2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/01520

 

 

2026 01 26

191/ШШ2026/01520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,******* овогт************** /рд:******* /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,, байранд байрлах, ХХК /рд: /-д холбогдох,

*** ХХК-ийн захирлын 2025 оны 08 сарын*******-ний өдрийн дугаартай тушаалыг хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ч. *** гэрч Д., Х., С., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие нь 2014 оноос эхлэн охин компани болох ХХК-ийн хоол үйлчилгээний салбарт тогоочоор ажилд орж, өдий хүртэл 11 жил тасралтгүй ажилласан. Би уг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн ажлын дутагдал гаргалгүй, өөрийн хуваарьт ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн байдаг. Гэтэл 2025 оны 08 сарын 06-ны өдөр намайг ажпаа хийж байхад хүний нөөцийн ажилтан, салбарын менежер Ж. гарын үсэгтэй сахилгын шийтгэл оногдуулах тухай мэдэгдлийг хүний нөөц авч ирж өгөхөөр нь би хүлээн зөвшөөрөөгүй. Гэв гэнэт юун сахилгын шийтгэл вэ, зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад гэж хэлэхэд хүний нөөц болон хамт ирсэн хуулийн ажилтан нь та зүгээр л гарын үсгээ зурчих таньд ямар ч хор хохирол, хамааралгүй гэхээр нь би ажпаа хийж байсан, ажилдаа түүртээд ажлын садаа болоод байсан учир гарын үсгээ зураад явуулсан. Ингэхдээ тус мэдэгдлийн нэг хувийг надад өгөөд явсан. Тус мэдэгдлийг би завтай болоод уншихад тус мэдэгдэлд миний ажпын явцын талаар ямар ч үнэлгээ тайлан танилцуулаагүй байж намайг ажпын үзүүлэлтийн хувьд 2025 оны эхний хагас жилийн хугацаанд 70,9 хувиар, сүүлийн нэг жилийн дунджаар 77,7 хувиар үнэлэгдсэн гэж ямар ч үндэслэлгүй зүйл бичсэн байсан бөгөөд цааш нь дурдахдаа намайг илтэд гүтгэжхамт олны уур амьсгал эвддэг, хов ярьдаг гэх мэтчилэн гүтгэн бичсэн байсан. Тус сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдэл гэгч нь ямар ч үндэслэлгүй, зүгээр л нэг ажилгүй хов яригчдын үг мэт маш бүдүүлэг байсан. Миний хувьд өдий хүртэл тус байгууллагад тасралтгүй 11 жил болохдоо ийм увайгүй зүйл анх удаа үзэж байна. Манай салбарт ажиллаж тогоочоос ажлын гараагаа эхэлж байсан сүүлд явсаар технологич болсон гэгчийн явуулгаар л энэ асуудлыг үүслээ гэж би хардаж байна. Яагаад гэхээр нь технологич болсноосоо хойш ажилчдыг илт дээрэлхэж, еөрийн санаснаар бусдыг байлгах гэдэг болсон. Өөдөөс нь үг хэлсэн хүмүүсийг буруутгаж эхэлсэн. Энэ бүгдийг хүний нөөц, захирал өөрсдөө бүгд л мэдэж байгаа байх. Ингээд 2025 оны 08 сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгснөөсөө хойш мэдэгдлийн хариугаа авч иржөгөөрэй гэж хуулийн ажилтан надад хэлсэн. Би тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй. намайг гүтгэж байна, надад албан ёсны сахилгын шийтгэл ногдуулсан тухай албан тушаалтны шийдвэр гардуулж өгөөгүй болох талаар тайлбараа өгсөн. Түүнээс хойш ажлаа хийгээд явж байтал 2025 оны 08 сарын*******-ний өдөр надад захирлын тушаалыг гардуулан өгсөн. Миний хувьд сахилгын шийтгэл авах ямар ч үндэспэлгүй байхад гэв гэнэт л нэг сахилгын шийтгэл оногдуулах тухай мэдэщэл өгөөд түүнээс хойш тайлбартай холбоотой тайлбар надад хэлэлгүйгээр 13 хоногийн дараа Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай захирлын тушаал гардуулсан нь хууль бус гэж үзэж байна. Би ХХК-д ажиллах хугацаандаа сарын 2,300,000 төгрөгийн үндсэн цалин, ажилласан жилийн нэмэгдэл 550,000 төгрөг нийт 2,550,000 төгрөг ажилласан жилийн нэмэгдэл нэг жил тутамд 50,000 төгрөг буюу миний 11 жил ажилласан жилийнх 550,000 төгрөг болдог/, нийт 2,550,000 төгрөг авдаг. Зарим тохиолдолд тулаа хийх буюу өдөр болгон гарах үед цалин нэмэгдэж бодогддог тохиолдол бас байдаг. Тиймээс ХХК-ийн захирлын 2025 оны 8 сарын*******-ний өдрийн дугаартай тушаалыг хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 08 сарын*******-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг, ажилгасан жилийн нэмэгдэл хөлсний хамт гаргуулан өгч, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* 2025 оны 04 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу манай компанид Тогооч ажлын байранд нэг сарын 2,000,0000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар харилцан тохиролцсон. Д.******* салбарт тогоочоор ажиллаж байсан. Д.******* олон жил ажилласан бөгөөд өөрөөсөө насаар дүү болон шинэ ажилтнуудад үлгэр жишээ үзүүлэх, байгууллагын соёл, ажлын байрны ёс зүйг төлөвшүүлэхэд удирдан чиглүүлэх ёстой. 2025 онд Д.******* дараах зөрчлүүдийг гаргасан бөгөөд эдгээр зөрчлүүдээ өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Тухайлбал 2025 оны 03 сарын 2-ны өдөр бэлэн бараа бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан байхад энэ тухай мэдэгдэж, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан боловч энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Энэ зөрчлийн талаар Д.