Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2026/00109

 

       2026         02          26                                         157/ШШ2026/00109

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 45/8 байр 4 давхар,  “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг Бумбат *******       10-1004 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, ******* овогт ийн нарт холбогдох

“1,526,227.76 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн гүцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.*******, Б. нараас үндсэн зээл 1,170,250.56 төгрөг, хүү 310,383.82 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 45,593.38 төгрөг, нийт 1,526,227.76 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

                                     

Хариуцагч Б.*******, Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1,526,227.76 төгрөг авсан нь үнэн. Хурдан төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* Б.т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,526,227.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч Б.******* Б. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,526,227.76 төгрөг авсан нь үнэн. Хурдан төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.*******, Б. нарын нэхэмжлэлийн шаардлага болох 1,526,227.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,370 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 39,370 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******, Б. нар болон Төрийн сангийн орлогоос тус бүр 19,685 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ”     ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******, Б. нарт холбогдох 1,526,227.76 (нэг сая таван зуун хорин зургаан мянга хоёр зуун хорин долоон төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,370 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******, Б. нараас 19,685 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 19,685 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.*******, Б. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