2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/01608

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 27 191/ШШ2026/01608

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ******* ГХОХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь ******* ******* ******* ******* ГХОХХК-д холбогдуулан 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацааны ажлын хөлс 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Монгол улсад ЗОМВт Нарны цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч  нь Эрчим хүчний яамтай 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах Санамж бичиг /МоU/-ийг солилцон энэхүү төслийн ажлыг эхлүүлж байсан түүхтэй юм. Энэ төслийн ажлыг хэрэгжүүлэхэд Монгол Улс дахь өөрийн биет төлөөлөгчөөрөө ажиллуулж эхэлсэн. 2013 оны 05 сарын 09-ний өдөр ******* ******* ******* ******* ГХОХХК-ийг 1 хувьцаа эзэмшигчтэй/Tucher & Smith GmbH/, 100,000 ам.долларын хөрөнгийн хэмжээтэй үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь  иргэн  өөрийгөө бүртгүүлж байсан. Энэ үеэс  танилцаж  хамтран энэ төсөлд хамтран ажиллаж эхэлсэн. Яагаад үүнийг ярих болсон бэ гэхээр энэ ******* ******* ******* ******* ГХОХХК-ийг байгуулах анхны дүрмийг боловсруулж, компанийн нэр өгсөн хүн нь би байгаа юм. ******* Солар Пауэр Вуан гэдгийн утга нь  гэдэг нэртэй Нарны эрчим хүчний төслийг олон улсад хэрэгжүүлдэг Герман компанийн нэр бөгөөд Монгол Улсад нэг биш олон нарны төслийг хэрэгжүүлнэ гэж ярьж байсан бөгөөд анхны төсөл хэрэгжүүлэх компаниа ONE гэж нэрлэе гэсэн юм. Би тэр үед нь өөрийн хэлний аялгаар алдаа гаргаж, У.А.Н гэж бичих үгийг В.У.А.Н гэж бичиж нэр өгсөн түүхтэй.

 нь Герман Улсын иргэн бөгөөд гадаад улсад ажиллаж амьдардаг Монгол Улсад цөөхөн ирсэн хүн. 2013-2020 оны хооронд Монгол Улсад 4-5 удаа л ирсэн бөгөөд 1-2 хоноод буцдаг байсан. Дээрх хугацаанд  нь ******* ******* ******* ******* ГХОХХК-ийг болон өөрийгөө төлөөлөх бүх эрхийг  өгсөн байсан бөгөөд өнгөрсөн бүхий л хугацаанд  нь ******* ******* ******* ******* ГХОХХК-ийг төлөөлж албан бичгийн хүрээнд Гүйцэтгэх захирал, Захирал гэх албан тушаалын нэртэйгээр төрийн байгууллагуудтай харилцаж, компанийн нэрийн өмнөөс албан бичиг илгээж, гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулж тус төслийг хэрэгжүүлэх бүхий л алхмуудыг хийж гүйцэтгэсэн хүн юм.

Хөлсөөр ажиллах гэрээний нөхцөлийг  болон түүнийг орлон Монгол Улсад гүйцэтгэх захирал хэмээн үүрэг гүйцэтгэж байсан  нартай тохиролцон. 2013 оны 09 сарын 01-ний өдөр  надтай уулзаж энэ төсөлд хамтран ажиллахыг урьсан юм. Тухайн үед тус төсөл нь танилцуулга төдий байсан бөгөөд анхан шатны судалгаа хийгдэж ТЭЗҮ бэлтгэгдэж байсан үе болно. Тухайн үед ******* ******* ******* ******* ГХОХХК-иас cap бүр хөлс төлөх боломжгүй байгаагаа илэрхийлж Цахилгаан станц ажилд орсон үед хөлс мөнгийг нөхөн төлөх, төслийн нийт хугацаанд буюу 20 жилийн турш тухайн компанийн хууль зүйн асуудлыг бүрэн хариуцан ажиллахыг урьсан юм. Миний бие тухайн үед төслийн эхлэл үеийн санхүүгийн тогтворгүй нөхцөл байдлыг сайтар ухаж ойлгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээс надад жил бүрийн 60.000 ам.долларыг санал болгосон юм. Ингээд миний бие тус төслийн ажилд хамтран ажиллах болж ярилцан тохиролцсон баталгааг гаргаж өгөхийг хүссэн бөгөөд 2013.09.02 өдөр Б-01/13 тоот Баталгаа гаргах тухай албан бичиг авснаар миний бие тухайн төсөл хөтөлбөрт биечлэн оролцох болсон юм.

