| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2026/01210/И |
| Дугаар | 191/ШШ2026/01609 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01609
2026 01 27 191/ШШ2026/01609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч ******* овогт ******* ******* /рд:/ нь 2024 оны 10-р сарын 24-ний өдөр ******* *******тай Виртуал кредит картын гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрхийг жилийн 24 хувь (бэлэн бус), 42 хувь (бэлэн) хувийн хүүтэй, сар бүрийн 15-аас өмнө эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. ******* ******* нь харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгчийн дансанд зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч, зээлдэгч М.******* нь кредит картын төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн *******ийг хохироож байна. Зээлдэгч М.******* нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 2 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 139,194.27 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 28,643.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 485.00 төгрөг буюу нийт 168,322.96 төгрөг төлсөн "******* *******" ХК-ийн зүгээс зээлдэгч М.*******д холбогдуулан дээрх зээлийн үүрэгт гэрээний үүргийн гүйцэтгэлд 538,395.56 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 08-р сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 29-ны өдрийн 197/ШЗ2025/68547 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч М.******* нь нэхэмжлэлд дурдсан " тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоолдогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. "******* *******" ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч М.*******ын *******анд харилцагчаар бүртгүүлэхдээ бөглөсөн анкетдаа бөглөсөн болон иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн дээр дурдсан тоот хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тухайн хаягт оршин суудаггүй гэх шалтгаанаар хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна. Иймд, хариуцагч ******* овогт ******* ******* /рд:/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаар Эрх олгох тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ө.*******ыг томилсон 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, кредит картын тооцооллын хүснэгт, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, М.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн виртуал кредит картын гэрээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *******ны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/68547 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ М.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор М.*******ын оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/68547 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч М.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. М.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. М.*******ын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* /утас: /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