийн баяжмал авна, мөнгө дутаад байна гэж итгүүлэн 450,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
48. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч У.О-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 1,800,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
49. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Д-г хуурч, бэлэн мөнгө хэрэгтэй, танд мөнгө байна уу, ашгийг нь өгнө” гэж итгүүлэн бэлнээр 560,000 төгрөг авч залилсан,
50. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч А.З-г “тамхи зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны 44 тоот гэртээ байхад тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн Хаан банкны ********** дугаартай дансаар 2.700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан
51. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Ш-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 20,000 төгрөг, Хаан банкны ********** дугаартай дансаар 1,780,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
52. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Т.Д-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 5,400,000 төгрөгийг авч залилсан,
53. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны гадна Э.А-, Д.О- нарт “1 хайрцаг тамхийг 900,000 төгрөгөөр худалдаж аваад цааш нь зарвал 1,500.000 сая төгрөг болох юм байна, ашиг гаргаад хуваагаад авъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ********** дугаарын дансаар нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
54. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Ж-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн Хаан банкны ********* дугаартай дансаар 2,700,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
55. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны ард Шим нэртэй дэлгүүрийн хойд талд зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Э-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 3,300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
56. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.Г-г хуурч, тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 600,000 төгрөг авч залилсан,
57. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Ө-ыг хуурч, тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн Хаан банкны ********** дугаартай дансаар 900,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
58. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12Б байрны гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Т-г хуурч, тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн 1,130,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
59. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүрэн худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Б-г хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 30,000 төгрөг, Хаан банкны ********** дугаартай дансаар 2,670,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
60. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центр төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Б-ийг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 216,000 төгрөг, Хаан банкны ********** дугаартай дансаар 160,000 төгрөг, нийт 376,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
61. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тунгалаг дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Т-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн Хаан банкны ********** дугаарын дансаар 1,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
62. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч О.Г-ыг хуурч “Хятад хүмүүстэй хамт явж байгаа том тэрэгний жолооч хийдэг нөгөө хүмүүсийнхээ барааг бөөгнүүлчхээд буцаад хятад хүмүүстээ аваачиж өгөөд бэлэн мөнгөө авчихна мөнгө дутаад байна чамд мөнгө байна уу орой таксины мөнгөө өгөхдөө хамт өгье” гэж итгүүлэн Хаан банкны ********* дугаарын дансаар 580,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
63. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” худалдааны төвийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Б-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр нийт 1,800,000 төгрөг авч залилсан,
64. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах дотор зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.О-ийг хуурч “зэсийн баяжмал авах гэсэн юм мөнгө дутаад байна зээлчих” гэж итгүүлэн бэлнээр 1,600,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
65. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хорооллын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Г-ийг хуурч, тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 435,000 төгрөгийг авч залилсан,
66. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Э-аас “хүнээс юм авах гэсэн мөнгө дутаад байна” гэж хуурч, бэлнээр 540,000 төгрөг авч залилсан,
67. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын орчим зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ж.А-ийг хуурч, тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 450,000 төгрөг авч залилсан,
68. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын “CU” дэлгүүрийн гадна зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Б-ыг хуурч тамхины наймаа ашигтай мэтээр итгүүлэн бэлнээр 2,700,000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,
М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар,
Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж”, “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэмт буруутайд,
шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж”, “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, “их хэмжээний эд хөрөнгийн хулгайлж”, “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-өд 3 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д 5 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-д 5 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-д 6 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 11 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний хооронд баривчлагдсан 2 хоног, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоног, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног, нийт 74 хоног, шүүгдэгч Б.Ц-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны хооронд баривчлагдсан 1 хоног, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 273 хоног, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 476 хоног, нийт 750 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Ц- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч М.М-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-өөс 15,905,550 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-эд, шүүгдэгч Б.Ц-ээс 15,905,550 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-эд, шүүгдэгч Ц.Б-аас 15,905,550 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Б-эд, шүүгдэгч Б.Ц-ээс 43,554,685 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Н-д, шүүгдэгч Ц.Б-аас 43,554,685 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Н-д, шүүгдэгч Б.Ц-ээс 5,865,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ү-д, шүүгдэгч Ц.Б-аас 5,865,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ү-д, шүүгдэгч Б.Ц-ээс 1,653,128 төгрөгийг гаргуулж хохирогч “*********” ХХК-д, шүүгдэгч Ц.Б-аас 1,653,128 төгрөгийг гаргуулж хохирогч “*********” ХХК-д, шүүгдэгч Б.Ц-ээс 153,054,244 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 800,000 төгрөгийг, С.Б-т 400,000 төгрөгийг, С.Ч-ад 3,389,868 төгрөгийг, Л.Б-д 800,000 төгрөгийг, А.Ш-эд 2,700,000 төгрөгийг, Х.О-ид 800,000 төгрөгийг, Н.С-од 1,650,000 төгрөгийг, Д.Б-эд 790,000 төгрөгийг, Д.Ц-д 1,350,000 төгрөгийг, Г.Т-д 480,000 төгрөгийг, Л.Ж-айд 600,000 төгрөгийг, Э.Ц-ид 850,000 төгрөгийг, М.Ө-д 450,000 төгрөгийг, Ч.О-т 800,000 төгрөгийг, С.Б-т 450,000 төгрөгийг, О.Ц-ад 450,000 төгрөгийг, Ч.М-д 180,000 төгрөгийг, Н.Б-д 3,600,000 төгрөгийг, Д.Г-д 950,000 төгрөгийг, Ш.Т-т 4,800,000 төгрөгийг, Ө.О-д 900,000 төгрөгийг, Э.С-од 12,500,000 төгрөгийг, С.Д-өд 1,800,000 төгрөгийг, Д.Л-д 2,800,000 төгрөгийг, Ч.Г-т 568,000 төгрөгийг, С.Э-ид 1,300,000 төгрөгийг, Ч.Б-д 4,200,000 төгрөгийг, Ц.А-т 6,200,000 төгрөгийг, А.Г-т 1,600,000 төгрөгийг, Р.О-т 325,000 төгрөгийг, Т.Б-эд 850,000 төгрөгийг, Т.Б-эд 300,000 төгрөгийг, О.Э-т 1,350,000 төгрөгийг, Б.Ж-д 3,650,000 төгрөгийг, Д.Ш-д 1,800,000 төгрөгийг, М.Б-ад 1,800,000 төгрөгийг, Б.