Үүнээс хойш миний бие ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, төрийн байгууллагуудтай түүний нэрийн өмнөөс уулзах, гэрээ хэлцэл байгуулахад оролцох, газар болон түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх ажлыг бүхэлд нь хариуцан тус компанийн төслийн бүх бичиг баримтыг цэгцэлж авч явж хууль эрх зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлж байсан. Ажилласан нийт хугацаа 2013 оны 9-р сараас 2019 оны 12 сарыг дуустал хугацаанд ажилласан буюу нийт 76 cap болно. Энэ үедээ ******* ******* ******* ******* ГХОХХК-иас ажлын хөлс гэж ямар ч мөнгө авч байгаагүй юм.

Төсөл үр дүнтэй хэрэгжих бүрэн боломжтой болох үеэс буюу 2016-2017 онд Флориан Шмийд нь ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн толгой компани болох Герман улсын хуулийн этгээд  компаниа сольж  болгон өөрчилсөн бөгөөд тус компанийнхаа 50%-ийн хувьцааг United Green гэх компанид худалдсан байдаг. Толгой компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой Монгол Улсын хуулийн этгээд ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлаар  (Австри улсын иргэн  компанийн төлөөлөгч), болон  (Итали улсын иргэн  олон жилийн найз бизнесийн түнш, хамтрагч) нарыг томилж компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Гэсэн хэдий ч эдгээр захирлууд нь Монгол Улсад оршин суудаггүй тул гадаадаас чиглүүлж Монгол Улсад тус компанийг төлөөлөн удирдаж захирал нэрээр ажиллаж байсан хүн бол  хэвээрээ л байсан. Тухайн үед 2017 оны 4 сарын 27-нд Итали улсын иргэн  ирэхэд би өөрийн хийсэн ажлаа танилцуулж, тухайн хүнтэй танилцаж байсан бөгөөд хамтдаа төслийн талбай дээр очиж Дорноговь аймгийн Засаг дарга  тэргүүтэй хүмүүстэй уулзалдан нийгмийн хариуцлагын ажил зохион байгуулж 5-н монгол гэрийг тухайн нутгийн иргэдэд тусламж болгон өгч байсан юм. Энэ үед надад  нь Германаас 2 ч удаа урилга илгээж байсан бөгөөд миний бие тус урилгын дагуу Германы элчинд виз мэдүүлэхэд 2017.05.20-2017.05.27 өдрийн виз, мөн мулти виз тус тус гарган өгч байсан. 2017 оны намар буюу 09-р сарын 01-ний өдөр тус компанийн захирал  уулзаж, өмнөх 4 жилийн ажил үйлчилгээгээ дүгнүүлж, цаашид тус компанийн хууль зүйн үйлчилгээг нийт хугацаанд авахаа бататган тохиролцож, жил бүрийн 60,000 ам доллар буюу 4 жилийн төлбөр дээр нэмэгдүүлэн дараа дараачийн ажлын хөлсөө нэмэгдүүлэн тооцож цахилгаан худалдаж эхэлснээс хойш төлж барагдуулахаа мэдэгдсэн албан бичгийг гаргуулан авсан болно.