*******д мэдэгдэж, тайлбар гаргах эрхээр хангахад уучлаарай, уучлаарай, дахин ийм алдаа гарахгүй гэдгээ мэдэгдлээ гэсэн байдаг. Энэхүү зөрчилд ажил олгогчийн зүгээс сахилгын сануулах шийтгэлийг ногдуулж, нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн. Сахилгын шийтгэл ногдуулсан тусгай тэмдэглэлийг эх хувиар хавсаргав. Манай компани жил бүр ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ болон зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээг тодорхой аргачлалын дагуу гаргадаг. Д.******* нь 2025 оны эхний хагас жилийн зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээгээр 70.9 хувь, сүүлийн нэг жилийн дунджаар 77.7 хувийн үнэлгээ авсан байсан. Энэ үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажиллаж буй салбарын нийт ажилтнуудын хувьд хамгийн муу үзүүлэлт байсан. Ажилтнуудын үнэлгээний талаар компанийн удирдлагын баг хуралдаж, алдаа дутагдал хийгээд чанарын үзүүлэлтийн талаар хэлэлцэж тодорхой ажлуудыг төлөвлөж, шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгчийн зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээ нь өнгөрсөн жилээс буурсан байгаа нь компанийн удирдлагын анхаарлыг татсан бөгөөд цаашид үнэлгээ нь дээшилнэ гэдэг итгэл үнэмшил төрүүлээгүй. Нэхэмжлэгчийн тухай түүнтэй хамт ажилладаг ажилтнуудаас харилцаа хандлагын доголдолтой, хов жив их ярьдаг, бусдыг муулдаг, ажлын бүтээмжийн талаар тавьсан шаардлагыг хүлээн авдаггүй, уурлаж, уцаарладаг, хамт олны уур амьсгалыг алдагдуулдаг гэх гомдлыг гаргасан байдаг. Ажилтнуудаас гаргасан гомдол, мэдээллийн дагуу компанийн Хүний нөөцийн ажилтан Х. 2025 оны 07 сарын 22, 23-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн ажилладаг *** ажилтнуудтай уулзалт хийсэн байдаг. Гэвч энэхүү уулзалтад Д.******* оролцоогүй бөгөөд ...уулзалтад оролцохгүй, хүний нөөцийн ажилтантай уулзахгүй гэх үндэслэлгүй шаардлагыг Д.******* тавьж, ажилтнуудын гаргасан гомдол, мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан. Тухайн уулзалтад оролцсон ажилтнууд гомдол, мэдээлэлд дурдсан асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж хэрүүл маргаан хийдэг, хов жив ярьдаг, хүнийг араар муулдаг, хүндэтгэлтэй харилцаа байхгүй зэрэг компанийн Язгуур удирдлагад нийцэхгүй үйлдэл, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг байнга гаргадаг тухай мэдэгдсэн. Нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд Стандарт, хэмжил зүйн газраас 2019 онд баталсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019 стандартыг баримталдаг. Манай компани ч энэ стандартыг үйл ажиллагаандаа баримталж, ажилтнуудаа шаардлага тавьж ирсэн. Энэхүү стандартын 5 дугаар зүйлийн 5,7-д Хоолны газрын үйлчилгээний ажилтнууд нь мэргэжлийн ур чадвартай, харилцааны ёс зүй, хувь хүний эрүүл ахуйн зөв дадлыг эзэмшсэн байна гэсэн шаардлагыг тодорхойлж өгсөн. Д.******* 2025 оны 07 сарын 18-ны өдөр тухай өдрийн хоолны дээж авахгүйгээр хуучин дээжийн ок сар өдрийг сольж тавьсан ноцтой зөрчлийг гаргасан. Нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь тухайн өдрийн хоолны дээжийг зориулалтын саванд авч 72 цагийн хугацаанд хадгалах хөргүүрт хадгалах үүрэгтэй. Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хүнсний тухай хуулийн 10.1.1, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын 7 дугаар зүйлийн 7.11.3-т заасны дагуу нэг ээлжид бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс багадаа 150 гр дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн +4 хэмд 72 цаг хадгалах ёстой. Ингэж хоолны дээж авах нь хоол хүнсээр дамжих өвчлөлийн аливаа сэжигтэй тохиолдлын үед хяналт, шалгалтад зориулан бэлэн байлгах ач холбогдолтой. Гэтэл тухайн өдөрт гаргах хоолноос дээж авах ёстой байтал ийнхүү хуучин дээжийн он сарыг өдрийг сольж тавьсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарна. Зөрчлийг Д.******* хүлээн зөвшөөрч 2025.07/18 нд хоолны дээж аваагүй. Хуучин хоолны дээжний он сар сольж тавьсан тогооч Д.*******. Дээж аваагүй үнэн болно гэх тайлбарыг бичгээр үйлдэж өгсөн. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдлийг 2025 оны 08 сарын 08-ны өдөр бичгээр гардуулан өгсөн. Мэдэгдлийг өгөхдөө гаргасан зөрчлүүд болон түүнд ногдуулах шийтгэлийн талаар тайлбарлаж өгсөн бөгөөд мэдэгдлийг хүлээн авахдаа нэхэмжлэгч бүрэн уншиж тайлбар өгсөн гэсэн тэмдэглэлийг өөрийн гараар бичсэн байдаг. Мэдэгдэлд гаргасан зөрчлүүдийг тодорхой бичсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан үйлдлүүд компанийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний аль хэсгийг зөрчсөн болохыг тухайлан тэмдэглэж өгсөн. Нэхэмжлэгч 2025 оны 08 сарын 12-ны өдөр энэхүү мэдэгдэлтэй холбоотой бичгээр тайлбар өгсөн. Нэхэмжлэгчид ажил олгогчийн зүгээс ажиллах салбараа өөрчилж*******т байрлах салбарт ажиллахыг санал болгосон боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийн гаргасан хоолны дээж сольсон үйлдэл нь компанийн Язгуур удирдлагыг үгүйсгэсэн, Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарна.

Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн гал тогоонд эв эеийг эрхэмлэсэн, уур бухимдал, хов жив, зүй бус үйлдлээс ангид байх нь нэн чухал. Учир нь тухайн өрөөнд хийсэн хоолоор иргэдэд үйлчилдэг бөгөөд зөв, ёс зүйтэй, аз жаргалтай гал тогоонд бэлтгэсэн, боловсруулсан хоол үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, амттай байх учиртай. Үүний учир компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4, 123-р зүйлийн 123.2.5 дахь заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.1 (зэм шийтгэл ногдуулах), 6-р бүлгийн (Гэрээ цуцлах ноцтой зөрчил) 6.1, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 10-р зүйлийн 10.1.4.1, 10.1.4.3, 10.1.4.5 дахь заалтыг үндэслэн Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 08 сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, уг шийдвэр нь хуульд нийцсэн, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 2-16-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 28-30, 37-67-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч нарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ХХК-д холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын*******-ний өдрийн 247/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  

3. Хариуцагч тал байгууллагын язгуур удирдлагыг мөрдөж ажиллаагүй, хамт олны уур амьсгал эвдсэн, хоолны дээжийн он сарыг сольсон ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

  4.1. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 175 тоот хурлын тэмдэглэл тогтоогдож байна. /хх-11-13/

 4.2. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот хурлын тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй, ажил олгогч тал эвлэрэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан байх тул шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Д.******* ХХК-д 2014 оноос бэлтгэгч, тогоочоор ажиллаж байгаад 2025 оны 08 сарын*******-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын*******-ний өдрийн *** тоот тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-10/

 5.1. ХХК-ийн захирал 2025 оны 08 дугаар сарын*******-ний өдрийн *** тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4.1, 10.1.4.3, 10.1.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогооч Д.******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хоолны дээжийг авахгүйгээр хуучин дээжийн он сарыг сольсон ноцтой зөрчилд тооцогдох хууран мэхлэх үйлдэл гаргаж, уг үйлдлээ өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн, мөн хамт олны эв эеийг алдагдуулах, хов жив ярих, уурлаж уцаарлах, амт чанаргүй хоол хийдэг үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. /хх-110/

 5.2. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.