А-од 8,000,000 төгрөгийг, Я.Б-өд 18,030,000 төгрөгийг, Г.Б-ад 2,700,000 төгрөгийг, Д.З-д 750,000 төгрөгийг, О.Г-д 580,000 төгрөгийг, Б.Г-эд 435,000 төгрөгийг, Р.Э-од 1,600,000 төгрөгийг, Г.Т-ад 1,400,000 төгрөгийг, Т.Д-т 5,400,000 төгрөгийг, Х.Э-ад 4,276,000 төгрөгийг, Б.Д-д 1,600,000 төгрөгийг, С.Б-т 1,000,000 төгрөгийг, Э.А-, Д.О- нарт нийт 1,800,000 төгрөгийг, Б.Д-д 560,000 төгрөгийг, Ж.А-т 450,000 төгрөгийг, Б.М-ад 4,000,000 төгрөгийг, хохирогч П.Б-д 870,000 төгрөгийг, Д.Э-т 540,000 төгрөгийг, О.Г-д 600,000 төгрөгийг, Л.О-д 1,600,000 төгрөгийг, Ц.Б-д 2,700,000 төгрөгийг, Г.Ж-д 2,700,000 төгрөгийг, Х.Т-д 1,130,000 төгрөгийг, Л.Б-т 3,000,000 төгрөгийг, Л.Б-д 6,800,000 төгрөгийг, Б.Ө-ад 900,000 төгрөгийг, А.З-д 2,700,000 төгрөгийг, М.М-д 1,300,000 төгрөгийг, М.Б-ид 376,000 төгрөгийг, Д.Э-т 3,300,000 төгрөгийг, А.Г-д 2,300,000 төгрөгийг, У.О-д 1,800,000 төгрөгийг,
шүүгдэгч Ц.Б-аас 448,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Т-ад, шүүгдэгч Б.Ц-ээс 448,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Т-ад, шүүгдэгч Ц.Б-аас 115,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ө-д, шүүгдэгч Б.Ц-ээс 115,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ө-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч М.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 13 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-, Б.Ц- нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М-өд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгч Б.Ц-тэй хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Казакстан” худалдааны төвөөс эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Харин анхан шатны шүүхээс миний хийгээгүй огт оролцоогүй, мэдэхгүй хулгайн үйлдэл болох Дорноговь аймгийн ****** суманд байрлах гар утас засвар худалдаа болон ****** эмийн сангаас тус тус шүүгдэгч Б.Ц-тэй бүлэглэн, Завхан аймгийн ******** суманд байрлах ***** дэлгүүрээс шүүгдэгч Б.Ц-, М.М- нартай бүлэглэн эд зүйлс хулгайлсан гэж үзэн хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна. Дээр дурдсан миний мэдэхгүй, оролцоогүй хулгайн үйлдлийг анхан шатны шүүх намайг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа шалтгаанаа гэрч Д.С-т, иргэний нэхэмжлэгч М.Б-, гэрч П.Ч-, шүүгдэгч Б.Ц- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Б-гээр таньж олуулсан тэмдэглэл, Дорноговь аймгийн ****** сумын “Гар утас засвар, худалдааны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр миний үйлдэл оролцоог нотлогдон тогтоогдсон гэж үзжээ. Гэтэл үнэн хэрэгтээ дээрх хүмүүсийн мэдүүлэг, таньж олуулсан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт намайг энэ хийгээгүй үйлдлүүдийг хийсэн гэж үзэх хангалттай нотлох баримт огт байдаггүй бөгөөд угаасаа би дээр дурдсан хулгайн үйлдлүүдэд оролцоогүй тул баримт байх ёсгүй.
Тухайлбал, гэрч Д.С-тын мэдүүлэг нь бүхэлдээ шүүгдэгч Б.Ц-ийн амнаас сонссон зүйлсээ ярьсан мэдүүлэг байдаг бөгөөд шүүгдэгч Б.Ц- нь маш зальжин, худалч, худал яриагаараа хүмүүсийн тархийг угааж явдаг хүн ба хэрэгт холбогдсон хүний худал, зохиож ярьсан зүйлийг сонссоноороо мэдүүлсэн мэдүүлгээр намайг дээрх 3 үйлдэлд оролцоотой гэж үзсэн нь хэлмэгдүүлж буй явдал юм. Мөн шүүгдэгч Б.Ц- нь хэргийн оролцогч бөгөөд дандаа тогтворгүй худал мэдүүлэг өгдөг хүний үгээр намайг түүнтэй хамт 3 хулгайн хэрэг хийсэн гэж үзсэнд гомдолтой байна.
Мөн гэрч П.Ч-гийн өгсөн “...Ц.Б- гэх хүнийг Дорноговь аймгийн ****** сумын хүн гэдгээр нь танина. Сүүлд хэрэгт холбогдсон гэж сонсож байсан. Тэр цагаас хойш ****** суманд байхгүй байгаа. Харин эхнэр, хүүхэд нь ****** суманд тогтмол амьдардаг. Тэрээр ****** суманд иргэний бүртгэлтэй байдаг.”, иргэний нэхэмжлэгч М.Б-гийн “... 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр урьд гар утас худалдаж авсан хүнээс утас худалдаж авсан. Тэр зарсан хүнийг нь танихгүй, тухайн үедээ 2 удаа л уулзаж байсан. Өөрийгөө Төгсөө гэж хэлж байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч М.Б-гээр таньж олуулах ажиллагаа хийлгэхэд өөрт нь гар утас зарсан М.М-ийг таньсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад намайг дээрх 3 хулгайн үйлдэлд ямар нэгэн хэлбэрээр оролцсон гэх мэдээлэл байхгүй.