2018 оны 09 сарын 29-ний өдрөөс тус компанид төслийн менежерээр  ажиллах болсон.  бол  томилсон хүн буюу  компанийн талын хүн. нар нь 2018.09-2020.09 cap хүртэл 2 жил хамтран ажиллаж байгаад 2020.09.03-нд  төсөлтэй холбоотой компанийн бүх бичиг баримтыг  эх хувиар хүлээлцэн аваад тусдаа оффис түрээслэх болсон гээд явсан бөгөөд хаана байрласан эсэх нь тодорхойгүй алга болсон.  миний бие хамтаар 3-4 удаа албан ажлаар уулзсан. Уулзах бүртээ Улсын циркийн ойролцоо хоолны газарт эсхүл Блю скай /Blue sky hotel/, Шангри-Ла төвийн кофе шоп зэрэг газарт уулзаж байсан. Үүнтэй зэрэгцээд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж Ковид-19-ийн нөлөөгөөр 2 жил хэн аль нь чимээгүй өнгөрөөсөн.  нь ******* Солар Пауэр Вуан ХХК-ийг хаана байгааг нь хэлж мэдэхгүй байсан бөгөөд надад ...Таныг орхихгүй, та хүлээж бай. Би  ярьж байгаа гэсээр шүүхэд хандах сэдлийг маань болиулдаг байсан. Гэтэл 2022 онд  нь  ХХК-иараа ******* Солар Пауэр Вуан ХХК-иас гэрээт мөнгөн төлбөрийг нэхэмжилж шүүхийн маргаан эхлүүлсэн байдаг бөгөөд надад итгэмжлэл өгч тус байгууллагаа төлөөлүүлэх болсон. Тухайн маргааны баримтуудаас хариуцагч байгууллагын хаягийг нь мэдэж авсан. Миний бие ******* ******* ******* ******* ГХОХХК-д хандаж 30 МВт Нарны цахилгаан станц төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн бүхий л ажлаа үнэлүүлж, өөрт олгогдох ёстой зохих ёсны хөлс төлбөрөө авах хүсэлтээ 2023 оны 01 сарын 30-нд баталгаат шуудангаар илгээсэн. Гэвч ******* ******* ******* ******* ГХОХХК-иас 2023 оны 02 сарын 09-ний өдөр №22/23 тоотоор миний хүсэлтэд 1) Ц.******* болон компанийн хооронд бичгээр байгуулсан гэрээгүй тул ,  нартаа хандаж шийдүүл, 2) ******* Солар Пауэр Вуан ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч Юнайтед Грийн групп болсон бөгөөд өр төлбөр шилжиж ирээгүй гэсэн утгатай татгалзсан хариуг тус компанийн Дэд захирал албан тушаалтай өгсөн юм.

Миний хийж гүйцэтгэсэн ажлуудын үндсэн дээр тухайн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хариуцагч компани ашиг орлоготой ажиллаж байгаа боловч тус компанийн толгой компанийн хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотой шинээр орж ирсэн хэсэг бүлэг нөхдийн хувийн эрх ашгийн золиос болж хохирно гэдэг байж болшгүй зүйл санагдаж байна. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, ашиг олж буй гадаадын компани Монгол хүний олон жилийн цуцашгүй хөдөлмөрийн үнэ цэнийг уландаа гишгэж, ёс зүйгүй, илт хууль зөрчсөн, шударга бус үйлдэл гаргаж байгаад туйлаас харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Анх төслийн ажилд хамтран ажиллаж эхлэхдээ надад гаргаж өгсөн 2013.09.02-ны өдрийн Б-01 /13 тоот Баталгаа гаргах тухай албан бичигт дурдсанаар ... эрх зүйн туслалцаа үйлчилгээний жил бүрийн зардалд 60,000 ам.доллар гэж тодорхой дурдсан бөгөөд төсөл хэрэгжээгүй тохиолдолд ч ажилласан жилээр нөхөн төлбөрийг тооцон бүрэн олгоно, ... таны энэхүү төсөлд гүйцэтгэсэн ажлыг үнэлэн мөнгөн төлбөрийг олгох баталгаа болно гэж тус тус заасан, мөн 2017.09.01-ний өдрийн Б-02/17 албан тоотын 2-т Хууль зүйн зөвлөх үйлчилгээний жил бүрийн зардлыг 60.000 ам.доллароор тооцсон бөгөөд 2013.09.02-2017.09.01 хүртэл 4 жил болсон байна. Цаашид хамтын ажиллагааны жил бүрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож цахилгаан худалдаж эхэлснээс хойш нөхөн төлнө гэж заасныг үндэслэн ******* Солар Пауэр Вуан ГХОХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2013.09.02-2019.12.31 хүртэлх хугацаа /76 сар/-нд тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэсэн тул тухайн хугацааны бодит гүйцэтгэлийн хөлс төлбөр болох 380.000 ам.доллар /жилийн 60.000 ам.доллар, сарын 5.000 ам.доллар/ буюу 1,333.496.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан зөрчигдсөн эрхийг маань сэргээн хамгаалж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ******* ******* ГХОХХК-д холбогдох ... 380.000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай... шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагч ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгүүдэд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

НЭГ: Үйл баримтын талаар.

1.1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э.Батзаяа надтай уулзаж энэ төсөлд хамтран ажиллахыг урьсан... тухайн үед тус төсөл нь танилцуулга төдий байсан бөгөөд анхан шатны судалгаа хийгдэж ТЭЗҮ батлагдаж байсан үе болно... тухайн үед ******* ******* ******* ******* ГХОХХК-иас надтай ямар нэгэн гэрээ байгуулан cap бүр хөлс төлөх боломжгүй байгаагаа илэрхийлж цахилгаан станц ашиглалтад орсон тохиолдолд төлбөр мөнгийг дараа төлбөртийн хэмжээнд нөхөн төлөх түүнээс хойш 20 жилийн турш тухайн компанийн хууль зүйн асуудлыг бүрэн хариуцаж ажиллахыг урьсан... гэж дурджээ.

