| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00112/И |
| Дугаар | 157/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00110
2026 02 26 157/ШШ2026/00110
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* хот Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж 45/1 тоот, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сум 2 дугаар баг ******* дүгээр байрны 54 тоотод оршин суух, *******ын *******өд холбогдох
“613,213.71 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Харилцагч Г.******* нь 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 74059 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5946280995 тоот дансанд 350,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Г.*******өд удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 94681919 дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн бөгөөд үндсэн зээл 350,000 төгрөг, зээлийн хүү 220,068.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,154.21 төгрөг, нотариатын хөлс 5000 төгрөг, нийт 613,213.71 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Би 613,213.71 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголиан Юнайтед кредит ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******өд холбогдуулан 613,213.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...613,213.71 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 613,213.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Монголиан Юнайтед кредит ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,016 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 19,016 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 9,508 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монголиан Юнайтед кредит ББСБ” ХХК -нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголиан Юнайтед кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 613,213.71 (зургаан зуун арван гурван мянга хоёр зуун арван гурван төгрөг, далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,016 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 9,508 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Монголиан Юнайтед кредит ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