Шүүгдэгч Б.Ц- намайг дээрх 3 үйлдэлд оролцоотой мэтээр худал ярьж, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж байсан талаараа анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд дээрх 3 үйлдлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах “Казакстан” бөөний төвөөс эд зүйл хулгайлсан гэмт хэргээ хүлээн гэмшиж буй байдал, нэг удаагийн хулгайн үйлдэл зэрэгт тааруулан анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “шүүгдэгч М.М- нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн дугаарыг урьдаас бэлтгэж өөр дугаараар сольсон, тээврийн хэрэгслээр хангасан, дэлгүүрээс багаж, отверк зэргийг өөрийн дансаар худалдаж авсан, хулгайн эд зүйлсийг худалдан борлуулсан, шүүгдэгч Б.Ц-ийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр агуулгын хувьд нийцэж байх тул шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж дүгнэж, намайг тухайн хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь миний бие урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хувиараа бизнес эрхэлдэг, өөрийн машинаар өдөрт хөлсөөр ажил /такси/ үйлчилгээнд хот дотор болон орон нутаг хооронд явж, олсон орлогоороо амь зуулгаа залгуулдаг. Нутгийн ах Б.Ц- 2021 оны 08 дугаар сарын 10-ны үед над руу залгаад “Завхан аймаг явмаар байна, миний дүү машинаараа яваад өгөөч” гэхээр нь би татгалзсан. Гэтэл дахин дахин залгаад “...чамд 2,000,000 төгрөгийн хөлс өгье. ...” гээд байхаар нь арга буюу зөвшөөрч хамт явсан. Тухайн үед Б.Ц- нь Завхан аймаг руу ямар ажлаар явж байгаа тухайгаа тодорхой яриагүй. Хүнтэй уулзах ажилтай гэснээс өөр зүйл яриагүй. Миний хувьд нэгэнт хөлсөөр явж байгаа болохоор элдэв зүйл асууж шалгаагаагүй. Тэгээд бид хоёр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Завхан аймгийн ******** сумын наана орой болсон. Б.Ц-ийн уулзах хүн гэртээ ирээгүй байна гэдэг шалтгаанаар хээр хоноод маргааш нь ******** орсон боловч нөгөө хүн нь мөн ирээгүй байна гээд Завхан орохоор болсон боловч мөн хүлээе гээд буудалд хонохоор болсон. ******** ороход миний машины урд гэрэл шатсан байсан тул би дэлгүүр орж их гэрлийн ламп, отвёрка, лент худалдаж аваад гэрлээ сольж янзалсан. Тэгээд зочид буудалд байж байгаад Б.Ц- гарч утсаар яриад миний уулзах хүн ирсэн байна гээд буудлаас гарч ********ийн төв рүү орсон. 23 цагийн үед намайг нэг гудамжинд зогсоогоод, нөгөө хүнтэйгээ уулзаад ирье гэж хэлээд ганцаараа явсан. 1 цаг орчим болоод гартаа тортой зүйл барьж ирээд арын суудлын доор тавиад шууд хот явъя, уулзах хүнтэйгээ уулзаад авах юмаа авчихлаа гэж хэлсэн. Надад ямар хүнтэй уулзсан, юу авсан талаараа юу ч яриагүй. Би ч асууж сонирхоогүй. Тухайн уулзсан хүнийг нь хараагүй, машинаас буугаад хаана очсон, хаагуур явсныг нь мэдээгүй. Бид хоёр ********ээс гараад маргааш нь 10 цагийн үед Улаанбаатар орж ирээд Б.Ц-ийг телевизийн орчим буулгаад би гэртээ харьсан. Тэр өдрөөс хоёр хоногийн дараа дахин над руу утсаар яриад “жаахан зарах бараа байна, зараад өг” гэж хэлээд алт, монетон эдлэл, утас зэргийг надад өгсөн. Хаанаас авсан, юун эд зүйл болох талаар асуухад хүнээс өрөндөө авсан, зарагдсаных нь дараа чиний хөдөө явж ирсэн хөлсийг чинь өгье гэхээр нь би зөвшөөрөөд тухайн эд зүйлийг урт цагааны алт, мөнгө авна гэсэн хаягтай газар худалдаад мөнгийг нь өөрийн данс руу шилжүүлж аваад тус мөнгийг бүгдийг нь Б.Ц-д бэлнээр гаргаж өгсөн. Харин Б.Ц- надад тэр мөнгөнөөс ашиг гэж өгөөгүй, тэр бүү хэл ******** явахдаа надад амласан 2,000,000 төгрөгөө ч өгөөгүй. Миний бие энэ хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч, хамтрагч, хамжигчийн аль нь ч биш. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хамтран оролцогч ч биш. Учир нь би анхнаасаа Б.