Гэвч дээрх хугацаанд компанийн зүгээс нэхэмжлэгч Ц.*******тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Хөдөлмөрийн гэрээ харилцан байгуулж, хамтран ажиллаж байсан зүйл байхгүй бөгөөд дээрх үйл баримтыг нотлох аливаа гэрээ, хэлцэл байгууллагын архивд байхгүй, талуудын дунд хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэлд дурдсан ...Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд тус төсөлд хөрөнгө оруулагч, мөн тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ХБНГУ-ын иргэн д /тухайн үед  байсан... Монгол дахь албан ёсны төлөөлөгч  дамжуулан бусадтай гэрээ, хэлцлийг хийдэг байсан Миний бие  1/ ******* ******* ******* ******* ГХОХХК-иас 30 мвт нарны цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжиж, цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс хойш 20 жилийн хугацаанд хууль эрх зүйн туслалцаа үйлчилгээний 1 жил бүрийн зардалд 60,000 ам.доллароор тооцож жилийн үйл ажиллагааны зардлын төсөвт суулган хамтран ажиллах. 2/ төсөл хэрэгжээгүй тохиолдолд ажилласан жилээр нөхөн төлбөрийг тооцон бүрэн олгох. 3/ төсөл амжилттай хэрэгжиж цахилгаан станц ажиллагаанд орсон боловч хамтын ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд жил бүрийн ашгаас 0.3 хувийн олговор олгож байх тухай албан ёсны хэлцлийг хийснээр тус төсөлд ажиллах болсон ... гэх нөхцөл байдлаас тодорхой харагдах бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ГХОХХК-тай бус иргэн байгуулсан хэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож тодорхой үйл ажиллагаа явуулсан байна.

Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч Ц.******* нь иргэн  байгуулсан хэлцлийн үр дагаврыг манай ******* ******* ******* ******* ГХОХХК-иас шаардах хууль зүйн боломжгүй бөгөөд тухайн харилцааг үүсгэсэн иргэн Э.Батзаяа болон хүсэлтэд дурдсан ХБНГУ-ын иргэн  буюу  нарт хандаж шийдвэрлүүлбэл зохих асуудал байна.

1.2. ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн одоогийн толгой компани болох United Green FZE компани нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр №Н2235/2016 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-ний дагуу компани болон  компаниудаас ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг 2,000,000 ам доллараар худалдан авсан ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй United Green FZE компани нь болон захирал  нарын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь тус компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №Н2235/2016 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-нд заасан эрх үүргээр тодорхойлогдох бөгөөд тус гэрээнд өмгөөлөгч Ц.*******д үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно.

Дээрх байдлаар компанийн хувьцаа эзэмших эрхийг Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр шилжүүлж буй  компаниудын хоорондын бизнесийн үйл ажиллагаа нь аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд ялангуяа нэхэмжлэгч Ц.*******ын үйл ажиллагаанд хамааралгүй юм.

Гагцхүү нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн гүйцэтгэсэн гэх үйл ажиллагааны зардал, төлбөрийг хариуцах талаа зөв тодорхойлж АЛБАН ЁСНЫ хэлцэл хийсэн гэх  ХХК-ийн захирал  болон түүний төлөөлөн ажиллаж байсан гэх  компаниуд тодруулбал ХБНГУ-ын иргэн  нарт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

ХОЁР: Хууль зүйн үндэслэлийн талаар.

2.1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ГХОХХК-иас 380.000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлээ болон 2013 оны 09 дүгээр сараас эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил явуулж байсан гэх үйл баримтыг нотлох зорилгоор ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн гэх 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/1 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01/13 дугаартай албан бичгүүдийг хавсаргасан байна.

******* ******* ******* ******* ГХОХХК-ийн гэх 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичгээр гүйцэтгэх захирал  нь иргэн  Дорноговь аймгийн Сайншанд суманд барьж байгуулах Нарны цахилгаан станцын төслийн ажилд компанийн нэрийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулах бүрэн эрх олгосон гэжээ.