5.3. *** дугаартай тушаалд дурдагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлд дараах дүгнэлтүүдийг хийв.

 5.4. Д.*******ын зөв төлөвшил, хүмүүжлийн хүрээнд бага оноо авсан гэх зөрчил нь хэрхэн тогтоогдсон талаарх баримтгүй, энэ нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

5.5. Хариуцагч талын 2025 оны 07 сарын 18-нд хоолны дээжийн он сарыг сольсон зөрчил гаргасан гэх тайлбар болон хэргийн 29-р талд авагдсан баримттай нэхэмжлэгч загнаж, хүчээр бичүүлж авсан гэж маргаж байна.

5.6. Хөдөлмөрийн гэрээний 3-т зааснаар тогооч хоолны дээжийг авч зориулалтын саванд хийж, дээжийг хөргөгчинд хадгалан бүртгэл хөтөлнө гэж заажээ.

5.7. ХХК-ийн *** салбарт 2 ээлжийн тогооч ажилладаг, хоолны дээжийг 12 саванд авдаг, уг дээжийг 72 цаг болоод устгадаг болох нь зохигчдын тайлбар, гэрч Ж., Д. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

5.8. Хоёр ээлжийн тогооч ажиллаж байгаа тохиолдолд ажил олгогчоос хоолны дээжийг авах, огноог бичих, хоолны дээжийг устгах талаарх бүртгэлийг хөтлүүлээгүй, хяналт тавиагүй, тогооч Д.*******ыг хоолны дээжийн огноог сольсон болохыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, уг үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх ба хэргийн 29-р хуудсанд байгаа дээж аваагүй үнэн болно.******* гэх бичвэр нь Д.*******ыг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасныг хангалттай тогтоохгүй байна.

5.9. Тогооч Д.******* нь ХХК-д 10 гаруй жил ажилласан байх ба хамт олны уур амьсгал эвдсэн гэх тайлбарт дан ганц тогооч Д.*******ыг буруутгах боломжгүй.

5.10. 2025 оны 08 дугаар сарын*******-ний өдрийн *** дугаартай тушаалын 2-т 2025 оны 03 сарын 28-ны өдөр бэлэн барааны хугацаа дууссан гэсэн зөрчил гаргасанд сануулах сахилгын шийтгэл оногдуулж, түүнд бичгээр тайлбар авч танилцуулсаныг тэмдэглэсүгэй гэжээ.

5.11. Д.*******д 2025 оны 03 сарын 28-ны өдөр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Д.*******д урьд сануулах сахилгын шийтгэл авсан гэж үзэх үндэслэлгүй.

5.12. Иймд Д.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэж, ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

  6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.   

6.1. Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

  

6.2. Д.*******ын 2025 оны 5 сард 4,349,548 төгрөг, 2025 оны 6 сард 2,809,055 төгрөг, 2025 оны 7 сард 1,491,620 төгрөг, нийт 8,650,223 төгрөгийг 3 сард хуваахад 1 сарын дундаж цалин хөлс 2,883,407 төгрөг болж байх тул ажилгүй байсан хугацааны цалинг уг дүнгээс тооцох үндэслэлтэй. /хх-8/

 6.3. Нэг сарын дундаж цалин хөлс нь 2,883,407 төгрөгийг 21.5 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 134,111 төгрөг болж байна.

6.4. Ажлаас чөлөөлсөн 2025 оны 08 сарын 21-ний өдрөөс ажилд томилох 2026 оны 01 сарын 26-ны өдрийг дуусталх ажлын 113 хоногийг 1 өдрийн цалин 134,111 төгрөгөөр үржүүлэхэд ажилгүй байсан хугацааны олговорт 15,154,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй, 21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ... ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 6.3.1- цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 21 дүгээр зүйлийн 21.1-д Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна гэж заажээ.

7.1. Д.*******ын 2024.08.21-ний өдрөөс 2026.01.26-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин болох 15,154,543 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, харьяа нийгмийн даатгалын байгууллага, татварын байгууллагад тайлагнан шимтгэл, татварыг нөхөн төлөхийг хариуцагч ХХК-д даалгах нь зүйтэй.

 

  8. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Д.*******ыг ХХК-ийн тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинд 15,154,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 15,154,543 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, харьяа нийгмийн даатгалын байгууллага, татварын байгууллагад тайлагнан шимтгэл, татварыг нөхөн төлөхийг хариуцагч ХХК-д даалгаж шийдвэрлэв.

  

9. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл, гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ыг ХХК-ийн тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХХК-аас 15,154,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацааны цалин болох 15,154,543 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, харьяа нийгмийн даатгалын байгууллага, татварын байгууллагад тайлагнан шимтгэл, татварыг нөхөн төлөхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