Ц-тэй хулгайн гэмт хэрэг хийхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй, ямар нэгэн хууль бус үйлдэл хийх гэж байгааг нь мэдээгүй. Надад энэ талаар яриагүй, надад түүний хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжих, дэмжлэг үзүүлэх, түүнд учрах аливаа саадыг арилгах, түүнд нь өөрийн унааг ашиглах, багаж хэрэгслээр хангах санаа зорилго, сэдэл байгаагүй. Анхнаасаа л өөрийн машинаар хөлсөнд явж байсан. Б.Ц- хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлэг өгөхдөө энэ хэрэгт намайг хамааралгүй, багаж, отвёрка бэлдэж өгөөгүй, машины номер солихыг мэдээгүй гэх зэргээр болсон үйл баримтыг бодит үнэнээр нь ярьсан байдаг. Би ч болсон явдлыг анхнаас нь үнэнээр ярьсан. Гэтэл Б.Ц- энэ хэргээс өмнө үйлдсэн гэмт хэргийн хохирлоо надаар төлүүлэх санал тавихад нь би хүлээн зөвшөөрөөгүй учраас намайг санаатайгаар тухайн хэрэгт хамтран оролцогчоор татуулах мэдүүлэг өгсөн. Намайг илтэд гүтгэсэн. Энэ тухайгаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дахин нотолсон боловч шүүх харамсалтай нь миний гэм буруугийн хэлбэрт бодит дүгнэлт хийсэнгүй. Б.Ц-ийн мэдүүлгийг бодит гэдэгт эргэлзсэн. Үүнд миний бие үнэхээр гомдож, харамсаж байна. Б.Ц-ийн хувьд хэрэг шалгах ажиллагааг удаашруулах зорилго агуулсан учраас тус хэрэгт шинээр намайг татуулах сонирхол агуулсан байсан. Үүнийгээ ч шүүхэд өөрийн биеэр хэлсэн. Мөн тэр дэлгүүрийн цонхыг онгойлгохдоо ч дэлгүүрээс миний авсан отвёрткыг ашиглаагүй, өөрийнхөө авч явсан отвёрткыг ашигласан гэдгээ ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Жишээ нь: хот дотор хулгай хийх санаа зорилготой хүн такси хөлслөөд гудамжинд зогсоож хүлээлгэж байгаад хулгай хийгээд, тус хууль бус үйлдлээ таксины жолоочид хэлээгүй, мэдэхгүй байж байгаад баригдвал тус жолоочийг гэмт хэргийн хамтрагчаар тооцож болохгүй биз дээ. Миний хувьд ийм л нөхцөл байдал бий болчихоод байна. Хэрэв би анхнаасаа Б.Ц-тэй хамтарч үйлдэхгүй буюу эс үйлдэхүйгээр энэ хэрэгт хамтран оролцсон бол тухайн хулгайлсан эд зүйл болон худалдан борлуулж олсон орлогоос ашиг хүртэх ёстой биз дээ. Гэтэл тийм зүйл байхгүй. Б.Ц- ч намайг ямар нэгэн ашиг хүртээгүй, хөдөө явсан хөлсийг нь ч өгөөгүй гэдгийг мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүх миний гэм буруугийн асуудалд хэт ерөнхий, субъектив байдлаар хандаж, нэг талыг барьсан, бодит бус дүгнэлт хийж, олон удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хүмүүсийн хэлж ярьж байгаад үл итгэх байдлаар хандсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ц- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргадаггүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тэрээр одоо 60 настай, эрүүл мэндийн хувьд артерийн даралт ихсэх өвчний 2 дугаар зэрэг, бөөрний тэвшинцрийн үрэвсэлтэй, арьсны харшил, писироз нь хүндэрсэн зэрэг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ “...Яллагдагч Ц.Б- нь яллагдагч Б.Ц-тэй бүлэглэн: ...Яллагдагч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдүүлэхээр санаачлан, урьдаас үгсэн тохиролцож 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******** сумын Дархан-Уул багийн хөдөө ахуйн хорооны 3 дугаар гудамжны 301 тоот хашаанд байрлах “*****” дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэн хохирогч Ц.Б-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 68 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 51,196,650 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж уг гэмт хэргийг Ц.Б- нь надтай хамтарч үйлдсэн утгаар;