Гэвч нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичгээр олгогдсон гэх эрх, итгэмжлэлийн агуулга нь Монгол Улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу Монгол Улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл байх бөгөөд иргэн  нь компани үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн бүхий л цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагыг хуульд заасан үндэслэлийн дагуу хэрэгжүүлж ирсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Зүй нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 62 дугаар зүйлийн 62.2.2, 62.2.3, 62.2.8, 83 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлийн дагуу эрх олгогдсон этгээд хэрэгжүүлэх, хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу томилогдож компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн этгээд хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 03/13 дугаартай албан бичгийн үндэслэж иргэн  нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэж тайлбарлах, дүгнэх хууль зүйн боломжгүй.

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ...Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ ... гэж заасан.

Хууль зүйн дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгч Ц.*******аас гарган өгсөн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичиг нь нотолгооны хувьд олон талын эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд итгэмжлэлд зурагдсан  гэх гарын үсэг нь эх хувь бус хэвлэмэл байгаа шинжээрээ дээрх баримт нь нотолгооны ач холбогдлоо алдаж байна.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт ...Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар...-ыг нэхэмжлэлд тусгасан байна гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэсэгт заасан шаардлагын дагуу нэхэмжлэгч нь өөрийн гаргаж буй нэхэмжлэлийг хариуцах хуулийн этгээдийн хувийн байдлыг нэхэмжлэлдээ үнэн зөв тодорхой тусгах бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах хууль зүйн үр дагавар үүсдэг. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ******* Солар Пауэр Вуан ХХК гэж дурдсан байх болов ч манай ******* ******* ******* ******* ГХОХХК нь ХХКомпани бус ГХОХХКомпани юм.

2.4. Мөн нэхэмжлэгч нь талуудын дунд үүссэн ямар эрх зүйн харилцааг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа хууль зүйн үндэслэлээ тодруулах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд дээрх байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эрх, тэгш мэтгэлцэх зарчмыг хангах хууль зүйн шалгуур юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй 1.333.496.000 төгрөг гаргуулах шаардлага нь Монгол Улсын Иргэний хуульд заасан эрх зүйн аль зохицуулалтад үндэслэж байгаа нь тодорхой бус байна.

Нэхэмжлэлийн дээрх шинж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.*******аас гаргасан ...380.000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Баталгаа гаргах тухай албан бичиг, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл, Ц.*******ын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* ******* ******* ГХОХХК-д гаргасан хүсэлт, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хариу өгөх тухай албан бичиг, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Түрээсийн гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/07456 дугаар Хэрэг шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШТ2022/00328 дугаар Гомдол хянан хэлэлцэх тухай тэмдэглэлийн хуулбар, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ц.******* руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 30МВт нарны цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагааны фото зургууд, Ц.*******ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-д гаргасан хүсэлт, Эрчим хүчний үндэсний төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ц.*******д албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих гэрээний хуулбар,  ХХК болон  ХХК нарын хооронд байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээний хуулбар, Ц.*******ын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан хүсэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Ц.*******ын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар руу хүргүүлсэн Хуулийн этгээдийн мэдээллийг хууль бусаар өөрчилсөн зөрчлийг шалган шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Ц.*******ын 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр  ХХК руу хүргүүлсэн хүсэлт, ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хүргүүлсэн албан тоот, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  ХХК болон ******* ******* ******* ******* ГХОХХК нарын хооронд 30МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хэлцэл явуулсан тухай мэргэжилтэн нарын хурлын протокол, Ц.*******ын 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга  рүү хүргүүлсэн хүсэлт, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдын ирүүлсэн төслийн бүртгэл, Төслийг хэрэгжүүлэх ажлын хүчний тодорхойлолт, дансны хуулга, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл, Ц.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар руу хүргүүлсэн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Аргачлал батлах тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Ц.*******аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн Хуулийн этгээдийн мэдээллийг хууль бусаар өөрчилсөн зөрчлийг шалган шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.******* руу хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан тоот, Ц.*******ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлсэн Хяналт шалгалт хийлгэх, мэдээлэл залруулах тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.*******д 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн хариу албан бичиг, Ц.*******аас Хан-Уул дүүргийн Прокурорын газарт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн хүсэлт, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ц.*******д 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн хүсэлтийн хариу албан бичиг, Ц.*******аас Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор  2024 оны 05 дугаар сарын 20ны өдөр хүргүүлсэн албан бичиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ц.*******д 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн гомдлын хариу албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газраас Ц.*******д 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/6241 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/8ШЗ2025/04193 дугаар Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

6. Хариуцагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.*******ийг томилсон 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээний хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Байгууллагын баталгааны хуулбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Ц.*******ын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* ******* ******* ГХОХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотын хуулбар, нотариатын гэрчилгээний хуулбар, апостиль гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний хуулбар, дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2022/06150 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/07456 дугаар Хэрэг шилжүүлэх тухай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2022/09529 дугаар Гомдол гаргах хугацааг сэргээх тухай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШТ2022/00328 дугаар Гомдол хянан хэлэлцэх тухай тэмдэглэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШТ2022/00328 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хүргүүлсэн албан тоотын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/12472 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  ХХК руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******ын гаргасан хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******ын гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/13594 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, ******* ******* ******* ******* ГХОХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ******* ******* ГХОХХК руу хүргүүлсэн хариу албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/17263 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  ХХК руу хүргүүлсэн албан тоот, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ц.*******ын хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  ХХК руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/01962 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/04136 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ202/04137 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Бичиг баримт хүлээлцэх актын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/06977 дугаар Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, Эрчим хүчний яамны Ажил, үйлчилгээ эрхлэх тухай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  ТӨХК болон ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн хооронд байгуулсан Сайншандын нарны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар,  ХХК ба ******* ******* ******* ******* ГХОХХК ба  ТӨХК нарын хооронд байгуулсан 30МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тариф батлах тухай тогтоолын хуулбар, Эрчим хүчний яам, ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай ******* ******* ******* ******* ГХОХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, ******* ******* ******* ******* ГХОХХК болон  ХХК нарын хооронд байгуулсан Барилгын ажлын гэрээний хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Үүргээс чөлөөлөх гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зөвшилцөж чөлөөлөх актын хуулбар,  ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ц.*******аас 2013 оны дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичгийн эх хувийг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас  ГХОХХК /Регистрийн дугаар:, хувийн хэргийн дугаар: /-ний хувийн хэргээс гүйцэтгэх захирал нь өөрийн овгийг солиулж, болсон тухай дэлгэрэнгүй нотлох баримтыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ******* ******* ******* ХХК /РД:, УБД:/-ийн үүсгэн байгуулсан анхны дүрмийг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2146 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* Солар Пауэр Вуан ХХК-д холбогдох иргэний хэргээс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 40/22 тоот итгэмжлэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШТ2022/00328 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн тухай хуулийн 12.2.3-д заасны дагуу ******* Солар Пауэр Вуан ГХОХХК (УБД:, РД:)-ийн 2013-2023 он хүртэлх хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд болон хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан мэдээлэл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гиигүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон бууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасны дагуу ******* Солар Пауэр Вуан ГХОХХК-д бүртгэлтэй иргэдийн жагсаалтыг 2013-2023 он дарааллаар, ******* Солар Пауэр Вуан ГХОХХК (УБД:, РД:)-ийн нэр дээр болон  нар ямар бүртгэлтэй эсэх талаарх тодруулга лавлагааг, Хил хамгаалах ерөнхий газраас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн /хуучин нэрээр/ шинэ нэр нь болон Австри улсын иргэн нарын 2013-2024 он хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг, Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 2013-2020 он хүртэлх хугацаанд Монгол улсад нутаг дэвсгэр дээр ******* ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж төрийн болон бусад байгууллага, иргэдтэй гэрээ хэлцэл хийж тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн итгэмжлэл болон тодорхойлолтуудыг, Эрчим хүчний зохицуулах хорооноос "******* Солар Пауэр Вуан ХХК-нд олгосон 2014.01.08 өдрийн 06/2014 дугаартай Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хуулбар, ******* Солар Пауэр Вуан ХХК-нд олгосон 2014.12.26-ний өдрийн 262 дугаар Тариф батлах тухай тогтоол; тус тогтоолыг гаргах үеийн хурлын тэмдэглэл, ******* Солар Пауэр Вуан ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороо-нд хүргүүлсэн 2014.01.17 өдрийн №01/14 албан тоот, Эрчим хүчний зохицуулах хороо-ноос ******* Солар Пауэр Вуан ХХК-д хүргүүлсэн 2014.02.19 өдрийн №4/106 албан тоот болон түүний хариу албан тоот болон холбогдох бусад материалуудыг,  ТӨХХК-аас 2024 оны 3 сарын 22-ны өдрийн 02/365 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотын эх хувийг, Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 2013-2020 он хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тус компанийг төлөөлж төрийн болон бусад байгууллага, иргэдтэй гэрээ хэлцэл хийж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн итгэмжлэл болон тодорхойлолтуудыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ******* ******* ******* ГХОХХК /РД:/-ийн эцсийн өмчлөгчөөр хэн, хэрхэн яаж өөрчлөгдөн бүртгэгдсэн талаарх лавлагааг, Гадаад харилцааны яамнаас ******* Солар Пауэр Вуан ГХОХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэх  нэртэй компаниуд эсхүл нараас тус яамаар 2013.05.09-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийн хооронд дамжуулан ирүүлсэн Апостиль гэрчилгээ, Консулын баталгаа бүхий итгэмжлэлүүдийг, ******* ******* ******* ******* ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00915 дугаар магадлалыг, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Ц.******* /РД:1/-ын 2014-2019 онд ХХК /РД:/-д ажиллаж байх хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд буюу компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан  компанийн хэрэгжүүлэх нарны цахилгаан станцын төсөлд хамтран ажиллахыг урьж, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баталгаа гаргах тухай албан бичиг өгсөн. Тухайн үед сар бүр цалин хөлс өгөх боломжгүй байгаа тул цахилгаан станц ажилд орсон үед хөлсийг нөхөн өгөх санал тавьсан, өөрөөр хэлбэл, сар бүр 60,000 ам.доллароор тооцож хөлс төлөх санал тавьсныг би хүлээн зөвшөөрч төсөл хөтөлбөрт биечлэн оролцох болсон. Ингээд эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх, цэгцлэх, хавтаслах, үдэх зэрэг ажлыг хийж байсан. Нийт ажилласан хугацаа 2013 оны 9 сараас 2019 оны 2 сар хүртэл 76 сар ажилласан. Энэ хугацаанд  10,000 ам.долларыг ажлын хөлс гэж өгснөөс өөрөөр хөлс өгөөгүй. Иймд нийт 76 сар ажилласан ажлын хөлс болох 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Хариуцагчаас Ц.*******тай гэрээ хэлцэл байгуулах эрхийг  олгоогүй, нэхэмжлэлийн үндэслэл болгосон итгэмжлэл шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэл бөгөөд талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь иргэн  байгуулсан хэлцлийн үр дагаврыг тус компаниас шаардсан нь үндэслэлгүй. Тус компанийн хувьцааг худалдан авахад нэхэмжлэгчтэй байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл, төлбөр төлөх үүрэг шилжиж ирээгүй. Ц.******* нь  ХХК-д ажил үүрэг гүйцэтгэсэн ажлаа үндэслэн хариуцагчаас тусдаа хөлс шаардсан нь үндэслэлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Улсын бүртгэлийн лавлагаагаар ХБНГУ-ын хуулийн этгээд  компани нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох ******* Солар Пауэр Вуан ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн байна.

 

6.  компани нь эзэмшиж байсан 100% хувьцаагаа 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХБНГУ-ын хуулийн этгээд  компанид шилжүүлсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар  бүртгэгдсэн. Тухайн бүртгэлээс хойш хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт ороогүй. /3-р хх 132/

 

7. Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч хэн байсан, хэрхэн өөрчлөгдсөн талаарх дээрх үйл баримтыг нэхэмжлэгч тухай бүр мэдэж байсан талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

 

8. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас дараах хоёр албан бичгийг нэхэмжлэгч Ц.*******д өгсөн байна. Үүнд:

 

8.1. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01/13 тоот ... ******* ******* ******* ******* ХХК-иас 30МВт Нарны цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс хойш 20 жилийн хугацаанд хууль, эрх зүйн туслалцаа үйлчилгээний жил бүрийн зардалд 60,000 ам.доллароор тооцож, жилийн үйл ажиллагааны зардлын төсөвт суулган хамтран ажиллана гэсэн агуулгатай албан бичигт гүйцэтгэх захирал төлөөлж захирал  гэж, /1-р хх 8/

 

8.2. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-02/17 тоот ******* ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотой хамтын ажиллагааны баталгааг бататгах тухайд 30 МВт Нарны цахилгаан станцын төсөлд хууль зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг төсөл хэрэгжүүлэх нийт хугацаанд авах, хамтран ажиллахаа үүгээр уламжилж байна. Хууль зүйн зөвлөх үйлчилгээний жил бүрийн зардлыг 60,000 ам.доллароор тооцсон бөгөөд 2013.09.02-2017.09.01 хүртэл 4 жил болсон байна. Цаашид хамтын ажиллагааны жил бүрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож цахилгаан худалдаж эхэлснээс хойш нөхөн төлнө. Хууль зүйн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд гуравдагч этгээд үл өрсөлдөх бөгөөд хэрэв хамтын ажиллагааны гэрээ цуцлах, дуусгавар болгосон тохиолдолд жил бүрийн зардлын 50-аас доошгүй хувийн нөхөн олговрыг олгох болно гэсэн агуулгатай албан бичигт захирал  гэж тус тус гарын үсэг зуржээ. /2-р хх 229/

 

9. Нэхэмжлэгч нь дээрх хоёр албан бичигт гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал  2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03-13 тоот Итгэмжлэлээр олгосон тул эрх бүхий этгээдийн тавьсан саналын дагуу зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ гэсэн тайлбар гаргасан бол хариуцагчаас  итгэмжлэл олгоогүй бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03-13 тоот итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

10. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх буюу  хариуцагч компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй хэлцэл хийх эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

11. Хэрэгт авагдсан 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлд хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг 2023 оны 06 сарын 14-ний өдөр шинжээчээр томилсон бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2599 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 2013.05.30-ны огноотой 03/13 дугаартай Итгэмжлэл гэсэн баримтын доод дунд хэсэгт  гэсний урд байх гарын үсэг мэт зүйлийг энгийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. /2-р хх 117-121/

 

12. Уг итгэмжлэлийн эх хувь англи хэл дээр үйлдэгдсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хэдий ч англи хэл дээрх итгэмжлэлийн эх хувийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

 

13. Нэхэмжлэгч дээрх итгэмжлэлийг тайлбарлахдаа хариуцагч компанийн удирдлагууд гадаадад байдаг бөгөөд компанийн үйл ажиллагаатай холбоотой итгэмжлэлийн хувийг Монголд Улсад боловсруулан цахимаар буюу whats up-р явуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж, мөн зургийг нь буцаан явуулдаг байсан ба энэ нь ажил хэргийн хүрээнд тогтсон хэлбэр байсан гэж тайлбарлаж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг хууль зүйн үндэслэл болгосон.

 

14. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй адилтган үзэж болно зааснаар хариуцагч компани нь ажил хэргийн хүрээнд дээрх хэлбэрээр итгэмжлэл олгодог болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна, энэхүү итгэмжлэлийн англи хэл дээр үйлдэгдсэн эх хувийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгөөгүй байх тул тус итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх боломжгүй.

 

15. Нэхэмжлэгчээс мөн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэснийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон шүүх хуралдаанд тайлбарласан боловч хариуцагч компанийг  төлөөлж нэхэмжлэгч Ц.*******тай хийсэн хэлцлийг хариуцагч хожим хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй ба хариуцагч уг хэлцлийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр татгалзал гаргасан.

 

16. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч Ц.*******,  нарын хийсэн хэлцлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

17. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.

 

18.  компанийн нэрийн өмнөөс баталгаа гаргаж өгсөн цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлага  байсан, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөж,  гүйцэтгэх удирдлага болсон үйл баримтыг нэхэмжлэгч Ц.******* нь тухай бүр мэдэж байсан атлаа  тус компанийн гүйцэтгэх удирдлага гэж бодсон гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй.

 

19. Хэргийн баримтаар  хариуцагч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал гэсэн нэрээр төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудтай гэрээ хэлцэл байгуулж байсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч эдгээр гэрээ, хэлцлээр хариуцагч компаниас нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулах эрх олгосон, зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

20. Түүнчлэн, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК болон  ХХК нарын хооронд нарны цахилгаан станцын төсөлтэй холбоотой даалгаврын гэрээний харилцаа үүсэн ба уг гэрээний үүрэгт хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон, энэхүү шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтыг талууд үгүйсгээгүй. /7-р хх 3-41/

 

21. Нэхэмжлэгч Ц.******* нь  ХХК-д 2013-2019 он хүртэл ажиллаж байсан нь түүний тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон гэрч  Ц.******* нь тус компанийн хуулийн зөвлөх, менежерээр ажиллаж байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үзлэгээр илэрсэн Microsoft Word Document файл хэлбэрээр компакт дискт хадгалагдсан албан бичгийн төслүүдийг Ц.******* дангаар буюу хариуцагчтай байгуулсан гэх хөлсөөр ажиллах гэрээний дагуу боловсруулсан ажил, үйлчилгээ гэж үзэх боломжгүй. /7-р хх 206/

 

22. Иймд зохигч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ГХОХХК-д холбогдох 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,825,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