Мөн яллах дүгнэлтэд “... Яллагдагч М.М- нь яллагдагч Б.Ц-тэй бүлэглэн “...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******** сумын “*****” дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэн хохирогч Ц.Б-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 68 ширхэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 51,196,650 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж хулгайн үйлдлийг М.М- нь надтай хамт хоёулаа үйлдсэн гэсэн утгаар тус тус өөр хамтрагчтайгаар буюу энэ 2 яллагдагчтай гурвуулаа бус 2-уулаа хулгайн үйлдэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай байтал анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж, намайг дээр дурдсан хулгайн үйлдлийг 1 хүнтэй бус гурвуулаа бүлэглэж үйлдсэн гэж үзэж хулгайлах гэмт хэргийн оролцоог хүндрүүлж ялласан. Миний хувьд дээрх хулгайн гэмт хэргийг бусадтай бүлэглэж бус ганцаараа үйлдсэн болно. Ганцаараа үйлдсэн хулгайн үйлдлийн хувьд дээр дурдсан үйлдлээс гадна Дорноговь аймгийн ****** суманд байрлах “Гар утас, засвар, худалдаа”, “******” эмийн сан, хохирогч Ч.Б-, Р.Э-, С.Б- нарын машин дотроос тус тус эд зүйл хулгайлсан хулгайн үйлдлүүдийг ганцаараа үйлдсэн бөгөөд гагцхүү Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Казакстан” бөөний төвөөс эд зүйл хулгайлсан хулгайн үйлдлийг л Ц.Б-тай хамт үйлдсэн болно. Шийтгэх тогтоолд тусгагдсан “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч А.Б-, Л.Б-, А.Г- нарыг залилж, мөнгө шилжүүлэн авч хохироосон, залилах гэмт хэргийн үйлдлүүдийг миний бие ганцаараа бус Пүрэвдорж овогтой Тайван гэдэг таньдаг дүүтэйгээ хамтарч үйлдсэн бөгөөд дээрх залилах гэмт хэргийн үйлдлүүдийн хохирлыг П.Тайван нь надтай хувааж төлбөл зохих этгээд байхад түүнийг яллагдагчаар татаж, шалгаагүй нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй гэж үзэж байна. Миний бие 60 настай, сошиал, фэйсбүүк гэх зүйлийг бүрэн гүйцэд ашиглаж чаддаггүй хүн бөгөөд фэйсбүүк ашиглаж үйлдсэн дээр дурдсан залилах гэмт хэргийг П.Т- санаачлан зохион байгуулж, надтай хамтарч үйлдсэн болох нь хохирогч А.Б-, Л.Б-, А.Г- нарын мэдүүлэг, тухайлбал хохирогч Л.Б-ийн “... 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн том эгч Б-, түүний С-ост байдаг найзаар нь дамжуулан эгч бид хоёр Ц- гэх хүнтэй уулзаж, визний зөвлөгөө авахаар уулзсан. Тэгэхэд Ц-, Т- гэх залуутай ирсэн ба Т- гэх залуу нь өөрийгөө хуулийн зөвлөх, өмгөөлөгч гэж танилцуулсан” гэсэн агуулга бүхий мэдүүлэг, 99806250 гэсэн дугаарын утаснаас П.Т- хохирогч Л.Б-тэй холбогдож, П-ийн Т- эрэн сурвалжилсан байдал зэрэг баримтуудаар тус тус тогтоогддог тул уг асуудлыг шалгуулмаар байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Ц.Б-ыг Дорноговь аймагт амьдардаг гэдгээр нь тус гэмт хэргийг үйлдсэн, оролцоотой гэж үзсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн ******** сумын “*****” дэлгүүр, Дорноговь аймгийн ****** сумын “гар утас засвар”, “******” гэх үйлдлүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Гэмт хэрэг гарсан газар, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр энэ үйлдэлд Ц.Б-ыг оролцсон гэх үйл баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Ц.Б-ыг гэм буруутайд тооцсон учир шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тиймээс дээрх 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс түүнд 5 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж, ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Б.Манлайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгчөөр оролцсон. ... Шүүгдэгч М.М-ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-өд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Иймд М.М-өд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Ц-ийн тайлбараас хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй байна гэж ойлголоо. Залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож, Бүгд Найрамдах С-ос Улсын визтэй холбоотой хэргийг бүлэглэж үйлдсэн гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ц- өөрийнхөө дансаар мөнгөнүүдийг авсан нь тогтоогдсон тул уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Б.Ц- мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, энэ хугацаанд дахин 35 үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учир нэмэгдсэн. М.М-, Ц.Б-, Б.Ц- нарын бүлэглэж үйлдсэн хэргийн тухайд цагаан өнгийн prius-30 загварын машинтай ирж, гэрлээ унтрааж, Б.Ц- гарч яван тухайн дэлгүүр рүү орж, эд зүйл хулгайлж байгаа камерын бичлэг хэрэгт авагдсан. Тус гэмт хэргийг Ц.Б- санаачилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэрэгт нэгтгэж шийдвэрлүүлэх талаар ярьж байна. Би энэ хэрэгт 2022 оноос хойш хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд хэрэгт аймаг, сум, нийслэлд Б.Ц-, Ц.Б- нарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа эсэхийг тодруулсан албан бичгүүд байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарсан бол 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоол гарсан. ... 2024 оны 09 дүгээр сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэмж, нэгтгэ гэсэн заалт байгаагүй. ... Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд нээлттэй хорих ангид ял эдлүүлэх санал гаргаж байсан. Гэвч анхан шатны шүүх хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ хэрэгт огт хамааралгүй хүнийг яллагдагчаар татсан зүйл байхгүй. Камерын бичлэгт М.М- машинаа унтрааж зогсож байгаа нь харагддаг. Б.Ц- тээврийн хэрэгслийн дугаарыг сольсон гэдэг байдлаар мэдүүлсэн. Тухайн дугаар алдсан хүнээс нь гэрчийн мэдүүлэг авсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Б-, Б.Ц-, М.М- нарын хамтран оролцсон 4 үйлдэл дээр М.М- бүх эд зүйлсийг нь зарсан болох нь тогтоогдсон. Ломбардад эд зүйл тавьж байгаа камерын бичлэг, дансаараа мөнгө оруулж, авсан, өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Тухайн хулгайлах гэмт хэрэг гарсан цаг хугацаанд М.М- байсан. Түүний ялыг багасгахад татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад Ц.Б-ы үйлдэл оролцоог нэг бүрчлэн нотлох баримтууд шинжлэн судалсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-, М.М-, Б.Ц- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нар болон өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд ямар тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг заавал тусгахаар заажээ.
Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч Ц.Б-, Б.Ц- нарыг 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******** сумын Дархан-Уул багийн хөдөө ахуйн хорооны 3 дугаар гудамжны 301 тоот хашаанд байрлах “*****” дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэн хууль бусаар нэвтэрч, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд М.М-ийг хамтран оролцсон болон “машин механизм ашиглаж үйлдсэн” талаар огт дурдаагүй.
Харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Ц.Б-, Б.Ц- нарыг М.Мөнхсайхан /М.М-/ гэгчтэй хамтран дээрх үйлдэлд хамтран оролцсон байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл прокуророос М.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байтал анхан шатны шүүх “... учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн...” гэж нэмж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчиж, прокурорын яллаагүй хуулийн заалтаар М.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний эрх зүйн байдлыг дордуулжээ.
Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтэд Б.Ц-ийг 68 удаагийн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ 1 хохирогчийг /хохирогч М.Б-/ бичээгүй орхигдуулсан, мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-, М.М- нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзсэн атлаа М.М-ийн унаж явсан тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоогоогүй, шүүгдэгч Ц.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1537 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.Б-, Б.Ц-, М.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг болон шүүгдэгч Ц.Б-, М.М- нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1537 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Б-, Б.Ц-, М.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР